Тэнгэр, газрын ялгаа
2014-03-11

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг 2014 оны эхний хоёр сараар гаргажээ. Нийгэм, эдийн засгийн байдлыг харуулсан олон тоон дунд чинээлэг болон ядуу хэсгийн хэрэглээг харуулсан харьцуулалт анхаарал татав. Улсын хэмжээний нийт хэрэглээний 7.8 хувийг хамгийн бага хэрэглээтнүүд товчхондоо ядуус эзэлдэг гэнэ. Мэдээж тэд долоо хоног бүр 60, 70 бүр 100 мянган төгрөгөөр хүнсээ цуглуулдаггүй учраас бага үзүүлэлт гарах нь ойлгомжтой. Харин хүн амын 20 хувийг эзэлдэг чинээлэг давхаргынхан нийт хэрэглээний 41.8 хувийг хэрэглэдэг байна. Хүн амын багахан хувийг эзэлдэг чинээлгүүд нийт хэрэглээний бараг 50 хувийг ашигладаг. Гэтэл хүн амын 60 хувийг эзэлдэг ядууст нийт хэрэглээний 10 хүрэхгүй хувь нь ногддог. Эсрэг гэхэд хэтэрхий эсрэг үзүүлэлтийг та харж байна. Эндээс манай улсын хүн амын амьдралын түвшин ямар хол зөрүүтэй байгааг харж болно. Нэг үгээр хэлбэл, нийгмийн багахан хэсэг нь чинээлэг гэсэн давхаргад багтаж, тэнгэрт амьдардаг бол ихэнх нь ядуусын бүлэгт оршиж, газарт мөлхдөгийг бэлээхэн баримт энэ. Үүнийг энгийн жишээгээр баталж болно. Хамгийн наад зах нь үйлчлүүлдэг дэлгүүр хоршоогоор нь дээд, доод давхаргын алин болохыг ядах юмгүй ялгана. Томоохон сүлжээ дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгчид ихэнхдээ чинээлгийнхэн. Харин зах, жижиг худалдааны төвийн хэрэглэгчид нь дундаж, түүнээс доогуурх түвшнийхэн. Дараагийн ээлжинд хэрэглээ нь олон зүйлийг хэлж өгнө. Чинээлгүүд хоолоо оливын тосоор хуурч байхад ядуус 10-ын уутанд есын тос граммлуулж байх. Дээд хэсэг нь тос өөх нь алагласан үхэр, гахайн мах чанаж байхад доодуул нь ямааны мах, дотор гэдсээр шар нар, бор хоногийг өнгөрөөж байхад тэднийг хооронд нь жишихэд зүрх хүрэмгүй. Тэнгэр газрын хооронд ямар хол зай байдаг билээ, монголчуудын амьдралын түвшинд тийм л ялгаа байна. Нэг хэсэг нь тэнгэрт хөлөө жийж, тансаг гэснийг таалдаг. Тэд адтай, азтайн аль нь ч байж болно. Харин нөгөө хэсэг нь газарт мөлхөж, хоосон ядуугаараа дуудуулж байна. Магадгүй арчаагүй, анхиагүй нэгэн байж ч болох.

:

Ийн хүн амын цөөн хэдхэн хувь нь тансаглаж, бусад нь тарчигхан өдөр хоногийг өнгөрөөж байхад өрхийн сарын дундаж орлого өссөн үзүүлэлт гарчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын судалгааны дүнгээс харвал нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 112.7 мянган төгрөг буюу 14.4 хувиар нэмэгдсэн гэнэ. Сарын орлого нь нэмэгдээд байхад хүн амын талаас илүү хэсгийн хэрэглээ нь 10 хүрэхгүй хувь байгааг статистикчид л оновчтой зөв тайлбарлах биз. Сарын дундаж орлого өсөхөд нөлөөлсөн зүйлс дунд сүр дуулиан болон 20 000 төгрөгөөр нэмсэн тэтгэвэр, хувьсгалынханд үйлчилдэг цалингийн нэмэгдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь мэдээж. Магадгүй цалин тэтгэврийг нэмсэн учраас сарын дундаж орлого өсөх ёстой гэж автоматаар тооцоолсон байж ч болох. Гэсэн ч орлого нэмэгдээд тус нэмэр болсонгүй. Учир нь зарлага өсчихөж. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2013 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 902.5 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 162.8 мянган төгрөг буюу 22 хувиар өссөн байна. Олсныхоо хэрээр зарлагаддаг үрэлгэн зантай холбоотой байж болох ч хамгийн гол нь хэрэгцээт бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Гурил будаа, мах, хувцас гээд өдөр тутмын хэрэглээний үнэ цалин, тэтгэврийн нэмэгдлийг дагаад өсдөг бичигдээгүй хууль манай нийгэмд үйлчилдэг. Тэгэхээр сарын дундаж орлого өссөн гэсэн үзүүлэлтийг хичнээн хувиар нэмэгдүүлж тавьсан ч тэр нь цаасан дээр л гялааж гялтайна гэсэн үг.

:

Хүн амын 60 хувь нь нэн ядуу, 20 хувь нь дундаж, үлдсэн 20 хувь нь чинээлэг хэсэгт хуваагддаг. Шууд утгаараа бол хүн амын дийлэнх хэсэг буюу 60 хувь нь нийт хэрэглээний зонхилох хэсгийг эзлэх ёстой. Дээр нь сарын орлого нэмэгдсэн үзүүлэлт гарчихсан байхад амьдрал дээр бүх зүйл эсрэг байх юм. Тэгэхээр мань статистикчид бидний толгойг эргүүлж, нүдийг хуураад байна уу гэх хардлага өөрийн эрхгүй төрнө. Чинээлэг нэгэн өндөр өртөгтэй хэрэглээтэй байх нь ойлгомжтой. Гэвч сарын орлого нь нэмэгдээд буй дунджийнхан ч, ядуус ч хүн учраас дутахааргүй хэрэгцээтэй байх нь ойлгомжтой.

:

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
баян хоосны ялгаа ихэссэн үед хөрөнгийн дахин хувиарлалт явагддаг. ардчилсан намынхан бол монголын баячуудын 80.90 хувийг эзэлдэг болсон. ард түмэнд алдах юм байхгүй болж байна шүү.
2014-03-12
mongol:
ta nariin ardchilal gej eniig heldeg gej oilgoj songoson songolt buruu bjdee choniin amnaas garaad bariin amand gej ene ard tumnii amidral yamar hund bgaag naaduul chini medehiin deedeer medej bgaa zuvhun iim blgahiig ted husej bgaa
2014-03-11
төлөө:
статистикийн төв газраас гаргасан тоо үнэн зөв гарч байгаад эргэлзэж байна.дээдсийн хүрээлэнгийнхэн удахгүй гэдэс нь хагарах байлгүй.ард түмнээ мөлжиж байгаа хүмүүсийн гэдэс хагарна.
2014-03-11
zochin:
yndesnii statistikiin gazar ch darga nart zoriulj hudlaa medeeldeg gazar daa.ard olnii tedend yl ynemshine.
2014-03-11
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-11
zaluu:
za taanar mahn-an gej taltsaj baih hoorond naad 2 nam chin eeljilj idseer bgaad mongoliig chin duusgalaa huue mal.nuudaa!!! suuldee idej duusaad odoo bid nariig yutai iitein lombardand taivad tuuchihsan suuj bn teneguudee!! taanariig taltsaj hoorondoo tsetserhej baih n ene 2 namd ashigtai baigamshd... eeljilj songuulid yalna. turd garsaniigaa garaaguin muulj kok unelgee avna, daraachiin songuulid hen ih muulsan n uhaantai dur isgej garna nuguuh n muulna geh metchilen toirog urgeljilseerl.. taanar tene.g malnuu.d hoorondoo ardchilsan nam huvisgalt nam ntr gej tenegtej medreldej tsetserhej baih hoorond erguunuudee!!!!!!!!!
2014-03-11
setgel:
bayan yaduugiin yalgaa hed ihesvel angiin temtsel ehelnee
2014-03-11
хуцөөө:
больж үз. статистикийн газрын хэдэн сандал дээрээ ургаа чулуу болтолоо хөдөлгөөнгүй, хөгжил дэвшилгүй суусан авгайчууд өөрсдийнхөө цалин нэмэгдэж, зарлага өссөнийг бичээд байх шиг байна.
2014-03-11
zochin:
gazartaa buuj amidarida
2014-03-11
зочин:
намаа цэвэрлэ тэгвэл төр цэвэршинэ. намыг намынхан цэвэрлэхгүй. олон түмэн цэвэрлэнэ. тиймээс сонгуулийн болон намуудын тухай хуулиар ард нийтийн сануулга явуулаач ерөнхийлөгчөө.
2014-03-11
********:
монголчууд бид ардчилсан нийгмийг аз жаргалтай амьдрах сайхан нийгэм гэж ихээр бахдан сонгосон боловч луйварчдаар тархиа угаалгаж дэндүү эндүүрсэн байдаг. хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед дийлэнхи иргэд маань ойролцоо түвшинд амьдарч хүн бүр ажилтай орлоготой байсансан. гэтэл одоо луйварчин эздийн луйвардан авсан үйлдвэрүүд нь хуяаоцо нарт түрээслэгдэн зарагдаж, эзэн хэмээх хувалзын хамаатан л биш бол хүн биш болж хувирлаа. нөгөө хүмүүнлэг ардчилсан, шудрага нийгэм хаа байна чи.луйварчдын амны уншлага болсон зах зээлийн бичигдээгүй хууль гэдгийг нь биччихэж чадахгүй байна уу? алтанхуягаа, элбэгдоржоо, бат-үүлээ.энэ улс орон чинь хуяоацо нарын бүрэн хараат болж дууслаа өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн хараал идсэн янкууд бидэнд туслана гэж байхгүй харин ч ард биднийг яг одоогийн байгаа ядуу гуйлгачин байлгах сонирхол тэдэнд байгаа
2014-03-11
********:
монголчууд бид ардчилсан нийгмийг аз жаргалтай амьдрах сайхан нийгэм гэж ихээр бахдан сонгосон боловч луйварчдаар тархиа угаалгаж дэндүү эндүүрсэн байдаг. хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед дийлэнхи иргэд маань ойролцоо түвшинд амьдарч хүн бүр ажилтай орлоготой байсансан. гэтэл одоо луйварчин эздийн луйвардан авсан үйлдвэрүүд нь хуяаоцо нарт түрээслэгдэн зарагдаж, эзэн хэмээх хувалзын хамаатан л биш бол хүн биш болж хувирлаа. нөгөө хүмүүнлэг ардчилсан, шудрага нийгэм хаа байна чи.луйварчдын амны уншлага болсон зах зээлийн бичигдээгүй хууль гэдгийг нь биччихэж чадахгүй байна уу? алтанхуягаа, элбэгдоржоо, бат-үүлээ.энэ улс орон чинь хуяоацо нарын бүрэн хараат болж дууслаа өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн хараал идсэн янкууд бидэнд туслана гэж байхгүй харин ч ард биднийг яг одоогийн байгаа ядуу гуйлгачин байлгах сонирхол тэдэнд байгаа
2014-03-11