О.Магнайг бурхан өршөөг
2014-03-18

Хардах эрхээ хангалттай эдэлдэг сэтгүүлчдийн нэг нь би л дээ. Харин энэ удаа арга барилаа арай жаахан өөрчлөхийг хүсэв. ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн хийсэн мэдээллийг сонсоод ийм сэдэл төрсөн хэрэг л дээ. Уг нь О.Магнай даргаас ярилцлага авна гэсэн том зорилготой гарсан ч тэр “зугтаасан” учраас миний зорилго талаар болов. О.Магнай гэх энэ хүнтэй дарга болохоос нь өмнө нь ганц хоёр удаа уулзаж, ярилцлага авч байлаа. Тэр үед намайг үл тоомсорлосон янзтай, нэг л ёозгүй харьцаж байсныг санаж байна. Тэглээ гээд энэ О.Магнайг муулах шалтаг болохгүй. Харин ч энэ удаа түүнийг дэмжмээр санагдлаа.

1

Сүүлийн хэдэн өдөр эрчтэйгээр яригдаж буй асуудал бол АСА циркийн хувьчлал хийгээд эзэмшил. Нэгэн цагт эх орондоо төдийгүй дэлхийд циркийн урлагийг түгээж явсан энэ байгууллагын дотоод үйл ажиллагаа хэрхэн явагддаг байсныг саяхныг хүртэл бид мэддэггүй байлаа. Бага байхдаа заавал үзэхийг хүсдэг байсан сургуультай амьтад нь байгаа эсэхийг хэн ч лавлаж асуудаггүй. Уран бүтээлчид нь ч юу хийж байдгийг мэдэхгүй. Монгол нугараач Геннисийн амжилт тогтоов, Монголын цирк дэлхийд гайхуулж байна гэх мэт мэдээллээр циркийг “амьд” мэтээр төсөөлж ирсэн хэрэг. Үнэн хэрэгтээ дэлхийд Монголын циркийн урлагийг гайхуулаад байгаа тэр хүмүүс өнөөгийн АСА циркт огт хамааралгүй. Аль хэдийнэ өрх тусгаарласан уран бүтээлчид. Тэгэхээр сүүлийн хэдэн жилд нүдний өмнө харагдаж буй бөмбөгөр шар барилгаар л бид циркийг төсөөлж ирж. Байшинг нь нураачихаагүй болохоор л цирк ажиллаж байна хэмээн бодож, төрийнхөн ч, олон нийт ч илүүг шаардаагүй.

1

Харин тэр бөмбөгөр барилга дотор юу болж байдгийг, юу болох ёстой талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай анх дуугарсан нь сайн, муугаар хэлэгдэх шалтгаан болов. Их аварга Д.Дагвадоржийн гэр бүл хувьчилж авсан гэдгээс өөр мэдээлэлгүй байсан бидэнд цөөнгүй зүйлийг ил болгож өгөв. Циркийг 1.5 тэрбум төгрөгөөр хувьчилсан юм байна. Үнэлгээ их, бага гэдгээс эхлээд ярих зүйл их бололтой. Бас нэг жилд 99 удаа тоглолт хийж, циркийн урлагийг мэдрүүлэх үүрэгтэй. Хүний нөөц, сургуультай мал амьтан гээд нэхэл дагал болох зүйл цөөдөхгүй нь. Угаасаа хуулийн дагуу олон нийтэд нээлттэй байх ёстой зүйлийг ил болгосон нь түүнийг шантаажчин хэмээн дуудуулахад хүргэв.

1

Тив дэлхийд Монголын нэрийг дуурсгасан хэмээн бахархан магтдаг их аварга Д.Дагвадорж харин энэ асуудалд тун овлигогүй зан гаргав. Намайг тив дэлхийд нэрээ мандуулж явж байхад О.Магнай юу хийж байсан юм бэ гэх мэтээр томорсон нь нэр алдар гэх зүйл хуулиас дээгүүр байх ёстой юу гэсэн асуултыг дагуулав. Д.Дагвадорж Монголыг нэрийг дуурсгаж байсныг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч энэ нэр алдар нь хуулийн дээгүүр гишгэх хэрэгсэл, хууль бус үйлдлийг нь хаацайлагч болох ёсгүй. Хууль хүн бүхэн тэгшээр үйлчлэх ёстой. Бяртай, мөнгөтэй, эрх мэдэлтэй байхаас үл хамаараад.

1

О.Магнайгийн хийх ёстой ажил мөн үү гэж олон хүн эргэлзэж байгаа. Циркийг улсад буцааж авах эсэх нь О.Магнайгийн ажил биш. ТӨХ, ССАЖЯ гэсэн эрх бүхий байгууллагууд нэхэмжлэл гаргаж, эргүүлж авах эсэх асуудлаа тавина. Харин О.Магнайгийн байгууллага циркийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улсын байцаагчийн дүгнэлт гаргасан. Үүнийхээ дагуу зохих шаардлагуудыг тавьсан. Бас хангалттай хугацааг ч өгсөн. Д.Дагвадорж уурлаж, омогдож явахын оронд цирк циркээрээ байгаа гэдгээ О.Магнайд, олон нийтэд харуулахад л болно.

1

Үзэгчид ч бас хэрэглэгч. Хуулийн дагуу хэрэглэгчийн төлөө ажилласан хүнийг хувийн өс хонзонтон мэтээр ойлгуулж, сүрдүүлэх нь зүйд нийцэхгүй. Азаар одоогоор О.Магнайг дарамталсан зүйл байхгүй гэнэ лээ. Түүнийг бурхан өршөөг.

1

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
tyshig:
magnaigiin zov.
2014-03-20
салхи:
аварга олны танил хүн байна даа жаахан ём жудагтай байхаа байг нэрээ бодохгүй дээ.
2014-03-19
baterdene:
japan avarga halhad yamar hamaa baina aa!!!bidend bayanmunkh munkhbat gehmet avarguud baigaa
2014-03-19
9999:
циркийн салбар, урлагыг хөгжүүлэх асуудлаа циркийн зориулалтын өөрчлөхгүйгээр ашиглах асуудлаасаа ялгаж салгаж ойлгоцгоо хүмүүсээ. циркийн урлагыг төр хөгжүүлэх үүрэгтэй биз дээ. энэ үүрэг чинь аса-ийн үүрэг бишээ. аса циркийн зориулалтыг өөрчлөхгүй байлгах л үүрэгтэй. цирк зориулалтынхаа дагуу ашиглагдаад л явж байна лээ ш дээ. циркийн ажилчид цөөрсөн, конторын зориулалтай зарим нэг газрыг түр зуур түрээсэлсэн нь циркийн зориулалтыг өөрчилсөн гэж үзэх үндэслэл биш шүү дээ. ард түмэнд буруу ойлголт өгч шоу хийхээ болиочээ магнай даргаа.
2014-03-19
соёлийн яам:
мэргэжлийн дүгнэлт гаргаж циркийн урлагаа цаашид яаж авч явах тухай даацтай үгээ хэлж хэрүүлийн алимыг нэг тийш нь болгох ёстой соелийн яам ямарч чимээ аниргүй байх юм соёлийн яам ааааааааа хаана байнааааа
2014-03-19
bvdvvleg amitan:
ter solongosd kazino ergvvleed mungugvi bolchihson suuj baihiinhaa orond tsirkee butsaaj uguud munguuruu saihan balairtlaa toglood suuj baisan ni deer baih dagvaa mini..end tend gadaadad tenegtej yavahdaa bi mongol hvn ,avarga hvn gej sagsuurvaa aygvi bol gadniinhan mongoliin avarga geed oilgochihno..zvgeer l japan-iin avarga gej yarij bai...magnai min butgii erchee aldaarai..busdiig ni ch gesen ehleh heregtei tednees aih hereggvi.,
2014-03-18
shine tsirk barildaa dagvaa:
buteen baiguulalt hiigeedl shine tsirk bariad avchihaach.mongolchuud taniar baharhah bolno.huuchin bair bulaatsaldaadl.delhiid danstai hvn delhiin hemjeend setgen shvv
2014-03-18
aca avargad:
zuun urdaas ni ehleed bichihed aca ugaalgiin gazar aca supermarket aca tsainii gazar aca avtozogsool aca tohiroltsoonii delguur aca bank geel yavj ogno shdee tegj yavj yavj bgaad humuuus bonbogor deevreer ni tsirk gej oldog bhgui yu magnaigiin zov shdee hojuu ch gesen dugarsan ni magnal bolohoos manai ahiin toirogt ner devshig geed yavj bna lee genuu tednii ahad buhel buten duurgiiig ogchihsiimuu b
2014-03-18
зочин:
давгаа шал дэмий ан-д элссэн юм. ан-д элссэнч хэнч биш гэдгийг нь магнай тод томруунаар харууллаадаа.
2014-03-18
sainaa:
dagva avarga shine sorivotoi bolchij....,
2014-03-18
sainaa:
mongoliin hunsnii uildveruudiig avchihaad huns huduu aj ahuin said hiigeed 100myngan tnnoor n buudai oruulj irj guril hiij zaraad bdag.2,3yamnii said hiideg 1huniig shalgah heregtei um shigee.ashig sonirholiin zurchil gej eniig l helmeer um magnai min shudarga ursulduun ene salvart bhgui bolloo.
2014-03-18
zocnin:
tolgoi muutai hun yum
2014-03-18
mgl hun:
sony yostoi goyo hellee. magnaig demjij bn. ard tumiihee tuluu hiij bga ajild n amjilt husie. mglchuud teneg bish shu.
2014-03-18
mgl hun:
sony yostoi goyo hellee. magnaig demjij bn. ard tumiihee tuluu hiij bga ajild n amjilt husie. mglchuud teneg bish shu.
2014-03-18
boldoo:
teneg yum uuriigu yu gj bddg yum bloo yponruu n zailuulaach
2014-03-18
irgen:
dawgaa zailaasai
2014-03-18
mongol:
teneg baagii bainlee ene muu dagvaa mal ternii sumo avarga hend hamaatai yum yamar olimpiin avarga bish mongoloos zail japan luugaa
2014-03-18
sony:
хатуу тэмцэнэ гэдэг нь яг юу гэсэн үг юм бол доо. зодно гэж байгаа юм уу эсвэл ална тална гэж айлгаж сүрдүүлэхээ хэлж байгаа юм болов уу. бяртай нь хүссэн бүхнээ хийж болдог юм бол уих- ын гишүүд сайд дарга нарыг барилдуулж зодолдуулж байгаад шилж сонгомоор юм биш үү.
2014-03-18
awarga ni:
dagwadorj vneheer uhamsar doroi hvn baina.mungutei hund bas uhamsar bas heregtei shv nuguu byr baihad uhaanaar yadag ym gej onigoonii ezen chin dagwaa ym baina shvv .ter surguulitai amitad utluud vheh ni horwoogiin jam daraagiin amitadiig surgah ni tsirkiin ajil vvreg bizdee.awarga min awarga min ard tvmenteigee oir bai chi tengeriin amitan bish shv awargaa uuriiguu gots hvn geed ywaad baiwal nuguu *reik shig boloh baih shv
2014-03-18
bold:
bohchvvdiig uls tord oruulahaa bolie oo
2014-03-18
бороо:
аврага аврага гээд л байх юм давгадорж чинь юуны аврага билээ таминээ
2014-03-18
иргэн:
магнай зөв ажил хийж байнаа ядаж ганц нэгэн хүн ч гэсэн шударга үнэний төлөө явж байвал ард бидэнд хэрэгтэй бусуу
2014-03-18
zochin:
5hunii am nas magnaitai yamar holbootoi yum be, ter buudaad alsan ter zasgaasaa neh
2014-03-18
darvaan:
davgaag japan mgl 2 l medeh baih tiv delhii ch geh shig...tegeed ch chamaas iluu amjilttai jinhene ih avarga tsaana chin j tuuhend neree uldeeh amjilt gargaj chadaj bn shte
2014-03-18
bi ch bas mongol:
magnai bol * sde.ter urialan duudaad bsan hun 5 hunii ami nasiig yasan.uuchlaarai gej ch heleegui biz dee, gem horgui 200-n zaluu yl awsan.henees bolson bilee.nud sohor baihaa bolioch ee humuusee.ene dagwadorjiig tsaanaasaa zahialgaar l hiij bna.tolbo bol tolbo heweeree l ulddeg.odoo yahaw ardchilsan huchin ylsandaa l ter ajiltai ywaa bish uu.ugui bol laaz ushigluud hen ch bish l bga.
2014-03-18
humuusdee:
bidnii zan ymuu esuul dutagdal ymu buu med hed hongiin umnu ene setgegdel deer dagwaa magtaad magnaig muultsan bsn sanagdana tegsen odoo esregeeree hehe yag unendee 2-ulaa deerelhuu mungund durtai shouchid shudee yalgaa ni gewel neg n turiin alban haagch nuguu ni huwiinh daanj 2-ulaa ajlaa hj chadagui
2014-03-18
би монгол:
хүүхэд залуучуудын театрыг хаан банк, нямгаваа хоёроос буцааж авч өгөөч ээ. энэ чинь бас жинхэнэ ард түмний өмч шүү.
2014-03-18
dagvaa:
huuli mungu 2-iin ali ni diileh bol harah l uldlee
2014-03-18
mongol:
ard tumeen tsirkiig butsaaj avah n zuv! bas huuhed zaluuchuudiin teatriig haan bank nyamgavaa 2-oos zaaval butsaaj avah heregtei baina shuu ! ! !
2014-03-18
о.магнай:
дагваа бол өөрийн чадлаараа мөнгө олсон. спортын алдартай нэгэн шүү. манайхан дэндүү туйлширч байна шүү. магнай гэж сенсааци дэгдээж кайф авч байдаг заваан эр шүү. 7-р сарын үймээнийг зохион байгуулчаад 5 хүн алуулчаад таг алга болсон. шударга дүртэй шударга бус үйлдэлтэй эр дээ.
2014-03-18