Урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн аймаг сумдууд баяр наадамдаа бэлдэж эхэллээ. Сум аймгийнхаа тэгш ойг угтан наадмын талбайгаа засварлах, шинээр барих ажил үргэлжилж байна.
Зөвхөн энэ долоо хоногт гэхэд гурван сум Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр наадмын талбайгаа засахаар тендер зарлаад байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Засаг даргын тамгын газраас 142 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлажээ. Орон нутгийн хөгжлийн сангаас гаргаж буй уг хөрөнгөөр наадмын талбайд сүүдрэвч сандлын тоог нэмэгдүүлэх юм.
4.2. Аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр Төсвийн тухай хууль болон энэхүү журмын хориглосон заалтад тусгагдаагүй дараах чиг үүргийн хүрээнд барилга байгууламж барих, тоног төхөөрөмж худалдан авах, их засвар хийх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ. Үүнд:
4.2.1.Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, боловсрол, соёл, инновац, шинжлэх ухаан, цахим технологи;
4.2.2.Дэд бүтцийг сайжруулах, зам гүүр, далан шуудуу, цахилгаан, дулааны шугам сүлжээ;
4.2.3.Орчны тохижилт, ногоон байгууламж, байгаль орчныг хамгаалах;
4.2.4.Ундны усны хангамж, эрүүл ахуйг сайжруулах;
4.2.5.Аймаг, хотын хөгжлийн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэл (цаашид ТЭЗҮ гэх), зураг төсөв боловсруулах;
4.2.6.Аймгийн бэлчээрийн менежмент болон мал сүргийн чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг нэмэгдүүлэх;
4.2.7.Өрхийн орлогыг дэмжих чиглэлээр иргэдийг чадавхжуулах сургалт;
4.2.8.Ажлын байр бий болгох.
Уншиж байна |