Дэлгүүрт вино дарс гүйлгээтэй, ресторан пабууд захиалга ихтэй, эрчүүд хөл хөнгөн, бэл сайтай дэлгүүрт дугаарлаастай жирийн бус нэг өдөр нийслэлд өнгөлжээ. Энэ бол бидний хэлж заншсанаар Мартын-8 буюу эмэгтэйчүүдийн баяр болж байгаа хэрэг. Ээжийгээ, эхнэрээ нэг баярлуулах, сэтгэл зүрхэнд нь гэгээн дуртгал үлдээх гэсэн эрмэлзэл бүхий энэ баярын улбаа олон жилийн өмнөөс эхтэй. Хуучны ЗХУ гэж байх үеийн нөлөөн доор энэ өдөр сарнай цэцэг амтат торттой ширээ бий болж, алдарт эхийн одонгийн найрны урилга гараас гарт ирдэг байлаа. Үзэл суртлын нөлөө алга болж олон зүйл дадал гээгдсэн ч энэхүү Мартын-8 гэдэг баяр орхигдсонгүй. Тухайн үедээ эмэгтэйчүүдийн эрхийн тэмцлээр эхэлсэн гэх энэ өдөр монголчуудад бол эх хүн, эмэгтэй хүнийг хүндэтгэх өдөр болж он оны хуанлид улаанаар тэмдэглэгдэн үлдсэн хэвээр.
6
Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр хөндлөн гардаггүй монгол хүний эрхэм заншилтай нийлж баярын жагсаалтад суурьшсан энэ баяр эмэгтэйчүүд эхчүүдийн нийгэмд эзлэх өндөр байр суурийг нэгэнтээ харуулах ба тэднийг хүндэтгэх өргөмжлөх давчуу хөтөлбөр, бэлэг сэлтийн давалгаа эрчүүдийн зүтгэлээр цалгиад өнгөрөх юм. Зохиолын дуучид, урлагийнхан ээжийн хайр энэрэл, энгэрт нь шингэсэн сүүний үнэрийн тухай дуу шүлэг бүхнээ дээжилсэн тоглолт концерт тавьж, ээждээ хайртай л бол хөтлөөд ирээрэй гэж урих нь он оны Мартын нэг өнгө болжээ.
Хоол уушийн газрууд хөл ихтэй, хүүхнүүд нь дээшилж эрчүүд нь удаалж европ зохион байгуулалттай суудлаа эзэлснээр баярын “банкет” зарим газар аль хэдийн эхэлсэн тухай хүүхнүүд файсе хуудсаараа зарлан гайхуулж, хөдлөшгүй баримт зураг мэндчилгээтэй интернэт хуудсандаа оруулж эхэлжээ. Ухаалаг утсаараа авсан эмэгтэйчүүдийн баярын алтан “action” аль хэдийн сошиал ертөнцөөр таржээ. Энэ бол цахим ертөнцийн үсрэнгүй хөгжилтэй хөл нийлсэн “Мартын-8”-ны нэг шинэ өнгө гэж болохоор байна.
6
Мэдээлэл сайтай интернет орчинд байгаа ээжүүд дор бүрнээ чимээлэн нөхөр хүүхүүдээс өөрт ирэх сюрпризийг хүлээж байгаа бол алс хязгаарт малчин ээжүүд хонио хотлуулаад ирэх хүүдээ цайг нь чанаж, гал өрдөж мөс хайлуулж суугаа байх.
7
Үгүйсгэх юм алга энэ өдөр Мартын-8, эмэгтэйчүүдийн баярын өдөр. Учир нь эрчүүд бараг бүгдээрээ хөдөлж, бэлээ зузаалж цэцэг болоод амтат хоол, идээ ундааны бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Бэлэг сэлт өнгөтөн амттан энэ бүгд нь зөвхөн эмэгтэйчүүдэд хаяглагдсан байна. Монголын бүх эмэгтэйчүүд хайр хүндлэлийн халуунд улаа бутарч жаргах болтугай. Нэгэн өдрийн энэ их хүндлэл хайраар бий болох эмэгтэйчүүдийн минь инээмсэглэл насан туршид нь хацрынх нь хонхорт хадгалагдан үлдвэл сайхан.
7
Нийт охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ баярын мэнд хүргэе.
7
Пүрэвжавын Баярхүү/тоймч/