“Гаагс” телевизүүд
2013-11-05

Гурав хоног амрахад юу хийв дээ. Зайсан гарсан, талбай орсон, парк орж галзуу хулганаар ниссэн, тоглолт үзсэн, ойрхон зуслан явсан, зурагт үзэж гэртээ хэвтсэн. Улаанбаатарын иргэн бидний урт амралтаа идэвхтэй өнгөрүүлэх боломжит хувилбаруудын жагсаалт ингэсгээд битүүрнэ. Яахав цаана нь урлаг спортын арга хэмжээнд оролцох, ууланд хамт олноороо алхах гээд хувь хүн, байгууллага хамт олны санаачилганд нөөцлөгдсөн хувилбарууд байгаа л даа.

6

Мөнгөтөй, мөнгөгүй байх, цаг агаар аятай, аягүй байх зэргээс үл хамаардаг болохоор гэртээ зурагт үзэж хэвтэх гэдэг хувилбар одоогоор амралтын өдрийн хамгийн эрсдэлгүй олонхийн сонголт болоод байгаа. Гэр орон ч яахав өөрийн юм өөлөх юмгүй сайхан. Харин зурагт “дотор” маань юу байна.

6

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиглан харвал манай хэдэн телевиз мөлжүүр нь дуусдаггүй хэдэн Монгол киногоо, нөлөөгөө алддаггүй Кореа драмын өөдөөс сөргүүлэн тавьсан харагдана. Мэдээж манай монгол кино үзээд ханашгүй. Мөн Дэлхийн мянганы хүн болсон Чингис хааныхаа тухай хэдэн кино бүтээлтэй болохоо харууллаа. Их хааны тухай кино бүтээл гарын таван хуруунд багтах юм. Телевизүүд манай Чингис кино, эдний телевизтэй цаг нь зөрж гараасай л гэж залбирч байсан байх. Заримдаа амар ч юм шиг, нэг суваг дээр Бодровын “Монгол” киноны эхний хэсэг гарч байх бол нөгөө суваг дээр 2 хэсэг нь эхэлж байх тул аль сонирхолтой үйл явдал гарч байгаа гэдгээр нь сувгаа сонгоод үзчихэж бас болж байна лээ. Хэдэн телевиз Монголын “Чингис хаан” киногоо оройн кинондоо барьсан бол бас нөгөө хэд нь “Үхэж үл болно” УСК болон Япон, Солонгосынхны хийсэн Тэмүүжиний тухай баримтад, уран сайхны киног тавилаа. Энэ сонголтууд зайлшгүй байхыг тооцсон цөөн хэдэн телевиз нь “Мандухай сэцэн хатан”, “Аравт” киног өмнөө барьсхийгээд Монгол бахархлын өдрийнхөө оройн киног аргалав. Үүн дээр “Цогт тайж” киног гаргасан нэг телевизийг нэмээд харвал ерөнхийдөө манай телевизүүд бүх нөөц бололцоогоо 100 хувь шавхан Чингис өвөөгөө дурсан бахархлаа гэж болно. Энэхүү цөөхөн кино программийг өргөн боломжоор үзэх тухай өгүүлэхээ орхиж танай гэрийн зурагт дотор чухам юу байгаа талаарх гол яриандаа орьё.

 6

Зурагт зулын хойморт залраад 45 жил болжээ. Энэ бол анхны телевиз айл гэрт хойморлосон цаг хугацааны товчоон. Харин шинэ үеийн телевизийн багцад хамааруулах гэвэл учир дутагдалтай. Одоогийн арилжааны гэх тодотголтой телевизүүдийн хөгжлийн түүхийг 10 жилд авч үзсэн ч бараг багадана. Зах зээлээ, хэрэглээгээ дагаж жам ёсоороо бус улс төрийн зорилго тээсэн их мөнгийг хаяалж бий болсон болохоор одоогийн телевизүүдийн оршин буй тогтолцоо, гаргаж буй программ хөтөлбөр нь жамаараа өрсөлдөн хөгжих замаасаа хазайсан мэт. Уйдахгүйн тулд товчлон зарим нэг хөтөлбөрөөс дурдья.

6

Өглөө хөтөлбөр гэж байна. Тайз заслынх нь хөшигний өнгө, хөтлөгчийн царай, хэл ярианы түвшинг ялгаж анзаарахгүй бол бүх телевизүүд үнэндээ андуурмаар адихан “өглөө”-тэй байх юм.

6

Тоглолт хийж байгаа хэн нэг дуучин, гоо сайхны бараа бүтээгдэхүүн “бөөндөгч”, хэлний болоод тураах галбиржуулах сургалт дамжааны багш нар гээд бид зайлшгүй яриаг нь сонссох ёстой “төлбөрт зочид” амралтын өглөө хойморт орж ирээд уярам сайхан сурталчилгаагаа хөврүүлэх юм. Мэдээж найруулагч гэж цаана нь байгаа учраас биднийг уйдаад сувгаа солихийн өмнөхөн амжаад нэг дуу клип хавчуулж торгоохоо бол мартахгүй.

5

Цонхоо яаж сайн дулаалах тухай ахуйн хэрэгтэй зөвлөгөө ч юм уу, нэг сайхан оюуны таашаал авчих ном, сонин сэтгүүл нийтлэлийн тухай ч юм уу, гэр бүл харьцааны нарийн нандин чанарын тухай ч юм уу сэтгүүлч хүн нухаж, ажиллаж хийсэн нийтлэл нэвтрүүлэг зэргийг өглөө хөтөлбөрт олж үзнэ гэвэл их л олон суваг сольж хайх хэрэгтэй болно. Хэн нэг од, хэн нэгний нууц амраг байсан тухай, аль нэг далайд нэг далайн гахай, нохой толгойтой үр зулзага төрүүлсэн тухай, хаа нэгтээ нэг толгойтой хоёр хүүхэд төрсөн тухай гэх мэтийн интернетийн хогийн саванд дүүрэн байх тааруухан орчуулгатай эрээн мяраан мэдээнүүдээр сонин хачин гэдэг булангаа бөглөчихнө.

5

Ямар хөгжлийн эринд сэтгүүлч хийж, ямар түвшинтэй болсон үзэгчдэд юу бөөгнүүлж үзүүлэх гэж байгаагаа мэдэж байгаа гэхэд хэцүү. Нийт үзэгчийнх нь тал илүү нь нийслэл хотдоо байх ба тэд нь бараг бүгдээрээ интернет орчинд цагаа үрэгсэд байгааг тооцож бодох чадалгүй мэт. Өөрт нь сонин гайхмаар л санагдсан бол бэлэн байгаа хэдэн зургийг нь “Нэт”-ээс татаад дүрсжүүлээд мянга мянган айл руу ёстой сонин юм байна гээд шидчихнэ. Зурхай нэг харчихья гэвэл бүгд нэг линк юм уу, адилхан зурхайн номноос татсан байх ба үүнийг сонирхолтой болгож дураараа зохиож болохгүй тул ард нь явуулдаг дуу клипээрээ ялгарасхийгээд явуулчихна.

6

Алтан гартай, ажилч хөдөлмөрч хүн зохиолын дуучнаас илүү амьдарч болох тухай ч юм уу, байгаа мөнгөндөө шунал үгүй, сэтгэл хангалуун амьдрах тухай ч юм уу, хүн үзээд санаачлага гаргах, оролдлого идэвхи нь нэмэгдэх, хөдөлмөрлөх урам зориг бадрах, оюун санааны хувьд гэгээрэх, амрах тайтгарах нийтлэл сурвалжлага, контент үйлдвэрлэнэ гэж бараг байхгүй. Телевиз нийгмийн эмч биш харин нийгмийн толь байх юм гэж явцууран шууд амарханаар нь хийгээд байдаг болсон ч байж магадгүй.

5

Телевизүүд бүгд л мэдээллийн хөтөлбөртэй. Алгын чинээ орон зайд эргэлдэж, хэдэн хэвлэлийн хурлын сэдэв дээр бөөгнөрсөн мэдээнүүдэд өөрийн өнцөг, өөр эх сурвалжаас тодруулсан тайлбарласан зүйл бараг байхгүй. Лид гэх хөтлөгчийн хэлсэн өгүүлбэр эхнээсээ дахин уншигдаад араас нь ярилцлага нь ороод ирнэ. Ядаж л энэ загвар нь адилхан болохоор бүх мэдээнүүд лого ТВ өөр байх ч хоорондоо адилхан харагдана. Өр өнцөгтэй хийчихэж гээд харвал тэр нь ихэнхдээ төлбөрт мэдээ болоод явчихна.

5

Баялгийг бүтээж, амьдралыг чирж яваа, нийгэм олны тусын тулд ажил зохион байгуулж байгаа жирийн хүмүүст байнга төлбөртэй гэх шошго, тариф үзүүлчихээд хэдэн дуучин жүжигчин одууд, улстөрчидөө тойрон “камердаж”, дутсан цагаа гадаадын “GAGS-funny” хөтөлбөрөөр нөхөж эфир явуулж байгаа телевизүүд олон байна. Сайхан бүтээл, түүрвил нэвтрүүлэг нийтлэл хийдэг хүлээн зөвшөөрөгдсөн телевизүүд олон байгааг энд үгүйсгээгүй.

 5

Хэвлэл мэдээллийнхэн хэдий их хэлбэр хөөж, агуулга, ялгарлаа алдаж, нийтлэл мэдээний мөн чанар, үнэ цэнэ их унана төдий хэрээр нийгэмд сэрэг нөлөө үзүүлнэ гэдгийг хэлэх гэж энэ бүх шүүмжийн багцийг нуршин өрлөө. Магадгүй телевизүүдийн бэлтгэсэн нэвтрүүлэг дор шууд сэтгэгдэл коммент гардаг байсан бол үзэгчдээсээ энэнээс хатуу үг сонсох байсан биз. Бас тэр хэрээрээ цэгцэрч жигдрэх байсан ч магад. Энд телевизүүдийн эргэх холбоо хаана гээгдсэн талаар ч хөндөж ярих ёстой л байх.

5

Танай телевиз, таны нийтлэл хэдий их хийрхэнэ, таны мэдээ хэдий их үнэнээс холдоно, тэр хэрээр нийгэмд агуу ихийн дэмийрэл, төгс төгөлдөрийн эрэлхийлэл, бэлэнчлэх амар хялбар амьдарлын загварчлал, сугалаанд азаа үзэгсэд залхуучуудын тоо нэмэгдэж, улс төр нийгмийн амьдралын талаарх хийсвэр үнэлэмж, дүгнэлт өгсөөд байх болно.

56

Телевиз бол ерөөсөө л дүрсний, визуал, үйл явдлын сэтгүүл зүй. Яаж гэдэг асуултад хариулт өгдөг сэтгүүл зүй. Яагаад гэдэгт сонин хариулт өгнө. Юу гэдэгт нь радио хариулт өгнө гэдэг. Харин одоо Монголын телевиз аман харилцааг телевизийн хувилбарт нийцүүлсэн хэлбэр болчихоод байна гэдэг шүүмжлэлтэй санал нэгдэхээс аргагүй болж байна. Өглөөний, өдрийн, оройн, үйл явдлын тодотгол тайлбарын, шуурхай, цаг үеийн гээд төлбөртэй төлбөргүй зочдын ярилцлагын цаг л хөврөөд байдаг болж.

5

Ер нь телевизүүд тэдний нийтлэл нэвтрүүлэг контентүүд давтагдсан, бие биенээ дуурайсан, хуулбарласан шинжтэй, ерөнхийдөө тааруухан байна гэж үнэлэгдвэл үүний буруутан нь сэтгүүлч, уран бүтээлчид биш юм. Нийгмийг бүхлээр нь хооронд нь сөргөлцүүлсэн байдал, хийрхэл бухимдалд байлгаж, нөгөө талаас хоосон амлалт, цаасан дээрх хийсвэр өсөлт хөгжил дэвшлийн тухай мэдээллийн таашаал дээр  аргацаан барьж байгаа улс төрийн намууд, улстөрчид буруутай юм. Тэдний мөнгөөр аргамжсан уяа цулбуур телевизүүдийн зүй ёсны хөгжилд саад болж, эрэлт, зах зээлээ дагасан бодит үүсгэл, шударга өрсөлдөөнийг гажуудуулж байгаа юм.

5

Ра­дио, телевиз гэдэг тодорхой хэм­жээний орон зай, цаг хуга­цааны хэрэглээний хувьд хязгаарлалттай байсан. Одоо бол интернэт хаа сайгүй байх болж бүх хүнд нээлттэй, үнэгүй, хүн хоорондын хэрэгсэл бол­чихсон байгаа. Энэ талаасаа радио сонсохгүй, телевиз үзэхгүй, сонин уншихгүй мэдээлэл авч болдог урсгал бий болоод байна. Тийм болохоор улстөрчид, телевизийн эзэд Телевизүүддээ чөлөөтэй мэдээлэх нийтлэх, контент үйлдвэрлэх талаараа чөлөөтэй өрсөлдөх боломжийг нь дэмжиж өгөх хэрэгтэй. Телевиз нь ашиг олохгүй, зар сурталчилгааны зах зээлгүй хэрнээ улс төр санхүүгийн дэмжлэгээр оршоод байж болдгийг бид орой болгон үзэж, мэдэрч байна. Харин үзэгчгүй бол Телевиз байх уу гэсэн асуулт нээлттэй үлдэж байна. Телевизүүдийг улс төр бизнесийн нөлөөлөөс гаргахын тулд төрөөс үзүүлэх нөлөөлөл дэмжлэгийг бодитойгоор эргэн харах ёстой байх. Тодорхой шалгуур давсан зарим арилжааны телевизүүд үзэгчдийн хураамжаас хүртэж, эргээд тэднийхээ өмнө тэгш шударга мэдээлэлтэй байх хариуцлага хүлээдэг болж болох юм.

6

Би оройдоо цаг зав нь байдаг юм бол парламентын мэдээ, зочны цагийг дор хаяж 30 сувгаар үзэж харьцуулан дүгнэх боломжтой байна. Үлдсэн цагт нь нөгөө дуусдаггүй, уйдашгүй цуврал “Гаагс”-ыг бас байлгаж болно.

 6

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
/.,mn:
манай тв -нүүд 100% гошного
2013-11-05
zochin :
tv-uud tsaashdaa gargaj bgaa nevtruulegtei anhaaah *rdlagatai bn shuu
2013-11-05
saraa:
нээрээ уур хүрмээр.зурагтын эфирээр тухайн улс орны хамгийн царайлаг хүмүүсийг голдуу гаргадаг гэж сонсож байлаа.гэхдээ ларри кинг шиг содон хүмүүс байдаг л даа. манайхан нэг л биш ээ. тэр спортын ч бил үү, бор шувуухай ч гээд байдаг бил үү нэг тиймэрхүү хүмүүс өөрсдийнхөө хийж байгаа нэвтрүүлгээ, ярьж байгаа юмаа эргээд сонсдог болов уу...
2013-11-05
зочин:
үнэхээр үзэх зүйлгүй болжээ,хүүхдийн хүмүүжил,сэтгэхүйг хөгжүүлэх ямар ч юм алга,сонгуулийн үеэр л хэнийг магтах үүрэгтэй байгуулагдсан юм уу хайшаа юм бэ
2013-11-05
irgen:
mongold buh ym buruugaar yvj bn daaa.uls orniig zalchih tolgoi siireg aaviin huu garch ireh boloogui l bna
2013-11-05
zochin:
temka ubuugin o kinog ni uzlee.sain jujigchid bna bna.salhi byamba buu boljee.huurhii kis kis gj ongodoo duudah yum .dain bolj bhad naa* tsaa* gj hashgirch dabhildah yum hyanaj delgetsend garaagui yum uu hai* yum.saihan ed edlel hiijee ene ni tansag bayn gdgig haruuljee haruulj.
2013-11-05
тоосго:
бүгд нэг хэвд шахсан тоосго, аль тв билээ мэдээ үншдаг хүүхэн нь тэс зөрүү хараад амнаас бусад нь хөдлөхгүй өмнөх дэлгэц дээрх гүйдэг үгээ гүйцэж унших гэж ёстой тэвдэж байгааг харахаар өрөвдөх юм бүгдээрээ өмнөө нэг зөөврийн компютертэй тэрийгээ зөвхөн реклам наахад л хэрэглэдэг самбар болгочихсон ядахдаа тэрэн дээрээсээ мэдээгээ үншиж болдогүй юм байх даа үйдаж гүйцэх юм
2013-11-05
khuyag:
xoshin shogiixooooon ta nar bitgii kino xiiildee guiya.ineex bish umnuus chini ichix tiim yaduu kino xiix yum.xairan tsag zaw.shine kinog chini dunguj exlyyleed suwgaa solij baina shyy dee.ta nariin xiideg ajil bish bainaaaaaaaa
2013-11-05
агдар:
мод тарьяа л гээд нэвтрүүлэг яваад байдаг өөрсдийгөө л харуулаад байх юм.хус монос яаж тарих модыг үрслүүлэх үржүүлэх үрээр тарих юм заахыг ер харсангүй нэвтрүүлгийн турш микрофон нэвтрүүлэгч харсаар таарах уб тв-9 ээ.айлд очихоороо өөрсдөө ярьсаар дуусгах юм.
2013-11-05
khuyag:
ynendee yzex yumgyi suwgaa ergyylseer baigaad taarax yum baina shyy dee.xamgiin gol ni byx suwag adilxan baix yum.yadaxdaa turuljuud newtryyleg xiij boldoggyi yum uu
2013-11-05
зочин :
санал нэг байна ааааааааааа
2013-11-05