Засаглалын тэргүүн хөрш Хятадад айлчилж ашигтай унацтай гэрээ хэлцлийг бөөндөж байгаад ирсэн бол УИХ хурлаа үүргээ биелүүлж төсвийн тодотголыг баталж гаргалаа. Өнгөрч буй 7 хоногийн нийгэм улс төрийн үйл ядлыг тоймлоё.
5
Төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа
Экспортын гол түүхий эд болох алт, зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан, хөрөнгө оруулалт багассан зэрэг олон шалтгаанаас тасалдсан төсвийг дахин тодотгох хэлэлцүүлэг байнгын хороод дээр өрнөж намын бүлгүүд зөвшилцөх зарчмыг барьж ажиллалаа.
6
2013 оны төсвийн тодотголоор 265 төслийн хөрөнгө оруулалтыг зогсоох Засгийн газрын санал байсан. Хөрөнгө оруулалт тасарснаас 71 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хасч, 104 обьектыг 2014, 2015 оны төсөвт тусгаж барихаар болсны шалтгааныг тодруулах зэргээр хэлэлцүүлэг өрнөв.
6
Монгол улсын нэгдсэн төсвийн 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг энэ оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялгийн үнэ ханш, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн тооцоход 2013 оны нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8 хувьд хүрэхээр байгаа. Төсвийн хуулийн 34.1.2-т зааснаар нэгдсэн төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулахад эзэлвэл зохих хувиасаа гурван хувиар нэмэгдэх тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ гэсний дагуу 2013 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн гэдгээр тодотголыг тодотгож байлаа.
6
Ингээд Их хурлаар хэлэлцсэний эцэст “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 73.8 хувийн саналаар баталлаа.
4
Ерөнхий сайд ганзага сайтай ирсэн гэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал хийлээ. ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев хийн хоолой дамжуулах тохироогоо хийж аваад Хятадаас хөөрөхөд манай Ерөнхий сайд зөрөөд л Хятадад газардсан бололтой. Айлчлал маш өргөн хүрээ, олон талт харилцаа хамтын ажиллагааг хамарсан яриа хэлцлийн хүрээнд өрнөсөн талаар албан ёсны эх сурвалжийн мэдээнүүд байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БНХАУ-ын Ардын Их хурлын ордонд тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд, ноён Ли Көцян угтан авч, уулзан албан ёсны хэлэлцээ хийжээ айлчлалын явцад хоёр талын “Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-т гарын үсэг зурах ёслол болжээ. Манай хамгийн ойр хөрш бас том худалдан авагч, нийлүүлэгч Хятад улстай стратегийн түншлэлийн хүрээнд уул уурхай, боловсрол, иргэний нисэхийн салбар, шинжлэх ухаан, гамшгаас хамгаалах, худалдаа төмөр зам, нүүрс хийжүүлэх, хийн түлш үйлдвэрлэх, газрын тосны салбарт хамаарах 10 санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болсон талаар мэдээллээ.
7
Хятадын Гадаад харилцааны дэд сайд Лю Жен Мин сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ “...Хоёр талын харилцаа, хамтран ажиллах чиглэлд өргөн ойлголттой болж, хэрхэн хамтран ажиллах талаараа ярилцлаа. Улс төрийн хараат бус, бие биедээ харилцан сонирхол, ашгийг харилцан ойлголцож, найрамдлын ажиллагааг үргэлжлүүлэх онцлогтой айлчлал байлаа. Хятадын тал Монгол Улсын бүрэн эрхт байдал, тус ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийг хүндэтгэдэг” гэдгээ онцлон дурьдсан байна. Мөн уул уурхайн түүхий эдийг газар дээр нь шууд боловсруулах, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллахаа хоёр талын сайд нар онцолсон. Санхүүгийн салбарт валютаар шууд худалдаа хийх, хоёр талын зам тээвэр, төмөр замын гурван бүст хамтран ажиллахыг сайтар судлахаар тохиролцлоо гэж мэдэгдсэн байна.
7
Үүнээс Ерөнхий сайд Хятадаас ганзага сайтай иржээ гэж дүгнэж болохоор байна.
Оюутолгой “мөнгө” олж эхлэв
Хятадын гаалийн агуулахад бөөгнөрөөд байсан 38 мянган тонн баямалаасаа 1000 тонныг нь худалдаж эхэлсэн талаар мэдээллээ. Баяжмалын үйлдвэрийн инженерийн хэлснээр бол одоогийн баяжуулах үйлдвэр нь өдөрт 100 мянган тонн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай ба одоогоор үүнийхээ 90 хувийг ашиглаж байгаа гэнэ. Оюутолгой нь энэ оны эхний 9 сарын байдлаар 110.3 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлээд байгаа гэж мэдэгдлээ.
7
Оюутолгой төслийн хоёр талын ТУЗ-ийнхэн харилцан ойлголцож гацаагаа гаргахаар яриа хэлэлцээ ид өрнүүлж байх цаг үед баяжмал гэдэг баялаг мөнгө болж эхэлсэн талаарх энэхүү мэдээ гарсан нь анхаарал татаж байна. Зарах нь тодорхой, авах нь тодорхой гэдэг шиг бид зэсээ хаана ч зарах л болно. Харин үүний цаад талд Монголын баялаг монголдоо хэр ашигтай тусахыг хэлэхэд эрт байна.
6 Гэмтлийн эмнэлгийн асуудал хурцадлаа
Н.Энхбаяр даргыгаа Солонгос улсад эмчлүүлсний дараа бас нэгэн Энхбаяр гэдэг хүнийг даргаар томилох зүтгэл гаргасан Н.Удвал сайдын шийдвэрийг эсэргүүцсэн эмч ажилчдын тэмцэл үргэлжилсээр байна. Шинэ даргынхаа томилгоог үл зөвшөөрөн ажлааас халагдах өргөдлөө өгсөн ГССҮТ-ийн 180 гаруй эмч ажилчдын өргөдлийг шийдэх хуулийн хугацаа нь тулж ирээд байгаа гэнэ. Өргөдлийн хүсэлт ёсоор нь шийдвэрлэх аваас Гэмтлийн эмнэлэгт цагаан халаадтай хүн цөөхөн болж, харин дарга болон хагалгаагаа хүлээсэн өвчтнүүдээр хонгил нь дүүрч магадгүй.
6
Ер нь бол даргын томилгоог эсэргүүцэж байгаа салбарынхан энэ томилгоонд эрүүл мэндийн сайдаа буруутгахаас илүүтэй, эмнэлгийн салбарыг улс төржүүлж даргын суудлыг наймаалцал шахаа болгож байгаад дүргүйцэж байгаагаа илэрхийлээд байгаа. Нэр бүхий анагаахын томчууд хүний гавьяат эмч зөвлөх нар Н.Удвал сайд цаанаа “том” хүний шахалт наймаалцлалаар Ц.Энхбаяр даргыг том суудалд суулгах шахаанд байна гэж үзэж байгаа талаараа ТВ хэвлэлээр мэдэгдлээ. Маш их сэргүүцэлтэй тулгарч байгаа ч зүтгээд байхаар шинэ даргыг нэрээ татчихаач гэж уриалах хүмүүс их байна. Гэвч дарга ямар бодолтой байгаа талаараа байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй тэвчээр заан байсаар байна.
6
“Авар” компани Токиог доргиолоо
Токио хотын төвд Монгол Улсын компани 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг, 10 давхар барилгын хамт дуудлага худалдаагаар авсан гэх мэдээлэл дуулиан тариад байгаа. Энэ газрыг өндөр үнээр худалдан авсан "Авар” компанийн үүсгэн байгуулагч нь Ч.Мичидмаагийн төрсөн ах Ч.Эрдэнэбат юм. Тиймээс энэ явдалд их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар холбоотой, Японы засгийн газрын шахалтаар хойд солонгосчуудтай хэл амаа амархан ололцдог монголчуудыг ашиглаж байна гэх зэрэг мэдээлэл цацагдлаа.
6
Үүнд нэр холбогдсон Ч.Эрдэнэбат ердөө маргааш нь хэвлэлийн хурал зарлан энд ямар ч асуудал байхгүй, манай компани тэнд үйл ажиллагаа явуулдаггүй. Харин Японы хуулийн компаниар дамжуулж энэ дуудлага худалдаанд оролцсон. Үүнд тухайн компани хэдэн төгрөгийн хөрөнгөтэй байх нь хамаагүй. Аль ч улсын Засгийн газрын оролцоо байхгүй. Цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа асуудал. Миний дүү Ч.Мичидмаагийн нөхөр Д.Сумъяабазар гишүүн болохоор тэгж хардаж байгаа байх гэсэн тайлбарыг өглөө. Ямар ч байсан гарсан дуулианаас үүдээд дуудлага худалдаагаар авсан газрыг нь олгох Японы шүүхийн шийдвэр хойшлоод байгаа юм байна. Алга дарам газрын амт гэдгийг мэдэхийн дээдээр мэдэх арлын Японд, бүр нийслэд Токио хотын төв дүүрэгт нь Монголын нэг компани газар авна гэдэг нь анхаарлын төвд орох нь зүй. Үнэхээр асуудалгүйгээр дуудлага худалдаагаар газрыг авсан бол манай монгол компани мундаг л байна шүү дээ гэж эрхий хуруугаа гозойлгох ёстой байх.
6
Нарантуулын галын дүгнэлт гарав
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад өнгөрсөн наймдугаар сарын 23-нд гарсан галын дүгнэлт эцсийн байдлаар гарч, ОБЕГ-аас галын шинжээчдийн дүгнэлтийг ЦЕГ-ын ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Тэгвэл, “Нарантуул” захад гарсан галын хэрэгт 400 гаруй хүн хохирогчоор тогтоогдсон бөгөөд УМБГ-аас тэдгээр хүмүүсээс байцаалт, мэдүүлэг авч, галын хохирлын хэмжээг 16 тэрбум орчим төгрөгөөр тогтоосон болохыг албаны эх сурвалж мэдээллээ.
6
Харин босс Ш.Сайхансамбуу галын ард хэн нэг нь байгаа гэсэн хардлагатай яваагаа мэдэгдэж байгаа. Тэр хардаж буй хүндээ хандаж намайг ядраана гэж санах хэрэггүй гэсэн утгатай зүйлийг Б.Жаргалмаатай хийсэн ярилцлагаараа Ийгл телевизээр мэдэгдлээ.
6
Мөн цаашид Хотын захиргаанаас тавьж буй шаардлагын дагуу захаа шинэчлэн дээвэр хаалттай болгож өргөтгөнө гэдгээ ч мэдэгдсэн.
МАН-ын XXVII их хурал эхэллээ
Их хурлыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж буйгаар нийт 808 үүрийн болон квотын зэрэг төлөөллөөр сонгогдсон 1200 орчим төлөөлөгч энэ их хуралд оролцон чуулж байна.
6
Намын даргын болоод ерөнхий нарийн бичгийн даргын сунгаа хэрхэн явагдаж хэн ялах нь энэ чуулганыг олны анхаарлын төвд оруулаад байна. Дотоод зохион байгуулалтын хүрээнд намын дарга удирдлагаа сонгосны дараа шинэ бага хурлаа бүрэлдүүлэх, дүрмийн өөрчлөлтөө батлах, улс орны хөгжлийн хөтөлбөр, намынхаа үзэл санаа чиг баримжаагаа тодруулах гээд бага хугацаанд их ажлыг энэ Их хурал нь амжуулах ёстой талаар зохион байгуулагчид нь мэдэгдсэн.
6
Монголын улс төрийн хүчний хойморт олон жил эзэн суусан энэ нам хэрхэн өөрчлөгдөх нь улс орны хэтийн амьдралд нөлөө тусгалаа үзүүлэх тул олон нийт энэ хурлын явцыг анхааралтай ажиглаж байна.
5
П.Баярхүү /тоймч/