Зоосоороо худалдан авсан зовлон
2014-03-03

Монголд тарьсан хүнсний ногоо, жимс жимсгэний 40 хувь, Хятадаас импортолсон ногооны 80 хувь нь химийн хорт бодистой байгааг ЭМШУИС-ийн судалгааны баг тогтоосон байна. Тус сургуулийн багш доктор, профессор З.Ичинхорлоогоор ахлуулсан судалгааны баг өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн шинэ ургацын болон өнжсөн хүнсний ногоо, жимс жимсгэний дээжинд судалгаа шинжилгээ хийжээ. Харамсалтай нь судалгааны дүн таатай гарсангүй. Дээж авсан хүнсний ногоо, жимс жимсгэнээс пестицид гэх бодисын үлдэц маш ихээр илэрсэн гэнэ. Харин пестицид гэдэг нь Википедиад тодорхойлсноор “Ургамлын хортон шавьж ба өвчин үүсгэгч, хог ургамал, үр, буудай, мод, хөвөн эдлэл, арьс, нэхий зэргийн хортон, гэрийн тэжээмэл амьтны эктопаразитууд болон хүн ба амьтны аюулт өвчний тээгчүүдтэй тэмцэхэд зориулагдсан химийн бодис” аж. Товчхондоо бүх төрлийн хортны эсрэг ашигладаг химийн бодис. Хортонтой тэмцэгч илүү хортой байх нь мэдээж. Гэтэл бидний өдөр тутмын хэрэглээ болсон хоол хүнс хортонтой тэмцэгч химийн бодисын хольцтой байдаг байх нь. Шууд утгаараа бол бид тэр хорт бодисыг өдөр бүр иддэг.

5

Эх орны хөрсөнд тарьсан эрүүл хүнс хэмээн сурталчилдаг ногоо муу хэлж модоор цохидог Хятадын хүнснээс ялгаагүй болсныг эндээс харж болно. 2010 онд манайд тарьж ургуулж байгаа хүнсний ногооны хорт бодисын үзүүлэлт 20 хувьтай байсан бол гурван жилийн дараа даруй хоёр дахин өсч, 40 хувь болсон нь эрүүл байх баталгаагүйг харуулна. Тэр дундаа газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ, Төв, Булган, Ховд аймагт тарьсан хүнсний ногоонд хорт бодис маш их байсныг судалгааны тайлангаас харж болно. Тухайлбал, Сэлэнгэ аймгаас авчирсан ногооны 55 хувь нь, Төв аймгийн зарим сумаас ирсэн ногооны 34 хувь нь, Өмнөговийн улаан лооль, өргөст хэмхийн 33 хувь нь, Баянзүрх дүүрэгт тарьсан улаан лооль, өргөст хэмхийн 40 хувьд нь нэлээд их гэж хэмжигдэхээр пестицид илэрсэн байх юм. Жимс жимсгэнэ ч ялгаагүй. Алим, гадил, усан үзэмд хорт пестицидийн үлдэгдэл маш их. Харин С витамины хэмжээ эрс багассаныг судалгааны баг тогтоожээ. Турах гэж алим идэх, В6, С витамин болон калигаар баялаг гэж гадил худалдан авах, хүүхдээ өндөр болгох гэж лууван өгөх, чихрийн шижинтэй хэн нэгнийхээ хоолны дэглэмд байцаа санал болгох, хоолоо чимэглэх гэж улаан лооль, өргөст хэмх ашиглах. Энэ бүхэн хоол биш хор гэдгийг эрдэмтэн судлаачдын ажлын үр дүнгээс харж болох нь. Эрүүл биетэй, эрүүл амьдрах боломж үнэхээр алга бололтой.

5

Хорт хавдар туссан уу, хоолноос чинь үүссэн

5

Өдөр тутмын хэрэглээ болсон хүнсний ногоо, жимс жимсгэнээс илэрсэн пестицид нь хорт хавдар, чихрийн шижин үүсэх үндсэн нөхцөл болдог гэнэ. Хүний төв мэдрэлийн системд нөлөөлөх замаар дотоод шүүрлийн булчирхай, цус төлжүүлэх эрхтэн, зүрх судас, элэг бөөрөнд муугаар нөлөөлдөг байна. Монгол Улсын нийт өвчлөлийн хоёрдугаар байранд хавдар, хорт хавдрын өвчлөл орж буйг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг. Тэр дундаа хоол боловсруулах эрхтэн элэг, ходоод, улаан хоолойн хавдар ихэнх хувийг эзэлдэг. Хамгийн аймшигтай нь хорт хавдар жилээс жилд залуужиж, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болж буйг эмч мэргэжилтнүүд хэлдэг.

5

ДЭМБ-аас энэ оны хоёрдугаар сарын эхэнд хийсэн мэдэгдэлд ДОХ, гахай шувууны ханиад анхаарал татах бус харин хорт хавдар айдас төрүүлж буйг онцгойлон анхааруулжээ. Ингэхдээ ойрын арван жилд хорт хавдрын цунами болно хэмээн мэдэгдсэн байна. Энэ цунаминд Монгол Улс өртөнө гэдгийг хэлсэн нь таамаг биш нь тодорхой болов. Хоол хүнсээрээ дамжуулан хор идэж буй бидэнд ДЭМБ анхааруулга өгч буй нь  айдас төрүүлэм. Эрүүл мэнд эрхэм баян гэдэгсэн.

6

Пестицид буюу хортонтой тэмцэгч бодис нь хорт хавдар үүсгэхээс гадна бэлгийн эсийг хордуулдаг байна. Өөрөөр хэлбэл, ургийн гажиг үүсэх, элдэв согог, генийн өөрчлөлтэй хүүхэд төрөх шалтгаан болдог гэсэн үг. Ургийн гажиг жилээс жилд нэмэгдэж байгаа ч шалтгааныг нь тогтоож чадахгүй байгааг эх нялхсын эмч нар хэлдэг. Хоол хүнс, утаа гэх мэт бүдэг бадгаар ярьдаг байсан таамаг судалгааны түвшинд батлагджээ. ЭХЭМҮТ-ийн Нярайн эрчимт эмчилгээний болон нярайн эмгэг судлалын тасагт 2009-2013 оны аравдугаар сарын нэгэн хүртэлх хугацаанд мэс заслын эмгэгтэй 586 нярай эмчлэгдсэн байдаг. Мэс засалд орсон нийт нярайн 30-34 хувь нь хоол боловсруулах эрхтний гаж хөгжилтэй байжээ. Энэ үзүүлэлт ч хоол хүнстэй салшгүй холбоотой.

6

Тэгэхээр одоо бид яах вэ? Хамгийн эхэнд урд хөршөөс хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлохоо зогсооё. Хорон дээр хор нэмэн худалдаж авах хэрэггүй. Зоосоороо зовлон худалдан авах хангалттай нөхцөл бололцоо бидэнд байна. Монголд тарьсан ногоо ч хортой. Дараа нь тариаланчид өөрийгөө ч, нийт монголчуудыг ч хордуулахаа болъё. Ингэхийн тулд бордоо нэрээр хорт бодис хэрэглэхгүй байх нь хүн амын эрүүл мэнд цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд оруулж буй асар их хувь нэмэр гэдгийг энд хэлье. Олон улсын стандартаас хэт их давсан пестицидийн хэмжээг ядаж нормд нь барья. Харин энэ бүхний эцэст бид хоолоороо дамжуулан хор идэх нь бага ч атугай багасна.

:

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яг юу идэх болж бна манай улс өвчлөл өндөр байх нь аргагүй юм өна
2025-02-08
zochin:
ervvl baih ni hubi hvnii erh gehdee ene niitleliig ymar hvn bishsen yum be ervvl mendiin ih surguuliin laboratori yu shinjilj chaddagtaa iim medeelel taraaj bgaad bi ih gaihaj bna ene bol ymar neg hvnii ybuulaga bna ene tsaanaa uls tur hiih gesen hvnii surchilgaa yum bna
2014-03-04
zochin:
aimaar yum aaaa
2014-03-04
даваа:
ямар ч байсан мхег гэж ажлаа хийдэггүй юм байна. судлаач эрдэмтэд л бидэнд хор байна гэж анхааруулж байна. уг ёсоороо мхег идэж болохгүй гэж бичиж яриад хориглож байх ёстойсон. хавдар их байна гээд байсан аргагүй бололтой. хятадынх мэдээж хор байгаа. нөгөө зг ын санхүүжүүлээд байгаа газар тариалан хор ургуулахаар бид яах ёстой вэ?
2014-03-04
в.хэрлэн:
больё оо оооооооооо
2014-03-04
unen :
tegeed ene talaaraa, medeelliin heregseleer sain heleech, bas engiin tanih argiig helehguigeer yaj ard tumendee tuslah ym be
2014-03-04
зочин:
сайн байцгаан уу. энэ мэдээллийг бичсэн эрхэмийг шинжилгээний үр дүнгийн хуудсаа нийтэд нээлттэй тавиач гэж хүсье. ямар аргаар шинжлээд ямар нэртэй пестицид илрүүлчихвээ. баримт мэдээллээ тодорхой болгомоор байна. хүмүүсийг төөрөгдүүлээд байгаа юм биш үү найзаа. эмшуисургууль дээр хүнсний бүтээгдэхүүний судалгааны ямар лаборатори байдаг юм бэ. та бүхний хийсэн ажлыг буруутгахгүй, гэхдээ мэдээлэл чинь арай л худлаа байна даа гэдгийг хэлье. яг энэ чиглэлээр судалгаа хийх байгаа хүний хувьд хэлж байгаа юм шүү. зөвөөр ойлгоорой. судалгаа авъяа гэьэл холбогдож болно. надад 2008 оноос хойш импортоор орсон жимс, хүнсний ногоонд пестицидийн үлдэгдэл тодорхойлсон судалгаа байгаа. танд бас байгаа гэдэгт итгэж байна. судалгаагаа харьцуулж үнэн зөв дүгнэлт хийж, ард иргэдээ зөв мэдээллээр хангая тэгэх үү. буруу мэдээлэл өгч япарсан ард түмнийхээ сэтгэл санаагаар битгий тогтооч ээ, гуйж байна.
2014-03-04
bio nogoo uursduu tarij surya!:
bio nogoo uursduu tarij surya! manaid yu baina gazar baina. ail bolgon hotoos hol gazar avch uursdiin nogoog bio argaar tarih talaar internetees surch avah, ene chigleliin surgaltand yavah heregtei. gadaadad nogoony shavjyg aahyn tuld pestitsid bish harin insect hotel bolon zugii amidrah baishin shig yum hiideg, himiin bordoony orond amid ut heregledeg. ene metchilen himiin bodie ashiglahgui nogoo urguulah mash ih arga baina. uursdiin eruul mendiin tuluu zalhuurahgui yum surya.
2014-03-04
hkaa:
manai oron hetsuu bnaa darga said tawan tsaas tsohih geed zawgui zaw garsan ch tawan tsaas oldoj l bwal hor orj irnuu hor orj irnuu hamaagui bolson hyatad ulsad baylagaa zahiin damchingaas ehleed toriin hed hurtel halaasand oroh heden haltaraas bolood bugdiig ni barichihna ter ued mongon ulsad tawan tsaas oloh yum bol gadag* garaad amidarna gej l boddog bh za tegeed orond ni chanargui baraaga hor bolson hool hunsee wogon wogonoor zoono yadarsan mani met ni awahgui geed yaah we oor songolt bhgui
2014-03-04
hkaa:
manai oron hetsuu bnaa darga said tawan tsaas tsohih geed zawgui zaw garsan ch tawan tsaas oldoj l bwal hor orj irnuu hor orj irnuu hamaagui bolson hyatad ulsad baylagaa zahiin damchingaas ehleed toriin hed hurtel halaasand oroh heden haltaraas bolood bugdiig ni barichihna ter ued mongon ulsad tawan tsaas oloh yum bol gadag* garaad amidarna gej l boddog bh za tegeed orond ni chanargui baraaga hor bolson hool hunsee wogon wogonoor zoono yadarsan mani met ni awahgui geed yaah we oor songolt bhgui
2014-03-04
zorig:
end togloom bush, mash notstoi tsaashid uls undestnii ayulgui bdaltai holbootoi asuudal bn, uneher daramttai ymaa zuger ajlaa higeed yway ghr yaatsan horwoo wee, mgl uls mni iim l blson bn, ene deer suusan hden malnuudas bolj bidni owog deeds in uldeesen gazar shoroo hun are mni ingej zowoh gjdee, zaluu hunii huwid oodrog by gewch nadaas shaltgaalahgui zuilsuud nmg bolod eleg beget shan duusiig mni bags bgaar horduulan mohooj bn,yaatsan mongol uls ve, yaatsan 76 humuus bidniig udirdaad bndaa, uneheeer heleh yg alga,
2014-03-04
byambaa:
undesnii ayulgui bdal gej yu ch bhgui .ene said maid ni yugaa hiiged bga malnuud ve.hil gaaliar orj bga hool hunsendee anhasrahad yadag duraknuud ve!!!!!!!!
2014-03-03
үхэр монголчуудад:
сэтэрхий зүү, сиймхий самбайгаа ч хийж чадахгүй байж юунд тэгэж дандаа хятадаас ирсэн бүтээгдхүүнийг муулж байдаг юм.тийм сүрхий юм бол дотооддоо ногоогоо хангалттай тариад өөрсдийгөө хангаач дээ.хятадууд бидэнд ногоогоо хүчээр зараагүй.өөрсдөө дурандаа худалдаж авчихаад.1990 оноос хойш засгийн эрх барьсан манай 2 намынхан өөрсдийгөө л бодож байснаас ард түмнээ бодож байсан уу?монголд үндэсний үйлдвэрлэл хөгжихөд хамгийн их саалд болж байгаа зүйл бол гаднаас импортолж байгаа шатах тослох материал үнэ.энээс л болж бүх юмны үнэ өсөж байгааг тэртээ тэргүй бүгд л мэдэж байгаа шүү дээ.огт байхгүй бол яая гэхэв.гэтэл байгаа түүхий нефтээ хятадад хямдхан өгчихөөд өөрсдөө оросоос өндөр үнээр бензин, түлш аваад байгааг ююу гэж ойлгох вэ?та биднйи сонгосон олигархи хэдэн компани л засгийн газруудыг хахуульдаж энэ тал дээр шийдвэртэй алхам хийхэд саад болж байна шүү дээ.тэгээд зориуд эх орон ард түмэн гэж яриад ядуусыг хуурч сонгулийн саналыг таван цаасаар хуурч аваад өөрсөддөө ашигтай шийдвэр гаргуулаад байга шүү дээ, үхэр монголчууд аа.малаас нэг их дээрдэхээргйү болсон архинд толгойгооо мэдүллсэн мал царайтнууд аа.
2014-03-03
зочин:
хүнсний ногоонд ардчилал яамар хаматай байдаг байнаа? нөгөө хаврын синдром нь үү?
2014-03-03
1213:
одоо газрыг хаглахаа болиод хор цацаад тарих талбайнхаа өвсийг устгадаг болчихсон юм. хөрс хамгаалах сайн талтай гэсэн ч сөрөг тал нь энэ пестицид болж байгаа юмдаа.
2014-03-03
аигү:
ардчилалаа гударч амьдарцгаа.
2014-03-03
зуун наст:
лавшаа алтан медальтай шүү
2014-03-03
зочин:
нөгөө мэргэжлийн хяналтын газар гэж байдаггүй юм уу. уг нь тэд нарын хийдэг ажил юм сан.
2014-03-03
shinjeech:
ene tgd heden jilin sudalgaa ve1 jil baxan end tendees nogo avchirch shinjilsen bolod yaran dunelt gargad bgam bish biz, yamar bagaj tonog tuhuurumj yamar urvalj ashiglaj teden jiln hugatsaand tiim variantaar shinjlehed iim garlaa gsn medeellee oruulj boldogguimu
2014-03-03
zocnin:
bars zahiin zarj baigaa hvnc gej avaad hvrcn irsen hoinoo barag hausan daa.gaduuraa gulgar uut oroocon ogurtsi n zadlaad barihad gart naaldaad..hercneed idehed gasnuun gej..avsan bodon.giin ondognii tag n neegdehgvi neg n dotroo hagaraad tsaasandaa naaldsan.utsan gahai mah n tvvhii um snig hatuu um bolgon n iim bn..bid uay ideh ve
2014-03-03
zochin:
gadaad orond ha*tai ailuud uursduu nogoogoo taridag, manaih ch gesen ha*tai ailuud tegeh heregtei sanagdana
2014-03-03
zaya:
yanaa manai nigiichid bolioch ee uiliin urees aihgui bna uu
2014-03-03
chi minii bugs:
taminee ymr hujaagiin tsavi n ingej gutsaad bdin boloo mongolchuudiig ene nam garch ireed bur ih doroituulj bndaa yaanada
2014-03-03
sdgh:
bayajih gej gaaliin ajiltan boldog yum shig blee. iim humuus yu baih ni ogt hamaagui met, hahuul avj bayajij l baival busad ni hamaagui. mon standart garagmaar baina . bas toroos ch yum uu esvel tbb baisan ch bolno toroos sanhuujeed uragts huraah ued gazar deer ni ochood shinjleed zarah esehiig ni shiideh heregtei .
2014-03-03
ххххххх:
залуус залхуурч нийтийн хоолны газруудад их ордог тэд бїгд хямд ногоо авч бэлддэг, нийтийн хоол бол гутал хувцас зардаг газруудтай адил бїгд ашгийн тєлєє
2014-03-03
зочин:
төрөөс хор импортолж байгаа аж ахуй нэгждээ анхаарах хэрэгтэй байна. хорны хэрэглээнд тавих хяналт алга гэхэд хилсдэхгүй
2014-03-03
heseg naizuud :
zoostoi ch gesen zovlon avch bgaa balgui ter nogoog gazart taridag bh uur yaj tarih be dee uursduu taridag bol uur hereg
2014-03-03
зочин:
амьд явах баталгаа байна уу ? ард түмээн энэ төрийн эвэртэн туурайтнууд одоо ханаж чадаж дуусаагүй юу? хожим гороо амсана гэдгийг ухаардаггүй л юм байх даа их идсэний маргааш яана гэдэг билээ хэ хэ
2014-03-03
zochin:
пистицит нь удаан задардаг химийн хорт блдис бөгөөд стокольмын конвенцид заагдсан удаан задардаг 12 химийн хорт бодисын нэг юм
2014-03-03
зочин:
зоос бага бол зовлон авахаас өөр аргагүй
2014-03-03
зочин:
утаатаанд хордоно, эрүүл биш орчинд хордоно, одоо тэгээд бүр монгол хүнсний ногоондоо хордоно, хятад ногоо, жимс жимсгэнэд хордоно гээд ер амьд явах итгэл найдвар байна уу. уих-ын эрхэм гишүүд ээ энэ бүхэнд анхаарал хандуулах арга байна уу. одоо юу идвэл болох вэ?
2014-03-03
зочин:
энэ чинь дөнгөж нэг хэсэг нь та бүхэн стокольмын конвенцийг судлаж үзвэл ногоон дээр нэмэгдээд мах махан бүтээгдэхүүн далан гаралтай бүтээгдэхүүнүүд нэмэгдэнэ, тэгэхийн цагт жинхэнэ тэгээд юу идэх юм бэ гэж бодогдоно доо, эцэст нь хоосон л байвал болох юм бна гэж бодогддог юм бна лээ, пистицид болон гребцит гээд ургамал ойг хортон шавьжаас хамгаалах зорилгоор оруулж ойд мөн цацахаар хилээр оруулж бсаныг санаж бна, тэгэхээр бид бүгд хортой хүнс жимс ногоо иддэг гэсэн үг
2014-03-03
зочин:
идэх юм олдохгүй болох болтой бүгд хортой байна. шинэжилгээгээр ийм ч хортой зүйл илэрлээ гэж сүр дуулиантай бичдэг ч доривтой хариуцлагатай арга хэмжээ авахгүй байсаар ийм болж байна. төр засаг минь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө шударгаар ажиллаж элдэв төрлийн хорт бодис авчирч бордуулахгүйн тулд улдсын хилээр элдэв химиийн бордоо оруулж ирэхийг таслан зогсоогооч. рекламдаж байгаа шигээ эрүүл хөрсөнд тарьсан хүнсээ ард түмэндээ өгч байгаач. одоо бол хор л идүүлээд байдаг юм байна шүү дээ.
2014-03-03
зочин:
энэ монгол улсад одоо юу идэх вэ.....
2014-03-03
зочин:
хүнсний ногоо г хурдан ургуулаж хэмжээг нь томлуулах гэж хятдаас янз бүрийн бодис авчирч талбайдаа их хэмжээгээр цацаж хэргэлдэг болсоон манайхан ашиг л олж байвал хэнийг ч хайрлахаа байсан шүү дээ ногоо, жимс хүнсэндээ хэрэглэхгүй байцгааяаа дээдсүүд бол хүнсээ барууны орнуудаас захиалан авдаг гэсэн шүү
2014-03-03
yugyyjv:
sanaatai bichuulsiin bishuu
2014-03-03
hg,knhv:
зусландаа,хашаандаа таривал хоргүй биз дээ
2014-03-03
zochin:
shinjilgeeni zoxix barimtiig niitleech
2014-03-03
kkkk:
ichinhorloogoos l asuumaar bna.chi yu iddeg ve.bid yu ideh ve?
2014-03-03