Улаанбаатарын утааны улирал иржээ. Өвлийн гэдэг нэршлээ утааны хэмээн сольсноос хойш цөөнгүй жилийг үдэж байна. Монгол Улсын Засгийн газар нийслэлийн агаарын бохирдол 92.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 2011-2013 оны хооронд зарцуулахаар төсөвлөсөн энэ мөнгөний 67 тэрбумыг утаанд зориулсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны мэдээлэлд дурдсан байна.
5
Богино хугацаанд үр дүнгээ өгөх хамгийн найдвартай арга хэмээн үзсэн сайжруулсан зуухыг нийслэлчүүдийн 68.5 хувь нь ашиглаж байгаа аж. Цэвэр агаарын сангийн хөрөнгөөр тараасан 122086 ширхэг зууханд 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Үүн дээр нийслэлийн Агаарын чанарын албаны шугамаар 7500 ширхэг зуухыг нийслэлчүүдэд тараажээ. Улсын төсвийн 16 тэрбумыг зарцуулж, нийслэлчүүдийн талаас илүү хувийг хангасан “утаагүй” буюу сайжруулсан зуух ямар үр дүн авчирсан нь хамгаас чухал асуулт. Яамны өгсөн мэдээллээр агаарыг бохирдуулдаг хүхэрлэг хийний дундаж агууламж 20.1 хувиар, том ширхэгт тоосонцор 29.5 хувиар багассан гэнэ. 2013-2014 онд Дэлхийн банк болон Цэвэр агаар сангийн санхүүжилтээр 45 000 ширхэг зуухыг тараах ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 95 хувь нь сайжруулсан зуухаар бүрэн хангагдах юм байна. Нэг үгээр хэлбэл албаныхны гарц хэмээн сонгосон зуухыг нийслэлийн гэр хороолол бараг 100 хувь ашиглаж эхэлнэ. Харин тэр үед төрийн мөнгийг тэрбумаар зарсны ашиг хэрхэн гарах нь хэн бүхний сонирхол татах сэдэв.
6
Сайжруулсан зуухнаас гадна утааны ангижрах бас нэг арга сийлсэн нь боловсруулсан түлш. Баянгол дүүргийн 12461 айл өрхийг боловсруулсан түлшээр хангах ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулжээ. 2011-2013 оны хооронд нийт 15996.9 тонн боловсруулсан түлшинд 3.5 тэрбумыг зарцуулсан байна. Утаагүй хэмээн нэрлэгдсэн зуух, түлшинд 19.7 тэрбум төгрөг зарцуулсан нь энэ. Харин үр дүн нь юу байв? 30, 40 хувиар буурсан гэх мэтээр мэдээлдэг ч нүдэнд харагдах үр дүн юу юунаас бодит байх болно. Тэрбумаар хэмжигдэх улсын төсөв утаа шиг суунаглаад өнгөрөх эсэх нь байгаа оносон бодлого шийдвэр, тууштай хэрэгжүүлэх арга зам, зөв зохицуулалт хийх төрийн албатнаас шууд хамааралтай. Мэдээж иргэн таны хувь нэмэр ч бусдаас дутахгүй хамааралтай.
6
В.Бат
Уншиж байна |