Баарыг нүүлгээд интернэтийг “оруулъя”
2014-03-16

“Монгол Улсаа хөгжүүлье гэвэл монгол хүнээ хөгжүүлэх хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн энэ үг, энэ санаа ер нь бол шинэ зүйл биш. Энэ үгийг, санааг тэрбээр өнгөрсөн долоо хоногт ч юм уу, эсвэл Төрийн тэргүүн болсныхоо дараагаар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр хэлж, зүтгээд байгаа гэж ойлговол эндүүрэл болно. Учир нь тэрбээр хөгжлийн, тэр дундаа хүний хөгжлийн асуудлыг 2004 оны хамтарсан Засгийн газрын үед Ерөнхий сайдаар сонгогдохдоо л хэлж, ярьж байсан. Тэр үед өнөөдрийнх нь шиг хотын айл бүр компьютертэй, хүн бүр гар утастай, малчны хотноос хилийн чанад дахь үр хүүхэдтэйгээ утсаар ярьчихдаг болтлоо бид хөгжөөгүй байлаа.

1

Дөрвөн жил улс төрөөс “зай барьж”, номын мөр хөөн Харвардын их сургуулийн үнэр нь ч гараагүй шинэхэн диплом өвөртлөөд ирсэн Ц.Элбэгдоржид тухайн үеийн улстөрчид Ерөнхий сайдын суудлыг тавьж өгч байсан юм. Харин эх орноосоо дөрвөн жил хол байсан түүнийг “Монголчууд бүгдээрээ хөгжинө, айл бүр бүр компьютертэй, иргэн бүр гар утастай болно. Гэрээсээ ажлаа хийж, амьдралаа дээшлүүлнэ” гэж ярьж байхыг сонссон зарим хүмүүс гадаадад олон жил амьдраад, монголынхоо хөрсөн дээр бууж ярихгүй байна гэж шүүмжилж байсан юм даг. Харин түүний яриа өнөөдөр нэгэнтээ биелжээ. Тэр үед хэрэгжүүлсэн хөтөлбөрийнхөө талаар  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “2005 онд бид “Цахим Монгол” гэсэн хөтөлбөр эхлүүлж байлаа. Тэр үед интернэт хэрэглэдэг хүний тоо Монголд 10 мянга байсан. Өнөөдөр 900 мянга болсон байна. Бод доо, та бүхэн. Аравхан мянга байсан бол одоо 900 мянган тархи тэр оюун ухаанд нэгдэж чадсан байна. Манай гэрт утас байхгүй, хажуу айлдаа орж зургаан оронтой утсаар ярьдаг байлаа. Гадаад руу яривал төв шуудан ордог байлаа. Сумаас утсаар ярина гэвэл заавал холбоон дээр очдог байсан. Ээж маань аавыг цэргийн алба хаахад нь таван жилд ганц захиатай л хүлээж байжээ. Өнөөдөр танилцсан хос таван өдөрт нэг мессеж бичихгүй бол бөөн асуудал үүснэ биз дээ. Бидний амьдрал, бидний орчин мэдээллийн технологио дагаад ингэж өөрчлөгдсөн байна” гээд тоо баримттайгаар дурджээ.

1

Өнөөдөр манайд үүрэн телефоны дөрвөн оператор компани үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгвэл нэг иргэн дөрвүүлэнгээр нь үйлчлүүлж байна. Зарим хүмүүс гурван гар утас, Ipad, нөүтбүүк, компьютер гээд л мэдээллийн технологийг өргөнөөр ашиглаж байгаа. Энэ хэрээр мэйл, мессенжер, твиттер, facebook өдөр тутмын хэрэглээ болсон. Малчин өрх ч гэртээ компьютер, гар утас, телевизор, гаднаа кабелийн антен зоочихсон. Өдөр нь малаа хариулж, орой нь олон улсын мэдээлэл, брэндийн болон бусад шинэ бүтээгдэхүүний  реклам, арилжааны телевизүүдээр цаг давхцан үргэлжлэх солонгос киног алгасалгүй үзэж байна. Ийнхүү Ц.Элбэгдоржийн Ерөнхий сайд байхдаа хэлж байсан үг, үйлдэл өнөөдөр манай хөрсөн дээр бууж, бид ч дэлхийн мэдээлэл технологийн хөгжлөөс хоцорсонгүй. Харин хүнээ хөгжүүлэх асуудалд өнөө ч тулгамдсан хэвээр байгаа. Хотон дахь мянга мянган малаа зүсээр нь нэрлэдэг мөртлөө саахалтынхаа таван айлыг таньдаггүй байж болохгүй. Бид малаа биш хүнээ таньдаг байх хэрэгтэй” гэж тэр үед өнөөдрийн Ерөнхийлөгч мөн л хэлж байсан. Бид таньдаг хүнтэйгээ л зөвлөдөг, тусалдаг, харилцдаг. Хүн хоорондын харилцаанаас хөгжлийн суурь тавигдах болов уу. Хөдөөгийнхөн маань ихэнхдээ хотынхонд чиглэгдсэн рекламыг орой бүр цэнхэр дэлгэцээрээ үзэн суухдаа гэр тойрон суух хүүхдүүдээ сум, аймаг, Улаанбаатар руу “юм үзэж нүд тайлуулах”-аар явуулдаг.

1

Ямартай ч Ерөнхийлөгчийн илтгэлд дурдсанаар “Сургуулийн өмнөхөөс аваад дээд боловсролыг оруулахад Монголд өнөөдөр нэг сая хүн сурч байна. Гурван хүнийх нь нэг нь байнга суралцаж байдаг үндэстэн. Монголын их, дээд сургуулийн тоо 200 хүрсэн үе бий, одоо 100 болж байгаа. Чанар руугаа явж байна. Сайн үзэгдэл. Ийм юм болно гэдгийг бид харж байсан. Өнөөдөр их дээд сургуульд боловсрол эзэмшиж байгаа 175 мянган оюутан бий. Монголын баялаг бол энэ 175 мянган оюутан гэж бодож байна” сайхан мэдээ дуулдана лээ.  Гурван сая хүн амаас нэг сая нь суралцаж байдаг гэхээр бахархахаар тоо.  Харин суралцаж байгаа нэг сая дотроос оюутнуудад санаатай хийгээд санамсаргүй үүсдэг алдааг цэгцэлчихмээр.

1

Хүний газар гар хоосон явуулдаггүй нь эцэг эхчүүдийн гэхээсээ монгол зан. Харин хотод сурахаар аав ээжийнхээ өвлөөс хавар хүртэл хөдөлмөрлөн цуглуулсан хэдэн бор төгрөгийг халааслаад ирсэн хүүхдүүд ном, эрдэм хэр сурч байна вэ. Тэднийг угтан авч байгаа  их сургууль, эрдэмтэн багш, дотуур байрны комендат эхлээд юу заадаг бол. Ер нь шинэхэн оюутнуудын дийлэнх нь сурахаас илүү цэнгэж, наргиж, өнгө өнгөөр хаяг нь гэрэлтэх баар, ресторан, пабд орж, пиво, дарс шимэн суухыг илүүд үзэн тэмүүлээд байдаг. Тэр хүсэл нь ч хотод ирүүт л ямар ч саад тотгоргүй биелнэ л дээ. Намар намрын хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдэд хотын хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр баар, рестораны суудал ч пиг дүүрэн, ирээдүйн сэхээтнүүдийн хөлд дарагдчихсан байдаг. Зарим нэг хүмүүст оюутан, хотын хүн болох нь эндээс эхэлдэг гэсэн бичигдээгүй хуулийг аль эрт тархинд нь суулгачихсан юм шиг. Оюутны суралцах боломжийг бүрдүүлэхийн тулд их, дээд сургуулиудыг хотоос гаргах хэрэгтэй гэж нэг хэсэг яриад чимээгүй болсон.  Анги танхим, сургаад өгөх эрдэмтэн багш нь байгаа  хэдий ч сургуулийн орчин нь ямар билээ. Оюутнууд сургуулиасаа, дотуур байрныхаа хаалгаар дөнгөж гарахад л өөдөөс нь баар, зочид буудал угтаж байна. Өнөөдөр архины хяналтын тухай хуулийн төслийг өргөн барихаар Л.Эрдэнэчимэг нарын гишүүд хэлэлцүүлж байгаа. Архины худалдаа, градусны хэм хэмжээ гээд баахан хуулиар заалт оруулсан байна лээ. Уг төсөлдөө их, дээд сургуулийн ойролцоо баар, ресторан ажиллуулахгүй гээд заагаад өгчихмөөр юм. Баар, рестораны дэргэд их, дээд сургуулиуд баригдаагүй байлтай. Их, дээд сургуулиудын дэргэдээс баар, рестораныг чөлөөлж, номын худалдаа, интернэт орчныг нь өргөжүүлчихье. Өнөөдөр их дээд сургуулиудын дэргэд баар ресторанууд орчин үеийн дулаан, тохилог барилга байгууламжтай байхад  номын худалдаа гудамжинд л байгаа. Интернэт кафе гэхэд агааргүй, жижигхэн умгар өрөөнд хэдэн компьютертэй, нэг канонтой  байдаг. Оюутнууд ном худалдан авах, интернэтэд суухдаа бус бааранд суухдаа л тухалж чаддаг.

1

Сар бүр “цалин”-тай, нийтийн тээврээр үнэгүй зорчуулдаг, сургалтын төлбөр бусад зардлыг нь эцэг, эхчүүд нь төлчихдөг оюутнуудын зугаа, цэнгэлийн асуудалд нь төрөөс цэг тавьчихвал өнөөдрийнхөөсөө илүүтэй суралцах бололцоотой, тэд. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их, дээд сургуулийн 350 гаруй эрдэмтэн багш, судлаачдад зориулан “Хөгжлийн асуудлаар...” тавьсан илтгэлдээ залууст боломж байгааг, гэртээ суугаад дэлхийн боловсролын далайгаас сувд шүүрэх боломжийг, цаашлаад Монголын  улс дэлхийн хөгжлийг атгахад  ойрхон байгааг дурдсан байна лээ. Харин төр, засгийн эрхмүүд оюутнуудыг суралцахад саад болж байгаа нийгмийн зарим асуудлыг эрх мэдлийнхээ хүрээнд хуульчлан цэгцэлчихвэл,  хөгжилд  бүүр ч түлхэц болох биз ээ.

1

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
1111111:
зөв санаа байна. гэхдээ ийм зүйлийг төр зохицуулж, төр оролцох хэрэггүй юм. залуусыг багаас зөв замаар, зөв хүмүүжүүлэх нь зүйтэй. хүний тархинд суулгахгүй бол хичнээн сайхан зүйл хийгээд ч нэмэр үгүй юм.
2014-03-17
зочин:
ганцхан сурах бичиг уншаад хэлгүй хөлгүй залуус бас байнаа. дан арга чарга хайсан гарцнаас хурдан салах хэрэгтэй
2014-03-17
khuyagaa:
10-н жилийн сургуульд сургаж байгаа багш нар чухал ч одоогийн сурах бичиг нь арай дэндүү байгааг янзлах хэрэгтэй. биднийг дунд сургуульд байхад багш нар хоцорч яваа сурагчидтай хичээлийн болон хичээлийн бус цагаар их ажилладаг байсан. одоо тийм юм алга. их сургуулийн оюутнуудыг мэргэжлийн байгууллагууд нь авч дадлагажигч байдлаар ажиллуулбал татварын хөнгөлөлт үзүүлэх, улсын номын сан номын дэлгүүрийн тоог нэмэгдүүлэх гэх мэт ажлууд байвал сайн. учир нь ном уншдаггүй гэж хэлүүлээд байгаа монголчуудын ихэнх нь яг үнэндээ номныхоо үнийг төлж авч чадахгүй дамжуулаад уншдаг юм байна лээ. бар буудлын оронд номын сан маш зөв санаа гэж бодож байна.
2014-03-17
н.энхбат:
зөв шүү үүүүүү
2014-03-17
werty:
10 jiliin syrgyylig syragch tovtoi bologson odoo baahan hun syreg l baahan malnuud
2014-03-17
mongolo:
ebe urdiinx shigee vnemshtel xoshgirtol yarij chadaxaa bolison baina lee. xew zagwaraa baga zereg uurchluxgvi bol xaaya xudlaa *x geed baigaa chini medegdeed baix bolson baidag shvv!!!
2014-03-16
hun baih ni chuhal:
chadal muutai buduuleg hun chanargui seheetenees ajilchin dund bolovsroltoi ninjin humuus saihan haragdah bolj ajildaa ezen hundee elegseg
2014-03-16
unen:
budag n khataagyu diplom ch gex shig yasan ikh byalduuch doldoi ve
2014-03-16
kkkk:
bagsh tuvtei surgaltaas oyutan tuvtei bolgood hicheeliig ni songodog bolgosnoos hoish yu bolov er ni bol buteegdhuuni chanar ers muudsan daa hun surgiig l olnoor ni bii bolgoloo doo
2014-03-16
tenegteed bai :
bolovsrol olgoh arga ajillagaa maani undseeree damfuurchaad baigaag harahgui bna uu suraltsagsdiin buruu geheesee iluutei gadnaas shidsen muuhai chuluu nam bolgoj bna daa ta nar suuliin ued hevlegdsen nom surah bichgiig haraarai daa zugeer l horlon suitgeh ajillagaa
2014-03-16