БНСУ-ын чанартай эмчилгээ үйлчилгээг Монгол Улсдаа нэвтрүүлээд байгаа Монгол Хьюндай эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр энэ удаад өөрийн эмнэлэг дээрээ Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр боллоо. Уг “Нээлттэй хаалганы өдөрлөг” нь ирэх долоо хоногийн мягмар гарагт буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болох юм байна.
Нээлттэй хаалганы өдөр дараах үзлэг, зөвлөгөө авч болно:
-Гэмтэл согогийн үзлэг
-Хүүхдийн гэмтэл согогийн үзлэг
-Спортын гэмтлийн үзлэг
-Өвдөг, түнхний үений үзлэг
-Ерөнхий мэс заслын үзлэг
-Үе мөчний өвчний үзлэг
-Ясны идээт үрэвслийн үзлэг
-Дотор болон зүрх судасны үзлэг
-Мэдрэлийн үзлэг
-Чих, хамар, хоолойн үзлэг
-Нүдний үзлэг
Тус эмнэлгийн хамт олон өнгөрсөн удаад нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран тус дүүргийн иргэдэд үзлэг оношилгоо хийх арга хэмжээг зохион байгуулж нийтдээ 200 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэсэн. Энэхүү үзлэг, зөвлөгөө өгөх арга хэмжээний дараа маш олон үйлчлүүлэгчээс нь дахин энэхүү арга хэмжээг зохион байгуулах хүсэлт ирүүлсэн учир ийнхүү өөрийн эмнэлэг дээрээ “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байгаа аж.
“Монгол Хьюндай” эмнэлгийн тухайд Солонгос улсдаа олон жил ажилласан чадварлаг мэргэшсэн доктор, профессорууд ирж, тогтмол үзлэг, оношилгоо, мэс засал хийдэг. Тиймээс манай иргэд Солонгос улсыг зорьж, өндөр зардал гаргах шаардлагагүй эх орондоо Солонгос Улсын эмчилгээ, үйлчилгээг авах бүрэн боломжтой болсон юм байна. Түүнчлэн үйлчлүүлэгчдэдээ Америк тоног төхөөрөмжөөр БНСУ-ын эрүүл мэндийн салбарын жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг Монгол Улсдаа үзүүлж чадаж байгаагаараа давуу талтай юм байна. Үйл ажиллагааны тухайд гэмтэл согогийн үзлэг, ерөнхий мэс засал, дотор, чих хамар хоолой, нүд, мэдрэл, гоо сайхны мэс заслын эмчийн үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээг тогтмол үзүүлдэг байна.
“Монгол Хьюндай” эмнэлгийн хаяг: БГД 18-р хороо, модны 2, голын замын хойно, Баянгол дүүргийн эмнэлгийн чанх урд.
Холбоо барих утас : 7755-9119, 9597-3534
Фэйсбүүк хаяг:
Монгол Хьюндай эмнэлэг https://www.facebook.com/profile.php?id=100051129919632
Инстаграм хаяг: mongol_hyundae.hospital https://www.instagram.com/mongol_hyundae.hospital/
Твиттер хаяг: @HMongol68838
Уншиж байна |