“Бид мод тарьж байна” дууны уралдааны аваргууд тодорлоо
3 цаг 18 мин

 

Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Боловсролын ерөнхий газар, Монголын хүүхдийн ордонтой хамтран зохион байгуулсан “Бид мод тарьж байна” дууны уралдааны шилдгүүд тодорлоо.

 

Уралдаан нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, олон нийтийг мод тарих үйлсэд уриалах зорилготой байлаа.

 

Цэцэрлэг, бага нас, дунд нас гэсэн ангиллаар явуулсан уралдаанд нийт 13 мянга гаруй хүүхэд анги, хамт олноороо баг болон оролцож, 616 бүтээлээ ирүүлсэн байна.

 

Хүүхдүүд “Бид мод тарьж байна” дууг дуулж, зохиомжит бичлэгээ  илгээсэн бөгөөд бүтээлч сэтгэлгээ, цахим хандалт, үзэлтийн тоо, дуулалт, хувцаслалт, шүүгчдийн багийн үнэлгээг харгалзан аваргуудыг тодрууллаа.

 

           

Цэцэрлэгийн нас:

I байр-Улаанбаатар хот, 143 дугаар цэцэрлэг. Бэлтгэл Б бүлэг

II байр- Багануур дүүрэг, 139 дүгээр цэцэрлэг, Бэлтгэл Б бүлэг

           

Тусгай байр:   

Ховд аймаг, Жаргалант сум 10 дугаар цэцэрлэг

Дорнод аймаг, 6 дугаар цэцэрлэг

Завхан аймаг, Улиастай сум. 8 дугаар цэцэрлэг. Бэлтгэл бүлэг

Сүхбаатар дүүрэг. 281 дүгээр цэцэрлэг

Сүхбаатар дүүрэг. 186 дугаар цэцэрлэг

 

Бага нас /I-V анги/:

I байр-Ховд аймаг, “Цаст Алтай” 5г анги

II байр-Улаанбаатар хот. 5 дугаар сургууль. 4д анги

Тусгай байр:

Хөвсгөл аймаг. “Эрдмийн далай” 4а анги

Сүхбаатар аймаг. 3 дугаар сургууль. 3в анги

Сүхбаатар дүүрэг. “Шинэ зууны удирдагч” олон улсын сургууль

 

Дунд нас /VI-IX анги/

I байр- Улаанбаатар хот. 33 дугаар сургууль. 6з анги

II байр- Булган аймаг. Хутаг-Өндөр сум. 7б анги

Тусгай байр:

Сэлэнгэ аймаг.Сүхбаатар сум. 1 дүгээр сургууль. 7г анги

Өвөрхангай аймаг. Арвайхээр сум. 2 дугаар сургууль. 7 дугаар анги.

 

Тэргүүн болон дэд, тусгай байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.  

Shuud.mn
Сонин хачин