Салхийг эзэмдье
2014-03-05

Одоогийн байдлаар Монголын эрчим хүчний хэрэглээ жилд 8-10 хувиар өсөж байгаа ба салхин эрчим хүч үүний тодорхой хэсгийг цэвэр сэргээгдэх эx үүсвэрээс үйлдвэрлэх боломж олгоно гэж салбарынхан хэлж байна. Монгол улс салхин эрчим хүчний нөөцөөр баян бөгөөд мэргэжилтнүүдийн тооцооллоор жилд 2.55 Триллион Квт.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэдэг.

Ойрхон чимээлж байгаа Сайншандын салхин парк нь ажиллаж эхэлснээр 190 сая квт цахилгааныг төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Эндээс зөвхөн нүүрсэнд гэхэд 502 мянган тнн  хэмнэлт гарна гэж тооцоолсон байна.

.

Үүгээр  ногоон эрчим хүчийг жинхэнэ утгаар нь үйлдвэрлэж эхэллээ гэж салбарынхан сүрхий сэргэж байна. Энэхүү салхин үүсгүүрийг 2015 онд эрчим хүчний системд холбоно. Ингэснээр оросоос импортолж байгаа цахилгааны 50 орчим хувьтай тэнцэх цахилгааныг дангаараа гаргана гэхээр овоо цартай бүтээн байгуулалт мөн.

Ногоон эрчим хүч үйлдвэрлэх энэ ажил нь тийм шинэ ажил санаачилга биш. Түрүүчийн засгийн үед чамгүй мөнгө хаяж салхин сэнсний үүсгүүрүүдийг босгож эхэлсэн.  Компанит ажил болон өрнөсөн энэ  төслөөр хөдөө сумдууд тавигдсан салхин сэнсүүд одоо бараг бүгд элэгдсэн буюу товчхондоо үр ашиггүй хөрөнгө оруулалт болсон гэсэн үг.

Үүнээс салхи авч цаашид ийм төрлийн эрчим хүчний эх үссвэр бий болгох тал дээр бидний байгаль дээрх нөөц  боломж хэр байдгийг сонирхлоо. Эрчим хүчний яамны сайтад тавьснаар бол манай улс сэргээгдэх эрчим хүчний хангалттай нөөцтэй юм байна.

.

Нарны эрчим хүчний нөөц 

Манай оронд 1960-аад оноос эхэлсэн цаг уурын олон жилийн хэмжилтийн  материалыг ашиглаж Сэргээгдэх эрчим хүчний нөөцийг тогтоож байгаа юм байна. Энэхүү олон жилийн хэмжилтийн дүнгээс үзэхэд нэг ам метр нэгж талбайд харгалзах наpны нийлбэp цацpагийн хэмжээ жилд 1200-1600 кВт*ц/м2 хүрдэг ба нийт нутгийн хэмжээгээp жилд иpэх нийлбэp цацpагийн хэмжээ 2.2*1012 МВт-ааp үнэлэгдэж байгаа.

:

Салхины эрчим хүчний нөөц

Монгол Улсын салхины эрчим хүчний нөөцийн атласыг 2001 онд АНУ-ын Эрчим хүчний департаментын Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн тусламжтайгаар боловсруулсан байдаг байна.  Энэхүү салхины нөөцийн атласт зааснаар манай орны нийт нутаг дэвсгэрийн 160000 км2 талбай нь салхины эрчим хүчийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцтэй гэж тогтоожээ.  Салхины эрчим хүчний нөөц сайтай ийм бүс нутаг нийт нутаг дэвсгэрийн (1,565,000 км2) 10 хувийг эзэлж байна. Салхины эрчим хүчний нөөц сайтай ийм бүс нутагт нэг ам километр (нэг км2) талбайгаас  хамгийн багаар тооцоход  7 мегаватт (МВт) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Үүнийг салхин станцын суурилуулсан хүчин чадлаар илэрхийлвэл 1,100,000 гаруй МВт ба жилд  2.5 триллион киловатт/цаг(КВт/ц) эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байгаа гэжээ.

.

Манай улсад 20,000 МВт-аас доошгүй нөөцтэй 13 аймаг бий. Үүнээс 9 аймгийн нутаг дэвсгэр 50,000 МВт-аас дээш нөөцтэй. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр 300.000 МВт гаруй салхины эрчим хүчний нөөц байгаа гэж үзэж байна. Үүнээс гадна салхины эрчим хүчний дунд зэргийн (эсвэл хөдөө орон нутгийг хангахад хүрэлцээтэй) нөөцтэй газруудыг оруулвал салхины эрчим хүчний нөөц сайтай бүс нутгийн нийт хэмжээ нь 620000 км2 буюу манай улсын нийт нутаг дэвсгэрийн бараг 40% хүртэл нэмэгдэнэ. Суурилуулсан хүчин чадлаар тооцвол ийм хэмжээний газар 4,300,000 гаруй МВт үйлдвэрлэж, жилд  8 триллион киловатт/цаг(КВт/ц) эрчим хүч нийлүүлэх боломжтой юм. 15 аймаг 50,000 МВт, 12 аймаг 100,000 МВт, 9 аймаг  200,000 МВт-аас доошгүй тус тус нөөцтэй ... гэжээ.

.

Нийт нутгийн 40 орчим хувийг салхин үүсгүүр бүхий эрчим хүчээр хангах боломж байгаа талаар энд дурьджээ. Үүн дээр мөн усны нөөц ч бий.

Эрчим хүчний салбарын тэргүүлэх асуудал болох сэргээгдэх эрчим хүчний дэд салбарыг хөгжүүлэх ажлыг эхлүүлсэн талаарх уухай 2012 онд  Зоригт сайдын үед  сонсогдож байсан. Санаачлага эхлэл байсан ч багагүй хөрөнгө талаар болж хэдэн сэнсний гол, суурь бетонтой үлдсэн. Энэ бүх бүтэлгүйтлийг эцэслэж  сэнснээр эрчим хүч гаргах ид шидийг Сайншандын салхин парк бидэнд харуулах юм байна.

Манай орны зүүн, өмнөд болон баруун өмнөд хэсэгт нар, салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц байгааг мэдэх хүмүүс нь хэлж байна. Үүний хауугаар төр засаг нүдээ аниад өнгөрөөгүй байгаа нь сайшаалтай. Эрчим хүчний нөөц бүхий бүсүүдэд томоохон хүчин чадалтай салхин парк, нарны цахилгаан станцуудыг хөрөнгө хаян байгуулж чадвал зөвхөн монголдоо төлийгүй төв азийн бүс нутгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад үр дүн бүхий ажил болно гэдгийг гадныхан онцолж бас хөрөнгө оруулахаар онилж байна.

.

Өнөө бондын мөнгөнөөс хөрөнгө хаяж ногоон эрчим хүчийг хөгжүүлж, гадныханд гайхуулж яагаад болохгүй гэж.   Шинэ сум төсөл хэрэгжүүлнэ, Сургууль, цэцэрлэг барина, цардмал замтай болгоно, халуун устай, халаалттай байранд оруулна гээд сонгуулийн суурь бэлтгэл шиг ажилд 80 тэрбум төгрөгийг нэг жилд үрээхээр тавьчихаад сууж байна. Харин хөдөө сумдын төвд  жилд 2.55 Триллион Квт.цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой салхи “намайг эзэмдээч” гэж эргэцэж байгаа юм байна.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin :
sain shandiin salhin stanc hezeenees barigdaj ehleh be? yamar kompani barih be? medej baigaa hyn hariu bicheeree bayarlalaa
2014-03-06
zochin:
ene ajliin talaar haanaas medeelel abah be
2014-03-06
p. bayarhuud:
huu mini chi jaahan chih hatuu yumu ugiin iim hunii ugiig ul toodog hun uu? chi asuudal hundsun niitlel bichih ni niigemd ug ni ih heregtei. gevch huu mini bichihiin zeregtsee utga, avtsaldaa muutai, chinii sanaagaar bol uuriin gesen ungu ayas, imagetei bichij olond tanigdahiig husej bga l daa. gehdee iim yavuurgui argaar bus mongol heliig bohirduulah argaar bus chadvar, setgelgee yalgarah ontslog chini bolno gedgiig n. badamjav ta 2-t handaj oilgoosoi, tusgaj avaasai gesendee bicheed bga yum sh dee...
2014-03-06
салхи:
салхиных нь эхнээсээ өндийж л байгаа сайншандаасаа өнмөн 5-р станцаа нэг дур*г болоосой
2014-03-05
emgen buural:
us uvol huldmoi
2014-03-05
өвгөн буурал:
усны эрчим хүчээ яагаад бичээгүй юм бол? сэргээгдэх эрчим хүчийг сэглээд хаячихлаа. газрын гүний дулаан ус биогаз гээд олон төрлийг хаяад тал сэтгэж.
2014-03-05