Сөүлээс авчирсан чихэр “VISA”
2014-02-18

Ойрд бензин шатахуун өссөн, шүлхий ийш тийшээ үсэрсэн гээд олон тааруу мэдээний хажуугаар нэг содон мэдээ хэвлэл сайтад голлоод байх юм. Энэ мэдээ  чимээний дараа хүмүүсийн дунд нэг сэдэв олон хувилбар яриа бий болоод байгаа дуулдана. Гэр бүлийнхэн ярьж байна. “Өө тэгээд Өмнөд Солонгос визгүй болоод ирвэл бөөнөөрөө явья даа. Тэнд өвөлжиж байя, утаагүй гэсэн”. Хоёр найз ярьж байна. “Кореа визгүй болчихвол хоёулаа нэг очиж үзье дээ, Сөжү сөгнөж үзье...” Эхнэр ярьж байна “За солонгос визгүй болчихвол ханийхаа царайг хажуугаас нь нэг харья байз...” Хоёр оюутан ярьж байна. “Со визгүй болчихвол тэнд л сургуульд орохыг бодьё доо, энд сурах гэж гурилдаж байнаа...”

_

Дээрх ярианд хэрвээ гэсэн угтвар бий. Хэрвээ Солонгос визгүй болчихвол хэн яах гэж явах вэ, бас хэн үлдэх вэ монголдоо. Ойр орчныхоо хэн нэгнээс асуугаад үзвэл бараг тал нь аль хэдийн яваад ирсэн ба үлдсэн тал нь ямар ч байсан нэг яваад үзнэ дээ л гэнэ. Харин тэнд очиж ажиллая, эрүүл мэндгүй, гэр бүлгүй больё гэх хүн одоо бараг гарахгүй. Гэхдээ хүн бүр шахуу виз нь асуудалгүй бол зүгээр нэг очоод үзчихье гэнэ.

.

Яагаад бүгд тийш сониучирхаад байна. Жил бүр улсынхаа батлан хамгаалах зардалтай тэнцэх хэмжээний мөнгөөр соёлын сурталчилгаа довтолгоо зэрэг явуулдаг болохоор нь татагдаад байна уу. Үгүй, зүгээр л хүн бүр Солонгосыг магтаж байна. Суваг бүр солонгос драм гаргаж байна. Эндээс үүссэн дам гэж болох Солонгосын тухай сайн сайхан ярианы түүвэр бол их бий.

.

“...Тэнд чинь нэг төмөрний булан дамжилж тавьж байгаад сардаа хоёр сая төгрөг авчихаж байна. /үнэндээ бол 10 цаг босоо зогсож халуун төмөр гараар зөөж байгаа юм/. Тэнд чинь Христийн элч ирээд сарын будааг нь үнэгүй өгчихөж байна. Олон гэр бүл эндээс сэхэж, орон байр, машины лизинг төлөх доллароо энэ орноос гуйвуулж авч байна. Солонгос явсан хүн муудлаа гэж дуулдахгүй байна, харин ч ирчихээд гэртээ тогтохгүй, буцна гээд байна... Хэн нэгнийгээ Солонгост ажиллаж байгаа гэвэл “Өө боломжийн орлоготой юм байна, зээл ав” гэж хүн тоож байна. Солонгос явахад адилхан хар толгойтой халзан духтай болохоор ядаж гудамжинд чичлүүлээд байхгүй тэнээд байж болно. Хэлийг нь өдөртөө сурч болдог гэсэн...” гээд Солонгосын олон сайхан цуварна. Нэг талдаа үнэн. Солонгос оронд аялах хийгээд “мөнгө хийх” давуу талууд бий. Гарах боломжийг нь хаагаад байх тусам хүмүүс зүтгээд байгаа энэ орон руу бид хоосон гараад мөнгөтэй ирдэг байсан үе бий. Гэхдээ гэртээ, эх орондоо идээшихгүй болчихоод ирж байна. Гэрээт хугацаандаа эзэндээ үнэлэгдэн солонгост гурвантаа “улирсан” залуу ахиад гуравхан жил гэж буцах визээ эхнэрээсээ гуйж байна. Солонгост үнэнч ажилласан залуучуудыг “эзэд” нь зардлыг нь даагаад эх орноос нь буцаагаад сугалаад авчихаж байна. Ийм сугалаанд өнөөх визнийх нь хэцүү хатуу үйлчлэхгүй. Гэхдээ эхнэр нь хамт ирэх бол виз гарахгүй гэсэн болзол хэвээрээ. Энэ буцаж дайжаад байгаа зайг нөхнө гэж байсан баян агентлаг хаашаа чимээ тасарсан бэ. Хэдэн хүнээ эх оронд нь авчирсан бэ. Ядаж ирснээс нь хэдийг авч үлдсэн бэ.

.

Тайлан тоондоо ч сайндаа манай төрийнхөн, баахан зарлага баримт, яс тулсан баланс нэг газраас гаргаад л ирэх байх.  Гэхдээ үнэндээ юм хийсэн гэхэд хэцүү. “Зөгийнүүдээ, үүрэндээ ирцгээ, Монгол өөр болсон, зүгээр л ирээд над руу залга” шахуу юм ярьж дэлхийгээр тарсан эх орон нэгтнүүдээ эргэнгээ дайлуулж цайлуулж хариуд нь гоё дуу дуулж өгч уйлуулж байгаад ирсэн төрийн мөнгөөр аялагчид хаачсан юм бол. Зөгийг үүрэнд нь дуудах энэ аянаар Солонгосын хэдийг Жанцанноров гуайд даалгаж амьд тоглолт, ая эгшгээр далласан бол, Анхаа, Халиунаа гэсэн гэр бүлийн хосыг Европоор аялуулж Монголчуудаа уйлуулсан. Энэ бүх зугаалганд зөгийнүүдээс татвартсан овоо мөнгө урссан. Бодвол олон залуучууд хоёр хосын дууг дагаж аялж байгаад нэг мэдэхэд эх орондоо ирчихсэн байсан байх. Энэ бүх зөв санааг нь үгүйсгэх гэвэл муухай. Гэхдээ төр залуусаа эх оронд нь хүлээж авах гэж  юу бэлдсэн байсныг буулгах гэвэл хэцүү.

_

Үгэнд нь итгээд хүний газар олсон босгосон байрь суурь, ахуй орчноо зориг гарган хаяад эх орон, гэр бүлээ гээд ирсэн залуучуудыг хэн гэдэг төрийн амлагч төлөөлөгч Буянт-Ухаа дээр цэцэгтэй угтаж, ажлын байрыг нь зааж өгсөн юм бэ. Олон залуу ирээд буцах минь л гэж байна. Тэгэхэд зөрж очоод л ирээрэй гэж уриална, харийн нутаг давчдаад байна гээд л хосолж дуулна.

.

Нэгэн цагт Солонгос орон зорилготой тэвчээртэй хүн зорьдог орон байсан. Харин одоо улстөрчдийн очих дуртай газар болсон мэт. Ойр ойрхон зайд сайдууд Сөүлд очиж ирэхдээ “Тэд маань улам л сайн сайхан болоод байна. Бид баахан эргэж тойроод нэг төв нэмж байгуулаад, хэдэн ах дүүгээ ажилтай болгоод  ирлээ” гэх юм ярьдаг болж. Цэрэгт байгаа хүүд чинь баадантай юмыг чинь өгсөн шүү гэдэг шиг нөгөө визний асуудлыг чинь ярьсан шүү, Хангүг түншүүд бүтээнэ гэсэн гэж уулзалт болон хэвлэлээр сайхан мэдээ цацах нь бүр уламжлал бас улиг болчихсоныг зарим нь мэдрэхгүй юм.

_

Манай дарга сайдууд дараагийн удаа явахдаа Сөүлээс арай өөр чихэр өвөртөлж ирвэл сайн байх юм. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Хэн эх орноосоо явж тэр Солонгост л ажиллая, махаа зулгаая, зугатья гэж гуйгаад байгаа юм бол доо. Харин ч эсрэгээрээ харьд байгаа нэгийг минь авчраад өгөөч, энд ажиллах амьдрах орчныг нь бий болгоод өгөөч, элэг бүтэн байцгаая гэж гуйж байна. Мэдээж Гадаад харилцааны сайд ч тэр төрийн түшээд маань удаан хугацаанд боловсруулсан үр дүн гарахуйц олон төсөл санал, гадаад харилцааны олон өнцөгтэй асуудлуудыг тавьж ярьсан л байж таарна. Зүгээр л нэг самгибсал идэж сөжү уусаар байгаад ирээгүйг ойлгож байна. Хамт дагаж явсан хэвлэлийн сурталчлагч нар нь айлчлалын үр дүнд бөөгнүүлсэн богцоос нь буруу сугалаа хийж зөвхөн визний асуудлыг хамгийн гоё чихэр гэж бодоод гайхуулаад эхэлсэн ч байж магадгүй.

_

Виз чухал байгаа. Мөнгө барьцаа гээд дарамт ихтэй байгаа нь үнэн. Цагаач ихтэй орны хувьд виз нь хатуу байхыг нь ойлгож болох ч одоо Монголчууд бас өөр болсон гэдгийг л Солонгосчуудад сайн ойлгуулах нь чухал байх. 10-аад жилийн өмнө эрүүл саруул, өр зээл тавьсан залуус минь мөнгө хийхээр энэ орныг зорьдог байсан бол одоо биеэ эмчлүүлэх гэж мөнгөө атгасан Монголчууд Сөүлийн визэнд дугаарлаж байна. Монголчууд визгүй болж танай орон руу нүүх гээд байгаа бус танай оронд очиж мөнгө оруулах гээд байна гэдгийг ярих ёстой. Зүгээр яахав, эр нөхрөө оруулчихаад араас нь очиж уулзаж чадахгүй байгаа эхнэр хүүхдийг нь чөлөөтэй явуулаад ирүүлдэг болгоход наад виз чинь “фрий” байх хэрэгтэй байна гэдгийг яривал хэн хэндээ хаялгатай үр дүн гарч магадгүй.

_

Солонгост визгүй нэг очоод, аялаад ирэх олон хүнд гоё санагдана. Харин тэнд байгаа залуус маань Солонгос дахь ажлын байрнаасаа эх орондоо байх ажлын байранд цалингаа хадгалаад шилжин ирдэг бол бүр “Чува” болох юм. Бид мөнгөтэйдээ биш гэр бүлтэйдээ, эх оронтойдоо тэвэр дүүрэн жаргалтай, гайхуулах юмтай гэдгээ ухаарсан улс. Солонгосын виз гоё чихэр байхаа больсон.

.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
la luna:
www.la-luna.mn та манай онлайн дэлгүүрээс өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-22
aagii:
xyatad viz baihgui oros viz baihgui bainga orj garj bolj bna teglee geed bidnar tend amidrahiig husdeggui terentei yag adilhan vizgui bolchihwol bid nar neg hoerhon yawaal dahij yaw *rdlaga baihgui tend amidrah hun tsuuhun bolno yumiig horih tusam tii*e temuuldeg yumaa vizgui bolwol taarnaaaaa
2014-02-21
aagii:
xyatad viz baihgui oros viz baihgui bainga orj garj bolj bna teglee geed bidnar tend amidrahiig husdeggui terentei yag adilhan vizgui bolchihwol bid nar neg hoerhon yawaal dahij yaw *rdlaga baihgui tend amidrah hun tsuuhun bolno yumiig horih tusam tii*e temuuldeg yumaa vizgui bolwol taarnaaaaa
2014-02-21
aagii:
xyatad viz baihgui oros viz baihgui bainga orj garj bolj bna teglee geed bidnar tend amidrahiig husdeggui terentei yag adilhan vizgui bolchihwol bid nar neg hoerhon yawaal dahij yaw *rdlaga baihgui tend amidrah hun tsuuhun bolno yumiig horih tusam tii*e temuuldeg yumaa vizgui bolwol taarnaaaaa
2014-02-21
aagii:
xyatad viz baihgui oros viz baihgui bainga orj garj bolj bna teglee geed bidnar tend amidrahiig husdeggui terentei yag adilhan vizgui bolchihwol bid nar neg hoerhon yawaal dahij yaw *rdlaga baihgui tend amidrah hun tsuuhun bolno yumiig horih tusam tii*e temuuldeg yumaa vizgui bolwol taarnaaaaa
2014-02-21
aagii:
xyatad viz baihgui oros viz baihgui bainga orj garj bolj bna teglee geed bidnar tend amidrahiig husdeggui terentei yag adilhan vizgui bolchihwol bid nar neg hoerhon yawaal dahij yaw *rdlaga baihgui tend amidrah hun tsuuhun bolno yumiig horih tusam tii*e temuuldeg yumaa vizgui bolwol taarnaaaaa
2014-02-21
aagii:
xyatad viz baihgui oros viz baihgui bainga orj garj bolj bna teglee geed bidnar tend amidrahiig husdeggui terentei yag adilhan vizgui bolchihwol bid nar neg hoerhon yawaal dahij yaw *rdlaga baihgui tend amidrah hun tsuuhun bolno yumiig horih tusam tii*e temuuldeg yumaa vizgui bolwol taarnaaaaa
2014-02-21
aagii:
xyatad viz baihgui oros viz baihgui bainga orj garj bolj bna teglee geed bidnar tend amidrahiig husdeggui terentei yag adilhan vizgui bolchihwol bid nar neg hoerhon yawaal dahij yaw *rdlaga baihgui tend amidrah hun tsuuhun bolno yumiig horih tusam tii*e temuuldeg yumaa vizgui bolwol taarnaaaaa
2014-02-21
zochin:
so-g muulah yum bish shude.mongoliin tal huwi ni so yawj amidralaa deeshluulsen. ajillaj amidarhad ih taatai saihan oron.vizagui bolgowol irj ochood baiwal bolohgui yum yu baih wede zuw bichsen bna
2014-02-20
okokok:
evrop ochood iree solongosiig xaraad durgui xurne,xujaa,xujaa,mongoliin tomchuud germanaas exelsen dee.
2014-02-19
tttttttt:
mongo xaraad xujaad sain boldogoo bolio,so-gui amidarch baigaa xumuus mongoliin 90-xuvi bna.
2014-02-19
bbbb:
unen butku bairshuulah 14 sayiin bankind hiigeed dansan dahi munguu uzuuled bhad visa uguugui ta ergej irehgui bh magadlaltai ch geh shig end 14 saytugruguu haychaad tend uhsen uliigee hiih ve dee ter 7-14 say bairshuul gedgee bolimoor yum visa uguhgui l yum bol
2014-02-19
монгол:
хоёр орны иргэд визгүй болбол монголчууд харин ч эх орон руугаа их ирцгээнэ. мөн нэг санаа хэлэхэд умард өмнөдийн салж хагацсан ахан дүүсийг хооронд уулзуулъя гэж солонгост том кампанит ажил болдог гэсэн. тэрэн шиг монголчуудыг /гэр бүлийн гишүүдийг/ хооронд нь уулзуулж байх том кампанит ажлыг төр засгийн зүгээс санаачлан явуулмаар байна. яг үнэндээ монголчуудын нэг бүхэл бүтэн үеийнхний тал нь, бараг талаас ч илүү хувь нь тэнд ажиллаж амьдарч байна.
2014-02-19
zochin:
hudlaa neeh solongosiig muulsan ulsuud tgd mashiniig ni oruulj unaad huwtsasiig ni omsood hunsiig ni sain gd heregleed bdagaa bolichihoo ch sain tal olon bhad muu taliig ni urgelj yarih yum. manai mglchuudiin tm hun chanart bgaad bgaa ni haana bgan? hari orond bj biye biyeniigee zodoj nudej alj talj erchuud ni hurtel olon nudeeree hormion don tussan yum shig hariin huuhnii ogzog bogs olon niitiin gazar barij awch nudnii bulai bolood bhad. mgld bgaa humuust bol so d bga mglchuudiin payan sonsogddoggui l biz. yadaj so d ajillah nohtsol ni arai deer bas eruul huns adgiin naad zah ni buten biye ugaachih duush saun ni ih ba.
2014-02-19
zochin:
goe bichjee nulimas dusluulav
2014-02-19
зочин:
хий хоосон атаархаад яахав.сайны нь сайжруулаад дуурайх хэрэгтэй.солонгос бол японы сайныг нь сайжруулж дуурайсаар хөгжсөн юм шиг санагддаг.тэр орныг муу хэлж,тэнд ажиллаж байгаа залуусаа муу хэлж албадаж авчирана гэж тэнэг хүний зан.тэрний оронд ядаж долларын ханшаа буулгаач,ажиллах нөхцөл ямар байна нарийн судлаач.тэнгэр газар шиг зөрөө их байнадаа
2014-02-19
zochin:
zub sedeb hundjee ajil hereg boldog bol 10 jil bolchood eleg buten amidralig songohgui ybaad baigaa hun bn aa hudulmuriin birj ingej 3 dahi udaagaa gereegeer ybuulj bgaa bj ar geriin sanaliig sonsdog bolmoor ym aa darga deer ni ch bi orj baisan
2014-02-19
баярхүү:
больё оо оооооооооооооо
2014-02-19
visa:
visa bol usa s hunglulttei. sanagdsan. dansand mungu bairshuulaad ireed huugee tootsood avchih.
2014-02-19
otgoo:
10 khonog ayalaad irsen. tseverhen huniig hundleliig tend harsan. savtai bol usaa unegui uudag . oo unegui mash tseverhen. manai hudaldaani tubuudiin oo unetei bdg. buh um tseverhen dajgui sanagdsan. muu zuiliin humuus helj bga bga. baigaliin bayalggui murtluu bayan uls bna lee..... huniii hudulmuruur bayajsan uls gehed bnoo...
2014-02-19
бодлогын алдаа:
солонгосын савангийн дуулиар тархийг нь угааж байхад дээрээс нь визгуй болгоно гээд явж байдпг буруу шуудээ.
2014-02-19
mglman:
hariltsan vizgvi bolgoj bolohguiee harin viz medvvlhed bvrdvvldeg asuudliigl jaahan uyn hatan bailgaj ugvul boloo shvvdee tegehgui bol 2 ornii hileer hogiin garuud ih orj garna
2014-02-19
zaya:
baruunii orond nuhtsul ni iluu. uvduud akt avhad l tsalingiin 80% avna. huuhed 18 nas hurtelee emnelgt unegui uilchiluulne. shudnii emchid unegui uzuulne, huuhed
2014-02-19
zaya:
solongosd chin amidrah bair hetsuu gee bizdee, bid europod chuluutei bairand amidarch bauna. huuliin daguu ajil erhlegchi niigemiin daatgal tuldug, tetgeveriin mungu bas olon jil ajiluul avna, emegteichuud turj amarjih ym bol ehiin amraltiin mungu gej tsalingiin 80% huvia avaad gertee huuhedee haraad suuna. baruunii orond arai l deer
2014-02-19
zochin:
za za chuva chuva kkkk
2014-02-19
mngi:
solongost yas ajillaad mungu huraagaad irvel hamaagui deer l dee.mongold tsalingaas tsalingiin hoorond butegui ee.
2014-02-19
bibi:
solongos visa-gui bolson ch ochihgui ee.
2014-02-19
gfcgfc:
solongos 30 honogiin visagui bolbol haaya ochij concert uzvel zugeer yum oor yuu hiih ve?
2014-02-18
zochin:
za bolidoo so visagui boloh n bitii hel ulam changalaad bhad bitii tiim ulgeriin yum yrij bgaach 3 sariin umnu 10 say bairshuulaad yvdag bsan bol odoo 7000 dollar neg ch udur uldegdel n dooshilj bolohgui buten sar hadgalah estoi deerees n buten unchin salsan hunii huuhed visa mduuleh bolomjgui niigmiin datgal tulduggui bol bur visa meduuleh erhgui geed ulam changaaraad bhad visagui bolno gej yun ulger ve ta nar end ingej tsetserhej bhiin orond yumiig boditoor haraach ulam l changaraad bhad manai ulsiin said ailchillaa geed ulam changaruulsan yumaa 1 sariin dotor hezeech dahin zasaj zalruulahgui hervee visagui bolchuul mongolchuud bugd harlana gd zayandaa visagui bolohgui maybe hunguuruud 4000 dollar bolj magadguil yum medeej bich bs mongoldoo saihan amidarch bolhoor bolson gdgiig medne gehdee zaluu uyiinhen gdag* yvj yum uzej bu*as suraltsaj amjiltiin nuutsiin olj harj chadaj bj ulsaa hugjuulne endee bgaad busdiin amjiltiig olj harj medej chadahgui bol uls hugjih n bitii hell ulam l sununu ta nar bodood uz 5 jiliin umnu mongol hunii hun chanar yamar bailaa odoo yamar bn hun hunee bgaad bn shu de
2014-02-18
sanaa:
yamarch l baisan eh ornoo hogjuulj chadsan uls.tednees surah yum ih gedegt ergelzeh hungui.
2014-02-18
ddddddd:
солонгос шиг хөгжилтэй болсон цагт монголоороо бахархая даа.. дандаа гаднын м хэрэглэж байж цээжээ дэлдээд яана. ядаж очоод туршлагыг нь судлаад өөрсдөө хийх хэрэгтэй
2014-02-18
harlasan mongol:
solongosit visagui bolj bolj bainaa.hervee unerheed baival bolichooroi.udahguiee solongosuud oorsnoo mongoloos guih tsag irnedee.harj l baigaarai.bi ter ued zaaval so zartstai bolnoo zaa
2014-02-18
zochin:
odoo solongost mungu khiikh ymarch bolomjgui . kharin utaagui ni l unen dee
2014-02-18
hulguu.:
amar hyalbar argaar mungu oloh gesen nuhdvvd l so yawah muruudultui bgaa ene mongol oron huwi hvn uuruu l hicheej hiij zvtghej chadwal amidarch bolj l bna.minii eh oron saihaan etsest n helhed ezen hicheewel zaya hicheene, gedeg vnen yumdaa gej.
2014-02-18
зочин:
ёстой виз энэ тэрийг нь сайн харж үзэх хэрэгтэй бна суралцаж байгаа хүүхэд дээрээ очиж хэд хоног хоолыг нь хийж өгөөд тус дэм болчоод ирэх юмсан гэж 4 жил бодож бна ээж дүүдээ 3 удаа урилга явуулсан даанч 10 аас дээш саяг байршуул гэснээс бүх зүйл өнгөрсөн дөө маш харамсалтай
2014-02-18
зочин:
ёстой виз энэ тэрийг нь сайн харж үзэх хэрэгтэй бна суралцаж байгаа хүүхэд дээрээ очиж хэд хоног хоолыг нь хийж өгөөд тус дэм болчоод ирэх юмсан гэж 4 жил бодож бна ээж дүүдээ 3 удаа урилга явуулсан даанч 10 аас дээш саяг байршуул гэснээс бүх зүйл өнгөрсөн дөө маш харамсалтай
2014-02-18
hagii:
xujaagaas oor um baixgui,amerik,evropd delxiin xamgiin sul doroi xumuus gej xuuxnuud n ix shooldog.mongolchuudaa bie xogjuulee,so,xujaagaas yalgarax xeregtei bna.
2014-02-18
ganga:
eh orondoo hairtai humuusiin sanaand taartal bichsen bna
2014-02-18
үнэн:
солонгост очиж амьдралаа дээшлүүлсэн хүмүүс монголчуудын хэдэн хувь байгаа бол гэдгийг мэдэх нь мэдэх л байхдаа. харийн оронд оч гэж хэн ч гуйгаагүй энэ орныг муулаад ч хэрэггүй дээ .
2014-02-18
gerel:
mgl d tegeeed haana ter ih tsalintai ajl chin bnaa so d ydahda tsalin undur hooltoi bairtai eruul huns amar taivan orchin tsever uilchilgeenii gazaruud ni hurtel hunii tuluu humuus n eyldeg so humuus uursduu ch gesen ajilsag adilhan ajllaj bgaa bha
2014-02-18
vizgui no :
vizgui yavj bolohgui sh dee heden haltar ohid maani ereend mynga myngaaraa bna daa odoo arai gaigui ni umaahum bolno sh dee
2014-02-18
sain setguulch :
uuluh yum algaa huu demjij bna gj jigteihen er ni bol hurun* niigemd hul taviad udaagui irgedee heden zuun jiliin hahir hatuu niigemd irgenshtsen humuus ruu uursdiinh ni duraar yavuulj bolohgui l dee bodlogo heregtei
2014-02-18
kukulkan:
solongsouud mongold ih muu baidag. mongolchuud l suid chaavas doo zolbin nohoi shig setgeltei humuus shuu. zodood baihad suule sharvaal dagaad baidag. ichmeer undesten
2014-02-18
anhaa:
bitgii *ldaa golog mini haan chi hoer saua togrog abdag um be solongost odort 16tsag ajilaj baij naad mongiig chin abna za
2014-02-18
hhhh:
evropd ch koreag guitseh gaigui tsalin ogdog ajiliin bair elbeg alga shte.usa.d mglchuud bas l so humuusiin door ajilladag.usa.guud tooj ajild avahgui l bn shte
2014-02-18
monkor:
so.d dollar 1065 won mgld dollar 1780 togrog bga.1 won mgld 1,65 tai bna. so.d 2say~s 3,5 say wonii tsalin avna.mgld 400~800 myngan togrognii tsalin avna.so.d ajil ni bair hooltoi.aliig ni songoh ve
2014-02-18
даший:
со нар оросуудад визгүй болчихоод монголчуудад хатуурхаад байгааг юу гэж ойлгох вэ
2014-02-18
зочин:
тэгээд визгүи болсон юмуу оилгогдохгүи юм бичжээ.............
2014-02-18
enkhuchiral:
mongolchuudaa ekh orindoo ireechee ger bvlteigee eleg bvten amidar odoo so sonin bi*e mgld oo ajillaachee hiij chadah l yum bol tsalin sain bgaa sh dee 발리 와....~!!!!!♥
2014-02-18
ганаа:
ганц хоёр солонгос хүүхэн наачаад ирье
2014-02-18
oonoo:
mor ajil hiij bgaa humuusee yanz buriin tatwaraar daramtlahgui demjeed bwal bugd mongoldoo amidarmaar bgaa. getel esregeeree hulgaich luiwarchdaa demjeed hiilj bgaad huuli gargaj ard tumnee shulaad bhaar hen end togtoh we dee. yadaj toriin alban haagchid ajlaa hiij chadahgui yumaa.
2014-02-18
zochin:
iimerhuu teneg setguulchdiin balgaar solongos oros shig buruu harval ene setguulch ard tumniihee ariig daah yum baih daa.
2014-02-18
зочин:
визгүи болчихвол зүгээр юмаа мэдээж бүгд явахгүи нь оигломжтои шүү одоотэр өндөр шалгуур хэцүү баина шүү барицааны мөнгө , урилга хоёр бүтэхгүи шүү ядаж өвөл утааны үеэр яваад ирвэл саихан л юм өгөөжтэи орон шүү ямарч баисан тэнд ажилаад явсан нохои яс зууна гэгчээр 2 өрөө баир унах унаа хиисэн шүү өр зээлгүи амар таиван л баина ёр нь их амар амгалан ямарч уур бухимдал асуудал багтаи саихан л газар манаих хаашаа харна уур уцаартаи хүмүүс бөөн түгжрээ утаа баина шүү одоо яах билээдээ орчин нь иимэрхүү юм чинь.......
2014-02-18
зочин:
монголд барилга дээр ажиллад биегүй бас хураасан мөнгөгүй болж бна.адууны өмхий яс өөх чанасан шөлөнд будаа хаяд өдрийн хоол.олон жил идсэн хүн доторгүй болно гэсэн үг.хайран залуучууд минь.харин солонгост ажилаа сонгож хийж болно .барилын хог шүүрдэж цэвэрлээд 100 мянган төг өдөртөө авдаг.бас хэнч юу ч өмсөөд явж байсан хиргүй л бол хүн илүү хараад байхгүй.тайван улс.манайх тийм болох арай болоогүй л байна
2014-02-18
tuya:
ene vnenshdeee goe xelsen bn
2014-02-18
би монгол хүн:
одоо солонгос моод биш болсон. монголын олон гэр бүл солонгост явсан шалтгаанаас салж үр хүүхэд нь өнчирсөн, олон залуус насны залуугаараа өвчтэй эрэмдэг зэрэмдэг болсон, олон залуус сөөжүү архинд орж гудамжны архичид болсон,олон залуус солонгос эзнээ долигодог боолууд болж монголд ирсэн хойнооч тэнүүлч солонгосыг хараад долигонодог болсон,олон залуус хүний газар амь насаа алдсан,олон охидууд солонгос эрчүүдийн боол гэрийнх нь зарц болсон ийм байсаар байтал юунд солонгосыг шүтнэ вэ. хамгийн муу санаатай хүн чанар муутай улсуудаар солонгосууд дэлхийд шалгараад байгааг сонсож мэдсээр байж яагаад тэдний урхинд орсоор байна вэ. солонгосууд одоо монголд ирж монголчуудыг дээрэлдэг боолчилдог болж байна. христын шашин, солонгос хоол ёс заншлаа монголчуудад тулгадаг болж байна. монголын тусгаар тогтнолыг алдагдуулж байна. монгол хүний омог бардам зан чанар солонгосуудад нухлагдан устах ёстой юу
2014-02-18
yanaa:
ugui eruu.ene zaluus zalhuudaa ajil hiihgui gd bgaan bish shhde ajild orii geheer hamaatan sadanguud baidgshtei.
2014-02-18
suvdaa:
bairaa 20005 ond zaraad so ybsan odoo bair abah gesen chin bairni vne 10 dahin osson b,na bair ch abch chadahaa bailaa bairaa zaraad so ybval nad shig l bolno shvv
2014-02-18
виза:
ойлгосонгүй, визгүй болсон юм уу хаашаа юм
2014-02-18
incheon:
saihan bichjee.ervvl mendiin vzleg geed l mongol zaluusiig sorlood yawuuldag hariud ni naad zahiih ni nuruuni owchtei irdeg.
2014-02-18
4545:
сайн бичсэн байна.
2014-02-18
saak:
өмхий солонгосд очиж юуу хийнээ биеээ бодоцгоо монголчуудаа
2014-02-18
dsahka:
unshad aimaar hundreltei bna. yadaj eniigee neg evteihen hiij bolohgui yum uu
2014-02-18
зочин:
хөндөх ёстой сэдвийг сайн гаргаж бичжээ.солонгосыг муучлах ч сайнлах 2 талтай.тэнд ажиллаад амьдралаа дээшлүүлэн сайхан амьдарч байгаа зөндөө иргэд маань бүгд ч өвчтэй зовлонтой болчихсон нь үгүй шүү.аль ч оронд хэн биеэ хэрхэн авч явахаас бас л шалтгаална.мэдээж ажлын цаг урт нөхцөл зэрэг хамаарна,гэхдээ л хувь хүний өөрийн хандлага нөлөөлдөг.солонгосууд маш ажиллаг хүмүүс олон дотор сайн муу аль аль нь бий.гэхдээ л бид нар хамгийн мундаг нь л байсан.монголдоо ирээд олсон хэдээрээ одоо ч ажилгүй хэрнээ залгуулж л явна.ажил хайгаад үнэн сэтгэлээсээ ажиллана гээд очихоор өө та 40 гарчихаж гээд хүний тооноос хасчихаж хөдөлмөрийн бирж дээр очиод бүртгүүлэхээр компани менежерүүд бүр халгаахгүй.яг үнэндээ ажиллах чадвар цагт зохицох,мөнгөний үнэ цэнэ,хэрхэн зарцуулах ухааныг бид солонгос улсад ажиллаж байж мэдэрсэн юм шүү.хувийн юм хийж үзлээ ямарч дэмжлэг боломжоор хангагдах л байлаа,энд гутраагүй ээ би эвээ олоогүй хүнээ таньсангүй.тэгвэл сайн ажилчин,ажилтан больё ажиллая хиийе гээд яваад хайгаад очихоор 42 настай гээд намайг өөрөөс минь өмнө булшлах гээд байх юм.энэ яачихсан эх орон бэ?40 гарсан эр дөрөө татсан ат гэж ардын сайхан үг байдаг да.одоо миний жинхэнэ эрч хүч амтагдаж байна .за нэг иймэрхүү л янзтай эх орондоо итгэл найдвраар дүүрэн ирээд 2 жил хагас гундуухан л алхалж явна да.гэхдээ би сэтгэлээр унаагүй шүү.
2014-02-18
sokoo:
viznii nohtsol ulam l changaraasai hairan mongol zaluus hunii bool bolj hodolmoroo moljuulj eruul mendeeree hohiroh gej. ehner huuhdee orhiod irsenguud ni end eldev huuhentei orootsoldoh mongoloor neg salalt huuhed unchirult.
2014-02-18
sokoo:
viznii nohtsol ulam l changaraasai hairan mongol zaluus hunii bool bolj hodolmoroo moljuulj eruul mendeeree hohiroh gej. ehner huuhdee orhiod irsenguud ni end eldev huuhentei orootsoldoh mongoloor neg salalt huuhed unchirult.
2014-02-18
цалин:
монголдоо менежерээр ажиллахад солонгост ажиллаж байгаа хүмүүсээс хэдэн саяар илүү цалин авдаг болсон. хүний нутагт эрүүл мэндээ золиослон байж хөдөлмөрлөж чаддаг хэрнээ, эх орондоо яагаад тийм тэвчээртэй, үнэнч, шургуу ажиллаж чадахгүйг нь бодоод заримдаа гайхах юм. яахав, визгүй болог, зүгээр, юм үзэг, гэхдээ эргэж ирнэ гэдэгт нь би итгэдэг. хэдий бид цөөхүүлээ, дотроо байнга хэрүүлтэй ч, бусад улсын хүмүүсийг бодвол эх орноо гэсэн сэтгэл зүрхний мухарт нуугдаж байдаг гэж боддог шүү
2014-02-18
mmmmm:
xujaa solongos ax duu,tednees xol baiya,mongold oxid buzarlaxaas oor xiisen um baixgui,
2014-02-18
kimmmnjuhuh:
unen unen xodoonoos orj irsen ajilgui zarim negen esvel xotod ajil surguuligui zarim negen ywah sonirholtoi baigaa. bu*ar bol hun bur zutgehee baisan shuu dee
2014-02-18
зочин:
сайхан бичжээ
2014-02-18
goyo:
goyo bichjee kkk
2014-02-18
baagii:
tor ajliin bair bii bolgodog yum bish, harin ajillah nohtsol bolomjiig ni hangahad anhaardag yum. gadaadad ajil biznesiin dortei bolson zaluus ireed shineer biznes ehelj bna. tuunees bish gadaadaas irsen baagii bolgoniig hadag barij ugtah ni toriin uureg bish. manai zaluus uuniig oilgoj bgaa. harin bayarhuu ta tun buruu bodoltoi nohor bna.
2014-02-18
bbdfsfgj:
mongold odoo so.-goos ondor tsalin avch bolj b,a sh dee hen tend ochihiin
2014-02-18