“Бид” гэж телевизийн нэвтрүүлэг гардаг байлаа. Дараа нь “БИ” гэж нэвтрүүлэг гардаг боллоо. Өөрийнх нь тухай өөрөөр нь хэдэн цаг тасралтгүй яриулдаг энэ өвөрмөц хөрөг нэвтрүүлэг Н.Энхбаяр ерөнхийлөгчийн үед сүрхий мөнгө олсон гэдэг. “Чи” гэж нэвтрүүлэг мэдээж удахгүй дэлгэцнээ амилах байх. Энэ нэвтрүүлэгт “Би”-г бодвол оролцогчийг дандаа хөндлөнгийн хүмүүс магтах юм. Мөнгө төлж өөрийгөө муулуулах усан тэнэг байхгүй тул оролцогчийг магтах сценаритай байж таарах байх. Тэгээд араас нь хэн нэг нь “Та” гэж нэвтрүүлэг бас бодож олно. Улстөрчид хээгүй имижтэй байх нь дээр гэж үзэх болсон тул ийм том нэртэй нэвтрүүлэгт мөнгө төлж орохгүй. Тэгэхээр нэвтрүүлгээ дампууруулахгүйн эрхэнд хол ухаантай ч мөнгө муутай байдаг ахмадууд, хуучны хөдөлмөрийн болоод энэ цагийн эгэл баатрууд мөн жижиг дунд үйлдвэрийн эздийг голдуу урих байх. Энэ бүх шаламгай сэтгэлгээтэй, мөнгө овоо олдог нэвтрүүлгүүдийг нэгтгээд үзэхүл өнөө цагийн “БИД” нэвтрүүлэг дахин төрөх юм.
5
Харин одоо “АХА” гэдэг хөгжилтэй нэвтрүүлэгт эрхэм гишүүдийг урья. Гэхдээ энэ тохиолдолд “АХА”-г эфирт шууд дамжуулах тохиолдлыг авлаа.
5
Хөтлөгч -“Газар доор орсон ч тэвчээртэй хүлээ. Хэзээ нэгэн цагт од болох өдөр ирнэ” гэж хэлж, үүнийгээ хожим баталсан. Олон баян эрийн гар дамжин зарагдсан нэгэн төрлийн яс?
6
Эмэгтэй гишүүд- Мерилэн Монро ...
6
Хөтлөгч -Оюука сайдаа, танд боломж байна шүү...
6
“О” сайд -өө Батаар маань байна шүү дээ, ёооё ямар хүн шиг хэлж байсан юм бэ, ккк.
6
Хөтлөгч -Монголд жилдээ үйлдвэрлэгддэг архийг хэмжих нэгж?
6
Гишүүд -... /Голхүү гишүүн рүү харц шидэн тусламж гуйна/ ...тонн ёмкост.
6
Хөтлөгч -Монголыг хянадаг баян гэр бүлүүдийн тоог зарласан хүн?
6
Гишүүд -/Х-Тулга гишүүн рүү ирмэн/ “Сонгуулийн өмнө чи “Ийгл”-ээр хэдэн гэр бүл гээд байлаа” гэж тусламж гуйв.
6
Хөтлөгч -Монгол улсын эмийн үйлдвэрлэлийг баздаг, нэгэн содон машинтай хүн?
6
Гишүүд -Өө энэ тодорхой, манай Эрка ш тээ. Бас гоё эмийн дарс хийдэг юм, тэрнийх нь нэрийг асуухгүй дээ.
5
Хөтлөгч -Манай улсын хоригдлын тооны хамгийн их өсөлттэй жил?
6
Гишүүд -Нямка туслаарай, чиний үед чинь ямар жилүүд байлаа. Үхэр жил байл уу?
6
Хөтлөгч -За энд их амархан асуулт байна. Монгол улсын хувийн их, дээд сургуулиудийн төлбөр хэд байх вэ гэдгийг тогтоож чадах хүмүүс.
5
Гишүүд -Хорлоо, Лүндаа хоёр хариулчих аа.
6
Хөтлөгч -Монгол улс хэчнээн дуучин бас бөх цагдаатай гэдгийг тоолж тогтоосон анхны улстөрч?
6
Гишүүд -Өө амархан, Тэмка.
6
Хөтлөгч -Монгол улс жилдээ хэчнээн ширхэг тамхи экспортолдог талаар сайн мэдэх хүн?
6
Гишүүд -.... /СодПил гишүүнийг урдаа оруулах гэж түлхэлцэнэ/
6
Хөтлөгч -Монгол улсын хамгийн “но”-той гэрээний автор?
.
Гишүүд -/ийш тийш хэн нэгнийг хайна/ Happy- Цогт, Намсүх нар хойд эгнээнээс “Баяр дарга чинь гадаадад байгаа ш тээ ...энэ асуултыг алгасья”.
:
Хөтлөгч -Хамгийн олон тендер авдаг том компанийн төлөөлөл?
Гишүүд -Амгалуун гишүүнээ яах уу, та хариулчих уу...
:
Хөтлөгч -Солонгосын шилдэг казиночноор шалгарч байсан Монгол хүн?
_
Гишүүд -/хоорондоо дүнгэнэтэл маргалдана/ Чимидээ биш ээ, Хүрлээ биш ээ, шүлэгч Мөнхөө... нөгөө бөх хэн, ... тэр мөнгөгүй ээ... за за Чимидцэрэн гэчихье.
.
Хөтлөгч -Арай биш гэхдээ хариултыг авлаа. Дараагийн асуулт. Богино хугацаанд бэлэн мөнгө атгах боломжтой, ашиг унацтай ажлын байр?
.
Гишүүд -Төрийн алба юм болов уу?
6
Хөтлөгч -Гишүүд маань Төрийн алба... гэж амжилттай хариулаад ... бүдэрлээ. Энэ бол Нарантуул захын хаалганы мөнгө хураагч байлаа ... /рекламны цаг: Утаагүй зуухыг зөв галлах талаар 1 мин/
6
Хөтлөгч -Монгол улсын өр дарах нэгэн төрлийн өвөрмөц зүйл.
6
Гишүүд -Ногоон.. бишээ...Зэс ... үгүй ээ... Бонд бас бишээ... Нүүрс юм болов уу.
6
Хөтлөгч -Зөв, энэ бол нүүрс, Манай төр Чалкод 170 сая ам.долларын зээлийг түүхий нүүрсээрээ төлж байгаа. Одоо тавих асуулт бас их амархан “Хамгийн зузаан дээлтэй хүмүүс”.
6
Хэсэг гишүүд -Говийнхон.
6
Хөтлөгч -Яагаад?
:
Гишүүд -Говьд малчид маань зуны +30 хэмд дээлтэй хантаазтай явдаг.
:
Хөтлөгч Баяр хүргэе... эрхэм гишүүд “Говийнхон” гэж хариулаад ... бас бүдэрлээ. Энэ бол ЗГ-ын сайд гишүүд нар юм байна.
.
Хөтлөгч -Улсын төсвийг бүрдүүлдэг нэгэн төрлийн “саалийн үнээ”?
:
Гишүүд -Өө, манай Эрдэнэт шүү дээ.
.
Хөтлөгч -Арай бишээ, иргэд, татвар төлөгчид юм байна. Гэхдээ хариултыг авлаа. /рекламны цаг. Замын хөдөлгөөнд соёлтой оролцьё. 1 мин/
.
Хөтлөгч- Манай ард түмэн “адилдаа адил, годилдоо годил” гэдэг үгээр юуг хэлсэн бэ?
.
Гишүүд -Манай мэргэн ард түмэн хулгайч мөн хулгай хийхийг нь дуугүй харж байсан гэрч хоёрыг хэлсэн байх.
.
Хөтлөгч -Арай биш, гэхдээ дөхүүллээ. Зөв хариулт МАНАН. Ер нь бол МАН, АН хоёрыг хэлсэн үг юм байна, энэ хариултыг авлаа.
:
Дараагийн асуулт. Улсын хэмжээнд 2013 онд ажил таслалтаараа тэргүүлэн шалгарсан хамт олон?
.
З.Энхболд дарга -Өө энэ манайхан байхаа.
:
Хөтлөгч -“зөв байна” ... баяр хүргэе. / нижигнэсэн алга ташилт/ Та бүхэнд амжилт хүсье... Баярлалаа.
:
/Үргэлжлэлийг үзэгчдэд үлдээв.../
Пүрэвжавын Баярхүү /тоймч/