Боомтууд цахимжиж, зорчигчид хурууны хээгээр хил нэвтэрнэ
2014-02-28

Хилийн боомтуудад шинэчлэлт явагдаж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хилийн боомтууд шинэ бүтэц, зохион байгуулалтад бүрэн шилжсэн байх учиртай тул арга ч үгүй биз. Харин бүтцийн шинэчлэлт өөрчлөлтийг далимдуулж ажлаа цалгардуулж болохгүй гэдгийг тангараг өргөсөн албан хаагчид  зүрхээрээ мэдэрч байгаа гэдэгт итгэнэ. Хилийн боомт гэдэг хэн хүний хүрч ажиллаад байдаггүй хариуцлагатай хийгээд хамгаалалт “чанга” байх эрхэм газар. Эндээс цааш хүний нутаг гэж бодохоор “гишгэсэн газрынхаа  ширхэг чулууг хүртэл хайрламаар, харамламаар” эх оронч мэдрэмж төрүүлдэг нандин газар. Харин өнгөрсөн хугацаанд манай улс хилийн боомтын тухай хуульгүй явж ирсэн байна. Хилийн боомтын талаар хууль байдаггүйгээс боомттой холбоотой харилцааг Монгол Улсын Хилийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, хоёр болон олон талт гэрээ, хэлэлцээр, Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг боловч хилийн боомтын хөгжлийн асуудал болон ажилчдын нийгмийн асуудал нэгдсэн бодлого, зохицуулалтгүй явагдаж иржээ. Цаашид гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилтын хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлж, давхардлыг арилгах, дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд  зохион байгуулж иржээ.

6

Эдүгээ уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилттой уялдуулан хилийн боомтын дэд бүтэц, барилга байгууламж, техник хэрэгслийг олон улсын түвшинд хүргэж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн бодлоготой зохион байгуулахыг өнөөгийн цаг үе шаардаж байгаа. Тиймээс ч намрын чуулганаар батлагдсан гол хуулиудын нэг нь Хилийн боомтын тухай хууль юм. Энэ зөвхөн эрхзүйн орчныг нь болгоход анхаараад зогссонгүй, тэнд ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн асуудлыг ч орхигдуулаагүй юм. Учир нь илүү боловсронгуй болгоход анхаарсан билээ. Өнөөдөр хилийн боомтуудын 33.3 хувьд нь шалган нэвтрүүлэх цогцолбор барилга байгууламж байдаггүй, 51.5 хувьд нь хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчдын орон сууцны асуудал шийдэгдээгүй, 27.3 хувьд нь ажилчдын орон тоо хүрэлцээгүй байна. Эдгээр асуудлыг бодлогын хүрээнд нэгдсэн журмаар зохицуулах хэрэгтэй болсон юм. Хилийн боомтын тухай хуулиар дээрх асуудлуудад зохицуулалт хийж өгсөн байна.

5

Боомтын газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаардаг билээ. Тиймээс боомтын бүсэд олгох тусгай хэрэгцээний газрын хэмжээ, хилийн заагийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоож, боомтын хяналт шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг Засгийн газар тогтоох юм байна. Боомтын үндэсний зөвлөлөөс баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд боомтын бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Боомтын захиргааны дарга шийдвэрлэхээр хуульд заажээ. Боомтын бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын хууль тогтоомжийн хэрэгжилтэд Боомтын нэгдсэн захиргаа хяналт тавих аж. Боомтын бүс нь хяналт шалгалтын бүс болон боомтод ажиллаж байгаа төрийн байгууллагын албан хаагчийн амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэх, боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахад зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, барилга байгууламж бүхий хэсгээс бүрдэнэ. Олон улсын зэрэглэлтэй боомтын бүсэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж болох бөгөөд эдийн засгийн чөлөөт бүс, түүнтэй холбогдсон харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулахаар болжээ. Боомтын удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэн хуульчилсан байна. Боомтын хяналт шалгалтын бүсээс бусад хэсгийн дэд бүтэц, барилга байгууламж нь хувийн хэвшлийн болон төр, хувийн хэвшлийн холимог хэлбэртэй байж болох аж.

5

Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа байнгын ажиллагаатай есөн  боомтод Боомтын захиргааны тав, үйлчилгээний найман ажилтантай, түр хугацаагаар ажилладаг найман боомтод захиргааны дөрөв, үйлчилгээний таван ажилтантай, төмөр зам, агаарын зургаан боомтод Боомтын захиргааны дарга тус бүр нэг хүн ажиллахаар тооцоход нийт 195 хүн ажиллах тооцоо гарчээ. Боомтын захиргаанд хил, хяналтын байгууллагуудаас 196 орон тоо, 981.0 сая төгрөгийн цалингийн сан, 975.9 сая төгрөгийн зардал, 22.1 тэрбум төгрөгийн хөрөнгө шилжихээр урьдчилан тооцоолсон байна. Хил хамгаалах ерөнхий газраас Хилийн шалган нэвтрүүлэх албаны 221 офицер, ахлагч, 1.951.7 сая төгрөгийн цалингийн сантай Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт шилжиж байгаа юм. Хилийн боомт нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, эдийн засгийн хөгжил болон гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд нөлөөлж байдаг. Тиймээс хуулийг хэрэгжүүлснээр гадаад худалдааг хөнгөвчлөнө гэж үзэж байгаа юм байна. Цаашлаад гадаад худалдаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад, бэрхшээл, хүнд суртал буурах аж.

5

Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг саяхан Гашуунсухайтын боомтын бэлтгэл ажилтай танилцаад ирсэн. Гашуунсухайтын боомт бол манай экспортын гол хаалга гэгддэг. Тус боомт дахь хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн дөрвөн байгууллагын ажлыг ганц кнопонд нэгтгэсэн шинэ программыг туршилтаар ажиллуулж эхэлжээ. Энэ программ гааль дээр хийдэг 10 шат дамжлагыг халж, цаасаар хэвлэж, биечлэн зөөдөг ажлыг бүрэн цахимжуулсан байна.  Ингэснээр өмнө нь хагас цагт амждаггүй байсан ажил ердөө ганцхан минутанд багтдаг болсон гэж боомтынхон хэлжээ. Шинээр 10 зурвас бүхий зам ашиглалтад оруулснаар одоо ачаа тээвэрлэлтийг хилээр нэвтрүүлэх 12 замтай, өдөрт 1500 машин нэвтрүүлэх хүчин чадалтай болсон байна. Хяналтын дөрвөн тавцан байрлуулсан тул гааль дээрх хүлээгдэл ч буурах юм. Мөн ачаа тээврийн жолооч нарын виз, бүртгэлийг бүрэн цахимжуулж, машин дотроосоо хурууны хээгээ уншуулаад хилээр нэвтрүүлдэг болгохоор ажиллаж байгаа аж.

5

Ийнхүү боомтынхон хуультай болж, ирэх дөрөвдүгээр сараас шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхлэх нь ээ.

6

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
алтанбулагийн хил ёстой хэрэг алгаа хүнд суртал тэнд л байна.алтанбулагийнхан хил давах гэж ёстой солонгос сериал шиг л юм болж байна.за тэгээд хиагтын согтуу орос гааль шалганынхан гэж өлөн юм үзээгүй.үгүй энэ орос хүн яагаад ийм арчаагүй байдаг байнаа.
2014-02-28
010101:
ee ashgui dee
2014-02-28
õóäàë÷ çàñàã:
õà õà ñàéõàí ¿ëãýðèéí äàëàé áàéíà äàà ìàøèí äîòðîîñîî õóðóóíû õýýãýý óíøóóë÷èõààä ãàð÷èõíà àà ìîíãîëîîñ ãàðëàà öààä óëñàä íü òýð òºõººðºìæ íü áàéãàà þì óó äóðààð þì ÿðèõ þìàà õààõ
2014-02-28