Улс төр, нийгмийн амьдрал аядуухан үргэлжилсэн өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
6
Ялын хэмжээ багадав уу
6
Сүүлийн үед болж буй шүүх хурлууд хэдэн өдрөөр үргэлжилдэг уламжлалтай болов. Үүнийн нэг жишээ нь татварын Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох хэргийн шүүх хурал. Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд таван өдөр үргэжилсэн шүүх хурал эцсийн шийдвэрээ гаргажээ. Анхан шатны шүүхээс Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял, Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулсан байна. Харин Ч.Гансүхийн нууц амраг гэх н.Бямбасүрэн нарын нэр бүхий татварын байцаагчийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. АТГ-аас мөрдөн байцаалт явуулж, нийслэлийн Прокурорын газарт хянасан хавтаст хэрэгт Ч.Гансүх нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, татварын улсын байцаагч нарын дүгнэлтийг хүчингүй болгуулсан хэрэгт шүүгдэгчээр татсан юм. Ингэхдээ улсын төсөвт төвлөрөх ёстой онц их хэмжээний буюу 5.147 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээгүй, 1.519 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар авч, хөрөнгөжсөн хэмээн буруутгасан юм. Ямартай ч шүүхээс тэдний гэм буруутайг тогтоолоо. Харин ялын хэмжээ хэр бодитой вэ гэсэн асуултыг үлдээлээ. Жирийн иргэд татвар төлөх гэж хөлсөө дуслуулан зүтгэдэг. Гэтэл төлсөн татвараар нь цөөн хэдхэн хүн хагартлаа баяжиж, бах таваа хангаж суудаг нь харамсалтай.
5
Мөн долоо хоногт эрүүгийн салбарт хэд хэдэн үйл явдал өрнөлөө. Тухайлбал татварын байцаагч Ч.Туяад анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 22 жилийн ялыг Дээд шүүх хэвээр үлдээсэн бол АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэргээр хоригдож буй Ч.Баттуулын давж заалдах шатны шүүх хурал долоо хоногоор хойшиллоо.
5
Харамсалтай явдал
6
Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн Алтай таван богдын Малчин оргилд авиралт хийн, бууж явах үедээ осолдож, амиа алдсан таагүй явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Гавьяат тамирчин Л.Болдбаатарыг эрэн хайх ажиллагаа тав хоног үргэлжилж, түүнийг сарын 20-ны өдрийн 17:00 цагийн үед олсон ч харамсалтай нь амиа алдсан байжээ. Тэрээр охин Б.Үүрцайхын хамт Алтай таван богдын 4050 метрийн өндөртэй Малчин оргилд амжилттай авирсан аж. Гэвч буух үедээ осолдож, амиа алджээ. Тэрээр 8000 метрийн өндөрт гарсан Монголын анхны уулчин юм байна.
5
Тэр даллагч байж чадав уу
5
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia-2014” чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилж өндөрлөв. Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд өрнөсөн “Coal Mongolia-2014”-өөс дээр дооргүй их зүйлийг хүлээсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадын талтай нүүрс боловсруулах, экспортлох чиглэлээр яриа хэлцэл хийсэн, 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлэхээр тохирсоноо дуулгасан нь гялтайх мэдээ байв. Харин ажиглагчдын үзэж буйгаар шинээр хөрөнгө оруулагчдыг даллах гүүр болж чадаагүй бололтой. Үүнийг гэрчлэх нэг зүйл нь гадаадын төлөөлөгчид тун цөөхөн. Нүдэнд ил харагдах өнгөц дүгнэлт тийм ч таатай байсангүй. Нөгөө талаар нүүрсний салбарт шинээр хэрэгжиж төсөл хөтөлбөр гээд хэлчих зүйл байхгүй бололтой. Шинэ төсөл хөтөлбөрийг танилцуулж, хөрөнгө оруулалт татах нь том зорилго. Гэвч ийм зүйл хомс байсан нь нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхол багассаныг илтгэнэ.
5
Шүлхий хүрээгээ тэлсээр
5
Морь жил золгонгуут монголчуудын өмнө тулгарсан нэг гамшиг нь шүлхий өвчин байв. Сүхбаатар аймгаас эхэлсэн шүлхий өвчин хүрээгээ тэлсээр буйг онцгой байдлын албанаас мэдээлж байна. Өнгөрсөн бямба гаригийн мэдээгээр Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сумдад 1 665 үхэр өвчилснөөс 1 620, Хэнтий аймгийн Галшар суманд 338 үхэр өвчилснөөс 338, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад 360 үхэр өвчилснөөс 319 үхрийг устгажээ. Гурван аймгийн 12 сумыг хамраад буй шүлхий өвчнөөр нийт 2 363 үхэр өвчилснөөс 2277-ыг нь устгаад байгаа аж. Энэ нь өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт 51, Дорноговь аймагт 30, нийт 81 мал нэмж өвчлөөд байгаа үзүүлэлт аж.
5
В.Бат
Уншиж байна |