Хашаа байшингийн мөнгө “хулгайлчихаж”
2014-02-26

Монгол Улсын хэмжээнд барилга барих тусгай зөвшөөрөлтэй 700 орчим компани байдгаас 150 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Гэтэл энэ 150 компанийн 50 нь залилагчид. Бүр тодруулбал, худалдсан байрныхаа метр квадратаас хумсалж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн арчаагүй аргатнууд. Энэ компаниуд иргэдэд 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Тэдний дотор Тектоник, Тайгам Алтай, МД ТОФ гэсэн гурван компани 1.5 тэрбум төгрөг буюу нийт хохирлын талаас илүү хувийг эзэлж байгааг ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар дуулгав. Худалдан борлуулсан байрныхаа хэмжээнээс 7-20 метр квадратыг дутаасан нь мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар тогтоогдсон. Khansvill хотхоны метр квадрат нь 2.5 сая төгрөгөөр үнэлэгдсэн гэхээр Тектоник компани иргэдээс хашаа байшингийн үнэ “хулгайлсан” гэсэн үг. Тайгам Алтай ч ялгаагүй. Алтай хотхоны орон сууц 1.8-2.3 сая төгрөгийн үнэтэй гэхээр 1-2 өрөө байрны урьдчилгаа хийчих мөнгийг хууль бусаар халаасалсан гэсэн үг. Харин МД ТОФ компани илүү олон “но”-той. Метр квадратын зөрүү нь бага ч маш олон айлыг хохироосон. Дээр нь борлуулсан байрныхаа мөнгийг хувийн данс руу хийлгэдэг байсан нь татвараас зайлсхийлсэн оролдлого. Харин энэ бүхний эцэст залилагчдад ямар хариуцлага оногдуулах вэ?

.

Ч.Батбаатар даргын хэлж буйгаар Тектоник, Тайгам Алтай, МД ТОФ компаниудад тус бүрт нь 10 сая төгрөгийн торгууль ноогдуулсан гэнэ. Гэвч торгуулийг барагдуулаагүй учраас шүүхийн шийдвэрээр албадан гаргуулахаар болоод байгаа аж. ШӨХТГ-ын эрх мэдэл энэ хүрээд дуусна. Тиймээс тус гурван компанийг залилангийн хэргээр УМБГ-т шалгуулахаар болжээ. Мөн МД ТОФ компанийг татвараас зайлсхийсэн хэргээр Татварын ерөнхий газарт шалгуулахаар өгөөд байгаа аж. Эцэст нь тусгай зөвшөөрлийг нь цуцлуулахаар Барилга, хот байгуулалтын яаманд хандаад байна. Уг нь Тайгам Алтай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг өнгөрсөн оны аравхоёрдугаар сард яаманд хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөлтэй нь ярьсан шалтгаан тодорхой. Гэтэл хоёр сар өнгөрчихөөд байхад шийдэгдэхгүй байгаа нь далд учиртай нь ойлгомжтой. Хэн нэгэн эрх мэдэлтний оролцоотойгоор хийгүй гарчих бохир төлөвлөгөөг боловсруулж яваа биз.

.

Барилгынхны балгаас өндрөө авсан нь л метр квадратын асуудал. Хугацаандаа ашиглалтад ордоггүй, нар салхи үзэх эрхгүй, хүүхэд тоглуулах газаргүй, машин тавих зайгүй гээд тоочоод байвал мундахгүй олон зөрчилтэй. Хот байгуулалтын тухай хуулиар бол авсан газрынхаа 70 хувийг барилгажуулж, 30 хувийг нь оршин суугчдад зориулах ёстой. Автомашины зогсоол, цэцэрлэг, ногоон байгууламж барих хуулийн заалттай гэсэн үг. Харин үүнийг мөрддөг барилгын компани тоотой цөөхөн. Иргэдээс мөнгө идэх, газар хулгайлахдаа гаргууд барилгынхны башир ажлыг баримжаатай болгохсон.

.

Ямартай ч энэ удаад асуудал тодорхой болов. Залилан хийсэн нь ч, татвараас зайлсхийсэн нь ч, иргэдийг хохироосон нь бүгд ил цагаан. Дээр нь тооцох хариуцлага ч нууц биш. Харин хариуцлага бүү замхраасай.

:

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
tsagaan huaran zahialagch:
za estoi butehguie tus barilgiin santehnik, salhivch , tsonh gd er n l standartd tohirch bga zuil neg ch alga .udirdlaguud n gj zuger luivarchid ter dunda ter ganzorig gj neg * bn yag yu hiilgej henig yaj hulhidaj bgga medej bgach medehgui tsarailsan muu hoshnogo bleshd
2015-03-10
zahialagch :
tsagaan huaran gej jinhen davarsan loivarchin gazar bn ter natsgaa bol jinhen luivariin utsan huuheldei hudlaa ineegeel ineegeel araggi l de luivarchin hunii gants zevseg ichihgui zugeer l ineeeh
2014-03-10
irgen:
hoid solongos hujaa shig zarim negiig ni neelttei tsaazaar awaach! buud buud
2014-02-28
unench:
2009 onii ter teneg standartaa murduud humuusiin dund ul oilgoltsol gargaad bhiin. shine standart gargaj chadadguimuu. zah zeeliin uyed amidarch bj ingej bolohgui bhaa.
2014-02-27
aaaaaa:
teneg maluud
2014-02-27
çî÷èí :
òºð ìóó áàéíà õàìãèéí ãîë ýä íàð îëîí æèë òºðòýé íèéëæ æèðèéí èðãýäýý øóëëàà ø¿¿ äýý
2014-02-27
çî÷èí :
¿éë àæèëëàãàà ÿâóóëàõ ýðõèéã íü òîäîðõîé õóãàöààãààð õààäàã õóóëüòàé áàéõ õýðýãòòýé ìºí õîõèðëûã íü õóãàöàà çààæ áàðàãäóóäàë íàðèéí çîõèîí áàéãóóëàëòòàé áàéõ õýðýãòýé
2014-02-27
сэтгэгдлийг гаргаачээ лаларуудаа:
лаларуудааааааа
2014-02-27
orshin suugch:
taigam altai kompany altai hothon ugluu oroi tag bugluu. hogiin bunker ni bugdiig tsojooj sereedeg. togloomiin talbai yavgan hunii zam baihgui. surguuli tsetserleg urh emneleg horoo baihgui. tur zasagtaa hand gej am haaj tavladag. ene tuhai udaa daraa mnb undesnii televizeer garsan. barilga hot baiguulaltiin said ontsgoi anhaaraarai. bas niisleliin zasag darga anhaarj tusgai zuvshuurultei ni yari.
2014-02-26
алтай:
авахаа больцгоочихооч дээ. хэн ав гэсийн. өөрсдөө сайн дураараа худалдаж авчихаад өөрсдийгөө хохироож байгаа бишүү. хошуурцгааж уралдаад үнэ ханшийг нь нэмүүлээд байгаа биз дээ
2014-02-26
zochin:
m2 s idne ajilaa hiilgechiheed ajilchidiin mongoo ogohgui luu unjina edniig yah we
2014-02-26
зочин:
шалгаад торгууль тавих яах вэ хамгийн гол нь хохирчихоод байгаа иргэдийн зөрүү мөнгийг нь буцаан олгуулах арга хэмжээ аваачээ. энэ шөхэг газрынханы ажлын үр дүн нэг л харагдахгүй байгаа юмдаа бас л show маягтай.
2014-02-26
в.хэрлэн:
больё ооооооооо
2014-02-26
тлллл:
захиалагч нар тэнэг биш л бол юу гэж л орон сууц захиалахдаа хувь хүний дансанд мөнгөө хийх юм. мэдээж компанийн данс руу л хийх байлгүй дээ. энэ нийтлэлийг бичсэн хэрлэн гээд хүн бас бодож бичмээрийн. одоо татвараас зугтаадаг компани байдын мууу.
2014-02-26
erkhii mergen :
omnod solongos ulsad irgediig hohirooson shudraga bus uil ajillagaa yavuulsan harilzagchidaa daramtalsan kompaniudiig hashraadag shn arga biidee niigmiin suljeegeree irged n urialga gargaj negdeed buh uildverlesen baraa buteegdehuuniig n hudaldaj avahaa bolchihdog yum tegeel dampuuraad ireheeree irgedeesee uichlal guigad uilj unjaad garad bdg yum bilee tor zasag n diilehee baisan davarzan kompaniudtai bid ch gesn ted nar shig negdej temzeh tsag n bolson shuudee
2014-02-26
хэрэглэгч:
байрны талбай дутлаа л гэх юм. өөрсдөө хэмжиж чадахгүй болтлоо дорой болсон юм уу. байрны талбайг ол гэвэл 5 ангийн хүүхэд олж чадна шүү дээ. ээ хөөрхий гэж ...
2014-02-26
irgen:
iim luivarchin hulgaich companiin barisan oron suutsand orchihgui yumsan
2014-02-26
ukasan:
taigam altai companias 50.5 metr kvadrat bair avlaa gesen chini 48 meter bolchihloo oilgohoo bailaa
2014-02-26
viva:
энэ вивм сити хороололд амьдарч байгаа хүмүүс орон сууцанд амьдарч байгаа хирнээ гэр хороололд амьдарч байгаа юм шиг байнга усны гачаалалд орж байна. сард 1-2 удаа хэрэглээний усаа бүтэн өдрөөр байнга тасална. контороос нь асуухаар засвар үйлчилгээ хийж байна гэнэ. төвийн системд холбоогүй өөрсдийн гаргасан худгаас цэвэр ус нь хангагддаг гэсэн. ашиглалтанд ороод 1 жил болж байж байнга эвдрэл гарна. ийм байдлаар оршин суугчидыг байнга хохироож байна. контор нь хувийнх болохоор дуртай үедээ усаа хаах юм.
2014-02-26