Оюутолгойн 445 тэрбум, оюутны 70 мянгатай хасагдах уу
2013-11-10

6

Шинэ онд төрөөс хүртэх хэдэн төгрөгнөөс төсөвт юу нэмэгдэх вэ, юу хасагдах вэ гэсэн мэдэгдэл гоморхол өнгөрөгч 7 хоногийн үйл явдлыг оройллоо.

6

Гурван талт хэлэлцээр 35 тэрбумыг чирж ирэв

5

УИХ-ын чуулганаар 2014 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар хөдөлмөр нийгмийн гурван талт улсын хэлэлцээрийг нэг сар гаруйн хугацаанд хийсний эцэст тодорхой үр дүнд хүрчээ. Гурван тал улсын төсөвт тусгасан байсан 200 тэрбум дээр 35 тэрбум төгрөгийг нэмэхээр болжээ. Ингэхдээ 135 тэрбум төгрөгийг зөвхөн цалин хөлс нэмэхэд зарцуулах юм байна. Үлдэх мөнгийг тэтгэвэр бусад тэтгэмж зэрэгт зориулахаар болж. Харин одоогоор цалин хөлсийг хэдэн хувиар хэрхэн нэмэгдүүлэх нь тодорхойгүй байгаа аж. Эхний ээлжид боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх тухай ярилцана гэлээ. Харин энэ нэмэгдэл нь бодит орлого болж чадах уу, инфляцид дарлуулж чанараа алдах уу гэдэг нь эрх баригчдын дараа дараагийн шатанд авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрээс хамаарах юм.

5

Оюутны 70 мянга “босготой” болно

5

Хичээлийн шинэ жил эхлээд 3 сар болж оюутнууд сарын 70 мянгаа 210 мянга болж дансандаа орж ирэхийг хүлээж байх үед нь, төр засаг энэ мөнгийг яаж өгөөд байгаагаа эргэн харж, танах тухай яригдаж эхэллээ. Дээд боловсролын санхүүжилтийн асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр оюутнуудад сар бүр олгодог 70 мянган төгрөгийг их, дээд сургуулиудад нь шалгуур тавьж өгөх эсэхийг нь шийдэхээр төсөл оруулжээ. Энэ төсөл гишүүдийн дунд багагүй маргаан дагуулж байна. Олон улсын жишгээр энэ төслийг оруулж ирсэн ба соёлтой хадгаламж зээлийн хоршоо болж байгаа их, дээд сургуулийн тоог цөөлөх ёстой. Өөрийн байртай, биеийн тамирын заалтай, 80 хувь нь үндсэн багш нар, зэрэг цолтой байхыг шаардана. Түүнээс бус хүүхдүүдээ мөнгө олгохгүй гээд байгаа юм биш гэж төсөл санаачлагчид өгүүлж байна. Харин сөрөг хүчин энэ заалтыг амьдрал дээр биелэх боломжгүй, их дээд сургуулийн төгсөгчдийн 17 хувь нь л ажлын байртай болох бодит боломж бий гэж үзэж байна.

6

Гишүүд ийн маргалдаад байсан тул УИХ-ын дарга “их, дээд сургуулийн төгсөгчдийн 50 хувь нь ажлын байраар хангагдсан байна” гэсэн заалтыг орхиод, Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүд хэлэлцэхийг дэмжиж харин 50 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байна гэдэг дээр байнгын хороогоор хэлэлцэхээр хойшлууллаа.

5

Бие даагчдын зөвлөлөөс гаргасан мэдэгдэл гаргалаа

6

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс ирэх оны төсөв болон “Оюутолгой”-н роялтийн талаарх байр сууриа илэрхийлж Оюутолгойг дахиад нэг” чимхээд” авлаа.

Тэд энэ мэдэгдэлдээ “УИХ-ын 2013 оны төсөвт тодотгол хийх явцад “Оюутолгой”-н гэрээнд нэмэлт өөрчлөлт хийж амжаагүй гэсэн үндэслэлээр төсөвт оруулахаар төлөвлөсөн өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөр болох 445 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос хасч тодотголоо. ...Тиймээс уг төлбөрийг тооцож авахыг асуудлыг эрчимжүүлж, 2014 оны төсөвт тусгуулах саналтай байгааг сонордуулъя. Энэхүү орлого нь компанийн үйл ажиллагааны амжилтаас шалтгаалахгүй дэлхийн зах зээлд баялгийн үнийн өсөлтөөс олж буй орлого юм. Иймд “Оюутолгой”-н гэрээг сайжруулах, Монголын талын орлогын хэмжээг бууруулах бус нэмэгдүүлж, үр дүнгээ энэ сарын 15-ны дотор багтаан УИХ-д танилцуулахыг мэдэгдье” гэжээ.

6

Жагсаалтын гишүүд “баяртай” болох уу

6

УИХ-ын гишүүн А.Муратаар ахлуулсан АН-ын жигүүр нэгэн анхаарал татсан төслийг санаачилжээ. Энэ нь УИХ, орон нутгийн сонгуульд  жагсаалтаар нэг л удаа  сонгогддог байх хуулийн төсөл юм.

5

Намын жагсаалтаар сонгогдсон гишүүнийг дахин жагсаалтаар энэ “сэнтийд” залрах боломжгүй болгоё гэжээ. Ингэснээр намын удирдлагад улиран сонгогддог, гишүүн болох эрх нь ч халаасанд нь явж байдаг эрхмүүдийг хазаарлана гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байна. Энэ хууль нь одоогийн парламентын гишүүдийн дунд бий болоод байгаа, жагсаалтаар орж ирсэн, тойрогт өрсөлдөж иргэдийн саналаар сонгогдсон гэдэг  зиндаа ялгааг арилгах сайн талтай гэж сайшаалын үг сонсч эхлээд байна. Гэхдээ энэ хуулийн санаачилгын үзүүр нь их хол чиглэсэн ба дараагийн сонгуульд МАН-ыг мухарлах нэг том алхам хийхийн угтал алхам гэж харж болох юм. Олон гишүүд лидерүүд нь авилга хахуулийн хэрэгт нэр сэвтэж байгаа энэ байдлаараа бол 2016 оны сонгуульд МАН-ынхан тойрогт өрсөлдөж ялах магадлалтай хүн цөөрөх ба үүн дээр одоогийн гишүүдийнх нь жагсаалтаар нэр дэвших боломжийг хазаарлах юм бол ялах байтугай найдлага тун бага болно гэсэн тооцоо. Гэхдээ хаан, заан гэдэг шиг дахин битгий гарч ирээрэй гээд хаалгаа хаагаад байхад тооноор нь ороод ирдэг, их хуралд буг болсон нөхдүүдийн дархлааг устгахад энэ хууль хэрэгтэй гэж үзэн дэмжих хүмүүс олон байна.    Нөгөө талд тойрогт өрсөлдөж үйлээ үзэж байхаар намаасаа жагсаалтаар сонгогдох нь ашигтай гэж үзэх нь одоогийн парламентад олонх байх тул хуулийн төсөл дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй байна.

5

Ерөнхий сайд “А.Гансүх”-ийг хашраана

6

Ерөнхий сайд уламжлал ёсоор 30 минутаа хэвлэлийнхэнд зориуллаа. Юун түрүүн өнгөрсөн долоо хоногт хийгдсэн өр зээлийн мэдээллээс бий болж болох таагүй сэтгэгдэл, болгоомжлолыг цайруулж өр зээлийг ялгаж ойлгохыг бидэнд нөхөрсгөөр зөвлөжээ. “Зээлийг бол өгч, авалцаж л байдаг. ДНБ-ний 50 хувьтай тэнцэх зээлтэй байхад хүндрэлгүй болов уу. Зарим улс гадаадаас  зээл авчихаад халамж руу өгчихдөг. Үүнийг би ойлгодоггүй. Харин  манайх гаднаас авдаг зээлээ бүтээн байгуулалтдаа зарцуулж байгаа юм” гэж тайлбарлалаа.

6

Төсвөө нэмэгдүүлэх саналыг Засгийн газраар дамжуулахгүйгээр Төсвийн байнгын хороонд шахахаар улайрсан Зам тээврийн сайд А.Гансүхэд арга хэмжээ авна гэлээ. Монгол Улс сайдын төсөв баталдаггүй.  Монгол Улсын Засгийн газрын төсвийг баталдаг. Засгийн газар дээр яриад төсөв өгсөн байхад хажуугаар сайд нь өөр төсөв өгч болохгүй. Хуулиа хараарай гэж хэлсэн байна.

6

Цалин тэтгэврийг нэмэхэд 200 тэрбум төгрөг төсөвлөсөн ба үүнээс илүүгээр нэмэх боломж бий эсэх талаар байр сууриа мөн илэрхийлжээ. Цалин, тэтгэврийг нэмэхийн эцсийн зорилго нь хөөрөгдөж юмны үнийг нь өсгөх юм уу, долоон буудлын Должин эмээгийн мөнгийг нэмэгдүүлэх юм уу... Бид бодит орлого гэж ярьдаг. Улаанбаатар хотын 180 мянган айл нэг жилд 600 мянган төгрөг нүүрсний үнээс хэмнэж байгаа. 50 төгрөгөөр бензинийг хямдруулаад машинтай хүн жилдээ 200 мянган төгрөг хэмнэж байна. 16 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдсан байсныг бид найман хувийн хүүтэй болгоод, жилдээ дөрвөн сая төгрөг нэг айлд үлдэж байгаа. Энэ бол тухайн айлын бодит орлого гэсэн хариултыг сэтгүүлчдэд өгчээ.

6

Эндээс засгийн газар ирэх жилд цалин тэтгэвэр инфляци хоёрын холбоо хамаарлыг салгахад гол анхаарлаа хандуулах юм байна гэж дүгнэж болохоор байна.

6

Металлургийнхан “том” байна

6

"Metals Mongolia-2013" чуулга уулзалт үндсэн дөрвөн асуудлын талаар чуулжээ. Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага, алт, зэс, хар төмөрлөгийн салбарын талаар үндсэн хуралдаан, хэлэлцүүлэг өрнөж нийт 16 илтгэгч илтгэл тавьсан байгаа нь асуудал өргөн хүрээнд тавигдаж хэлэлцэгдсэн байна гэж харж болохоор байна. “Тоймлон харвал манай улсад 41 компани төмрийн хүдрийн экспорт явуулдаг. Дотоодын гангийн хэрэглээ жилээс жилд өссөөр байгаа ба  гангийн төрлийн нийтдээ 40 төрлийн бүтээгдэхүүн байдгаас манайд арматур, ган бөмбөлөг болон төмөр замд ашиглах шаардлага нэн тэргүүнд байгаа гэнэ. Энэ салбарынханд сайхан сонсогдсон нэг мэдээ бол Металлургийн үйлдвэрийг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний татварын хөнгөлөлтүүдийг үзүүлэх тухай салбарын дэд сайд Б.Цогтгэрэлийн мэдээлэл юм. Одоогийн байдлаар манай улсад гангийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах саналыг Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсын томоохон үйлдвэрүүдээс ирүүлээд байгаа юм байна. Талх будаа, ноос ноолуурыг бодвол тун бага яригдаж хөшигний цаана шахуу байдаг Металлург гэх том салбарынхан “том” байгаа бөгөөд ирээдүй нь тод, хөгжих нь баараггүй харагдаж байна гэж чуулга уулзалт оролцогчид дүгнэсэн байна.

6

Оюутолгойн хувьцаа өсөхөөр байна гэв

6

Торонтогийн бирж дээр арилжаалагддаг Оюутолгойн хувьцаа огцом өсч магадгүй байна гэсэн мэдээ доллар хомс, эдийн засаг хямралтай байгаа бидний чихэнд наалдахаар сайн мэдээний нэг болон сонсогдлоо.  Шинжээчдийн үзэж буйгаар тус компанитай ижил төстэй компаниудын ханш өсч магадгүй байгаагийн дээр зэсийн ханш ирэх онд тогтвортой, өндөр байх төлөвтэй байгаа аж. Энэ нь Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудлыг ирэх сарын 12-нд эцэслэх шийдэхтэй холбоотой юм байна. Хэрвээ далд уурхайн асуудал эерэгээр шийдэгдвэл ханш богино хугацаанд 5.7, дунд хугацаанд 6.5, урт хугацаандаа 11-12 кан.доллар хүрэх боломжтойг шинжээчид хэлж байв. Энэ сарын 6-ны байдлаар Оюутолгойн хувьцаа 5.09 кан.долларт хүрчээ.

6

Гэхдээ энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дэмжихэд нийгмийн сэтгэл зүйг бэлтгэсэн “хошгируулсан”, их дээрээс шидсэн мэдээ байж болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Гэвч амны билгээс ашдын билиг гэж үг бий.

66

МАН сайдтай болох жиргээ

6

Их хурлаа хийж удирдлагаа шинэчилсэн МАН анхаарлын төвд байсаар байна. Шинэ УЗ нь анхны хурлаа хийсэн бол намын шинэ дарга М.Энхболд нь АН-ын дарга ба Ерөнхий сайдтай “нөхөрсгөөр” уулзсан мэдээ байна. А.Гансүх сайдыг хашраана гэсэн Ерөнхий сайдын мэдэгдлээс түлхээс авч МАН засгийн газарт орно гэсэн бор шувуу ордон дотуур нисч эхэлжээ. Хэвлэлийнхэн ч энэ бор шувуундаа тун хайртай байгаа бөгөөд өсч өдлөн юм дуулгана гэж тусгаар тогтнолын ордонд үүрийг нь засаж, нүд чих тавьцгааж эхэлжээ.

6

Төгсгөлд дурьдахад, Төсвийн тухай хуулийг дөрвөн хэлэлцүүлгээр баталдаг. Одоо анхны хэлэлцүүлгийн шатандаа яваа ба өнгөрөгч 7 хоногт хоёрдох хэлэлцүүлэг хийгдсэнгүй. Хуулиар арваннэгдүгээр сарын 15-н дотор багтааж хуулиа батлах ёстой. Үндсэндээ 7 хоногийн л хугацаа байна гэсэн үг. Хэрвээ хуулийн хугацаандаа төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах болно. Ирэх жилийн төсөвт намуудын болоод бизнесийн бүлэг фракцуудын ашиг сонирхол давамгайлах уу, Монгол Улсын эрх ашиг давамгайлах уу гэдгийг харуулсан хэлэлцүүлэг, мэтгэлцээн биднийг уйдаахгүй байх төлөвтэй байна.

6

П.Баярхүү /тоймч/

 
Shuud.mn
Сонин хачин
onon:
naad huviin muu surguulia haa haa yaasan olon um be. chanargui balai umnuud ih baina.
2013-11-10