Гадаад юм “ГОЁ”
2013-10-29

Ихэнх хүмүүс улс төр, эдийн засгийн талаар бичиж, чухал цэг дээр зогсож байна. Харин би гэдэг хүн хоол ундны талаар, гадаад гоё юмны талаар бичиж сууна.

ФМ радиогоор нэг сурталчилгаа их явах юм. Чапи энэ тэр шиг уран гоё ярьж буулгаж чадахгүй хойно утгыг товч буулгая. Чи хаана хооллох гэж байна... тэнд үү, арай ч дээ ... Хятад хоолны газар байна, хөнгөлөлт бонустай, амт шимт тасархай, сая шинэ салбар нь нээгдээд ... чи тэгэхэд сонголтоо хийж чадахгүй яваад байгаа юм уу...

5

Төөтөө, чи хаачих нь вэ? ... Өө Хятад явах гээд, ээ юун ямх, ямх сэтгэдэг юм бэ. Хятад хоол идэхийн тулд Хятад явах хэрэггүй болсон шүү дээ. Энд тасарсан хятад ресторан байна... Өө тийм үү тэгвэл алд алдаар сэтгэж, тасалбараа зараад тэр газар чинь хооллоё доо... гэсэндүү утгатай. Санаа нь тодорхой нэг хятад юмуу солонгос хоолны газар нээгдсэн, эс бөгөөс өргөжин, шинэ салбар нь хаа нэгтээ нээгдсэн тухай сурталчилгаа. Хийц болоод өгүүлэмж, гүйцэтгэлийн хувьд өөлөх юмгүй сайн сурталчилгаа. Гэхдээ энэ өгүүлэх зүйл маань биш. Амьдрал дээр ажиглаад байхад хааяа тохиох амралт, тэмдэглэлт өдрүүдээр найз нөхөд, гэр бүлээрээ цуглан хаана сууж хооллох вэ гэдэг дээр санал уралдуулбал ихэнхдээ л хятад юм уу, солонгос хоол зооглох санал илүүрхэн олонх болдог байдал ажиглагдаад байгаа.

5

Хутга тавихгүй мах идэж, хундага тавилгүй сархад уух Монгол зоогийн газар хомсдсон юм болов уу. Мэдээж үгүй. Хятад, солонгос хоолны газар монголчуудын сонголтод илүү түлхүү тавигдаж байгаад олон эерэг, сөрөг тайлбарыг хэлж болох байх. Олуулаа, тойрон суугаад олон хоолыг сольж  хольж иддэг, өөрсдөө хийж шардаг болохоор сонирхолтой, мөн амны зуугаа хийж, цаг нөхцөөх хачир дагавар ихтэй, хурц амтлагч энэ тэр гээд чимэг өнгө сайтай. Монгол хоол бол жор сонголт цөөхөн, орчин тохижилт муу. Цэс муутай байнга л гэртээ хийж иддэг хоолууд байдаг болохоор сонирхолгүй гэх мэт.

7

Гэхдээ энд хоолны тухай бус бид  үндэсний бизнесээ дэмжих сэтгэлгүй байна уу, тэд маань бидэнд сонгогдохоор өрсөлдөж ажиллахгүй, үйл ажиллагаагаа сурталчлахгүй байна уу? гэсэн асуулт тавих байна.

7

Манайд гадныхан үйлчилгээ, худалдаа нийтийн хоолны салбарт бизнес эрхлэх нь нэн таатай ч юм шиг. Монголчуудтай яг адилхан үнэ тарифаар зар сурталчилгаагаар бөмбөгдөж хэрэглэгчдээ амархан татаж болно. Монгол хүний компанитай түншилж нэрийг нь ашиглаж ажиллах тул татвар бага төлөх ба түүнээс бултах арга чаргыг адилхан авч хэрэгжүүлж чадна. Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг мөн л “аргалж” болно.  Хоол нь мөн чанартаа хятад байна уу, солонгос байна уу хэн мэдэхэв, халуун ногоо, өнгө үнэр гээд амталбал яг л мөн.

7

Наад захын жишээ хэлье. Монголчуудын солонгос хоолны газар захиалж идэх дуртай самгибсал гэдэг шарж мэддэг гахайн мах байх юм. Хоёр хүнийх 200 гр 26000 төгрөг гэж.  Яг Солонгостоо бол “сам” гэдэг нь 3-ын тоог илэрхийлнэ. Үүгээрээ самгибсал гэдэг нь 3 өөх, 3 мах сөөлжлөн алагласан мах байдаг. Үүний дараа сагибсал гэж байна. Тэр нь 4 өөх 3 мах сөөлжих гэх мэт. Зөвхөн энэ хоёр өөр махны ялгааг гаргахын тулд Солонгост нэг фермер тусгай жороор гахайгаа бордож бөөн ажил зардал болно. Тэр хэрээрээ өртөг шингэсэн, үнэтэй мах. Харин манайд бол захаас энгийн орчинд бордогдож шахагдсан гахайн махыг хямдхан бөөндөж аваад Самгибсал гэж нэрлээд, Солонгос хоол гэсэн хаягтай уушны газар, маш үнэтэй зарчихаж байна. Энгийн нэг монгол гуанзанд бол гахайн махыг ийм үнэтэй шахах боломж байхгүй. Хятад хоол ч мөн адил. Хятадаас авчирсан ямар бүтээгдэхүүн, мах түүхий эд орсон болоод бусдаас хол тасархай өндөр үнэ, өртөг шингэж байгааг хэлж мэдэх юм алга. Тогооч нь хятад юм уу, солонгос байгаагаас хоол нь амттай, үнэ нь өндөр байна гэвэл бас өрөөсгөл. Зарим зоогийн газар нэг ч “дотор хүн”, мөн нэг ч Хангүг тогооч харагдахгүй. Гэхдээ солонгос юм уу, хятад эзэнтэй бас солонгос газын плитек, хятад хайруулын тавагтай тул яах аргагүй  Хятад юм уу, Солонгос хоолны газар мөн гэж үзнэ.

6

Гадаадын юм, харийн улсын юм гэхээр хар нүдээ ухаж өгөх шахдаг Монгол зан байна. Гадаадын шар толгойтой хүн хэлсэн тул ёстой үнэн үг гээд л иш татна. Тэрийг нь Монгол хүн, монголдоо хэлсэн л байдаг ч тоож сонсохгүй, өөрийн хүн хэлсэн болохоор ач холбогдол өгч үнэлэхгүй. Гадаад хоолны газар  юм болохоор өөр, ядаж л хүмүүст ярихад гоё, Солонгос, Хятад хоол идээд гэж гайхуулах аястай ярьчихна. Үндэсний, өөрийн гэсэн юмаа адалж, өрөөлийн юмыг яс чанар, орц хийцийг нь мэдэхгүй шүтэн хошуурах бидний энэ ядуу сэтгэлгээн дээр дөрөөлсөн харийнхан миний Монголд амархан мөнгө хийж, түрийвчээ түнтийлгэж, хилийн цаана байх эхнэр хүүхдээ тэжээж байна.

   7

Өөрийн нутаг орон, хот нийслэлдээ харийнхний бизнест шахуулж суух нь ууч сэтгэл үү, урагшгүй сэтгэлгээ юу. Ноён Ли, нэг бол Ким-ийн Зоогийн газарт хөрөнгө чинээтэй бүхэн, их хурлын гишүүн, төрийн түшээ, тендерчин, төсөлчин, дарга даамал, захирал гэсэн бүгд л хооллон, хүн зон оволзож, ширээ тойрон ууж идэн хөгжилдөх бол иргэн Болд, Цэцгээ хоёр ресторан дотроо европ хоолоо, монгол хоолтойгоо хоршуулан гүйлгэж, завсар зайгаар нь хиншүү тавин тэмээний махаараа хуушуур буузаа хийж, дээр нь архиа ахиухан борлуулж, хэдэн оюутан төсвийн ажилчид, таксины жолооч, цалин орлого багатай хэдийгээ хямдхан “дайлсаар” л сууна.

6

Эцэст нь хэлэхэд, гадаад юм, брэндийн бараа бүтээгдэхүүн хэрэглэж, үнэтэй солонгос, хятад  хоолонд орох мөнгөгүй бол чи амаа тат.  Юуны чинь үндэсний хоол, үйлдвэрлэл брэнд энэ тэр. Гадаад юм бол юу ч байсан гоё. Хоол нь бүр гоё. Монголд монгол махаар, хулхи  амтлагчаар хийж байсан ч гоё. Гадаад юм чинь ...

Холын уулын сайхныг харж амаа ангайхаар, өөрийн уулын сайхныг олж харах хэрэгтэй гэсэн үгийг төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайгаас сонсч байснаа энд дурдан хэлмээр санагдана.

6

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Mongol hun:
Saihan saihan mongol hool bna shde.Tavan tsul-yadargaa tailna,uhriin guzee-zaluujuulna,Aduunii ums kitai,chanasan aduunii mah-Haluun chanariin tul uwul haniad tomuunaas sergiilne,Uhriin uwchuu,Honinii uwchuu,Chanasan tolgoi,Bortstoi buh turliin hool.Bugd l mongol hunii biy organizmd zohistson hoolnuud.
2013-10-30
unshsan hun:
Chi naad demii um bichihee bolioch, mongoliin geheer buh um mundag goe baihgui biz dee yalanguya hool undnii zuil deer, undesnii uzlee iimhen um deer gargaad ? Joohon neelttei har daa ertontsiig!
2013-10-29
3eee:
olon amtlagch gargaad olon holits heregleed bie nd sain baih ni yu l bol suuliin uyeiin havdar ynz buriin zuil bugd l hunsnees bolj bn sh de belen hool gej neg yumiig tseverhen helvel solongos hytad hool gej oilgoj bolno shuu amtlagchuud ni yg solongos hooltoi adilhan baidag yum da mantuu buuz ni mgl*oos iluu gej neg nohor bichsen bn yahav dee ysnii gurilaar hiiheer argagui sh de hoolniihoo holistond joom hataagaad holihiig aliig ter geh be bid amt haluun nogoond ni huurtaj l bn omkhii amtiig haluun nogoo yaj dardagiig ta nar medeh uu harahaas sejig hurmeer
2013-10-29
ойдаа:
Уг нь монгол хүнийхээ хийсэн хоолыг идээд тэдэнд бага ч гэсэн хөрөнгө оруулахсан. Даанч тийм санаа яагаад бидэнд байхгүй болоод байна даа. Тэр муу батаа гуанз нээчихсэн байна. Тэрэнд мөнгө оруулаад яах юм хажуугийн хятад гунзанд орьё гээд яваад өгдөг нөгөө муу зан хэзээ алга болох вэ. Бид ч өөрсдөө бас сайн ажиллаж ажлаа маш сайн хийдэг болох хэрэгтэй. Гэхдээ манай орон даанч цөөхөн бараа үйлдвэрлэх юм. Ноолууран цамц авья гэхээр мань мэт нь дийлэхгүй юм.Дубленк авья гэхээр сар хоосон хонож магадгүй юм. Хямдхан монголын хувцас авья гэхээр байхгүй юм.Тэхээр хятад бараагаа л авч биендэ нааж тэд нарт мөнгөө өгч өөрсдөө юу ч хийж чадахгүй хэвээрээ л явахас
2013-10-29
ойдаа:
Уг нь монгол хүнийхээ хийсэн хоолыг идээд тэдэнд бага ч гэсэн хөрөнгө оруулахсан. Даанч тийм санаа яагаад бидэнд байхгүй болоод байна даа. Тэр муу батаа гуанз нээчихсэн байна. Тэрэнд мөнгө оруулаад яах юм хажуугийн хятад гунзанд орьё гээд яваад өгдөг нөгөө муу зан хэзээ алга болох вэ. Бид ч өөрсдөө бас сайн ажиллаж ажлаа маш сайн хийдэг болох хэрэгтэй. Гэхдээ манай орон даанч цөөхөн бараа үйлдвэрлэх юм. Ноолууран цамц авья гэхээр мань мэт нь дийлэхгүй юм.Дубленк авья гэхээр сар хоосон хонож магадгүй юм. Хямдхан монголын хувцас авья гэхээр байхгүй юм.Тэхээр хятад бараагаа л авч биендэ нааж тэд нарт мөнгөө өгч өөрсдөө юу ч хийж чадахгүй хэвээрээ л явахас
2013-10-29
zochin:
Yu yuch holidog gelee tyynees hoich oi gutaad orhoo baisan
2013-10-29
uwuu:
Nus zer hums hoolni shawhruugaa buzaaj holidog geed l 1zaluu bicheed bsan.Surgamj awahguil bgaa yumda.Er ni hynalt sul blhoor gaduur hoolloh ayultai Yu ideed bgaaga medehed ersdeltei blsnig anhaarch bdoltoi l bhgui bl hezuu blson zag daa
2013-10-29
uwuu:
Nus zer hums hoolni shawhruugaa buzaaj holidog geed l 1zaluu bicheed bsan.Surgamj awahguil bgaa yumda.Er ni hynalt sul blhoor gaduur hoolloh ayultai Yu ideed bgaaga medehed ersdeltei blsnig anhaarch bdoltoi l bhgui bl hezuu blson zag daa
2013-10-29
зочин:
монгол хүнснийг санаатай муулах гадны барааг сайн гэх гадны компаниудын пиар их байна. ГЭТЭЛ 90-ЭЭД ОНЫ ДАРАА МОНГОЛД ОРЖ ИРСЭН БАРУУНЫ ГЭХ ХҮНСНЭЭС ЗООГЛОДОГ БОЛСНООС ХОЙШ МОНГОЛЧУУД УДААН НАСЛАХГҮЙ БАЙГААГ ЧИ БИЧ
2013-10-29
зочин:
мангар минь МОНГОЛД ШАВАРТ Ч ХАМААГҮЙ БАЙСАН ГАХАЙН МАХ ОРИГ АМТТАЙ ЗА ЮУ. ГАДААДАД АНТИБИОТИК ШАХАЖ ГАРГАСАН МАХ ЮУ ГЭЖ АМТТАЙ БАЙДАГ ЮМ. ЕР НЬ БОЛ ГАХАЙ ШАВАР ШАВХАЙД Л БАЙХ ЁСТОЙ АМЬТАН ТУЛ ЛАЛЫНХАН ГАХАЙНААС ШИЖИГЛЭЭД ИДДДЭГГҮЙ. СОЛОНГОСУУД БОЛ ГАХАЙ НОХОЙНООС ӨӨР МАХГҮЙ ТУЛ ИНГЭЖ ЭЛДВЭЭР АМТ ГАРГАХ ГЭ ЗОВДОГ БАЙХГҮЙ ЮУ. ӨЧНӨӨН ЖИЛ ГАДААД ХООЛ ИДЭХДЭЭ МОНГОЛЧУУД БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЖ ЮУ ИДЭЖ БАЙГААГАА МЭДДЭГГҮЙ НЬ ШАЛ ТЭНЭГ. ТЭР АМЕРИКТ ЭРҮҮЛ АХУЙН БАТАЛГААТАЙ ХҮНС ХЭРЭГЛЭДЭГ ГЭЖ БАЙГАА МОНГОЛЧУУДЫН ЯРИӨ ХӨӨРӨӨ БОЛ БҮР Ч ХЭЛЭХ ЮМ АЛГА. ДЭЛИЙ ДАЯАР ДАЯАР АМЕРИКЧУУДЫН ЭРҮҮЛ БУС ХҮНЁНИЙ ТАЛААР ШУУГИЖ БАЙХАД МОНГОЛЧУУД СОХРООР ГАДНЫГ ШҮТСЭН ХЭВЭЭРЭЭ. ОЛОН ЗУУН ЖИЛИЙН ДАРЛАЛ АРД ТҮМНИЙГ ИЙМ БООЛЫН СЭТГЭХҮЙТЭЙ БОЛГОДОГ ГЭСЭН.
2013-10-29
HMMMM:
YAGAAD CH YUM HYATADUUDIIN HIISEN TSUIVAN, MANTUUN BUUZ MONGOLCHUUDIINKHAAS ILUU, MASH AMTTAI BG YUM DAA SONIN.
2013-10-29
Zochin:
sweitsari gej mundag yls bn,yagad gebel ted eh orniihoo,uursdiinhuu undesnii gesen buh zuiliig brned bolgoj chadsan,ted hool idsen ch ,um hydaldaj absan ch uuriinhuu ylsiin hiisen zuiliig demjij hudaldaj abdag um bn.ene bol mash tom uhaan bn shuuuu,zubhun byaslag ni gehed l delhiid gaihagdsan buteegehuun bolson bh um.gol ni ted 1 umiig tugs boltol ni hiij chaddag,ih hariutslagtai ylsyyd bn.bid tiim boloh estoi gej bodogdood bn
2013-10-29
IRGEN:
1 YM HELLLII. UGAASAA MONGOL HOOL YS YMAN DEEREEE BAYLAG BISH SHUU DEE MASH TSOOHON TOROL BARAG MONGOL HOOL GEJ BDIIM UU BIDEND NUUDELCHDED BHGUI SHU DEE.HERVEE MONGOLCHUUD OORSDOO OVSGOOTOI SHINE HOOL BUTEEGDEHUUN UILCHILGEE NEVTRUULVEL MONGOLCHUUD BID MEDEEJ UILCHLUULNE SHUU DEE.GADAAD HOOLOND OROHDOO ABRUUNIIHAN CHINE RESTORAN TURK. JAPAN .MEXICO RESTORANUUDAR L UILCHLUUU;DEG YM.
2013-10-29
ingen:
holiin uulnii saihaniig harj amaan angaij baihaar ooriin uulnii saihaniig olj harah heretei unheer onobchtoi saihan ug bn
2013-10-29
tamiin togoo:
delhii hyatad frants hooliig 1 nomer gd hyleen zobshoorchood bn shuu dee naad jalga dobniihoo uzlee hay harin manaid ter chanar ni bnuu gedgiig yari
2013-10-29
1233:
yaaaag unen. iim l ium bolood baina daa.
2013-10-29
kukulkan:
solongosiin emnelgeer orohod duuren ovchton. eruul hun baidag yumuu ene solongost. avgai nar n boon avchin yarisan humuus bugd l bambain mes zasald orson yum baih
2013-10-29
kalki:
samgyobsal ih oohtei uchraas olnuud barag iddeggui. turanhai baihiin tuld oohgui mah iddeg ter n golduu tahianii tseejnii mah , zagas baidag yum . daanch oird zagas ideh demii boltson. japanii tsatsrag idevht bodis aldaj baigaagaas bolj
2013-10-29
Uneeen:
Goyo heljee. Muu umhiirsen mahiig amtgui boltol baliar amtlaad goyo bolgood ta nart gudruulj bgaa ym shuu dee. Gehdee Mongoloo hooloo bas uursduu hiiged eldev amtlagchaar amtalj iddeg GUANZ neegeecheee..
2013-10-29