Эдийн засгийн асар их үзүүлэлтийг онцгойруулан дөвийлгөхөөс өмнө Монгол хэн байв. Хэн болчихоод байгаагаа ухаарах хэрэгтэй юм шиг санагдах юм. Ухаалаг, уужим, сайхан сэтгэлтэй монголчуудын хэд нь үлдсэн юм бол. Манжийн газар нутгийн хуваарилалт, коминтерний яргачлал, Халхын голын дайн, 1911-1945 он хүртэлх коммунизмын туршилт хэдэн арван монголчуудын амийг авч одсон. Ардчилсан хувьсгалын дараах жилүүдэд ч Монгол тоглоомын гадна байлаа. Өлсөөгүй ядраагүй Монгол бүс нутагтаа хамгийн ардчилсан улс болсон. Төв Ази дахь гадны хөрөнгө оруулалтыг татах үнэлэмжээрээ бид нэгд жагсч явааг анзаарч болно. Энэ бүхний эцэст монгол Монголоороо л үлдсэн.
5
Харин өнөөдөр... Түүх соёл, уламжлалт ахуйгаараа дэлхийн анхаарлыг татаад зогсохгүй монгол гэдэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай болоод байна. Монгол омогшил гэж байдаг л юм бол одоо л асаамаар байна. Ленинградын бүслэлтийн үеэрх талхны норм өдөрт нэг хүнд 250 грамм байлаа. Харин биднийх 90-ээд онд нэг хүнд түүнээс бага байсан ч өлсөөгүй. Хэн нэгэнд Монголоо худалдчих сэтгэлийн зориг байгаагүй юм. Өнөөдөр хэдэн арав дахин давсан баялагтай хэрнээ бусдад бүхнийгээ худалдчих санаатай болсны маань учир юу вэ. Зүгээр л хувиа бодсон зан заншил, ирээдүйгээ үл бодон бүхнийг зоосны нүхээр харахаас өөр аргагүй болгосон нийгмийн байгууламж. Үнэндээ бид зэрлэг капитализмын золиос болоод байна. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л амьдарч байсан ард түмэн ийм хэмжээнд очсонд харамсаад баршгүй.
6
Монгол монголоороо үлдсэн үү. Энэ их шуурган дунд үлдэх үндэсний дархлаагаа алдсан байна. Үндэсний дархлаа гэж хэдэн хүн туг хиур бариад бий болгочихдог зүйл огтоос биш. Үндэсний дархлааг зөвхөн соёл урлаг, үндэсний онцлогийг шингээсэн өв уламжлал бус эдийн засаг нийгмийн бүхий л шатанд өргөх цаг нь болсон. Хөөмий, уртын дуу, морин хуур, уран нугаралт гээд асар их соёлын өв бидэнд бий. “Батаарын” эх нутгаа тэмцсэн төрийн үйлдэл ч үүнд хамаатай. Гэхдээ бид нэг л зүйлийг мартаж. Тэр нь Монгол үндэсний дархлаа. Улсыг мөхөөе гэвэл соёлыг нь өөриймшүүл гэж ярьдаг хоёр их гүрний дунд байгаа монголчуудад үндэсний үзлийн хийрхэл биш соёлын дархлаа хамгийн чухал нь. Нэг нь нэгийгээ ямар аймшигтай, ямар дээрэнгүйгээр идэж байгааг XXI зууны сүүлийн 14 жилд харлаа.
6
Бидний хувьд яаралтай дархлаагаа тогтоох асуудал ургажээ. Хэдэн нөхдүүд буу зэвсгээрээ сүрдүүлэхээсээ илүүтэй үндэсний эдийн засаг, нийгмийн тогтолцоо, өв уламжлал, хэл бичиг, соёлын дарангуйлал. Энэ бүхнийг хамгаалагч нь шинжлэх ухаан салбарынхан. Нийгэм эдийн засаг, улс төрийн салбар сүүлийн 20 гаруй жил шинжлэх ухаанаас нүүр буруулсны харгайг өнөөдөр амсч байна. Аль ч салбар шинжлэх ухаантай зоосны нэг тал. Тэдэнгүйгээр шинжлэх ухаан хөгжихгүй, шинжлэх ухаангүйгээр тэд бүүр ч явахгүй. Эдгээрийг холбодог, харилцаа, мэдээлэл хэр сайн байна, шинжлэх ухаан төдий чинээ хурдтай ажиллана, зөв ажиллана, түргэн хөгжих нь тодорхой. Үндэсний дархлааг бий болгох соёлын болон эдийн засгийн бүхий л ололтын түүчээ нь Шинжлэх ухаан. Төрийн зарцуулж байгаа хөрөнгө мөнгө ёстой л хусмын чинээ. Үндэсний дархлаа гэдэг үндэстний бүхий л чадавхийн үзүүлэлт байх учиртай. Энэ үүдийг нээгчид нь эрдэмтэн мэргид байх учиртай.
6
Дэвшилтэт технологиудыг эзэмшээд монголдоо хийж бүтээе гэсэн асар олон эрдэмтэн байна. Төр нь тоодоггүй. Зам тавин байшин барьж, уул уурхай, мал аж ахуй хөгжүүлнэ л гэнэ. Эрдэмтдийнхээ саналыг авдаггүй. Харийнхныг түшинэ. Өнөө хэд нь халаасыг нь хоослоод монгол ухаантны халаасны төслийг хэрэгжүүлчихээд л яваад өгнө. Улс оронд үлддэг нь алга. Үндэсний дархлаагаа батжуулья гэвэл энэ муусайн эрдэмтдээ ахиухан дэмжмээр байгаа юм. Эх орондоо дэмжлэггүй тэд харийн хөгжлийн түүчээ болж явна. Төрөөс асуух юм. Энэ мэтчлэнгээр өч төчнөөн байх юм даа.
6
Н.Бадамжав
Уншиж байна |