Сонгуулийн соотогнол
2014-03-19

Оюутнууд ба сурагчдын ялгаанаас эхлэе.  Энэ бүлэг бол эрх баригчдын байнга хайр халамжаа хаяглаж байдаг бүлэг. Тэд одоо 70 мянган төгрөгийн цалин авна. Нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үнээр зорчино. Харин хажууд нь 18-аас доош насныхан буюу ЕБС-ийн сурагчид нийтийн унаанд төлбөртэй.

6

2011 онд Монголын сурагчдын холбоо гэдэг байгууллагаас нийтийн тээврийнхэн хүүхдийг доромжилдог, гадуурхдаг байдлыг зогсоох үүднээс ерөнхий боловсролын багш, сурагчид тус тус 50 хүний гарын үсгийг зуруулж төр, зохих албан тушаалтанд шаардлага хүргэж байжээ. Улстөрчид сонгууль дөхөхөөр бүх хүнд хайр зарладаг. Харин хүүхдийг тоодоггүй тэгсгээд байлгаад байна. Нийтийн тээвэрт хүүхэд хамгийн их мөнгө төлж зорчдог. Цагдаа, оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гээд ихэнх нь л ямар нэгэн тусгай эрх хөнгөлөлттэйгээр зорчдог. Гэтэл хүүхдүүд нийтийн тээвэрт 24 000-30 000 төгрөг зарцуулдаг болсон. Олон хүүхэдтэй айлд энэ бүхэн нь санхүүгийн зохицуулалтад нь яаж тусах нь тодорхой.  2011 оноос хойш 3 жил өнгөрч төр нэгэнтээ солигдсон ч байдал өөрчлөгдсөнгүй. 70 мянгын цалинтай оюутан ах эгч нарынхаа суган доогуур 200 төгрөгөө барьсан балчирууд нийтийн тээвэрт зорчсоор байгаа юм.  Нийтийн тээврээр 32 мянган сурагч зайлшгүй зорчих шаардлагатай байдаг гэсэн тоо байдаг. Нийтийн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга, нийслэлийн Соёл шинжлэх ухааны газрын дарга, Монголын сурагчдын холбооны тэргүүн нарын 2006 онд хамтран ажиллах гэрээнд тусгаснаар ЕБС-ийн сурагчид нийтийн тээврийн бодлого зохицуулалтын газрын тэмдэг бүхий нууцлалтай сурагчийн үнэмлэхээр том оврын автобусанд 100 төгрөгөөр зорчих эрхтэй болсон байдаг. Энэ ажил тэгсгээд цаасан дээрээ тунхаг санамжаараа үлдэж сурагчид одоо ч 200 төгрөг төлж зорчсоор байгаа .

.

Ахмад настнууд . Энэ бүлгийн хүмүүстэй хэн ч  барьцах хэрэггүй юм. Тэд бол улсад хийхээ хийж, насаараа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээсээ хувиа хүртэж амиа авч яваа хүмүүс. Тэднийг төр байнга өндөр халамж хайрандаа байлгах нь зүй. Сонгууль дөхөөд ирэхээр сэтгэл  хөдлөл ихтэй ахмадуудаа яаж уяраахаа улстөрчид сайн мэднэ. Саяхан тэтгэврийг нэмсэн нь 20 мянга  орчим төгрөг байсанд баярлах гомдох зэрэгцэн өнгөрсөн. Энэ мэт том баярлуулахын өмнөх бие халаалт үргэлжилж байгаад сонгуулийн өмнө тэтгэврийг нь огцом нэмэх байх гэсэн сурцтай хүлээлт олон ахмадад бий.

.

Малчид. Улстөрчдийн сонгуульд зүтгэж байхдаа хэлсэн үг амлалт хоёрыг нь улалзтал нэхээд сууж чаддаг, ой санамж сайтай нүүдэлчин удмынхаа  чанараа алдаагүй суугаа  энэ бүлэгт эрх баригчид янз бүрээр тал засна. Хамгийн сүүд гэхэд МАН –аас малчдын тэтгэврийн насыг урагшлуулах, тэтгэврийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, шимтгэлээ нөхөн төлөх боломжоор хангах зэрэг үзэл санаа бүхий хуулийн төслийг санаачлаад байгаа. Малчдад таалагдах гэж ямаанд нь хэдэн зуун тэрбум төгрөг баталж байсан удаатай. 2013 оны байдлаар манай улс  145229 малчин өрхтэй гэж гарсан.  Санал хураалтын өнцгөөс харах юм бол  энэ нь ялах ялагдахад чухал нөлөө үзүүлэх тоо мөн.

.

ЖДҮ ба Хувиараа бизнес эрхлэгчид 

Хамгийн том амлалт сонсч, тэр хэрээрээ том хулхидуулдаг бүлгийнхэн. Зах зээл бараадан ойр зуур наймаа эрхлэн амьдрах энэ бүлгийнхэн сонгууль дөхөхөөр дарга сайдуудын хөлд даруулж, алдагдалд орох шахдаг.

:

“Жижиг, дунд үйлдвэрийн хууль”,  “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”, ЖДҮ-ийг дэмжих төв , Зээлийн батлан даалтын сан, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр,  Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих Төв/НӨҮГ/  гээд олон байгууллага, тэдний гаргасан тогтоол шийдвэр, хөрөнгө мөнгө тавигдан урсч байдаг ч ЖДҮ жилээс жилд жижгэрсээр байгаа. Энд төрийг худалч  хулхи гэж хэлмэгдүүлэхээс илүүтэй хувиараа бизнес эрхлэгч болон ЖДҮ-ийнхэнд зориулсан зээл тусламж, хөнгөлөлт нь агаараар буюу дээгүүр танил талаараа яваад дуусдаг ба өрмийг нь авч хусмыг нь зорилтод бүлэгт нь өгдөг ужиг уламжлалтайг энд хэлэх ёстой.

.

Гадаадад байгаа иргэд

Гадаадад байгаа иргэд сонгуульд саналаа өгдөг эрх зүйн орчин бий болсон цагаас эхлэн энэ бүлгийнхнийг анхаарах улс төрийн намууд, эрх баригчдын  бодлого эрс дээшилсэн.

Гадаадад гарсан 130 гаруй мянган иргэнээ маш гоёор “зөгий” гэж нэрлэн “зөгий үүрэндээ ирээрэй, эх орон өөр болсон”  гэж хэсэг даллаж санаа сэтгэлийг нь үймүүлсэн. Ийм ажил явуулах агентлаг шахуу юм байгуулж нэр хүндтэй хүмүүс, урлагийн одуудаар элит баг бүрдүүлэн дэлхийгээр нэг тойрч зугаалангаа зөгийнүүдээ эргэсэн. Хамгийн сүүлийн хайрын багц нь  Солонгос улсад УИХ-ын дарга айлчлах үеэр илэрхийлэгдсэн. Энэ айлчлалын үеэр сайд Я.Санжмятав сайд хэлэхдээ Солонгост ажиллаж байгаад ирсэн залуусын ачуулсан ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг хил гаалийн онцгой албан татвараас чөлөөлөх хууль журам гаргаж мөрдөнө гэж мэдэгдсэн. Үүнийгээ хууль батлах дээд байгууллагын даргатайгаа цуг сууж байгаад хэлсэн болохоор хэрэгжиж таарах байх. Завсраар нь бас юу орж  хэн гээч мөнгөтэй мэдэлтэй нь  бүтэн үйлдвэрийг цувуулж зөөсөөр татваргүй оруулаад ирэхийг бүү мэд. Одоо гадаадад байгаа иргэд тэр дундаа солонгост байгаа монголчууд сонгуулийн өмнө визгүй зорчдог болох байх гэсэн том хүлээлттэй болоод байна. Хүний газар ажиллаж мөнгө хураасан залуус эх орондоо ирээд арай хямд үнээр орон сууц авах боломжийг бий болгооч гэсэн чин хүсэлтэй байгаагаа төрдөө хэлсээр байгаа. Энэ нь хэзээний сонгуулийн шохоорхлоор амлалт болохыг бид таашгүй юм.

.

Дурдан буй нийгмийн бүлгүүдийн цаана ажилгүйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчид, тариаланчид зэрэг сонгуулиас сонгуульд амлалтын багцад нэг цадсан ч  урьдын бахь байдгаараа ажиллаж амьдарч яваа нь олон.

.

Улс төрийн намуудын санал авах, төрийн эрхийг атгах гэсэн улаарлын цаана улс орноо хөгжүүлэх дунд болон  урт хугацааны хөгжлийн мөрийн хөтөлбөр гэж байхгүй болсныг дөрвөн жилийн эцэст хөдөлдөг сонгуулийн соотогнол харуулна.

.

Хамгийн сүүлд аль ч бүлэгт таалагдаж болох бэлэн мөнгөний амлалт, популизмийг туйлд нь хүргэж, үүндээ хүрэх гэж Оюу Толгойн баялгаа ухуулаад ард нь өртэй үлдээд байгаа. Улс төрийн намуудад ухаарал бий болж , бодлого хөтөлбөр нь “эх орон” гэсэн нэг зангилаан дээр нэгдээгүй цагт энэхүү цаг зуурын хоосон амлалт, сонгуулийн соотогнол үргэлжилсээр байх юм. Одоо төсөл нь явж байгаа улс төрийн намуудын тухай хууль хэрхэн боловсруулагдаж шинээр төрөх нь иргэд бидний онцгой анхаарах асуудал болж байна. Энэ хууль ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
333333333333333333333333:
ard irged tanidag humuusee ulsiin ih huraliin tanidag humuustee manai ene chadaltai hun gej eatgasaar baigaad 76 luivarchin bureldej nogoo 76 n luivar hiij ulsiin ih hurald hol tavisan shuudee songuul bol ard irgedee humuujuulj eaduurlaas gargana gedgees oor mongo taraah esgui. songuuliin holimog sistem n chimeegui budlian, proportsional n danhaisan zasag bii bolgodog, majoritar n hamgiin zov nom
2014-03-20
lakers:
solior novsnuudaa gohino shuu
2014-03-19
зочин:
эдгээр дээр шоронд хоригдож буй хоригдлуудыг нэмэх хэрэгтэй. сонгуулийн өмнө өршөөл гарган суллана
2014-03-19
bur suuldee :
odoo nuguu eldev amlaltaasaa iluutei uur neg zuil ajiglagdaad bgaa ter ni nileed huchtei gedgee haruulah ursuldugchiduu daramtlah ailgah yaj iigeed huuli nadad neg ih nuluuluhgui shuu geh maygiin yum oilguulah
2014-03-19
зочин:
ойлгомжтой шүүдээ. сурагчид улс төрчдөд санал өгдөггүй харин оюутнууд бол санал өгдөг. үүнд л гол ялгаа байгаа
2014-03-19
иргэн:
олуулаа болъёь хамтын тэтгэвэр зэрэг ан-ынхны солиорол юу болж таарах вэ эрхэм баярхүүтэн гуай
2014-03-19
gatsaa:
turiin alban haagch gej abilga ih zan hund surtal bolson ulsiig hetsuu amidraltai gej buu shoud ed nar chini bayalag buteeh gej zovoj baigaa biznesiin hediig shulj baigaa jinhene huvalsuud har daa tsalingaaraa haus jip avdag uu aan uudiig daramtalj huljdug jinhene huvalzuud
2014-03-19
иргэн:
тэнэг баярхүүгийн толгойд том жигийг ялгах, амьдрал амлалтыг салгах ухаан байхгүй дээ. бодвол ан даа үйлчилж байгаа биз дээ.
2014-03-19
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-19