Түр зуурт ч болов гар бариасай
2014-03-28

Хаврын чуулганаас өмнө эдийн засгийн тулгамдсан асуудлаар муу сайнаа сайтар хэлэлцээд авлаа. Үр дүн муутай ч чамлахаар чанга атга гэгчээр эрх баригчид эдийн засаг хүндхэн байгааг хүлээн зөвшөөрлөө. Уул уурхай гэлтгүйгээр эдийн засгийг солонгоруулж, олон тулгуурт бодлого хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахгүй бол болохгүй нь гэдгийг санаж авлаа. Хэрхэн хэрэгжүүлэх арга замаа ч тодорхойлсон.

5

Ам.долларын ханш чангарч төгрөг улам бүр үнэгүйдснээр эдийн засагт дараагийн том цохилтоо хэзээ мөдгүй авах нь. Нефть импортлогчид шатахууны жижиглэнгийн үнийг дахин нэмэх саналаа хүргүүлээд байгаа нь энэ удаагийн цохилт их хүнд тусахаар байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, үндэсний бүтээгчид ам.долларын ханшийн зөрүүнээс өдөр бүр зээлийн хүүндээ хэдэн зуун саяын алдагдал хүлээсээр байна. Гал намжаах бодлогоо эртхэн тодорхойлж эдийн засгийн огцом хөрөлтийн сөрөг арга хэмжээ авсан бол асуудал арай өөрөөр эргэх байлаа. Хамгийн гол нь эрх баригчид эдийн засгийн байдал тогтвортой байгаа гэж худал мэдээлж хугацаа алдсанд оршиж байгаа юм.

5

Ирэх сарын 7-нд хаврын чуулганыг эхлүүлэхээр товлоод байгаа. Амаргүй л байх болов уу. Татварын орлого 30 хувиар тасарсан, барилгын компаниуд мөнгөгүй суусан, төсвийн санхүүжилт нимгэн түрийвчтэйн улмаас хөрөнгө оруулалт хийх боломжоор таг суучихаад байна. 5 дугаар цахилгаан станц, “Буянт-Ухаа-2” хороолол, захын ажил гээд л гүйцэтгэгч компаниуд засгаас мөнгөө нэхээд гэдийчихлээ. Тэр нь ч аргагүй юм валютын ханш чангарснаас тэртэй тэргүй асар их алдагдал хүлээж байгаа юм чинь. Тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь хоёр дахин шахуу өсчихөөд байна шүү дээ. Хэн алдагдал хүлээхийн хүсэх билээ. Байдал ужгирах тусам хөрөнгө оруулалтын хэмжээ суга өсөөд л явчихна. Ахиад л дуусаагүй бүтээн байгуулалтын жагсаалтыг оны сүүлээр Засгийн газар УИХ-д танилцуулна. Энэ удаа УИХ тэдний толгойг зүгээр нэг илээд өнгөрөхгүй. Суурийг нь ганхуулна. Тэртэй тэргүй дэнжигнэсэн Д.Алтанхуягийн ангийнхан дараагийн халаагаа өгчих магадлал тун их.

5

Эдийн засгийн таагүй байдал улс төрд зайлшгүй нөлөөлдөг. Энэ утгаараа байдлыг одоо л энэ хаврын чуулганаар л засч залруулахгүй бол АН-ын эрх барьж байсан хар жилүүдийн тоог нэгээр нэмж таарна. МАН-ынхан, Шударга ёс эвсэл, бие даагчид толгойгоо хэдийн өндийлгөсөн. Улс төрд үргэлжийн анд нөхөр, дайсан гэж байдаггүй жишгээр МАН-ын бүлэг томроод АН-ынхныг жадлан эсэргүүцээд эхэлбэл тэд тунчиг хөөрхийлөлттэй байдалд хүрнэ. Хэтэрхий мэргэн жараахай царайлалгүй шинэчлэлийг хурдтай хийхийг цаг хугацаа сануулж байна.

5

УИХ-ын хаврын чуулганы хэлэлцэх асуудлуудын дотор давхар дээл тайлах хуулийн төсөл ороогүй нь анхаарал их татаж байна. Хуулийг долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх санал дээрээ МАН-ыхан зогссоор байх юм бол улс төрийн хэрүүлээс шалтгаалан чуулган их тасалдана. Эдийн засгаа авармаар байдаг сөрөг хүчин шантааж хийгээд гэдийчихвэл сайн юманд хэзээ ч хүргэхгүй. Ерөнхийлөгчийн байр суурь ч тун эвгүй байгаа. 2016 оноос хэрэгжүүлэх ёстой гэдгээ давтаж АН-ын бүлэг хүч хавсарсан ч хувь заяаны шоглоомоор хүчтэй сөрөг хүчнээ хүндэтгэхээс өөр аргагүй.

6

Уг нь эдийн засгийн өсөлтөө унагачихалгүй дахиад хэдэн жил явсан бол эдийн засаг солонгорч өөрөө өөрийгөө улс төрөөс нэг их хамааралгүйгээр бие даагаад явчих юмсан. Бүхий л салбар улс төржилтийн хэт халалтад байгаа өнөөгийн дүр зургаас салахын тулд хэсэгхэн зуур ч гэсэн хоёр нам гараа барицлаад шинэтгэлээ түргэлүүлэх учиртайсан. Хаврын чуулган халуухан болно. Хэлэлцэх асуудлын жагсаалтанд “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлөл, Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай”, Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/; “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их хурлын тогтоолын төсөл гээд их чухал асуудлуудыг хэлэцэх ёстой юм шүү дээ. Нүүр нүүрээ харалцаж байгаад явцуу эрх ашгаа умартаад сайхан яриад шийдчих хэрэгтэй байгаа юм даа. Гэхдээ ширээ тойрч суугаад сайхан идэж ууцгаа гэж хэлж байгаа юм биш шүү.

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hongoroo:
ediin zasgiin uzuulelt dandaa buruu gardag ni nuuts bish shuu
2014-03-29
зочин:
мөнгөгүй гэдэгээ мэдсээр байж худалаа нэг их бүтээн байгуулалт ярьж хамаг мөнгөө цемент болгоод цутгачихсан ( өөрсдийнхөө хувь эзэмшдэг барилгын компаниудад барилга барихад нь зээл нэрээр , бас борлуулалтыг нь дэмжиж 8 хувийн зээл нэрээр хамаг мөнгөө тавиад туучихаа биздээ ) одоо нэгэнт ард түмэний итгэлийг алдсан болохоор зай болсон нь дээр дээ.
2014-03-29
zorigoo:
altanxuygaa mash xurdan ogtsoroo ard tvmnii amidral mash xvnd bnaa
2014-03-28
zorigoo:
altanxuygaa mash xurdan ogtsoroo ard tvmnii amidral mash xvnd bnaa
2014-03-28
зочин:
монголын э/засгийг ийм болгосоноо хүлээн зөвшөөрсөн талархаж бна алтан хуяг гуай хэн нэгэн рүү чихээд бултаж бухах болов уу гэж харж блаа
2014-03-28
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.хувиараа хөдөө орон нутаг,хот хоорондын чиглэлд явдаг эрхэм жолооч та бүхэн манай лавлахад холбогдож бүртгүүлээрэй.та бүхэнтэй хамтарч ажиллахад бид бэлэн байна.
2014-03-28
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.хувиараа хөдөө орон нутаг,хот хоорондын чиглэлд явдаг эрхэм жолооч та бүхэн манай лавлахад холбогдож бүртгүүлээрэй.та бүхэнтэй хамтарч ажиллахад бид бэлэн байна.
2014-03-28
авто тээврийн төвлөрсөн лавлах:
та унаа болон зорчигч хайж драгон,баянзүрх зэрэг автовокзал явж цаг алдан мөнгөө үрэх шаардлагагүй боллоо.зөвхөн 1900-1973-т залгахад хангалттай.хувиараа хөдөө орон нутаг,хот хоорондын чиглэлд явдаг эрхэм жолооч та бүхэн манай лавлахад холбогдож бүртгүүлээрэй.та бүхэнтэй хамтарч ажиллахад бид бэлэн байна.
2014-03-28
зочин:
энэ нэг газар зарна гэсэн зарлал дандаа л тааралдах юм. яаж тийм том газар авсныг нь эхлээд шалгах хэрэгтэй. аягүй бол дүүргийн газрын албаныхны бизнес байгаа даа. хэрэв тийм бол хурааж авах хэрэгтэй. өөрөө хэрэглэхгүй байж баахан том газар авчихаад, дараа нь үнэ хүргэж зарах гээд намаржин, өвөлжин, одоо хаваржин зарлал тавиад байх юм.
2014-03-28
zochin:
ard tymen, biznes erhlegchid ali hezeenii elgeeree hevtcheed baihad yunii uls hogjyyleh, ediin zasgiin osolt yariad bnaa. amerik gej daldaganahiin orond oros, hyatadtai hariltsaa saijruulah eronhii said, eronhiilogch olj taviachee!!!
2014-03-28
ёёёё:
эдийн засаг гэж орилхоо болиод хавар цагт тариа ногоогго тарих ургацынхаа бэлтгэлийг хи й энэ чинь бодит эдийн засаг
2014-03-28
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-28
boldoo:
ene altankhuyag gedeg nukhur neg udriin umnu ch gesen erunkhii saidaa ugch chaddag khuniig tavichikhval uurt ni bolon tsaashdiin ajil amidrald ni ug ni kheregtei l jm daa esvel guriij suiruulchikheed gadaad garch zugtana gej tootsoolj b.gaa jm bolov uu
2014-03-28