ТУСГАЙ ОЛИМП: Монголын баг анхны алтан медалиа хүртлээ
2023-06-23

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод тусгай олимпын зуны 16 дугаар наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.Энэ удаагийн наадамд нийт 190 орны 7000 гаран тамирчин спортын 26 төрөлд оролцож байгаа бөгөөд МУ-н Тусгай Олимпийн баг тамирчид 9 спортоор 44 тамирчин, 18 багш дасгалжуулагч гээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.


МТОХ-ны баг тамирчид маань тэмцээнээ амжилттай үргэлжлүүлсээр. Нийт 9 спортын төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар спортын 3 төрөлд медаль хүртээд байна.  Үүнд: 


1. Бочи төрөлд - Цолмон 1 мөнгөн медал
                            - Ариунбилэг 1 хүрэл медал


2. Усан спорт.  - Тэмүүлэн 1 мөнгөн медал 
                             Чөлөөт сэлэлт 25м. 


3. Ширээний Теннис. Эрэгтэй дэмжинтэй 
                           - Амарболд 1 мөнгө
                          - Бат Оргил дэмжин 1 мөнгө

 

 

Харин өнөөдрийн тухайд Бадминтоны тамирчин Х.Болор-Эрдэнэ, дэмжин тоглогч Э.Шүрэнцэцэг нар олимпын алтан медалаар тэмцээнээ эхлүүлж байна. Бусад спортын төрлүүд эд дундаа явж байгаа болно. 

Shuud.mn
Сонин хачин