БОУАӨЯ-ны ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
2025-02-13

 

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаагаар ахлуулсан Процессын дахин инженерчлэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн Байгаль орчны яам, түүний харьяа Ойн газарт хийж буй ПДИ-ийн судалгаа, шинжилгээний хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумдад ажиллаж байна.

 

 

Тус ажлын хэсгээс аймгийн Байгаль орчны салбарт ажиллаж буй алба хаагчдад төрийн байгууллагад хийж байгаа процессын дахин инженерчлэлийн талаар танилцуулж, аймгийн Байгаль орчны газрын албан хаагчид, Сум дундын Ойн ангийн алба хаагчид, байгаль хамгаалагчидтай ганцаарчилсан ярилцлага хийж, анхан шатанд ажил үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон бол Сэлэнгэ аймагт ойн чиглэлээр болон байгаль орчны бусад тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй ойн мэргэжлийн анги, аж ахуй нэгж байгууллагуудад үйл ажиллагаа явуулахад тулгарч буй асуудлууд хууль эрх зүйн орчин, төрийн үйлчилгээний шат дараалсан үйл ажиллагаа, хүндрэл бэрхшээл, хүртээмжийн талаар санал солилцох уулзалт, фокус бүлгийн ярилцлагыг хийж байна.

 

 

#засгийн_газрын_хяналт_хэрэгжүүлэх_газар

Shuud.mn
Сонин хачин