Орогнол, орлого ологчид
2014-02-28

Манай улс бараг 60 сая дөхсөн малтай, нийт нутгийнх нь 6 хувь нь лицензжсэн. Хүмүүсийн гурвны нэг нь ядуу, тавны хоёр нь дундаж амьдралтай бол 960 орчим орон гэргүй тэнэмэл иргэнтэй. Тэдэндээ тавих анхаарал халамж, үйл ажиллагаанд жилдээ 340-400 сая төгрөг зарцуулдаг. Нэрээ барж гэрээ орхих цагт нүүрээ буруулдаг хүний нийгэмд ад үзэгдэж явдаг эдгээр иргэд өөрсдийн эрхээр зовохыг илүү гэж үзсэн.

6

Эр эндэж эрэг нураад ийн гундуу яваа нь ч бий, жаргал даахгүйн зовлонд даарч яваа нь ч бий л байх. Адгийн залхуудаа архичин болчихсон нь ч цөөнгүй гэсэн. Төр иргэдээ алтан нар шиг харж аливаа ялгалгүй тэтгэх хамгаалах учиртай. Энэ үүргээрээ орон гэргүй тэнүүлчин гэх тоотой, зүстэй хэдийгээ хааяа хооллож бас нийгэмшүүлэх гэж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хөрөнгө хаяж байгаа ч тэр нь төдийлөн үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй талаар түрүүнд өгүүлсэн.

55

Засгийн хоолыг зарласан цагт нь идэхээс бусад чөлөөт цагтаа тэд юу хийдэг вэ. Үүнийг эртлэн гэрээсээ гардаг хэн бүхэн мэднэ. Өглөө эрт тэнэмэл иргэд хог ухна хаягдал түүнэ. Гэхдээ хогийг зорилготой ухна, ундаа усны сав түүж хаа нэгтээ тушаана. Эндээс олсон жоохон мөнгөөрөө шараа тайлах, өлөө дарах хоёрын алийг эхэлж хийдгийг мэдэхгүй. Харин үдээс хойшдоо бол нэлээн агсам, өөртөө итгэлтэй болсон явж харагдана.

5

Аль дүүрэг хороонд бүгдэг бай орон гэргүй хүмүүсийн өглөө цугладаг газар, өдөр согтдог авир, орой тасардаг зуршил нь бараг л нэг хэвийн давтамжтай гэж ... дугаар хэсгийн хорооны цагдаа тодотгон хэллээ. Түүний хэлж байгаагаар бол энэхүү өглөө бүр ирж сав хаягдал тушаадаг цэг дээр нь тэнүүлчдийг тосоод хоололчихдог байвал амар гэнэ. Заавал нэгдсэн арга хэмжээ гэж сүртэй баривчилгаа хийж нэг эгнээнд жагсааж, эмчийн үзлэгт оруулж, халуун тостой шөл ам руу нь  хүчээр цутгаж байхаар өглөө бүр цугларч хоолны мөнгөө олохоор ирдэг тэр газар нь төрийн хишиг тогоондоо пур хийн үнэртэж байвал болох юм.

5

Учир битүүлэг хэрэг зөрчил,  хулгай дээрэм гарахад цагдаа нар муу нэрт өнөө хэдэн тэнүүлчээ эхлээд шалгаж мухарладаг ба өнөөх хаягдал тушаадаг цэг дээр нь отоход бараг 100 хувийн ирцтэй цугладаг гэнэ. Тэгээд хэн хаана хэрхэн хоносныг нь асууж тулгаад орхидог ба өнөөдүүл нь тун шударга үнэн хариулдаг байна.

5

Тэднийг өглөө эрт ундаа усны саваа үүрч мянган төгрөг олохоор ирэхэд нь хэсгийн цагдаагаас гадна аяга цай шөл барьсан  хэн нэгэн хүлээж байдаг бол төрийн халамж эдгээр бүлгийн иргэдэд ойртож байгаа юм. Энэ бүлгийн иргэдэд хүрч ажилдах үүрэгтэй төрийн байгууллага өдгөө яаж ажилдаг вэ. Жишээлж зураглан буулгавал  тэнүүлч иргэдийг цуглуулж хооллох, нийгэмшүүлэх чиг үүргээр ажилладаг нэг  том 4 давхар байшин байдаг байх. Түүн дээр өдөр улаан туг хатгах ба энэ үед тэнүүлч иргэд төв дээр ирж хоолондоо орох ёстой. Мөн үүнийг зохион байгуулдаг төвийн дарга, менежер, тогооч мөн туг хатгагч зэрэг олон хүн нэг байшинд ажилладаг ба бүгд орон тооны цалинтай. Гэхдээ тэд нь энэ байшингаасаа  гарч ажиллах тун дургүй ба энэ нь тэднийг зорилтод бүлгээс нь хол хөндий байлгаад байгаа хэрэг.

5

Хүмүүс буян хийж явна, хооллочих жингэр нохой байна уу гэж асуух хэрнээ хажууд нь бөгтийх тэнэмэл гэх хүнд бол юм өгөхөөс цэрвэж торнийхоо амыг хумчихдаг. Нэлээн холдож байгаад талхны булан шидэж өгөхдөө эднийг яана гэж матрын ч гэдэг юм уу, хэлбэрийн ч гэдэг юм уу нулимсаа сэм арчина. Үүнд хүн хүнээ буруутгаад байх юм алга. Ерөөсөө л нийгэмшил өөрөө хүнийг ийм болгочихдог.

5

Харин төр бол ядарсан төөрсөн иргэдтэйгээ тулж ажиллаж хооллоно, аюул ослоос хамгаална. Хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлнэ. Энэ ариун бөгөөд эрхэм үүргээ биелүүлэхдээ орон гэргүйчүүдийн орогнох ба бөөгнөрөх газар нь байж, халз ажиллаж, тэнд нь цагийн ажил бий болгож түүнд нь таарсан хөлс мөнгийг нь халаасанд хийж өгч болно. Орогнол газрынхаа хаяанаас орлого олдог болчихвол орон гэргүй иргэд хог лааз ухсан тэнүүлч биш хүрз жоотуу барьсан хямд ажиллах хүч болж магадгүй. Цаашлаад бусад шигээ орлоготой Монгол ч болж  магадгүй.

5

Амиа аргацааж тэнэж явдаг иргэдийг албан тасалгааны цонхоор харж халамжлахгүй.

5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
mongol hun:
hodoo tal ny malaar duuren .hovchiin oi ny angaar buren .horson door ny erdeneer arvin.iim uls orniig ingej yaduu tarchig amydruulj chadna gedeg asar tom uhaan yum shuu.
2014-02-28
zochin:
uhaangui hoyod urgashguii albat nar
2014-02-28
хэ хэ:
бас тооллогоор олон мал тоолуулсан бол малаа барьцаалж зээл авахад хэрэгтэй учир тооллогынхонд жоохон юм атгуулаад тоогоо нэмүүлчихнэ. шалгатлаа хэзээ ч юм. яг хүрээд ирвэл зуданд үхчихлээ. өвчин гарлаа гээд л болоо. батлаад өгөх тооллогын комисст ажилласан малын эмч байхад хаачихав
2014-02-28
ганбаа:
тэнэмэл иргэдийн тоо цаасан дээр 950 байдаг бол амьдрал дээр 10 мянга хол давсан гэдэг.
2014-02-28
баярхүүд:
тэнүүлчдийн өдүүлсэн хэргийн талаарх мэдээ баримт байна. цуврал нийтлэл ч бичиж болох юм. сонирхолтой шүү. утсаа өгөөрэй
2014-02-28
энхтайван:
мэнголын мал үндсэндээ 30 орчим саял байгаа. малын тоо бол худлаа хөдөө малын тоонд явж буй хүмүүс айл айлын малын тоог утсаар асуугаад айл хэсэн архидаад л явж байдаг. зүгээр л ам тоо аваад л нөгөө малчид нь мянгат малчин болох гэж санаанаасаа тоо хэлээд байдаг юм шүү дээ.
2014-02-28