Аугаа үнэ их үнэ цэнээр олдсон аугаа өдөр
2013-10-27

Аравдугаар сарын 27. Энэ өдөр бол эх түүхээ эргэн дурсч, улс гэрээ НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсэн гайхамшигт өдөр. Монголчууд хоёр зууны турш тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэний эцэст 1961 оны энэ өдөр л олон улст Монгол улс хэмээх ариун нандин нэр алдраа баталгаажуулж чадсан юм. Урт удаан жилийн бусдын эрхшээлээс салах гэж тэмцлийн хамгийн оргил үе нь XX зуун байсан. Юу эсийг үзэв дээ. 1911 онд Богд хаанаараа толгойлуулан Манжаас салж өөрийн тусгаар тотнолоо зарласан ч хоёр гүрний шахалтаар цуцлагдаж Хятадын автономит улс болон доромжлогдов.

_

1921 оны хувьсгалаар өөртөө засах эрхээ авсан ч мөн л нэр төдий л байсан. Олон арван эх орончдын цус нулимс энэ зуурт асгарч байлаа. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч 40 орчим мянган хүнийхээ амь насаар ЗХУ-ын шинэ нийгмийн туршилтын талбар болж, дэлхийн II дайнд тэдний холбоотон болсныхоо хүчинд тусгаар улс болох өн удаан жилийн эх оронч тэмцэл хонгилын үзүүрт сүүмийх гэрэл болон биежсэн.

.

Англи, АНУ, ЗХУ-ын нөлөөгөөр хятадууд Монголын ард нийтийн санал асуулгыг үндэслэн сая нэг хүлээн зөвшөөрөв. Гэлээ гээд биднийг олон улсад биднийг тусгаар улс гэдэгт их л сэжиглэнгүй хандсаар байсан юм. Тусгаар тогтнолын маань эцсийн баталгаа НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдөх явдал болоод байв. Хагас зуун жилийн их гүрнүүдийн шатрын хүү байсаар ирсэн монголчууд энэ хэрээр асар их хохирол амссангы түүхийн будангуй хуудсууд гэрчилнэ.

.

1945 онд дайны дараа бий болсон НҮБ биднийг тийм ч амархан хүлээн зөвшөөрөөгүй юм. Шинэхэн олон улсын “парламентад” Монгол улс элсэх өргөдлөө 1946 онд өгөв. Дэлхий ертөнц социалист, капиталист үзэл сурталд хоёр хуваагдсан хүйтэн дайны жилүүдэд ЗХУ-ын шууд нөлөөн доорх Монголын тусгаар санааг “капиталист” улсуудын хүчтэй хориг нуга дарлаа. Бүтэн 15 жилийн турш монголын дипломатчид ур ухаан, авьаяс чадвараа дайчлан нугаралтгүй зүтгэсээр байсан юм. Хамгийн том хориг Америк, Англи, Франц тэргүүлээд Хятадын зүгээс гарч байсан гэдэг. 1961 оныг хүртэл монголчууд найман удаа НҮБ-д хандсан ч ямагт татгалзсан хариу сонсоно. Тэр бүхэнд хоёр ертөнцийн дундах ашиг сонирхолын зөрчлийн золиос нь Төв Азийн нүүдэлчид болж байлаа. Хүчтэйн өмнөх хүчгүй Монголын эх орончдын зориг зүрх шантраагүй.

.

Ингээд 1961 онд 10 дахь удаагаа НҮБ-д хандав. Энэ хуралдаанд Монгол улсыг төлөөлж Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж зэрэг хүмүүс АНУ-ыг зорилоо. Байдаг л арга чаргаа хэрэглэлээ. Олон орны төлөөлөгчдийг өөртөө татахын тулд манай төлөөлөгчид 10-аад хоногийн турш уйгагүй яармайсан гэдэг. Ю.Цэдэнбал дарга төлөөлөгчидтэйгөө байнгын холбоотой байж заавар зөвлөгөөг шөнө оройгүй өгч байсан гэдэг. Ингээд хуралдаан 10-р сарын 25-нд Хятадын төлөөлөгчийг байхгүй байхад нь санал хураалт явууллаа. Австрали, Египет хоёр л түдгэлзлээ. Бусад нь зөвшөөрөв.

.

Ю.Цэдэнбал дарга энэ үед Төрийн ордны зүүн жигүүр дэх ажлынхаа өрөөнд ямар мэдээ ирэхийг хүлээн нойргүй ажиллаж байв. Тусгай утасны шугамаар Вашингтоноос шууд холбогдох дуудлага ирэв. Холбоогоор “Монголыг НҮБ-ын гишүүн болгохыг дэмжсэн зөвлөмжийг Ерөнхий Ассамблейд өгснийг, 1961 оны 10 сарын 27-нд Монгол улс НҮБ-ын гишүүн болж алтан соёбот төрийн далбаа НҮБ-ийн тэнгэрт мандсан”-ыг Цэдэнбал даргад дуулгав. Өвөг дээдсийн 200 гаруй жилийн тусгаар тогтнолын тэмцэл ийнхүү сая л биеллээ олов. Ингэж Монголын тэнгэрт үүрийн туяатай уралдан тусгаар тогтнол маань ирсэн юм. Ю.Цэдэнбал дарга сая л нэг унтаж амрахаар гэрийн зүг явлаа. Гэвч яаж нойр хүрэх билээ.

_

Ийм л аугаа үнэ цэнээр бид тусгаар тогтнолоо дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. харин энэ аугаа өдрийн тухай сүүлийн жилүүдэд цөөн ярих болжээ. Үр хүүхдүүд маань ч тэр бүрий сайн мэдэхгүй байгаад бид л буруутай. Өнөө маргаашийн тулга тойрсон маргаан мэтгэлцээндээ ач холөогдол өгөхөөс бус өөрийг нэг их анзаарахаа больжээ. Дээдсийн амь насаар олдсон энэ өдрийг мартаж боломгүйсэн дээ.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
boldoo:
chingisiin tursn udur gej balairch bxaar ene udriig l jinxene utgaar ni temdeglex bsan yum daa....
2013-10-29
иргэн:
ард-чилал нэртэй нөхдүүд өөрөөр хэлэх байхдаа
2013-10-28
Khuuchin khuu:
Монголчуудын эх хэл, соёл, түүхийг будантуулах, мартуулах аргуудыг зохион байгуулалттай хийгээд байна уу гэж үнэхээр хардах юм. Одоо тэгээд 1924 оны анхны үндсэн хууль баталсан, анх бүх нийтээр сонгууль өгсөн, дээрх НҮБ-д элссэн , 90 онд Оросын цэргийг хөөн гаргасан, шинэ үндсэн хуулийн гээд мартаж үл болох аугаа үнэ цэнээр бид тусгаар тогтнолоо дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлсэн өдрүүдийг мартуугнуулж элдэв Valintine, Halloween, за тэгээд салбар болгон 2-3 тэмдэглэлт өдрүүдээр нэг их найрлаж цэнгэсэн улс болгож дээ. Хүүхдийн хамгийн хурдтай сурдаг насанд нь 35 үсэг сургах гэж бүхэл бүтэн 6 сар сунжруулж зааж залхааж номонд ихэнхийг нь дургүй болгодог, цаашлаад зүгээр л зөв бичих дүрмээ заахын оронд хэл шинжлэлийн судалгаа ч юм уу туршилт ч юм уу бүү мэд тархийг нь эргэтэл элдэв ангилал, ялгал, найруулга хийлгэнэ. За дээр нь тоо байгаль шинжлэл талын хичээл гэж бүр оромцог. За тэгээд хөөрхий багш нарыг мөрөөр нь хичээлийг нь заалгалгүй элдэв тайлан судалгаа, сайд солигдох бүр өөр заах аргачлал сурах, сургах гээд дээр нь амь зогоох төдий цалингаар барьцаална. Ингээд хөөрхий эцэст нь хайран арав гаран жилийг сурсан ч юмгүй, чаддаг юмгүй болж хүүхдүүд хохирно. Төгсөөд өөрийн эрхгүй элсэлтийн шалгалт өгөхийн тулд сураагүйгаа сурах гэж төлбөр төлж хэсэг нөхдийг тэжээнэ. Дээд боловсрол эзэмшиж байгаа нь гээд бас баахан төлбөр төлж эцэг эхээ шулна. Ингээд хөөрхий муугаар хэлэхэд шинэ цагийн хуучин хүүгийн зам дурайж байх юм... Монголчууд минь сэрээч ээ. Харанхуй тогоо нөмөргөөд байна шүү дээ.
2013-10-28
саруул:
гоё мэдээлэл байна баярлала дилав хутагт жамсранжавын нөлөө бас их бага хэмжээгээр сонссон юм байна шүү
2013-10-28
Mongol hun:
Bidnii ubug deedes olon jiliin turshid eh orniihoo tysgaar togtnoliin tuluu ug es zolioslon zutgej irsen be gedgiig bid sain meddegui baij!getel AN manai ahmad ueiin yhaanii hucheer turiig abhc guzeegee zuzaalsaniigaa jihenentysgaar togtnol gej myshgin gyibyylahiig ni yanaaaa!!!!jihenenyls ornii tysgaar togtnol yamr ih une teneeer bidend irseniig bid medne shuuu!bidniig yu ch medehgui zaluus gej heterhii hudal zuileer tarhi tolgoi ygaaj bgaa AN- n hudal surtal uhyylga buur ch hudlaa gegdee il btod bolgood bgaa bysyy?zaluu ued ene buhniig il tod oilgyylhaas ted uyndaa aidag um boloo?Getel um uneneeree bh ni saihan shuudee.Zaluus min uhaalag baij bidnii ene saihan ehnornii tysgaar togtnoliin tuluu zutgej irsen ahmad ue ruugee bitgii ih dairaraarai.ted min hund hestuu tsag ued ami nasaaraa,haöuun tsysaaraa aldaa,onoog denslen baij tysgaar togtnoson yls orniig min bidned uldeesen um shuu gedgiig sain oilgoj uhaarch eh ornoo,shirheg ubs nogoo,zam hargui,ys goliig ni ch hairalj bgaaraiHariin orond ochood nob nogoon ,saihan hugjiliig ni haraad minii eh oron yamr saihan yls oron um be?yamr zah hyazgaargui saihan tal nutagtai um be gegdiig buur iheer mederch eh ornoo mash ih hairlah bolson.tiimees eh ornii tysgaar togtnol amsh undur uneer bidned irjee,bid iim saihan eh orond tursunduunzatai,bid ene saihan ehbornoo uud ni hugjuulj yabh estoi zaluu ue ni um shuu gej shuten bishreh bolson umdaa
2013-10-27
Tuukh:
Mongol uls UN.d elskhed biddnii medekh J.Neru ikh setgel khudulgum ugiig khelj bsan gej sonsson. ene ug ni gertee: "Auga ikh tuukht Chinggisiin Mongoliig bid udii boltol gishuuneer elsuulj chadaagui ni ene baiguullaga sul bgaag ileerkhiilj bna"
2013-10-27
irgen:
Namyn avligalch udirdlaguud mongolynhoo tuuh bolson eh helee archij hayaj orosod dagaar orchihood you yariad baina ve?
2013-10-27
123456:
сайхан юмаа энэ мэдээг манай ирээдүй мартаж болохгүй. улс ч гэсэн яагаад энэ өдөрийг онцгойлж үзэхгүй байгаа нь сонин байна. хойч ирээдүйдээ сайн ойлгуулж үлдээх хэрэгтэйдээ.
2013-10-27
bayaras:
Saihan medee zalyy yeiinhend oilgyylah heregtei bna
2013-10-27
Mijgee:
Монголын түүхийн энэ торгон агшинд нэг том алдаа гаргаж бичсэн байх юм. Н.Бадамжав аа Дилов хутагт Башлуугийн Жамсранжав гэдэг хүн бүхэл бүтэн амьдралаа МОНГОЛын тусгаар тогтнолын төлөө зориул, НҮБ-ны төлөөлөгч орнуудын тэргүүнийг ятган, байж болох бүх аргыг авсан байдаг. Энэ эгэл бус хүний гавъяа зүтгэлээр Монголчууд элэг бүтэн, тусгаар тогтносон улс болсон юм шүү. Дилов хутагт Б.Жамсранжав таны хаязгаарүй их буянд талархаад ханашгүй билээ. Таны өлмийд мөргөе.
2013-10-27
Mongol:
N. Badamjav setguulchee Tand bayarlalaa. Hoishid utga, nairuulga tuguldur iim saihan niitlel olniig bichij bgarai. Bayarlalaa Tand.
2013-10-27
Mongol:
ANU-d argaguin erhend amidarch bsan amid burhan Dilova hutagt Jamsranjav Mongol ulsiig NUB-d elseh uilsed saad totgor bitgii oroosoi, eh nutag elgen tumnii mini tusgaar togtnoliig delhii niit huleen zuvshuuruusei gej setgel oyunaa chileen untah noiroo hagaslan nom unshsan gdg yum. NUB-d elsuuleh hurliin ajiglagchiin hesegt suuj bhda hediigeer ajiglagchiin hesgees alga tashihiig horidog ch gsn chin setgeleese bayarlan alga tashij bsan gdg. Ter bol jinhene eh ornoo gesen haluun setgel, unen shudarga setgeliin ilerhiilel bsan yum. Mongol orniig mini munh huh tenger uurd iveej hugjin tsetsegleh boltugai.
2013-10-27
Baigalmaa:
Iim saihan medeelel oruulsand bayarlalaa.
2013-10-27