МАН-ын “Анхдугаар их хурал” хэмээх үлгэр оршвой
2014-03-01

“Анхдугаар хурал” гэх хувьсгалт романтик зохиол хэрхэн үүсэв

1921 оны 3 дугаар сарын 1-нд Оросын Дээд шивээ(Троицкосавск) тосгонд Коминтерний Алс Дорнодын хорооноос зохион байгуулан монгол, орос нийлсэн 17 хүн зөвлөлгөөн хийжээ. Зөвлөлгөөн 3 өдөр үргэлжилсэн байх агаад хоёр дахь өдрөөс оролцогсдын тоо 19 болж, сүүлийн өдөр 26-д хүрсэн байна.

1

Энэ зөвлөлгөөн дээр Коминтерн монголчуудад коммунист зорилт, зорилгоо тайлбарлан таниулах, ардын журамт цэргийг эмхлэн зохион байгуулах, удирдлагыг томилох зэрэг ажлыг 2 өдөр хийсэн байх юм. Харин гурав дахь өдөр буюу 3 сарын 3-нд МАН-аас түмэнд тунхаглан зарлах бичгийн агуулгыг хэлэлцэх, намын удирдлагыг сонгох зэрэг намын талын ажлыг дагнан хийсэн байна. Сонирхуулахад, зөвлөлгөөнийг нэрт эрдэмтэн, үндэсний үзэлтэн Б.Ринчен гуайн аав Бямбажавын дүнзэн байшинд хийсэн боловч сүүлд Ринчен гуайг “намын албан ёсны үзэл сурталд нийцэхгүй” хүн гэж үзэх болсон тул Дээд Шивээний төв гудамжинд байх өөр нэг байшинг хувьсгалчдын зөвлөлгөөн болсон газар гэж ярьж, бичин бүр дурсгалын самбар хадсан юм. Д.Сүхбаатар 1920 оны намар хилээр сэм гарах замыг Б.Ринчен болон түүний найзаар заалгаж, Богд хааны захиаг сахиусандаа нуун авч явсныг бас л намын “үзэл сурталд таарахгүй” гэх үндэслэлээр хүрэн зандан ташуурт нууж гарсан болгон хувиргасан марзан түүх ч бий. Мундаг баатар, гарамгай жанжин, нам төрийг үндэслэгч нь бурханд сүсэглэдэг нэгэн байсан гэвэл коммунист үзэл сурталд тааршгүй ажээ. Үүнийг Б.Ринчен гуай дурдатгалдаа тод томруун бичиж үлдээсэн тул орхиод үлгэрээ үргэлжлүүлэн судлая.

1

1924 онд болсон МАХН-ын 2 дугаар хурал дээр 1921 оны 3 сарын зөвлөлгөөнийн намын анхдугаар их хурал болгох шийдвэр гарснаар 2 дугаар хурал нь 3 дугаар хурал болон өөрчлөгджээ. Ингэснээр МАН 1920 оны 6 дугаар сарын 25-нд үүссэн гэдэг түүхэн баримтаас няцаж, 1921 оны 3 дугаар сарын 1-нд мэндэлсэн болж хувирав. Чухам эндээс түүхийг өөрсдийн үзэл суртал, зорилгод нийцүүлэн гуйвуулах, үлгэр домог болгон зохиох нөр их ажил өрнөж, 1990 оныг хүртэл цэцэглэн хөгжсөн билээ.

1

Харамсалтай одоо цагт ч Коминтерн, оросын коммунистуудын заавар, даалгавраар монголын түүхийг зохион бичсэн үлгэрүүд амь бөхтэй оршсоор, хордуулсаар байгаа, эдгээрийг үхэн хамгаалдаг хүмүүс байсаар байгаа тул үнэн учрыг мэдүүлэхийн тулд үүнийг тэрлэв.

1

Анхаарвал зохих асуудлууд

1

1. Намын нэр ба төрсөн өдрийн тухай. Юуны учир МАХН-ын удирдлага зөвлөлгөөнийг их хурал болгон өөрчилж, 3 дугаар сарын 1-ний өдрийг нам байгуулагдсан өдөр хэмээн тооцох болсон нь хачирхал төрүүлдэг. Бодитоор бол 1920 оны 6 сарын 25-нд Хүрээний бүлэг, Консулын бүлэг нэгдснээр Монгол Ардын нам байгуулагдан, Намын хүмүүсийн дагаж явах тангарагийн бичгийг батласнаар энэ нам хорвоод мэндэлсэн билээ.

1

Гэтэл оролцогчид нь их хуралд сууж байгаагаа мэдээгүй (зөвлөлгөөн гэж бодож байсан), гаргасан бичиг баримт нь нэр томъёоны ихээхэн зөрүүтэй(МАН, МАХН) голчлон цэргийн талын хэргийг хэлэлцэж, сүүлийн өдөр л намтай холбоотой жаал зугаа асуудал шийдвэрлэсэн, оросуудын дэглэсэн жүжиг хэлбэрийн багашаарагхан зөвлөлгөөнийг ИХ ХУРАЛ гэж хөөрөгдөх шаардлага юунд байв?

1

Э.Ринченогийн тэмдэглэснээс үзэхэд Коминтернд дэлхийн хувьсгалыг дорно зүг тэлэх зорилгоор төсөвлөсөн 80 сая рублийн хуримтлал байжээ. Үүнээс 3 сая рублийг нь Монголд хувьсгал халдаах зорилгоор зарцуулах хүсэлтийг “монголын ардын хувьсгал” гэх үлгэрийн зохиогч Б.Шумяцкий Коминтернд тавьж зөвшөөрүүлсэн байна.

Ингээд 3 сая рублийг (тухайн үеийн ханшаар бол 2.3 сая ам.доллар) Монголын хаант төрийг унагаах, хувьсгал экспортлох ажилд зарцуулахаар төсөвлөж, Эрхүүд байрлалтай Монгол-Төвдийн тасгаар дамжуулан олгох болсон байна. Энэ мөнгөний талаар Ардын намын дарга гэгдэж байсан С.Данзан мэдээлэлтэй байсан, боломжийг алдахыг хүсээгүй гэдгээс намын хоёр нэршил үүссэн байдаг.

1

Нэг талаас оросуудын таалалд нийцсэн “хувьсгалт” нэртэй байх ёстой, гэтэл монголын дотоодод энэ үгийг “хаангүй төр байгуулах хүсэл” хэмээн эгдүүцэж байсан зэрэг нь ардын намын удирдлагад байсан хүмүүст ацан шалаа болжээ. Тэд тулгамдсан асуудлыг нэн хөдөөх байдлаар, хоёр талыг мэхлэх хэлбэрээр шийдвэрлэх гарц олсон тул орос хэл дээрх баримт бичигт Монгольская Народная Революционная Партия(МАХН) гэж буулгах, харин монголчуудад хандсан бичиг баримт, хэллэг дээрээ Монгол Ардын нам гэж байхаар тогтсон гэдгийг Г.Дашням, З.Лонжид нарын эмхэтгэсэн “Монголын хувьсгалчдын түүхт зөвлөлгөөн”(1996) номноос харж болно.

1

Судлаач Д.Ганхуяг гэх хүн хурлын протоколыг монгол, орос хоёр хэлээр зэрэг хөтөлсөн байдаг ба орос эхэд намын нэрийг “Монгол Ардын Нам”, “Монгол Ардын Хувьсгалт Нам” гэж хоёр янзаар тэмдэглэсэн байдаг”, “Намын IY Их хурлын үеэр МАХН-ын ТХ-ны тайланг хэлэлцэх үед төлөөлөгчдийн асуултад хариулж Намын ТХ-ны дарга “Манай нам нь Алтанбулагт Ардын Хувьсгалт Нам хэмээн нэрийдэж явсан бөгөөд дараа нь Хүрээний газраа Ардын Нам хэмээн нэрийдэж, үүнийг сүүлд дахин Ардын Хувьсгалт Нам хэмээн нэрийдсэн” гэж хариулж байжээ. (МАХН-ын IY Их Хурал. УБ. 1926. 109 тал.)” гэж цохон дурдсан байна. Жилийн дараа 1922 оны 3 дугаар сарын 15-нд МАН-ын Төв Хорооны Бүгд хурлаар “хувьсгалт хэмээх үг хэрэглэх нь чухам уг зорилтод нийлэлцэх бөгөөд нэмж оруулах нь зүй мөн учир урьдахь хуралд хэлэлцээд нэгэнт батлан тогтсон боловч олон ташааран ухаж эргэлзэх, болгоомжлох болзошгүй (энд гол айдас нь байжээ) тул хувьсгалт хэмээх үг хэрэглэхийг түр түдгэлзүүлэхээр тогтов” гэж заасан байна.
 Эндээс харахад хувьсгалт хэмээх үгнээс МАН нэлээд удаан цэрвэж явжээ.

1

Намынхаа нэрийг хүртэл хоёрдмол байдлаар, гуйвж дайван нэрлэж явсны цаад учир нь Б.Шумяцкийн гарт байсан 3 сая рубльд байсан болов уу. “Хувьсгалаас татгалзсан, цааргалсан” гэх ойлголт төрвөл МАН мөнгөгүй болох “аюул” байсан. Энэ их мөнгөнөөс болоод төрсөн өдрөө өөрчилсөн ч байж мэдэх сэжүүр энд байна. Хэрвээ МАН-ыг улс төрийн хөтөлбөртэй (Түмэнд тунхаглан зарлах бичиг) болсноороо дахин мэндэлсэн гэж үзэх гэж байгаа бол жинхэнэ нам болсон өдөр нь 3 сарын 1 биш 3 сарын 3 байх ёстой гэдгийг Г.Дашням, З.Лонжид нарын эрдэмтэд дээр нэр дурдсан номонд хангалттай нотлон бичжээ.

1

2. Эх орончдын өдөр мөн эсэх тухай. МАН-ынхны хүсэлтээр нам байгуулагдсан гэх 3 сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсон. Гэтэл МАН-аас(МНРП) гаргасан Түмэнд тунхаглан зарлах бичгийн агуулгыг харвал ихээхэн эргэлзээ төрөхөөр байна.

1

Уг бичгийн гуравдугаар зүйлд МАН-ын зорилгыг “Үүнд байцааваас Дундад Иргэн улсын хүний тоо маш олон, муж хязгаар, үндэс суртал нь хэд хэдэн буй учраа зүй нь мөн хэд хэдэн анги өөрөөн эзэрхэн засах улс байгуулан, өөр хоорондоо гэрээ дүрэм тогтоож, тангарагийн Холбоот Дундад Улс болбаас зохих тул манай монгол үндэстэн мөн энэ холбоонд багтан орохоос татгалзах явдалгүй, харин ч Өмнөд хятад, Умард хятад, Сычунаь хязгаар, Түвд, Хотон(китайские мусульмане гэж орос дээр тэмдэглэжээ), Манж, Монгол зэрэг дор дороо өөрөөн эзэрхэн шударга засаг байгуулж, бүгд хоорондоо нэгэн хэлхээ батлаж, Холбоот улс байгуулбаас сая харилцан бие биенээ дарлалцахгүй болоод гадаадын эзэрхэг түрэмгийн аюулаас хамгаалахад сайн” гэж цагаан дээр хараар бичиж үлдээжээ.

1

МАХН олон жилийн туршид энэ гуравдугаар зүйлийг олон нийтээс нуун дарагдуулж ирсэн бөгөөд 1996 онд эрдэмтэн З.Лонжид, Г.Дашням нар судлагааны эргэлтэд оруулсан юм. МАН-аас тухайн цагт ард түмэндээ зарлаж байсан зорилгыг нь орчин цагийн ойлголтонд хөрвүүлбэл “Хятадын Холбооны улсад нэгдэж, Монголын өөртөө засах оронг байгуулж байж, гадаадын довтолгооноос хамгаалагдана” гэсэн утга бууж байна. Орос эх дээр нь “автономный строй” гэсэн нэр томъёо хэрэглэснээс харахад автономит улс(республика) ч биш бүтэц болохоор заажээ. Бүр энгийнчилбэл “Хятадын өвөрт орно” гэсэн санааг шууд илэрхийлж байсан хүмүүс “эх орончид” мөн үү? Мөн бол хаанахын эх орончид байх вэ?

1

3. МАН-ыг үүсгэн байгуулагчид, удирдагчдын тухай. 3 дугаар сарын 3-нд болсон зөвлөлгөөнөөр “намын төв хорооны гишүүдийг сонгохын тухай” асуудлыг хэлэлцэн сонгууль явуулахад Д.Сүхбаатар төв хороо буюу намын удирдлагын багт ороогүй байх юм. Харин тухайн өдрийн хуралдааныг хөтлөн явуулсан байна. Хуралдааныг хөтлөн явуулахдаа Д.Сүхбаатар Макстеник гэж хүний нэрийг олонтаа дурдан, байн байн талархал дэвшүүлж байсан нь анхаарал татна. О.И.Макстеник бол Дээд Шивээнд ЗХУ-ыг хамааран сууж байсан төлөөлөгч юм байна. Тэрээр ардын намынханд Коминтерний илгээсэн мөнгө, зэвсэг зэргийг хүлээлгэн өгдөг байсан бололтой, өөрөөр хэлбэл шууд харилцдаг хүн нь болохоор ардын намынхан тэр хүн л голлож туслаад байгаа гэж санаж, талархаад байсан бололтой юм.

1

МАН-ынхан де юри байтугай де факто ч намынх нь удирдлагад байгаагүй, журамт цэргийн жанжин, штабын дарга Д.Сүхбаатарыг өөрийн намыг үндэслэгч болгон харуулах гэж улайрахдаа 3 сарын 3-ны хуралдааныг хөтлөн явуулсан гэдэгт тулгуурладаг.

Харьцуулахад, 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг батлах Ардын Их Хурлын чуулганы гурав дахь өдрийн хуралдааныг Ж.Уртнасан гэж хүн удирдан явуулжээ. Хурал удирдна гэдэг нь хэлэлцэх асуудлуудыг танилцуулах, хурлын журмыг мөрдүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэхийг хэлдэг бөгөөд хэрвээ МАН-ын тайлбараар болбол  Ж.Уртнасан нь шинэ төрийг үндэслэн байгуулагч, их удирдагч, гарамгай зүтгэлтэн болохоор байна. Үнэн хэрэгтээ бол Ж.Уртнасан нь Ардын Их хурлын чуулганы бусад төлөөлөгчдийн нэгэн адил үүрэг, эрхтэй нэгэн байсан юм.

1

1920 оны 6 сарын 25 -наас хойш С.Данзан, Д.Бодоо нар хүчин төгөлдөр сонгуулиар Ардын намын анхны дарга, удирдлага болсон хүмүүс агаад бүх бодлого шийдвэрийг тэд гаргаж байжээ. Бодит түүх ийм байсаар атал МАН өнөө хэр тэдний үүрэг, нөлөөг үгүйсгэн олон танигдаж, сэтгэлд хоногшсон Д.Сүхбаатар гэх уран сайхны дүрд л хамаг гавъяа, амжилтыг тохох гэж зүтгэдэг хэвээр байна. Түүхийг үлгэр байлгах нь МАН-д ашигтай байдаг юм байх даа.

1

Төгсгөлд

1

 “Ардын намын анхдугаар их хурал” хэмээх үлгэр нь Коминтерн, ЗОУ нь хувьсгалыг экспортлох зорилгын дагуу хийгдсэн улс төрийн жүжиг-зөвлөгөөн төдий байжээ. Оросын коммунистууд хятадуудтай хийсэн бүх гэрээ хэлцэл, тохирооныхоо хүрээнд монголыг хятадын харъяаны улс гэж хүлээн зөвшөөрсөн байсан бөгөөд “Ардын намын анхдугаар хурал” гэгчийн үндсэн баримт бичиг-Түмэнд тунхаглан зарлах бичгээр энэ зорилгоо хүлээн зөвшөөрүүлж, тунхаглуулж чадсан байна.

1

Тэрхүү зөвлөлгөөнөөс Ардын Түр Засгийн газрыг байгуулах болсон бөгөөд 1921 оны 3 сарын 2-нд И.Н.Смирнов, Б.З.Шумяцкий нараас оросын Гадаад хэргийн сайд Г.В.Чичеринд илгээсэн илтгэлдээ «Ардын намын гишүүдээр Засгийн газрыг байгуулснаар Барон Унгерний эсрэг дайныг эхлүүлэх боломжтой болно» гэж дурдсан нь жүжгийн давхар зорилгыг илэрхийлж байлаа.

1

МАН-ынхан хятадтай холбооны улс болох тулгалтыг хүлээн зөвшөөрч, бичиг баримтдаа тусгасны дараа ЗХОУ-ын Алс Дорнод дахь бүрэн эрхт төлөөлөгч, 5 дугаар армийн Хувьсгалт цэргийн зөвлөлийн гишүүн Б.З.Шумяцкийн зөвшөөрлөөр 1921 оны 3 сарын 17-нд МАН Түр Засгийн газраа байгуулсан байна. Харин энэ үед Хүрээнд Богд хааны томилсон хууль ёсны Засгийн газар албан үүргээ гүйцэтгэж байсан юм.

Shuud.mn
Сонин хачин
baatar:
yasan man iihan uneniig sonsohod hetsuu bna uu.goliig ni gogodoj baigaa yum shig l boloh yum.
2014-03-03
mal mongol:
yaj hogjihov yaj urag* harahav gehiin orond dandaa iim hogiin yum hiij baih yum.suhbaatar bol yu ch bish neg tsereg l baisan gedgiig duugai sonsood baisan chin odoo yu ve?hutsan soliorogchid urd zugiin tarhi ugaah bodlogiig heregjuulegch heden bichig tsaas niiluuleech nar "odoogiin mongoliin uridnii 70 jiliin amidraliig sain muul.suhbaatariig muul" gedeg daalgavar avtsiimuu hai* yum.oorsdoo yu ch hiij chadahguim baij zevseg bariad temtsej yavsan humuusiig shuulmjleestei.tegeed bogd haant mongol uls yaj hogjih baisan yum?tembuuneesee ch salj chadah baisiimuu orosiin tuslamjgui.tuilshirch communizmiig muulna gehed odoo arai denduu tuilshirch urd zug ruu hazaij baina shuu
2014-03-03
chinggisiin talbaig cholool:
chinggis xaanii talbaigaas ter sukhbaatar gegch zoxioliin baatariin xoshoog zailuulaachee
2014-03-02
kommunist:
90 jil orosuudad udur shunugui *lguulsaar baigaad odoogiin mongol xunii archaagui dur turx bii bolson yum sh dee. archaagui bugs doloogch buduuleg xudlaa yarvaij peediisen xun muulaxiin dontoi xulgai xiixees buzaxgui luivarchin zalxuu zavxai banzal
2014-03-02
eniig:
einig bichsen hun protokoliig unshsan bn. shuumjlex gej yadsan xun ch teriig unshix bolomjtoi, nomiin neriig durdsan bgaa
2014-03-02
hehe :
eniig bichsen hun ene hurald suugaad portkol hutluud suuj baisan yum baih daa xaxa.tarhi ugaanaa gedeg chn ene buyu.
2014-03-02
amerik irgen:
mal mongolchuud nam nam geed taltsahin orond negdej tor ulsaa hogjoolehiin tuld ajillaach dee neg ni reklam yariad neg ni yaj bayajina geed amia bodohoo bolimaar yum yaj ch namchirhsan ch ta narig uls bolgoson, hun bolgoson nam bol man mahn mon gedgee huleen zovshoorood hogjliinhho ajlaa hii
2014-03-01
amerik irgen:
mal mongolchuud nam nam geed taltsahin orond negdej tor ulsaa hogjoolehiin tuld ajillaach dee neg ni reklam yariad neg ni yaj bayajina geed amia bodohoo bolimaar yum yaj ch namchirhsan ch ta narig uls bolgoson, hun bolgoson nam bol man mahn mon gedgee huleen zovshoorood hogjliinhho ajlaa hii
2014-03-01
¯íýí:
¯íýí çºâ ò¿¿õýý õîé÷ ¿åäýý çºâººð ¿ëäýýõ õýðýãòýé àëü 1990 îíîîñ ë ¿¿íèéã ÿðüñàí îäîî ÷ ÿðüæ ë áàéíà àðàé äýíä¿¿ þìàà ìàí-ûíõàí ñ¿õáààòàð õýí áàéõ íü õàìààã¿é àëèéí áîëãîí õóóðàì÷ ò¿¿õýýð ÿâàõ þì áý îðîñûí êîìåíòåðíû çîõèîñîí ò¿¿õ ë îäîî áîëòîë îðøñîîð áàéõ þì îðîñ îðîí ÷èíü ò¿¿õýý ¿íýíýýð íü ãàðãààä îéëãóóëààä õýâø÷èõëýý ø äýý ãýòýë ìàíàéõàí ìàíàéõàí ÷ ãýæ äýý ìàí áîëîí ìàõí ãýõ ýíõáàÿð ãýäýã àâèëãà÷èíû /ãàíö õ¿íèé íàì/ íàì ë ýíý õóäàë ò¿¿õèéã ººð÷ëºõã¿é ººðñºä人 àøèãòàéãààð áàéëãàõûã õ¿ñýýä áàéãàà þì
2014-03-01
dfrdfrtgvfbc:
1921 оноос 1990 оныг хүртэл улаан оросуудын бодож олж зохиож бичсэн хуурамч түүхийг л толгой руугаа чихүүлсээр ирсэн шүү дээ
2014-03-01
ex oronch:
ene ah nam odoo bolimoor yum aa. dandaa zaxialgaar yum bichuulj tuux gutaaj baidagaa bolix xeregtei. ta nar bol xyjaagiin *nuud shuu dee. 90 onoos xoish xujaa nar ah namd boonooroo elssen yum daa . xarin ene unen tuux shu.
2014-03-01
ex oronch:
ene ah nam odoo bolimoor yum aa. dandaa zaxialgaar yum bichuulj tuux gutaaj baidagaa bolix xeregtei. ta nar bol xyjaagiin *nuud shuu dee. 90 onoos xoish xujaa nar ah namd boonooroo elssen yum daa . xarin ene unen tuux shu.
2014-03-01
mmmm:
ta nar henii buyand udii zeregtei tusgaar ulsiin irgen gej yavaagaa bodooroi. gehdee odoogiin man bol hamaagui.
2014-03-01
soronzongombo:
saihan haaj bna daa
2014-03-01
sanal:
man bgagui bol bid odoo iim teneg zuil bichihgui bsan ym onoodor tusgaar uls bolj chadsan ene namiin buyn tuuh ymarch bsan ene bol unen margah zuil bhgui
2014-03-01
patriot:
shal hudlaa tuuhtei mah, maxh 3 sariin 1-nii odor jujig tavij suhbaataraiin hushuund tsetseg orgohoo bolimoor yumaa. bas dagavar huugiin orgomol huuhduud hudlaa tuuhiig hamgaalj hudlaa yarihaa bolimoor yumaa.
2014-03-01
монгол:
монголыг анхнаас нь хулхидсан нам.
2014-03-01
хаөбэ:
жинхэнэ эх оронч лидерүүдийг нь нухчихсанаа хүлээх хэцүүл дээ. хийсэн кинон дээрээ хүртэл нөгөө сүхбаатарыг богдын зараалаар хор өгч ард түмэнд харуулж байсан хэрнээ сүүлийн хэдэн жил хамгын их лам лам гэж гүйсэн нь комунистууд шив дээ. мянган суварга босгуулаад хийсэн хилэнц нь нимгэрэхгүй гэж ойлгохгүй байнаа даа
2014-03-01
selengiin khuu:
yamarch bsan d.sukhbaatar mongoliinhoo tuluu tsag khetsuu baihad zoriglon bhosson eh oronch huvuun shuu novshuudaa
2014-03-01
үнэн:
даравч далдайна булавч бултайна
2014-03-01
эх оронч:
ойлгохоо байлаа эх оронч- гэдэгт хятадтай холбооны улс болон нэгдэхийг хүсэгчдийг ойлгох ёстой болж байна уу
2014-03-01
харин тийм ээ:
шал худлаа түүхтэй шал худлаа нам
2014-03-01
zochin:
za ingeed l man-yn tuukh khudlaa ,zokhiomol ni kheterlee . iim bolokhoor bukh zuil ni khuuramch ,khudlaa , odoogiin gishuud ni chi gesen khudlaa garuud shuu dee.
2014-03-01