Германд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр олон хүнийг баривчилжээ
2022-12-08

Лхагва гарагийн өглөө Германы олон мянган цагдаа хэт барууны экстремистүүдийг эрэн хайх ажлыг гүйцэтгэжээ. Тэднийг хүч хэрэглэх замаар засаглалыг түлхэн унагах зорилготой байсан гэж сэжиглэж байгаа аж. 

 

DW агентлагийн мэдээлснээр, лхагва гарагт 3000 орчим цагдаа Германы 11 мужид 130 хаягаар нэгжлэг хийсэн гэж Германы Холбооны прокурорын газар мэдэгдсэн байна. Энэ нэгжлэг, баривчилгаа нь засгийн газрыг хүч хэрэглэн түлхэн унагаахыг уриалдаг "Рейхийн иргэд" хөдөлгөөний гишүүд рүү чиглэгдсэн байжээ. Тусгай ажиллагааны явцад "алан хядах байгууллагад оролцоотой" хэмээн сэжиглэгдсэн Германы 22 иргэнийг баривчилсан байна. Мөн Оросын иргэн зэрэг өөр гурван хүнийг энэ байгууллагыг дэмжсэн хэрэгт сэжиглэж байгаа талаар Прокурорын газар мэдээлжээ. 

 

Der Spiegel сэтгүүлийн мэдээлснээр, Германы KSK тусгайгийн казармд нэгжлэг хийсэн гэнэ. Энэ хэлтэс өмнө нь хэт барууны хөдөлгөөнд зарим цэргүүд нь оролцсон гэсэн шалтгаанаар шалгагдаж байв. Харин энэ мэдээллийг Холбооны Прокурорын газар батлаагүй мөн няцаагаагүй аж. 

 

Прокуроруудын өгүүлснээр, баривчлагдсан этгээдүүд өнгөрсөн жил "Герман дахь засгийн газрыг түлхэн унагах, өөрсдөө байгуулсан хэлбэрээр төр засгийг тохинуулахаар алан хядах байгууллага" байгуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм байна.

 

Эдгээр этгээдүүд гагцхүү цэргийн замаар, хүч хэрэглэн зорилгодоо хүрэхээр зэхэж байсан гэнэ. Түүнчлэн баривчлагдсан этгээдүүдийн дунд ОХУ-ын иргэн байгаа учир тэднийг Оростой холбоотой эсэхийг шалгаж байгаа аж. Тэд улс орон даяар эрчим хүч таслаахар зэхэж байсан, зарим нь тусгай зэвсэг бэлтгэсэн байсан гэж Прокурорын газар мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Жо Энгрессиа : (Joe Engressia):
Намайг Жо Энгрессиа мэргэшсэн ёс зүйн хакер гэдэг *зээлийн оноо засах, * гэмт хэргийн бүртгэлийг устгах, * ахлах болон их сургуулийн дүнг өөрчлөх, * вэб сайт, портал хакердах, * CCTV камерыг хакердах, * Facebook, YouTube, google, whatsapp хаягуудыг онлайнаар хакердах, * хакеруудын таныг зовоож буй дохиог хянах, * янз бүрийн брэндийн Iphone-г хакердах, *мэдээллийн санд мэдээлэл нэмэх, устгах, бусад олон онлайн хэлцлүүд. Нууцлалыг нууц үг болгосон мэргэжлийн гэрчилгээтэй баг. Цаг үрэх хэрэггүй, учир нь бид хэдхэн товшилтын зайд байна. Холбоо барих. DIGITALDAWGPOUNDHACKERGROUP@GMAIL.COM whatsapp дугаар. : +1 732 639 1527. Хүндэтгэсэн.
2022-12-08