Эдийн засгийн бус оюуны үзүүлэлтээ эрхэмлэе
2014-02-17

Солонгын эдийн засагтай болох нь бидний эн тэргүүний зорилт. Уул уурхай гэсэн ганц морьтойгоор би явж Бээжин сууж байна гэдэг шиг сажилна. Энэ морь маань үе үе бүдчээд эзнээ бусгаад хаячих шахна, эсвэл бүүр суучихна. Эзэн нь аригтай гамтайхан өвс хужрыг нь таарууланхан эдлээд зүтгүүлбэл дөнгүүр цогиулчихна. Гэхдээ бас олон зовлон бий. Өвлийн хайруу, хаврын хавсарга, зуны хүйтэн бороо, намрын жиндүүгээс эхлээд замын энхэл донхолын алийг хэлж барахав. Дээр нь ачааны хүндийг хэлэх үү. Яалт ч үгүй хөтөлгөө морь шаардана. Уул уурхайгаас өөр энэ гурван сая хүнийг аятай тухтай амьдруулчих арга чарга байна уу.

6

Эдийн засгийн суурь салбар болох уул уурхайд ажиллах хүчний маань долоо хүрэхгүй хувь нь ажиллаж байна. Хэдхэн жилийн өмнө дутагдалтай байсан ажиллах хүчин хормын дотор л шахуу бүрдээд илүү гарах болов. Хөдөлмөрийн биржүүдийн мэдээг ажаарай. Уул уурхайн чиглэлийн ажлын байр нүдний гэм. Хуульч, эдийн засагч мэргэжлийн халуурлын үед толгойтой болгон ийм мэргэжлээр суралцан төгсч эцэстээ хөдөлмөрийн зах зээлийг дүүргээд өнөөдөр дипломтой ажилгүйчүүд лангуу дүүргэж байгаагийн жишээ дахин давтагдаж байгаа хэрэг. Мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийг дэмжинэ гэж төр засаг тунхаглаж байгаа ч энэ салбарууд бүхэлдээ хөрөнгийн гачаалд орсон нь тунхагийг хоосон цаас болгоод байгаа юм. Мөнгө хэрэгтэй нь үнэн ч ямар арга замаар яаж жижиг дунд үйлдвэрүүдээ хөгжүүлэх бодлого нь хуудуутай бүрхэг болохоор энэ ажил урагш явахгүй байгаа юм. Үнэндээ манайхаас дор амьдралтай байсан солонгос, япончууд жижиг дунд үйлдвэрүүдийнхээ хүчээр л өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Дэлхийд данстай томоохон компаниудын хөгжлийн гараа нь жижиг дунд үйлдвэрүүд байлаа. Биднийг бодвол байгалийн баялаг маруухан энэ улсууд мэдээллийн технологи, электрон барааны салбарыг түлхүү хөгжүүлсэн.

6

Эдийн засгаа төрөлжүүлэн солонгоруулахын сонгодог жишээ. Гэхдээ үүнд чамгүй их цаг хугацааг зарцуулсан. Бизнесийн таатай орчин, татварын эерэг нөлөөллийг бий болгохын тулд он дараалсан арга хэмжээ авч гэмээн ийм амжилтад хүрсэн болохоос манайхан шиг нэгэн жилийг үйлдвэрлэлээ дэмжье гээд их наяд төгрөг төгрөг амлаж юунд зүтгэж хаана хүрэхээ мэдэхгүй зарцуулж эдийн засгаа солонгоруулчихлаа гэж хэлдэггүй юм билээ. Хэдэн сайд нар нь ёс юм шиг манай чиглэлийн ийм үйлдвэрлэл эрхлэх боломж байна хэдэн төгрөг олгочих, ирээдүйн хөгжил эндээс гэхчлэнгээр шоудаад мөнгөө дуусгачихдаггүй. Үр дүн нь ч ёс юм шиг холион бантан. Уул уурхайн алдагдлыг нөхөөд хөтөлгөө нь болчихоор унаа байдаггүй. Тэгээд л бөөн хэрүүл дээшээ өрнөнө.

6

Мах гурилаар өөрснийгөө олигтой хангаж чадахгүй байж гадагшаа экспортлох юм ярина. Зүүн аймаг нь нэлэнхүйдээ шүлхийтэй, баруун аймгийн ихэнх нь халдварт өвчний голомттой, малынх нь арьс шир нь бэлчээрийн гууранд нүхлэгдсэн ийм бүтээгдэхүүнийг гадныхан авах уу. Хоол хүнс чухал ч эрүүл ахуй нь түүнээс ч илүүд тавигддаг болсон цаг үе шүү дээ. Эдийн засгаа солонгоруулна гэж үүнийг хэлдэггүй юм аа. Цаг хугацаа хэрэгтэй. Хөтөлгөө мориныхоо тарга тэвээргийг олигтой авахуулахын тулд уналгын ганцаа гамнан тэнхээжүүлэх ёстой. Тэнхээг хаанаас хэрхэн бий болгох вэ гэдэг нь тэнэг аянчинг цэцэн цэлмэг болгох учиртай. Боловсролтой, бусдаас хол дээгүүр сэтгэх чадвартай иргэдийг бий болгож гэмээн хөгжлийн тулгууруудаа зөв тодорхойлж чадна. Төр засгаа тэнэг л гэнэ. Магадгүй олон тэнэг юм хийсэн болохоор ард түмэн нь тэгж нэрлэсэн ч байж болох. Тэгвэл энэ эгзэгтэй цаг үед тэнэг хүн тэхий дундуур нь гэгчээр ирээдүйн эдийн засгийг солонгоруулах үнэтэй мэргэжилтэн, ажиллагсдаар хангачих урт хугацааны бодлого баримталвал хойчийн нэр хүндэд нэмэртэй болов уу хэмээн санах юм.

7

Эдийн засаг солонгорч гэмээн улс баргийн цунамид дагжихгүй. Тэр солонгорсон эдийн засаг­тай болохын тулд өнөөд­рөөс бэлдэх ёстой. Хэдийгээр алсын зорилт боловч ийм эдийн засгийг бүтээх, авч явах мэргэжилтэн өнөөд­рөөс бэлтгэгдэж, өнөөдрөөс хү­мүү­жигдэх учиртай. Хөрөнгө мөнгө байвал бүү хайрла. Луу унтаж болсон юм чинь Монгол яагаад унтаж болохгүй гэж. Харин энэхэн зууртаа хөгжлийнхөө стратегийг тодорхойлоод мэргэжилтнээ бэлтгээд сөөм сөөмөөр урагш ахья. Эдийн засгийн тоон үзүүлэлт бус оюуны үзүүлэлтээ эрхэмлэе л дээ.

7

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
badamjav-t:
zohiogchiin erh gej yum medhu chi. hunii oyunii omchiig hulgailj ashiglachihaad oyunii uzuulelt yarij l bdg. oyunii uzuuleltiig chin shuuhed shalguulaad ogomz. gerch nar bii shu
2014-02-18
bar uls bolnoo:
1990 ond uul ni bar uls boloh geed uhashiisen l dee. getel haramsaltai ni morin deeree sogtuu haduurch tavargasaar baar uls bolchihloo . odoo japan . solongos shig jinkhene bar uls boloh tsag bolson baina daa.
2014-02-17
uhaalag turtei bolno gesen dee:
uhaalag turtei bolohoor shiidsen shuudee. tehleer urd ni tenegduu yum baisan bolj taarlaa l daa.
2014-02-17
20 jild hul deeree bosdog ajee:
yamarch uls 20 jild hugjliin zuv bodlogo yavuulaad hul deeree bosdog ajee. getel mongol 24 jil bolj baihad hugjliiin berhhseeltei yaduu heveer baigaad ard tumen setgel dunduur baina. ulls bayan mongol amarhan hul deeree bosnodoo. alsiig harsan tom bodlogo herejuulj ediin zasgiin hulsnii aluurchdiin zolios bolohgui baihaar delhiin hemjeend setgeh ni chuhal .
2014-02-17