Чипс, зайрмаг зэрэг бүтээгдэхүүнүүд никотинтой адил донтуулдаг гэдгийг сэтгэлзүйчид баталжээ
2022-11-14

Чипс, шарсан төмс, жигнэмэг, зайрмаг  зэрэг хэт их боловсруулсан бүтээгдэхүүнүүд тамхитай адил донтуулж, хамааралтай болгодог гэнэ. Ийм дүгнэлтийг Виржинийн Технологийн дээд сургууль, Мичиганы их сургуулийн сэтгэлзүйчид гаргажээ. Тэдний судалгааны тайлан Addiction сэтгүүлд нийтлэгдсэн байна.

 

Судлаачдын онцолсноор, хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь тунгаасан нүүрстөрөгч болон өөх тосыг өндөр тунтайгаар организмд оруулдаг байна. Тиймээс л хүн ийм бүтээгдэхүүнд дасах, донтох эрсдэлтэй байдаг аж. 

 

Эрдэмтэд судалгааныхаа явцад тамхи донтуулдаг гэдгийг судалсан 1988 оны судалгааны гол шалгууруудыг авч ашигласан бөгөөд хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүд тамхитай адил донтуулдаг нь тогтоогдсон байна.

 

Эрдэмтдийн өгүүлснээр, хүмүүс тамхиа хаяж чаддаггүйтэй адил шарсан төмс, чипс, жигнэмэгт дуртай хүмүүс чихрийн шижин, зүрхний шигдээс тусах эрсдэлтэй үедээ ч дасал болсон энэ хүнснээсээ татгалзаж чаддаггүй аж. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь тархинд нөлөөлж, сэтгэл санаа өөдрөг болгож, энэхүү нөлөө нь никотинтой адил байдаг гэнэ. 

 

Чипс, шарсан төмс, жигнэмэг, зайрмаг зэрэг хэт боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь хүчтэй өдөөгч болж, өөрөөр  хэлбэл хортой хүнсийг авч хэрэглэх дохиог тархи өгснөөр хүн зуршлаасаа салж чаддаггүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин