Жараахай төр хоёр адилгүйсэн...
2014-03-14

Үйлдвэржсэн улс орон болох юм байх. Төрийн бодлогын эдийн засгийн үндэс суурь үүнд л чиглэгдэх тухай сайдууд байнга ярина. Уг нь сайхан санаа л даа. Гэхдээ хаанааас яаж үйлдвэржилтээ эхлүүлэх юм. Түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээх боловсруулах төдийгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг босгох талаар 90 оноос хойш ярьсан. Сүүлийн жилүүдэд бүр эрчимтэй ярьж байна. Чухам ямар үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ  гээд асуудал дэвшүүлэхээр албаныхан олигтой тойм үг хэлчихдэггүй. Уул уурхай эдийн засгийн хөшүүрэг гээд нэрлээд хөрөнгө оруулалтын дийлэнх нь тийшээ шингэнэ. Эдийн засаг унаад ирэхээр уул уурхайгаас боллоо гэж мэтгэнэ. Үндэсний үйлдвэрлэлийнхэн нь дэмжсэнгүй гэнэ. Механизм нь өөрөө буруу болохоор яаж улсдаа ч энгийн иргэддээ ч үр өгөөжтэй байх билээ дээ.

6

Бүтээсэн болгон нь импортын бүтээгдэхүүнээс үнэ хямдтай байж чадахгүй. Гутлын бизнесээр жишээ авья л даа. Хятад, Солонгосын “комиссын” гутал найман мянгаас эхлээд үнэ нь дуудагдана. Манайх дор хаяж 15 мянгаас үнэ эхэлнэ. Импортыг хаая гэхээр энгийн иргэдийн цалин тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй. Уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байдаг. Гутал хийлээ гэхэд арьс шир, тоног хэрэгслийг нь урдаас авна. Тэгээд үйлдвэрлэх зардлаа нэмнэ. Аргагүй хадна. Гэтэл урд хөрш манай нэг үхрийн ширийг 4-5 дахин тэлж боловсруулж, тоног төхөөрөмжийнх эд хэрэгслийг Монголоос авсан бүхнээр бий болгон эргээд мануустаа худалдаалж байна. Чи нийлүүл, би гурваас дээш дахин үнээр та нарт эргүүлээд зарья, үгүй бол болихгүй юу гээд л хөршүүд дарамтална. Ганцхан гутал биш бүх төрлийн бүтээгдэхүүн ийм л байна. Өвгөдийнхөө үлдээсэн баялгийг тарвага зурам шиг мөлжсөөр турж үхэх нь.

6

Хэчнээн олон Монгол залуус салбар бүрт шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи хийж байна. Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэржилтийг хөгжүүлэх ямар олон шинэ санал санаачилга бий болгов. Төр засаг хошгируулаад өнгөрүүлсэн. Сүйхээтэй нэг нь гадагшаа гаргаад Монголын нэрийг дуурсгаж байна. Мэдээлэл, технологи, электроникийн салбарт толгой цохиж яваа олон монгол залуусыг би мэдэх юм. Миний танихгүй мянга мянган залуус байгаа. Нийгэм эдийн засгийн бүхий л салбарыг элбэгхэн аваад явчих залуус байна. Улс төр нийгэм хоёрын хоорондох зай завсар хаврын урь орох тусам улам бүр алсран холддог мөсөн хавтангууд шиг болсон болохоор энэ улсын чинь ирээдүй бүрхэг байгаа юм.

6

Нэг их наяд төгрөг үйлдвэржилтэд зарцуулахаа төр амласан. Юуг яаж хэрхэн үйлдвэрлээд тэрнийг нь импортоос хараат ямар бодлогоор иргэд маань худалдан авах вэ гэдэг бөөн асуудал үүсгэхийг төсөөлсөнгүй. Үйлдвэрлэж л байвал бид сайхан байна гэнэ ээ. Дагалдаад худалдан авах чадвар гэж том асуудал байна. Халаас нь хоосон ард түмэн үндэсний үйлдвэржилтээ дэмжинэ гээд илүү өртөг төлөх үү. Ажилгүйчүүд яагаад ийм олноороо бий болоод огтоос буурахгүй байгаагийн шалтгаан хөдөлмөрийн үнэлэмж дэндүү сул байгаатай холбогдоно. 500 мянган төгрөгийн цалин гэж амлаад сар ажиллуулчихаад туршилтын хугацаанд “Та тэнцсэнгүй” гээд халж орхино. Мөнгө, мөрөөдөл ч үгүй нөхөр ахиад гудамжиндаа гарна. Ажил олгогч нь улирлын тайландаа төчнөөн хүн ажилд авсан гээд бүртгүүлчихнэ. Эцсийн бүлэгт баялгийн хуваарлилт жижиг дунд үйлдвэрлэгч, энгийн иргэд бидэнд биш үндэсний үйлдвэрлэгчийг дэмжсэн реклам зүүсэн төр засаг, нам эвсэл холбоод, экспортлогч гадныхны ашиг хонжоо болоод дуусна.

6

Жаахан мөнгө биш асар их мөнгөний тухай ярьж байна шүү. Ардчиллыг хөгжүүлэн цэцэглүүлсэн үйл бүхнийхээ төлөө бидний өгч байгаа төлөөс мэт ойлгогдоно. Жараахайг шарах төрийг эмхүүлэхээс хэцүү гэж хэлсэн эртний мэргэдийн үг юутай үнэн. Өнөөгийн Монголд нэг зүйлийг хийх нь бусад бүхнээс хамааралтайг ухаарахын сацуу үндсэн зорилгоо эс мартахын үлгэр адил юм болов уу хэмээн бодох юм. Энгийн ухаанаар жараахай төр хоёр адилгүйсэн...

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
davka:
odoo neere tor min arail bi*e 2jilin yamar tsalin bsan yag hevere getel 2jilin omnoh yumni une yamar bolson bna
2014-03-14
хзмгм:
одоо яая гэхэв тэнэг болоод шуналтай ядуу сэтгэлгээнээсэ салаагүй зөвхөн өөрөө баяжих сонирхолтой бузар дэвнүүдийг бид өөрсдөө л сонгож гаргаад эцэст нь бөөн өр.бөөн өсөлт дунд чадан ядан амьдарч байна даа,шоу хийж худлаа ярьж боллоо шдээ.одоо шудрага ажилламаар юм
2014-03-14
жэ:ґэжэж:
монголчуудын бїтээхм сэдлийн ман ардилгаж бїгд наймаа хийж эсвэл тєрєєс гуйсан амьралд аймаар дасаж, хорин жилийн ємнє бїгд ядуу хэрэглээтэй махандаа дугаарладаг машинтай хїн нэг байгаагїй даврахаа больж ажил хийж сурцгаа
2014-03-14
дорж:
500 мянган төгрөгийн цалин гэж амлаад сар ажиллуулчихаад туршилтын хугацаанд “та тэнцсэнгүй” гээд халж орхино.
2014-03-14
irgen:
manai ajillaj baisan buh uildveruudiig ene ardchilal yrisan nuhduud urd hurshiin zahialgaar bugdiig n dampuuruulaad uursduu zavishsan shuudee.odoo ene atgiin nuhduud ene bugdiig shalgah heregtei
2014-03-14
ã.áàòíàñàí.:
õàìãèéí ñ¿¿ëèéí ¿åèéí òåõíèê òåõíîëîãè íýâòð¿¿ëýõã¿éãýýð ¿éëäâýðæèõ çîðèëãî àìæèëòàä õ¿ðýõã¿é. ¯íèéã õººðºãäºëèéã áîäèò ºðòºã, àøãèéí ò¿âøèíãèéí õàðüöààãààð áàðüæ áîëíî. ¯¿íèéã îéëãîäîã àíçààðäàã, õýðýãëýäýã òºðèéí ò¿øýýä, ýäèéí çàñàã÷èä ãýæ äààí÷ àëãà äàà.
2014-03-14
энхээ:
өндөр орлоготой эрхэмүүд өнөөдрийн төрд ажиллаж байгаа иргэндээ хэдэн төгрөгийн цалин өгчихөөд чанар хариуцлага хоёр нэхэж байна вэ. 500 000 төгрөг чинь өнөөдөр анхан шатны хэрэглээнд ч хүрэхээ больсон гэдгийг мэддэг үү. сайхан амлалтууд чинь лав л ард түмэнд нялзахгүй нь .юу болоод байгааг доошоогоо нэг тонгойгоод харчихаач эрхэм үүдээ.эмч багш, төрийн албан хаагчид чинь өнөөдөр бүгд эмзэг бүлэг рүүгээ шилжээд дууслаа.цаасан тайландаа үнэмшиж гар дэлгэн тайлбарлаж суугаа та нарыг харахаас дургүй хүрч байна.
2014-03-14
зочин:
төр засаг нь өөртөө оногдсон үүргээ биелүүлэхийн оронд ард түмнийхээ амьдрал руу хэтэрхий хутгалдаж аар саархан зүйлээр хориг саад тавьж тэднийхээ хийе бүтээе ,амь зуулга авч явъя гэсэн сэтгэл зүтгэлийг нь үгүй хийж улс орныхоо амьдралыг улам дордуулж байна даа.
2014-03-14