Монгол бахархлаар жигүүрлэж Монголоо мандуулья
2013-11-12

Ямар ч славьян хүнийг гурав маажихад араас монгол арьс гууждаг гэж Европууд өөр хоорондоо хэлэлцдэг байсан гэдэг. Өнгөрсөн зууны эхэн үеийг хүртэл тэднийг дорны бүдүүлгүүд гэж үзсээр ирсэн бүхэл бүтэн онол ч бий. Монголчууд 300 жил орчим ноёрхохдоо үлдээсэн соёл ёс заншил, төрийн байгуулалт, нийгэм эдийн засгийн уламжлал ийм хүчтэй нөлөөг үзүүлсэн хэрэг. Оросын түүх тэр үед насны хувьд Византаас гаралтай балчирхан байж. Харин Монголын түүх лавтайяа 2 мянган жилээр тогтохгүй баялаг байлаа.

:

Харин өнөөдөр Монголын соёл эргэлзээ төрүүлэхүйц харийншсан байх юм. Монголоороо бичиж, сэтгэж чаддаг нь тун цөөхөн. Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ монгол хэл соёлд сургахаас илүүтэй англи, америк, солонгос, японоор хүмүүжүүлэхийг эрхэмлэнэ. Нэг ийм онигоо байдаг юм. Монголчууд хаачсан юм бэ гэхэд Солонгос явсан. Үлдсэн нь гэсэн чинь солонгос кино үзэж байгаа гэж хариулсан гэдэг.

.

Хаалттай байсан нийгэм задарч сэтгэлгээ чөлөөлөгдөхөд бидний хамгийн нандин зүйлээ алдсан нь монгол хүний сэтгэхүй байлаа. Эдийн засаг, чөлөөт худалдаагаа либеральчлахыг голчилсноос бус монголоороо үлдэхийг чармайсангүй. Хаалттай байсан сэтгэхүй гадны соёлын нөлөөнд хэт мэдрэг байдаг. Үүнийг тооцсонгүй. Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч, хүний эрх эрх чөлөө хэрхэн хангагдсан үзүүлэлтүүдээрээ ам уралдан биесээ магтахаас бус монголт хүн хэрхэн монгол хүн биш болж байгаа талаар ухаарч сэхээрч явсангүй. Монгол газар шороон дээрээ мөртлөө харийншсан хэсэг бүлэг хүмүүсийн бөөгнөрөл л болсныг алхам тутамдаа мэдэрч явах юутай гунигтай.

.

Монгол бахархлын өдрөө саяхан тэмдэглэлээ. Тэртээд мартагдсан үүх түүхээрээ бахархсан шоу үзүүлбэрийг бүтэн өдөржингөө л харлаа. Өнгөрснөөрөө бахархалгүй яах билээ. Гэхдээ энэ цаг үеийн бахархал бидэнд байхгүй гэж үү. Дэлхийд нэрээ цуурайтуулсан эрхмүүдээ хэдхэн өдөр л тэнгэрт тултал магтана. Дараа нь үнсэнд хяасан шалз шиг л хэвлэл мэдээлэлээр хар бүхний бай болгоно. Түүнээсээ сэтгэлийн таашаал авдаг болсон маань гэм биш зан болчихоод байна. Харийнсаж байгаагийн гол шалтгаан нь ердөө л монгол хүнээрээ бахархаж чадахаа больсонтой холбоотой.

.

Эцсийн бүлэгт монголын баялаг мал сүрэг, ашигт малтмал, газар тариалан, мөнгө эрх мэдлийн аль нь биш. Ердөө л монгол хүн өөрөө эх орныхоо юугаар ч сольшгүй баялаг. Эх оронч хүмүүсийн нэгдэл л энэ улсын ирээдүйн баталгаа. Эх оронч гэхээр гараа хөдөлгөдөггүй амаараа "эх орон минь сүйрэн мөхөж байгаа тухай", "эх орноо аврах тухай", "эх орондоо ямар их хайртай" тухай цаг үргэлж яншигчдыг хэлэхгүй. Сайн нэгнийгээ даган дууриаж тэр бүх өндөрлөгт хүрэх эрмэлзэлтэй, чадал боломжоороо хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлж, сайн сайхныг цогцлоодог эрхмүүдийг хэлдэг юм.

.

Хэвлэл мэдээллийн хэргслээр сайнаасаа мууг нь илүү нэвтрүүлнэ. Монголд ердөө юуг ч бүтээдэггүй, сайн сайхан зүйл огт байдаггүй юм шиг нийтлэл нэвтрүүлгийн бодлого нь чиглэнэ. Бид яах вэ гэхэд үр хойчис маань ямар хүмүүс болж өсч торних болж байна аа. Судалгаагаар монгол хүн амьдралын чанаргүй улсуудын дөрөвдүгээрт жагссан байх юм. Огт инээмсэглэдэггүй улс орны жагсаалтын айргийн тавд шүү. Нөгөө үндэстний бахархал байхгүй болсонтой шууд холбоотой. Гудамжинд яваа хүмүүсийн хэд нь инээмсэглэн алхаж явна вэ. Ийм сайхан газар нутаг дээр, ийм аугаа түүхтэй, хэзээ ч бараг өлсч ундаасч яваагүй, нүүдэлчдийн соёл иргэншлийн давтагдашгүй бүхнийг агуулсан энэ үндэстэн яагаад энэ цаг үед ийм уруу дорой явах болов. Энэ бүхний эзэд байж яаж ингэж болох вэ дээ.

_

Монгол бахархлыг сэргээхэд хэсэг бүлэг хүмүүсийн хүчин зүтгэл хангалтгүй, Монгол төр өөрөө чухал үүрэгтэй. Харийн соёлоос айхдаа гол нь биш шальдар бульдарт нь хөл алдчихгүй Монгол дархлааг бий болгох нь чухал. Олон зуун үндэстний нийлмэл америкчууд нэгэн дээвэр дор эв зүйтэй багтаж дэлхийн соёл иргэншлийг тэргүүлэх хэмжээнд хүрсний нэг нууц нь америк мөрөөдөл, америк бахархал. Тэднээс хэдэн мянган жилийн ах настай нүүдэлчдийн соёл иргэншил, Монгол яагаад өөрийн бахархал мөрөөдөлтэй байж болохгүй билээ.

_

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
selengee:
hehe yg onoog helchihej dee
2013-11-12
noyn:
hehe yg onood helchihjee
2013-11-12
unemshil:
unen unen yg unen shuu
2013-11-12
zochin:
unen yum heljee,tsag uyeiin tulgamdsan asuudlaar onovchtoi, tsegtstei, helleg saitai, unen medeelel ugdug tanii niitleliig shimten unshdag shuu! amjilt.
2013-11-12
салхи дэмбээд:
чи бага зэрэг өөрийн улсын 13-16-р зууны үеийн түүх унш даа, ахуй соёлын талаар бичсэн эрдэмтэн судлаачдын бүтээлийг унш даа "моголчууд монгол зан заншил ахуйд бахархах юу ч байхгүй"",гараа угаахыг угаас сураагүй ард түмэн юугаараа бахархаад омогшоод самсаа нь ширхираад байнаа" гэх шиг хөлдүү хог минь түүхээ ссайн уншиж ойлгоод үмхий амнаасаа хий гаргаарай. аливаа ард түмэн өвөг дээдсийн байгуулсан аугаа үйлээр бахархдагийн, одоохондоо бид ядруу байгаа ч гэсэн ирээдүйд хүчирхэгжинэ, чам шиг бахархах зүйлгүй гэж ярьдаг шаар өөрөөсөө ичих хэрэгтэй. чи монгол биш байх аа.
2013-11-12
салхи дэмбээ:
биний тэнэгрэлд хязгаар байна уу. өөрсдөөсөө ичиж гутарч хийх ёстой юмыг бахархаж хийнэ гэж юу солиотно вэ. хүний өмнөөс инээмсэглэдэггүй, хэзээч бу*д зам тавьдаггүй, зам асуухаар сайндаа л цаана чинь гэж дуугарах аяддаг, нус шүлс цэрээ тасралтгүй цацаж хаясан, таньдаггүй л бол хүнийг огт хүн гэж харьцдаггүй, энэ замаар залуу үе нь тогтвортой урагшилж байгаа. гараа угаахыг угаас сураагүй ард түмэн юугаараа бахархаад омогшоод самсаа нь ширхираад байнаа. эсвэл галзуу өвчин туссан юмуу. монголд сургууль төгссөн энэ сэхээтнүүд хогийн *ноос бүдүүлэг боол хүмүүжил мэдлэгтэй амьтас юмдаа. хайран сайхан нутаг эх орон, цэврээрээ байгаа нялх үрс минь.
2013-11-12
салхи дэмбээ:
бахархал омогшил энэ тэр гэж галзуурахаа болио. юм мэддэггүй хүн эрдэм сурахын тулд заавал тэнэгээрээ бахархахаас эхлэх ёстой юу. заавал архичнаараа бахархаж байж архинаас гарахуу. ядуугаараа бахархаж байж баяжихуу. бүдүүлгээрээ бахархаж байж соёлжихуу. эсвэл энэ бүгдийг хийхийн тулд заавал их хааны байлдан дагуулалтаар бахархах хэрэгтэй юу. эсвэл мөнхэрдэнийн медалиар бахархасны дараа урагшилж эхлэх үү. битгий солиориочдоо солиотуудаа. хөгийн бүдүүлэг тэнэг сармсагчингууд хаяагүй бахархаад омогшоод байхаар бүр * хүрээд сууж болохгүй юм. моголчууд монгол зан заншил ахуйд бахархах юу ч байхгүй. тэгээд үнэнийг хэлэхээр олимпийн ганц аврагыг нүүрэндээрээ тавиад битгий мунагтаад байлдаа. ядаж ярих гэсэн сэдвээрээ ярьж сураачээ мулгуунуудаа. яаанадаа танар.
2013-11-12
boldoo:
103 26 228 chi neeree ynexeer yneng xellee..mgl- xyn zlxuu arhaagyi bj yun baxarxal yarix be...yum xiideggyi xyn xezee ch xynii xiisen byteeseng xaraad baxarxdaggyi l bxgyi yu...er ni ert deer yes l mgl chuud zalxuu oligtoi ch xooloo amtlaad idchixej chadaxgyi l bsan biz dee,yndesnii xool ni zygeer l dan byxel max ,guril ni bol xujaa nariin tarisan guril ..guril gedgiig ch medexgyi yabaa biz dee...etsest ni yum xiideggyi xyn yamagt yalanguya mgl xyn xynii xiisen byteesend xorsoj xorloj yabdag ubaigyi zantai..
2013-11-12
зочин:
миний ажиллаж байсан со үйлдвэрт л гэхэд захирал нь өглөө бидэнтэй зэрэг ирээд орой унтахад байж л байдаг, бүтэн сайнд амарч байхад ирчихсэн хашаа хороогоо цэвэрлээд явж л байдаг, сайн хүн болоод туслах гэхэд үгүй үгүй амар гээд хавьтуулдаггүй, тийм л байсан. би л лав солонгосчуудыг биднээс сайхан амьдарч байгаа гэж атаархахгүй ээ. биднээс илүү нь гэвэлшинэ машин унадаг, байгаль цаг агаарын тааламжтай нөхцөлд амьдардаг нь л байх. улсаасаа байтугай гэрээсээ ч холдож үзээгүй хүмүүс л солонгосыг киногоор нь төсөөлөөд, газрын диваажин гэж ойлгодог байх.
2013-11-12
irgen :
mash zuv untsguus sain bichsen bn. undestneeree sanaa zovoh hicheen zutgeh zuiluudiin neg ni yah argagui deerhi asuudal munuusuu mun.
2013-11-12
amar:
bi tanii tald. . . . . . . . . . . . ta zuvhun bichigch bich temtsegch .................?
2013-11-12
монгол:
яааааааааааааааг зөв хэлж
2013-11-12