Тэд надгүйгээр оршихгүй дэлхий гэдгээ зарлан тунхаглалаа. Хэзээ ч бүтэхгүй мэт байсан Крымийг авснаар Орос аугаа гүрэн гэдгээ нотлон харууллаа. Дэлхийн шатрын хөлөг цоо шинээр зурагдаж эхлэв. Цус урсгалгүйгээр, гадны хүчирхэгүүдийн дарамт шахалтыг үл тоон баавгай асуудлаа шийдлээ. Крым дараа нь Киев... Орос тив дамнасан хүчирхэг гүрнийхээ бодлогыг хэрэгжүүлж байна.
5
Оросын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин “Путины илгээлт сэтгэл догдлуулахгүй байж чадахгүй. Улс төрийн эр зоригийн үйлдэл юм. Оросын улсыг сэргээн нэгтгэх талаар яриа болохоор хууль эрх зүйн талаасаа илгээлт сайтар хийгдсэн. Өөрийн ард түмэн, ерөнхийлөгчөөрөө бахархсан хамгийн гол өдөр байлаа” гэж онцолжээ. Дөнгөж өчигдөрхөн мафидаа идэгдэж ямар ч найдваргүй болсон мэт харагдсан орос баавгай нэг л өглөө ичээнээсээ гарч тэнүүхэн суниахад л орчин тойрон нь намсхийж байна.
6
Оросын үндэсний үзлийг В.Путин сэргээлээ. Ардын баатар болгохоор хамгийн хүчтэй шүүмжлэгч Владимир Жириновский хүртэл “Хамгийн эерэг сэтгэлийн хөдлөлийг үзлээ. Нулимс цийлэгнэж, хоолой багтарч байлаа...” гэж Улаан талбай дээрээ хашгирч байхав дээ. Хятадын луу хүртэл оросын энэ бардамналыг хүлээн зөвшөөрлөө. Гар барилцсан хоёр хөршийн хоорондох Монгол хэрхэх билээ.
6
Геннадий Зюгановын хэлсэн “Шинэ санхүү эдийн засгийн чиглэлгүйгээр, ард түмний итгэл хүлээсэн Засгийн газаргүйгээр бидэнд хямралаас гарах нь хүндрэлтэй болно. Тиймээс Крымийн сургамж нь дотоодын үр дүнтэй бодлого боловсруулахад түлхэж болох ёстой” гэсэн үгэнд Оросын ирээдүйн дүр төрх бэлхнээ харагдаж байна гэж шуугиж байна. Орос Хятадын гар барилцаад байгаа шинэ санхүү, шинэ эдийн засгийн бодлого гэдэг чухам юу юм бол. Хэн нэгнийг өөрөөс нь ч асуулгүйгээр шууд оршуулж болдог тэр эдийн засгийн бодлого юм болов уу. Жийргэвч төдийхөн байгаа Монголыг “Дураараа дургиад байвал хилээ хаагаад асуудлыг чинь шийдчихнэ шүү. Биднээс 80 хувийн хамааралтай та нар яах юм” гээд үгсвэл яана.
6
Москва, Бээжин хоёр найтаахад Монгол ханиадандаа дагжрах цаг мөд ойрхон байна. Орос, Хятад хоёр дэлхийг ноёрхохоор санаархаж байгаа өнөө цагт Монгол хаана нь сугарч үлдэн эх нутгаа авч үлдэх вэ гэдэг хамгийн том асуудал болоод байна. Дандаа өмнөд, умардаас хамаатай байх уу. Аль эсвэл өөрөө бүгдийг бүтээж бүхнээс хамааралгүй байх уу. Гуравдагч хөршүүдтэй наалдахдаа аваргуудын дургүйг хүргэчихгүй ямар арга зам хайх гээд Монгол төрийн ухаан одоо л жинхэнэ утгаараа сийлэгдэх нь. Харин төрийн толгой юуг тунгааж байдгийг өнөөхөндөө таашгүй. Оросууд гайхалтай түргэнээр цаашилж байгаа нь Монголд алдаа оноо бүхнийг хүртээнэ. Саахалтын айл бэлжих тусам бэлчээр нутгаас авахуулаад юм юм л хэрэг болно. Тэр нь маний нутаг, мал сүрэг гээд бодоод үзээрэй.
6
Н.Бадамжав