Төр та оролцох зүйлдээ л оролц
2013-10-28

Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн үзүүлэлт гарах болсон нь эдийн засаг сэргэх найдвар төрүүлж байна. Мэдээж энэ бол үндэсний үйлдвэрлэгч нарын гавьяа. Харин гадаад худалдаа, улсын төсвийн алдагдал, валютын нөөцийн хомсдол бол цэвэр засгийн буруу. Үүнээс бултах арга байхгүй. Асар их хөрөнгө мөнгөний нөөцөөр үр дүн багатай хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн сахилга бат эрс муудсантай холбож ойлгож болно. Харсаар байтал энэ замбараагүй бодлогын харгайгаар инфляци гүйцэгдэхээ больж, иргэдийн худалдаан авах чадвар доройтоод байгаа юм. Хөрөнгө оруулалтын бодлого үйлдвэрлэлтэйгээ нягт холбогдож байх ёстой.

.

Харамсалтай нь сүүлийн хорин жилийн туршид мал аж ахуй, уул уурхайгаас түүхий эд олборлохыг хүчилсэн болохоос нэмүү өртөг шингээсэн, үйлдвэрлэлээ дэмжсэн олигтой төрийн бодлого байсангүй. Хөгжлийн дунд, урт хугацааны хөтөлбөр бодлогод дэмжинэ гэсэн зүйл заалт байхаас биш яг яаж дэмжих гээд байгаа нь бүрхэг явсаар ирсний горыг байнга амссар ирлээ. Нэг нам нь төрийн эрхэнд гарахаар нэгийг ярьдаг нөгөө нь бас нэгийг ярьж баахан биелэгдэхгүй төлөвлөгөө, төсөл хөтөлбөр сараачиж сууснаас дотоодын нийт бүтээгдэхүүний 90 орчим хувийг бүрдүүлж басхүү өсгөсөөр байгаа үйлдвэрлэгчдээ дэмжсэнгүй. Харин ч далд эдийн засгийг ил болгох нэрийн дор татварын байнгын дарамтад байлгасаар ирлээ.

.

Төвлөрөлийг сааруулна гэж ярих хэрнээ үнэн хэрэг дээ төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг асар олноор нь бий болгов. Тэр нь ашигтай ажиллана гэж даанч байхгүй. Харин ч төрөөс төрөх тэрбумтны тоог л нэмэгдүүлсэн. Аргагүй бизнес эрхэлдэггүй төр яаж менежмент хийхэв дээ. Дандаа л алдагдалтай. Хувийн өмчийнхөн сайн төсөл хөтөлбөр боловсруулаад орох гэхээр хаалгаа түгжээд л таг суучихна. Төрийн хөрөнгө оруулалтаар хэчнээн олон тэрбумын төсөл хөтөлбөр нэмэлт санхүүжилт нэхээд ор мөргүй замхарч бэлхнээ бид мэдэж байна шүү дээ.

.

Уул уурхайн төслийн хэрэгжүүлэлтээс өнгөрсөн хугацаанд чамгүй мөнгө босгосон. Үр ашиггүй цацаад л дуусч байх шив дээ. Нөгөө баялгийн сан, элдэв сангийн хөрөнгө хаашаа яваад байгаа нь огт ойлгомжгүй болчихлоо. Иргэд нь баахан хувьцаатай мөртөө түүнийхээ ашгийг хүртэх эсэх нь эргэлзээтэй. Ер нь байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Бүү мэд. Бас л төрөө буруутгахаас өөр аргагүй. Мөнгөндөө биш энэ төрийн тогтолцоог боловсронгуй болгохгүй бол горьгүй нь өнөөдөр тодорхой болчихлоо. Хувийнхан 10 саяын хөрөнгө оруулалтыг тав зургаа дахин өсгөж, ажлын байр нэмэгдүүлээд байхад төр болохоор нэг сая төгрөг болгож алдагдал хүлээгээд ажлын байр нэмэгдүүлэхгүй байгаагийн цаад учир тогтолцоондоо гэхээс өөрөөр юу гэхэв дээ. Чаддагт нь өгөөд хийлгэх хэрэгтэй шүү дээ. Бүхнийг чадагч царайлаад хурааж хумисан бүхнийг маань цацлаад байхын хэрэг юун. Тус болохгүй бол ядаж гай болохгүй л байх хэрэгтэй.

.

Яахав улс орны аюулгүй байдал, үүний дотор эдийн засгийн аюулгүй байдалд шууд болон шууд бусаар нөлөөлж болох томоохон төслүүд дээр л төр оролцдог юм байгаа биз. Тэрнээс захын нэг Дорж, Дулмаагийн хийгээд өөртөө болоод өрөөлд ажлын байр бий болгож, татвараа төлөөд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл нэмэгдүүлээд байгаа зүйлд бүү хошуу дүр. Ингэж чадвал үндэсний үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх нь эдийн засгаа аврах гол гарцаа зөв тодорхойлж байна гэж ойлгож болох юм. Үүнээс өөр гаргалгаа байхгүй. Байгаа жаахан баялгаа идэж уухын оронд байнгын нөхөн сэргээгдэж орлогоо өгсөөр байх үйлдвэрийг дэмжих нь чухал. Томчуулаа байя гэхэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ НӨАТ-аас ядаж чөлөөл. Энэ чинь л үйлдвэрлэлийг өсгөж, ажлын байрыг эрс нэмээд эхэлнэ. Өөрсдөө чаддаггүй бол гадны ийм жишиг загварыг монголчлоод хөрсөн дээрээ буулгаад ир л дээ.

.

Төрийн дарамтнаас болж үйлдвэрлэл амжилттай эрхэлж байгаа үндэсний компанийн тоо цөөрөөд байгаа юм шүү дээ. Өөрөө юм бүтээдэггүй, бүтээх чадваргүй зарим хүн цуцалтгүй хөдөлмөрлөж бүтээн байгуулалт хийж байгаа Монголынхоо цөөхөн компанийн чадвар ирээдүйтэй эздийг тэр олигарх гэж зүхдэгээ больчих л хэрэгтэй байгаа юм. Дэмжээд ажиллаж чадвал энэ жаахан хэрэглээтэй эдийн засаг сэвхийгээд л хөл дээрээ босоод ирнэ. Эдийн засгийн гольдролыг жам ёсоор нь л явуулсан улс гэр өөдөлж томордог. Түүнээс биш зах зээл рүү хүчээр үр ашиггүй хөрөнгө оруулалт шахаад амьсгаадуулаад байвал сэхэл авах нь юу л бол.

.

Н.Бадамжав  

Shuud.mn
Сонин хачин
zzzz:
heleh ug ch alga daa
2013-10-28
zochin:
AN l turiig ilt danhailgaj bna
2013-10-28
Зочин:
Зөв бичжээ. Төр, төр ч гэж дээ, нам дагаж ашиг орлогоо нэмэгдүүлэх гэсэн хэдэн салбадайнуудын хийж байгаа ажил. Төрийн оролцоог багасгах хэрэгтэй байна. Төрийн энэхүү улам бүр данхайгаад, юм болгонд оролцоод зах зээлийг эвдэж байгаа энэ бүтцийг өөрчлөхөд хувийн хэвшлийнхэн бидний идэвхтэй үйл ажиллагаа, шахалт их чухал шүү. Мэдээж бид ч гэсэн ёс зүйтэй байх хэрэгтэй байна. Бид хэт их ашгийн төлөө улайрснаас иргэд, хэрэглэгчдээ гомдоож, тэд төрийг оролцохыг шаардах хэмжээнд хүргэдэг.
2013-10-28
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com