“Тэд”-нийг цаазын тавцан хүлээдэг болох нь
2013-11-08

“...Хэвлийд минь бяцхан үр минь бойжиж байна. Энхрий үр минь чи ээж, аавынхаа хамгийн сайхан бүхнийг өөртөө шингээж энэ орчлонд мэндлээрэй. Ээж нь, аав нь чамайг хайраар дутаахгүй өсгөнө гэдгээ амлаж байна. Чи бол миний энэ амьдралд хүн болж төрсний минь утга учир, миний үргэлжлэл, бурхнаас илгээсэн бэлэг минь, сэтгэл догдлон тэсэн ядан хүлээж байгаа шүү” хэмээн удахгүй мэндлэх үрээ хүлээн эх хүн сэтгэлдээ шивнэн үрээ хайрладаг. Эх үрийн энэ агуу хайрыг юугаар орлож, юутай ч зүйрлэшгүй аз жаргал байдаг. Энхрий үрээ хорвоод мэндэлсэн тэр л өдрөөс ээж хүн гэдэг эрхэм, хүндтэй хариуцлагатай үүрэг хүлээж, хүнээр хүн хийх ухааны учгаа сүвлэж суудаг билээ. Тиймдээ ч хүмүүн заяаг олж төрнө гэдэг бурхны дээд хишиг. Зуун арвай цацахад, зүүний үзүүр дээр тогтсон  ганцхан ширхэг “ азтай” арвай бол хүмүүний энэ орчлонд ирэх хувь тохиол хэмээн зүйрлэх нь ч бий.  Гэвч энэ цагт эх хэмээх ариун нэрийг үнэгүйдүүлсэн “гэмгүй” гэмтэнүүд олширч байна.

.

Арван сар хэвлийдээ тээж, хүн болгосон үрээ дөнгөж төрөнгүүт нь хог дээр хаяж, пункерт орхих болж. Хорвоо дэлхийд ирж, ус уух хувьтай нэгэн нь эрүүл саруул, эсэн мэнд олдоно. Хайраар дутсан зарим нь энэ дэлхийд дахин ирэхгүйгээр  гомдол тээн буцдаг болов уу. Хамгийн эмгэнэлтэй нь зарим нэг араатнаас ч долоон дор зүрх сэтгэлтэнгүүд аз дутсан хөөрхий тэднийг зүгээр ч нэг хаячихдаггүй. Хүний ёсноос гажсан, хэрцгий аргаар амийг нь хохироож орхих болсныг сүүлийн үеийн олон мэдээллүүдээс уншиж, харж болно. Араатан араатан л гэнэ. Үнэндээ араатан хүртэл үр удмаа хамгаалахын төлөө тэмцэж, үр зулзгынхаа төлөө эцсээ хүчээ шавхдаг жишээг ном зохиолд олонтаа тэмдэглэн оруулсан байдаг. Гэтэл энгэрт нь цагаан сүү илбэж, хэвлийд нь амьдрал бүрэлддэг  бүсгүй хүн араатнаас долоон дор авир гаргах болсонд үнэхээр харамсаж, хэлэх муу үг олдохгүй болох юм. Яагаад дөнгөж төрсөн бяцхан үрээ хогийн бункерт шидэж, хайр хүсэн уйлж байгаа тэр жаахан үрийнхээ хоолойг хэрчээд хаядаг болчихов оо.

.

Ардчилал бидэнд эрх чөлөөг олгосон. Хүний эрхийг дээдлэх нэрээр эмэгтэйчүүдэд үр хөндүүлэх эрхийг нь олгож, борооны дараах мөөг шиг олон эмэгтэйчүүдийн эмнэлэг бий болсон. Тэр хирээр “гэмгүй гэмтэнүүд” хүсээгүй хүүхэд хэмээн хэвлийдээ бүрэлдэж буй үрдээ цаазын ял сонсох хатуухан хувь тавилан оноох болсон.

.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхий дээр жилд 42 сая эмэгтэй үр хөндүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, өдөрт 115 мянган хүүхэд хэвлийдээ “хороогддог” гэсэн үг. Үр хөндөлтийн 83 хувь нь хөгжиж буй орнуудад хийгдэж байгаа бол 17 хувь нь өндөр хөгжилтэй оронд хийгддэг байна. 15 наснаас өмнө бэлгийн харьцаанд орсон охидын 10 хувьд нь хүсээгүй жирэмслэлт тохиож байна гэсэн тоог НҮБ-ээс гаргажээ. Монгол Улсад жилд 30-40 мянган эмэгтэй үр хөндүүлдэг гэсэн статистик тоо баримт бий. Орчин үед үр хөндүүлэх хэвийн үзэгдэл болжээ. Хүмүүс энэ тухай аль болох хурдан мартахыг хичээдэг ч бол харин дэлхийн улс орнууд төрөөгүй үрдээ зориулан хөшөө, уран баримал босгож, тусгай тэмдэглэлт өдөр ч гаргажээ.

.

Дэлхий даяар гуравдугаар сарын 25-ныг төрөөгүй хүүхдүүдийн өдөр хэмээн тэмдэглэдэг аж. Тэр бүү хэл Японд төрөөгүй хүүхдүүдийн оршуулгын газар байдаг аж. Гэхдээ энд оршуулдаггүй, харин хорвоод мэндэлж амжаагүй үрсээ эргэн дурсдаг юм байна. Япон гэр бүл энд ирж, төрөөгүй үрээсээ уучлал гуйн, хөшөө тавьдаг. Хожим нь тэд үе үе ирж, түүнийгээ дурсдаг юм байна.

:

Харин манай монголд эсрэгээрээ. Төрөөгүй үрсийнхээ хойноос эмгэнэн гашуудах нь байтугай ядаж хэчнээн эмэгтэй төрийн болон хувийн эмнэлгээр үр хөндүүлж байгаа талаар үнэн зөв тоо гаргах нь зангууны үлгэр болж. Учир нь ихэнх нь нууцаар үр хөндүүлдэг. Хуулиараа хүртэл үр хөндүүлэхийг зөвшөөрчихсөн ийм харгис нийгэмд та бид аж төрж сууна. Хүн гэдэг ийм үнэ цэнэгүй хатуу сэтгэлтэй болчихсон юм гэж үү.

:

Хүн хүнээ барьж идэх шахсан энэ цөвүүн нийгэмд ядаж эх нь үрээ хөнөөхгүй байхсан даа. Эхийн алтан хэвлийгээс хогийн сав руу шидэгдэх хатуухан хувь тавиланг эх хүн та л зогсоож чадна. Хайр бол хамгийн хүчтэй. Хэрвээ бүсгүй та хүүхэдтэй болох цаг нь болоогүй гэж бодож байгаа бол жирэмслэхгүй байх аргуудаас өөртөө тохирсоныг сонгочих. Залуу та хайртай бүсгүйтэйгээ амьдралаа эхлүүлэх хараахан болоогүй гэж бодож байгаа бол хамтдаа жирэмслэхгүй байх аргаа хэрэглээд заншчих. Магадгүй тохиолдлын бэлгийн харилцаанд орох гэж байгаа бол бэлгэвчийг сонго. Хэн хэнтэй хэрхэн уулзаж, учирах нь үнэндээ бидний хэнд ч хамаагүй. Гэхдээ “хүсээгүй хүүхэд” хэмээн хэвлийдээ бойжиж буй ургийг, тээж төрүүлсэн үрээ цаазын тавцанд аваачих эрх таньд байхгүй. Ээж болоход бэлэн болсон, бүх юм болно бүтнэ гэж итгэсэн цагтаа л жирэмсэн болоорой гэж захиж байна. Хорвоод хүний заяаг түшин, энэ Монгол нутгийг минь зорин ирсэн бяцхан үрсийг битгий гомдоогооч. Хүний ёсноос гажсан үйлдлүүдээ зогсоогооч гэж хүсэх байна.

.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
ganga:
buh uvm uhamsar zorilogo temuuleltei chi ni hamaatai hun hosooroo amidarah ni ertuntsiin jam uuniig zorilogoo gej oilgood uuruuld buu hel uurtuuch dugnelt hiij chadahgui ywah uvm bol iimerhuu gunigt asuudal bsaar l bh bolno
2013-11-10
haha :
buh yumiig tor zasag ruu chihehee bolih heregtei. chinii doodhiig chi zahirna uu gehees tor zasag zahirahgui sh dee. tolgoidoo jaahan yum hiij avmaar yum.
2013-11-10
zochin:
khumuus sanal khuseltee uur uuriin oilgoltooroo bichij bna khun bolj tursniikh ur udmaa er em niileed uldeekh ni khorvoogiin jam ene asuudald kharuitslagatai khandakh kheregtei ikhevchlen er khumuus l emegteig jiremsen bolonguut orkhiod alga boldog iimees busgui l khokhirch nugeliin bai bolokh yumdaa erchuudee ur udmaa khamaagui bitgii tsataj em khund bolood uuriinkhuu uree zoligt bitgii gargaach gej khusie
2013-11-08
zaya:
unen. hudlushgui unen
2013-11-08
zochin:
eh etsguud ajil mungu gej zabgui yabsaar baital ur huuhed ni zamraad dur durandaa bolj baina daa huurhii. huuhdee bagaas ni zub hun bolgohiig hicheechgee. heniig bid boijuulaad baina daa
2013-11-08
зочин:
ядуу ардчилсан монголоос баян коммунист орон нь дээр юм даа.
2013-11-08
zochin:
yg vnen shv er n obort gj bkv bol hvn bvr dor bvrnee uriguu tsegnishtei tim bizdee
2013-11-08
huurhii mongolchuud min..:
archaagui turtei bolhoor l iim emgeneld hurch bgaen olson hed n amidrald n hangaluun saihan hurdeggui bolhoor ter.....
2013-11-08
unen:
uneheer unen bichsen bn. mongold ur honduuleegui emegteichuud tun hovor. getel odoo toruulcheed nylah amitniig end tend hog shig l haydag bolj. ene bol hunii mos chanar ymar bolsniig haruulj bn.
2013-11-08
muu zasag:
muu zasagtai uls ingej muhej suirdeg ajee.
2013-11-08
arhin dalaid jivsen mongol:
arhin dalaid jivsen sogtuu mongol aliigaa aldan zavhairch yanhandaj salj sarnij zavaarsaar iim hun araantuud bolood baigaag manukol akademias anhaaruulsan daa.
2013-11-08
odontuya:
deerr ueiin sudart tsuvuun tsag ireheer hun hunee barij ideed dduusna gesen bdiin bn lee, ter tsag irsiin bn l daa, ene bhen ardcilal erh chuluu ntr gej dongossonoos bolj bgaam, hunii erh gej soliorsoor denduu dur zorgoor ni tavisnaas bol bnaa, arai denduu bolj dee mongol busguichuud, saltaa saamaa zarch yavah heregtei dee
2013-11-08
зочин:
эр нь гэлтгүй эм нь ч гэлтгүй, доодохоо захирч явж чаддаг бол юу гэж ийм эмгэнэлд хүрхэв.
2013-11-08
зочин:
эр нь гэлтгүй эм нь ч гэлтгүй, доодохоо захирч явж чаддаг бол юу гэж ийм эмгэнэлд хүрхэв.
2013-11-08
zochin:
dendvv vnen bichij za xvvxnvvdeesee xvsexed nvgel xiixgvi amidariyaa
2013-11-08