Жилээс жилд жижгэрсэн ЖДҮ
2013-10-29

Намууд цаг цагийн сонгуульд ЖДҮ-ийг хэрхэн дэмжих талаараа мөрийн хөтөлбөртөө тод томруунаар суулган ялалтын оноогоо нэмэхийг чармайдаг. Нам, улс төр гэж хошуурахаасаа илүүтэй амьдралаа аваад явчих, ажил үйлчилгээ бизнес эрхэлж, өөрсдийгөө болгоод явчих таатай орчинг төр засаг бүрдүүлж өгөөсэй гэсэн энгийн прагматик хүсэл зорилгыг тээсэн хэсэг бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Энэ хүсэлтийг нь дагуулж боловсруулсан улс төрийн амлалт, элдэв төсөл хөтөлбөр тасралтгүй эхэлж бас төгсгөлгүй үргэлжилнэ.

 .

Зах зээлийн эрэлт, түүхий эд, нөөцөд тулгуурлан хөгжих санаачилгыг дэмжин импортыг орлох, экспортод чиглэсэн үндэсний үйлдвэрүүдийг бий болгох, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, татварын шинэ орчин бүрдүүлэх, томоохон бүтээн байгуулалт дагасан ЖДҮ-ийг дэмжин ажлын байрыг бий болгох бодлогын хүрээнд ажиллаж байна гэсэн цогтой илтгэл тайлан, тохимолууд олон нийтийн мэдээллээр тасралтгүй явна. Энэ нь нэг талаасаа ЖДҮ-т чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл сурталчилгааны ажил их мөнгөөр хангалттай сайн явагддагийг харуулна.

     :

Шинэчлэлийн Засгийн газар гэхэд 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө шинээр 150.000 байнгын ажлын байр бий болгох, ЖДҮ эрхлэгчийн татварын 90 хувийг буцаан олгох эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх, бизнес инкубаторын төвүүдийг байгуулах, барьцаа хөрөнгийн дутагдалтай ЖДҮ эрхлэгчдэд зээлийн батлан даалтын сангаас тодорхой хэсэгт батлан даалт гаргах зэрэг олон ажлыг хийхээр тусгасан. Гэхдээ төрийн түшээдийн яриад тайлагнаад байгаа шиг ЖДҮ нь цэцэглэн хөгжиж, өргөжин тэлээд байгаа зүйл үнэндээ харагдахгүй байна.

 :

Одоогийн нөхцөлд ЖДҮ эрхлэгчид жижигхэн, худалдаа, арилжаа наймаа эрхлэгчид том байгаа гэхэд хилсдэхгүй. Албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа гэх ААН-үүдийг авч үзвэл гэрийн мод, ахуйн эд зүйлс, гутал хувцас, сувинер гар урлал хийх зэрэг чиглэлээр 4.2 хувь нь хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бол 82.6 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоо байна. Энэхүү 82.6 хувийг шууд утгаар нь үйлдвэрлэл боловсруулалт хийдэггүй тул ЖДҮ биш гэж явцуугаар авч харвал тун бага хэсэг нь буюу нийт ААН-ийн 16 орчим хувь нь л үйлдвэрлэгч байна гэж харж болохоор байна.

:

Гэтэл дээрхи 82.6 хувьд багтах худалдаа үйлчилгээний салбарын багагүй хувь нь ЖДҮ эрхлэгч гэж тооцогдон зээл хөнгөлөлтөд багтддаг байна. Хөдөлмөрийн яамны боловсруулсан журамд ямар шалгуурыг хангаж байгаа иргэнийг “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч” гэж ойлгох талаар заасныг харья.

.

Үйлдвэрлэл бөөний худалдаа, жижиглэнгийн худалдаа эрхэлдэг 199 дээшгүй ажилчинтай, 1.5 тэрбум хүртэлх орлого борлуулалттай ААН, иргэн дунд ангилалд багтан ЖДҮ эрхлэгч гэж бүртгэгдэж болох бол мөн 19 хүртэлх ажилчинтай 250 сая төгрөг хүртэлх орлого, эргэлтийн хөрөнгөтэй үйлдвэрлэгч ААН, иргэнийг мөн ЖДҮ эрхлэгч гэж бүртгэнэ гэжээ. Энд зааснаар бол үсчин, цайны газар ажиллуулдаг байсан ч, зах дээр гоо сайхны бараа ч бөөнддөг байсан ч журамд заасан босго болзлыг хангавал жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах боломж нээлттэй байна. Ингэснээр үйлдвэрлэл явуулж баялаг бүтээдэггүй хэдий ч жижиг дунд үйлдвэрлэгч болж гэрчилгээ аван  төрийн олон дэмжлэг хөнгөлөлтийг хүртэх хувьтай хэсэгт багтаж болно.

.

Ийнхүү зах дээр бараа бөөндөгч наймаачин “С”, цаасан дээр 200 ажилчинтай гадаадын нэг брэнд бараа бүтээгдэхүүн борлуулдаг бөөний худалдаа эрхэлдэг, сардаа 50 сая төгрөгийн ашигтай “Х” компани, 19 ажилчинтай, 60 сая төгрөгийн эргэлттэй сардаа 3 сая төгрөгийн ашигтай иргэн “Д”-тэй адил жижиг дунд үйлдвэрлэгчид тооцогдон, бага хүүтэй зээл авч, татварын хөнгөлөлт эдлэж болохор байна. Ингэж холилдон бүртгэгдсэн ЖДҮ эрхлэгч нарын цаана цалинтай ажлын байр хадгалагдаж байгаа тал байгааг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн гэрчилгээ авч байгаа нь зөв үү гэдэг асуултыг зөвтгөх тайлбар бол биш байх.

_

“Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн дагуу Тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхэлдэггүй л бол үндсэндээ жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн гэрчилгээ авах боломжтой. Энэ гэрчилгээг авсан хэнбугай ч ЖДҮ-ийн зээл хөнгөлөлтөд зүтгэж үзэн “лобби” хийх боломжтой гэсэн үг.

.

Монгол Улсын Засгийн газар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2009-2011 онд 260.8 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлэн (2009 онд 30.8 тэрбум, 2010 онд 30.0 тэрбум, 2011 онд 200.0 тэрбум) нийтдээ 5012 төсөлд хөнгөлөлттэй зээл болон санхүүгийн түрээс хэлбэрээр олгосон байна.

 :

Үүний хэдэн тэрбум нь хөнгөлөлттэй зээл хэлбэрээр ЖДҮ эрхлэгчийн гэрчилгээтэй бөөний болон жижиглэнгийн худалдаа, магадгүй ломбард ажиллуулдаг хэсэгт очиж, хэд нь арьс шир боловсруулан гутал оёдог, бургас банз зорж гэрийн мод хийдэг, тоног төхөөрөмж оруулж ирэн ариун цэврийн цаас хийх үйлдвэрлэгчид очсон бол доо. Үнэндээ худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт ийнхүү жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн гэрчилгээ олгосноор төрөөс үзүүлж байгаа зээл, төсөл жинхэнэ үйлдвэрлэгчээсээ төөрч, үр ашиггүйдэх нэг нөхцлийг бий болгож байна. Нийт ЖДҮ-ийг дэмжих зээлийн өчүүхэн хувь нь баялаг бүтээж, үйлдвэрлэл явуулж байгаа иргэн ААН-д очиж, харин ихэнх хувь нь бөөний болон жижиглэнгийн худалдаа, наймаа эрхлэгч нарт хуваарилагдаад байна уу гэсэн хардлага байна. Үүний тод жишээ бол импортын бараа “бөөндөх ажлын байр” бол жилээс жилд нэмэгдсээр байгаа явдал.

 :

Манайд нийт ААН-ийн 4.2 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 13.2 хувь нь уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарт, 82.6 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарт байгаа гэсэн тоог дээр өгүүлсэн. Цасан дээр л өсөөд байгаа жижиг ЖДҮ-ийн өсөлт дэвжилт, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн өсөлт бодит амьдрал, зах зээл дээр тийм их мэдэгдэхүйц харагдахгүй байгаа. Энэ нь ЖДҮ-т үзүүлэх төрийн дэмжлэг хавгайрч, төөрөөд байгаатай холбоотой байж болох юм.

.

50 сая толгой малтай, түүнээс гарах сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширээ боловсруулан брэнд бүтээгдэхүүн болгож экспортлох нь манай ЖДҮ-ийн хөгжлийн хандлага гэж Хөдөлмөрийн яамны ЖДҮ хариуцсан нэг дарга нь телевизээр ярьж байна лээ. Гэхдээ одоогийн амьдрал дээр бол ЖДҮ гэсэн нэрийн цаана худалдаа наймаа эрхэлж бэлэн мөнгө эргэлдүүлж ашиг унагадаг импортлогчдийн хүрээ өсөөд байгааг тайлбарласангүй. Хэвлэл мэдээлэл, хурал зөвлөлгөөн дээр яриад байгаагаар хамгийн их цэцэглэн хөгжиж эзэндээ хүрч байгаа зээл, төсөл бол ЖДҮ-ийг дэмжих төсөл, хөтөлбөрүүд юм шиг. Харин мөрдөж байгаа журам зохицуулалт, хуваарилалтыг нь харахаар үйлдвэрлэлийг бус бөөний болон жижиглэнгийн худалдаа, арилжаа наймаа импортыг  дэмжээд  байж болохоор ийм нэг ам, ажлын зөрүүтэй  бодлого яваад байна.

 :

ЖДҮ эрхлэгч нар жилээс жилд жижгэрч, худалдаа наймаа, бөөний худалдаа  эрхлэгчид цагаас цагт томорсоор байна шүү.

:

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
ganzo:
yasan ynen wm xeleb.BI TEEBERCHIN .1MASHINTAI.OBOL ZUNGYI YBDAG.365 AAS GERTEE 30 HONODOG. YAJ J.D .Y D HAMRAGDAH BE...
2013-10-30
aaaaa:
haa saigui solongos,amerik buunii huns,goo saihanii baraa mun arkhi us undaanii buunii zah edgeert l jdy-iin mungu ochdog ehelj bui undesnii uildverlegch nart hungeleltei zeel uguhgui baih bodlogiig bankuud baridag yum bilee.
2013-10-29
kkkkk:
ajil hiihgui hoorog moorog aduu mal yrial suujiidiim bishuu oroondoo tom tom bodlogo bolovsruulah darga nar yun demjih manatai.
2013-10-29
kkkkk:
yaaj demjhiin beee.odoo darga boloh geed chichreed bgaa zaluuchuud bugd yaaj oorsdooo yaaj hurdan bayjh vee geed bodoj bhad uls oron hezee seheh ym bee
2013-10-29
Зочин:
Олон талаас харсан бодлого хэрэгтэй байгаа нь яах аргагүй үнэн. ЖДҮ гэдэгт ямар шалгуураар хамааруулж, тэр тэндаа дэмжлэгийг хэнд үзүүлэх вэ гэдгийг сайн тунгааж, нягтлаж хүргэх байгаа зөв тогтоох нь зөв ажлын эхлэл байх болно. Мөн салбар бүрийн онцлог, зах зээлийн багтаамж, чанарын асуудал байгаль орчны гээд авч үзэх асуудал олон бий. Энэ талаас хандах хандлага дутмаг байгаа
2013-10-29
Bya_:
Төр, үйлдвэрлэгчээ л дэмжих хэрэгтэй байна. Монгол хүн бүр үйлдвэрлэгч болчихвол Хятадыг царай алдахгүйгээр, Монголчууд хангалуун сайхан амьдарна шүү. Их хурал, засгийн газрын гишүүдээ.............. зөв байг онож, мөнгийг минь цацаач.
2013-10-29
dzbh:
jijig dund uildver ulsiig hogjuuldeggui yum aa, ulsiig avarga korporatsuud l hogjuuldeg yum.
2013-10-29
buuuii:
жижиг дунд үйлдвэрийг дэмжиж байж л Монгол улс хөгжих болно ш дээ дараа нь томрч хөгжих болно
2013-10-29