Засгийн ажил ингэж л явж ирлээ
2013-11-13

Үнэ тогтворжуулах хөтөлбөрт өнөөгийн байдлаар хэдэн арван тэрбум төгрөгийг Засгийн газар маний халааснаас аваад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт бэлэглэчихэв. Хариуд нь үнийн өсөлтөөр хариу барив. Эдийн засагт бөөн дарамт. Ард иргэд өнгөрсөн 8 дугаар сартай харьцуулахад 10 хувийн өсөлттэй мах сүү, гурилаа авч байна. Худлаа гэвэл зах дээр очоод хараарай. Хэн завшиж, хэн хохиров. Хэн ард нь үлдэв. Үйлдвэрлэгч нар үнийн багахан өсөлт гэж тайлбарлаж байгаа ашгаар, өргөн олон татварын мөнгө, улсын орлогоор, хамаг булхайт бодлогыг нь хийсэн Засгийн газар, УИХ ард нь нэр цэвэр хоцорлоо доо. Зүв зүгээр явж байсан зах зээлийн эрэлт нийлүүлтийг самраад хаячихлаа. Үнэ өсгөвөл та нартай хариуцлага тооцно шүү гээд байсан таг чиг. Ихэнх нь мах, сүү, гурилын зах зээлийг атгачихсан нөхдүүд УИХ, Засгийн газарт сууж байгаа болохоор алсын дамжлагаар тэдэнд л энэ их хөрөнгө мөнгө хуваагдаж халаасанд нь орсон хэрэг.

:

Ингэж л Засгийн ажил явсаар ирлээ. Улсынхаа халааснаас хуссан мөнгөө мөн ч сайхан угааж байгаа биз. Мафи АНУ-д ид цэцэглэж байхад хууль бусаар олсон мөнгөө сайн эрчүүд угаалгын газраар дамжуулан хууль ёсны мөнгө болгож байснаас ийм нэршил бий болж. Харин манай сайн эрчүүд ил цагаан хэлж байж гаргуулсан мөнгөө угаалгын машин болсон үнэ тогтворжуулах хөтөлбөр рүү гулсуулаад эргээд хууль ёсны мөнгө болгоод халаасалж байна. Хоёр их наяд төгрөг Үнэ тогтворжуулах хөтөлбөр, импотекийн зээл зэрэгт зарцуулагдаад байгаа.

:

Ирэх жил үнэ тогтворжуулах хөтөлбөрт мөнгө зарцуулж чадахгүй. Төсвийг таная гэж байж МАН-ын хөлд суун байж ДНБ-нийхээ 60 хувьд хүргэхүйц зээл хөөцөлдөж байгаа нөхдүүд юун илүү мөнгө зарахтай манатай. Удаан хугацаанд барьж байсан үнэ галзуурна. Түлш шатахууны үнийг барихад цацаад байсан 16 тэрбум төгрөгийн татаас үгүй болно. Дагаад бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Үйлдвэрлэгчдийн хөнгөлөлт байхгүй болчихоор дахиад л үнэ өснө. Засаг дэндэгнээд ирэхийн нигуур ингэж л нүүрлэнэ дээ. Нэгэнт мөнгөө халаасалсан тэднүүст эдийн засаг нийгэм яаж хүндрэх нь бараг хамаагүй. Ингэж л явсаар ирсэн.

.

Захын нэг жишээ л гэхэд төмрийн хүдэр хангалттай бий хэрнээ дотоодынхоо ядаж арматурын хэрэглээг хангаж чадахгүй байна. Төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийх өргөтгөлийг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт барина гэж хэчнээн ч жил ярив. Өнөө хүртэл сураггүй. Үнэхээр улс гэрийнхээ хөгжил дэвшлийг л чухалчилдаг юм бол аль хэдийнэ бариад төмрийн импортыг хаачих байлаа. Байдаггүй ээ. Засгийн ажил ингэж л явдаг юм.

.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг цааш үргэлжлүүлнэ гэж сэтгүүлчидтэй уулзах болгондоо мэдэгдэж байгаа. Чухам ямар эх үүсвэрээс яаж энэ их хөрөнгө мөнгийг гаргахыг нь сонирхохоор олигтой хариулт байхгүй. Улсын төсөв нь нөгөө “Сезам сезам нээгд” гэхээр л уул овоо шиг их мөнгө асгаад байдаг шидэт хүүдий байхаа больсон шүү дээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд инфляцийг ийм хувиар бууруулна, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ий үнэ тийм байна. Тэдэн их наяд төгрөг зарцуулагдана гэсэн тооцоог би л лав харсангүй. 20 жил зах зээлийн нийгэм байгуулах гэж зштгэсэн зүтгэл бүхэн маань эргээд хөсөрдөж төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа орох гээд байгаа юм уу. Бүхнийг л засаг барих юм гэнэ.

.

Энгийн хэн нэгэн эдийн засгийн өнөөгийн хүндрэл бэрхшээлийг төсөөлж болохуйц мэдээлэл хангалттай бий. 2014 оны төсвийн тухай хуулийн төсөл, хоёр шатны хэлэлцүүлгийн үеэр яригдаж байгаа төсөөллүүдийг ажиглахад л ирэх оны ерөнхий төлөвийг мэдэж болно.

.

Тунгалаг харагдах авч зэрэглээт засаглал гэж энэ. Төрийн зохицуулалттай зах зээл хэзээ ч байхгүй. Сайн менежер биш гэдгийг мэдсээр байж хууртаж явдаг төр иргэний тунгалаг харилцаа гэдэг ийм болж замхарч байх шиг байна. Асуудал олон бий нь тодорхой. Иргэдийн хөдөлмөрийн үнэлэмжийг өндөрсгөж, худалдан авах чадварыг нь л нэмэгдүүлчих. Түүхий эдээ гадагш нь түүхийгээр нь биш нэмүү өртөг шингээгээд гаргачих бололцоог нь л нээгээд өгчих. Зах зээлээ эрүүлжүүлье л гэж байгаа юм бол эрэлт нийлүүлт, үнэ ханшинд нь битгий хуруу дүрээд бай. Иргэдээ мөнгөтэй болгочихвол Засаг таны дүнхийж суугаагийн хэрэг бүтнэ.

.

Н.Бадамжав

 
Shuud.mn
Сонин хачин
zuzaanaa:
ene heden luivarching yay daa baiz
2013-11-13
saraana:
niigem uneheer oroo busgaa ued hunii tolgoid orohoor um bichsen baina shuu
2013-11-13
zasag:
унэ нэмэгдэх тусам 76 гишүүнд саин тэд баяжиж ард түмэн ядуу болж 76 гишүүны гарт орно
2013-11-13
1111:
parlament zasgiin gazriig myndag myndag seheeten nertei sarmagchingyyd ydirdaj bga yum chin argagui shu de
2013-11-13
mmmmm:
ug unen hereg alga. ard tumen hohircoor hetsuudlee
2013-11-13
0000:
unensh dee toiruu zamaar uursdiinh ni karmaa zuzaaraad l bgaa daa
2013-11-13
haana:
ene zasgiin gazar hereg algaa
2013-11-13