Тоосонд дарагдан хэвтэх 400 сая төгрөг
2014-02-10

Сэлэнгэ аймгийн Баянгол, Жавхлант, Ерөө, Хэнтий аймгийн Биндэр, Батноров, Бор-Өндөр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнодын Булган,Төв аймгийн Батсүмбэр, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Хархорин, нийслэлийн Багануур, Багахангай, Хөвсгөлийн Тариалан зэрэг 20 суманд мини кинотеатрын тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Засгийн газрын хоёр жил тутмын шалгаруулалтад тэнцсэн соёлын төвүүд мини кино театртай болох эрх авсан нь энэ. Соёл урлаг хөгжүүлэх сангаас нийтдээ 400 сая төгрөг гаргаж, уг ажлыг санхүүжүүлсэн ч одоо хүртэл шидийг үзүүлсэнгүй. Хоёр жилийн өмнө эхэлсэн ажил тоног төхөөрөмж суурилуулахаас хэтрээгүйд гайхах зүйлгүй. Учир нь анхнаасаа ямар ч судалгаагүй ажил эхэлсэн аж. Өнөөдөр хөдөөгийн сумын иргэд кинотеатрт очиж кино үзэх нь бараг үгүй. Дунд сургуулийн сурагчдыг эс тооцвол тийш зүглэх хүн бараг олдохгүй. Айл бүхэн гэрийнхээ гадна тавган антени суурилуулж, олон сувагт хүлээн авагчаар дотоод гадаадын 100 гаруй сувгийн багадаа л 32 инчийн LCD, LED зурагтаар үзэж байхад кино театрыг илүүд үзэх хүн олдохгүй гэдэг нь үнэн болов уу. Товчхондоо өнөөгийн хөдөөгийн иргэдийн хүсч байгаа зүйл кинотеарт биш. 400 сая төгрөгийн өртөгтэй сансарын хиймэл дагуулын хүлээн авагч, өндөр хурдны кабель, дэлгэц, чанга яригч, тог баригч гэх мэт тоног төхөөрөмж тоосонд дараатай хэвтэж байгаагийн бас нэг шалтгаан нь түүнийг ажиллуулах хүн байхгүй гэнэ. Хөдөө сумдын соёлын төвийн эрхлэгч гэх хүн касио хөгжим тоглохоос цааш хэтрэхгүй мэдлэгтэй нэгэн байх. Тэр хүнд мэдлэг мэдээлэл олгоогүй цагт ямар ч хүчин чадалтай зүйлийн идийн шидийг үзэж чадахгүй.

5

Салбарын сайд Ц.Оюунгэрэлийн шууд удирдлага, захиран зарцуулалтад байдаг Соёл урлаг хөгжүүлэх санд улсын төсвөөс жил бүр дөрөв орчим тэрбум төгрөг төсөвлөдөг. 2012, 2013 онд 4 тэрбум төгрөгтэй байсан сангийн хөрөнгө энэ жил 5.7 тэрбум болон өссөн ч батлагдаагүй байгаа. Ямартай ч тэрбум тэрбумаар төвлөрдөг сангийн хөрөнгө тийм ч үр дүнтэй ашиглагддаггүй бололтой. Ц.Оюунгэрэл сайдын гарын үсэг, Н.Оргил даргын санаачилгаар сангаас гарсан 400 сая төгрөг нүдээ олоогүй санхүүжилт болсон учраас үр дүн нь хэзээ гарах нь ч тодорхойгүй. "Cinema of Sound" ХХК-ийн гүйцэтгэлээр суурилагдсан мини кинотеатруудад дахиад 200-300 сая төгрөг шаардлагатай гэсэн мэдээ чих дэлссэн. Кинотеатрт орж гарч байгаа хүмүүсийг хянах 20 камер тавих гэнэ лээ. Хүн орох эсэх нь ч эргэлзээтэй байхад хянах камер шаардаж байдаг.

5

ССАЖЯ-ны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил “Миний хэрэгжүүлсэн сумын соёлын төвийн кино театртай болгох ажил  яам, Засгийн газрын шилдэг ажлаар шалгарсан” хэмээн ярьж яваа. Гэтэл яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нь ямар ч үр ашиггүй ажил болсон “баахан тоног төхөөрөмж аваачиж тавьчихаад ашиглахгүй байвал эцэст нь би л холбогдоно” хэмээн хаяагаа манаж суух. Дээр нь гүйцэтгэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулсан эсэх нь ч эргэлзээтэй. Ямартай ч нэг яамны хоёр дарга хувийн амбиц, эрх ашгаас болж хөлөө жийлцэж байх хооронд цаг хугацаа явсаар л байна. Улсын төсвийн 400 сая төгрөг хэдий хүртэл тоосонд дарагдаж хэвтэхийг хэн ч мэдэхгүй.

5

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монгол маань ямар хүйтэн орон билээ, ялангуяа өвөл, хөдөө сумын төвүүд мөсний хонгил шиг болдог ш дээ. үүнийг хөвсгөлийн тариалан сумын оюунгэрэл мэдэж л байгаа. гэхдээ төсвөөс мөнгө гаргаж ашиглахын тулд мэдээгүй царайлаад л авчихав уу даа. ардчилал гэсэн сайхан нэрийг ашигладаг, олноо бодохгүй, зөвхөн өөрийн хар амиа бодон бялууртлаа баяжсан алтанхуяг, энхболд, тэр хамрын нүх нь онгорхой, зурагтаар загнах дуртай, багануурын дарга байсан нөхөр энэ тэр гээд олон хачин амьтад их хуралд орчихоод тонгочиж байна даа.
2014-02-18
zochin:
setgegdeleer dugnelt hiij bolokhgui baikh l daa.gehdee bichij baigaa setguulch n hurtel iimerhuu ontsgoos bichij baina gej bodohoor tarhinii turaald uneheer orj dee.gertee kino uzeh mini kinoteatrt olon niittei hamt kino uzeh hoer ikh ondoo.za tegeed kino teatr kino yrlag geed uariwal iu ch oilgokhgui biz dee
2014-02-13
ts.gan:
manaih negl buruu zamruu yvaad bna dee*e garhiin tuld uhen hatan zutgene garad yun mongol ulsiin toloo oorsdoo yaj mongo olhov gej buhnii oorsdiihoo erh ashgiin toloo hiij bna
2014-02-12
өвөө:
манай төрийн албан хаагчид тэнгэрээр явдаг нь харагдаж байна. уг нь буруу зүйл биш хаана хэдэн хүн амтай ямар соёл урлагын ажил зохиож хэдэн хүн оролцох зэргийг тооцож мэдэхгүй худалч хүний амаар орж нэр хүндээ унагаж байна даа. төрийн өндөрлөгүүд минь эхлээд ам цуурсан хүнд худал ярьсан хамгийн хатуу хариуцлага тооцож сур өөрсдөө бүү худал хэл уих гишүүд өөрийн гаргасан санал хууль болж хэрэгжээд нийгэмд ашиг тусаа өгөөгүй буюу татварын хөрөнгө ашиггүй болбол санал гаргасан гишүүд харуицлага хүлээдэг болгох шаардлагатай байна иргэний зориг гаргаа чэрхэм уих гишүүд ээээ
2014-02-12
zochin:
oyungerel dajguishde
2014-02-11
zochin:
bag bolj ajillaj chadakhgui ‘soylgui‘ soyliin yamniikhan boliyo.iicheech
2014-02-11
from h:
naad orgil chin yamar ch hereggui yumand 400 saya togrog zarj bdag buruu sh tee. hun ochihgui yumand 400 saya togrog shuu. erguu batsaan. naad altangerel guain yarij bgaag demjij bna.
2014-02-11
malnuud:
yah gej ugasa anhnaasa iim teneg malnuud tavidag bnaa. ter orgil gej neg biye uneldeg yum yamar yumni darga hiij chaddin. sayhan hevleld hentei ch nudarga zoruulhed belen ch genu erguuttsen l bnle. ter bid 2 tsagaa tulhaar gants tsohiltiin pyan daahgui l amitan bga. tegeed ch toriin hun tiim teneg bj boldimu yarij bgaa ug n.
2014-02-11
mongoli:
хүнд гарууд даа
2014-02-10
өөөөө:
тэнэг хүүхэн дээ
2014-02-10
man-d:
man-iihan tgeed yu hiij baisan yum? badamjunai shig taria tarisan gej hudlaa mongo avaad, hadgalsan gej bas husaad, daraa ni yalzarsan tul ustgasan gej mongo husaad yu ch guigees mongo bosgodog baisan biz dee.
2014-02-10
солиорол:
сумын соёлын төвийн кино театр ч гэх шиг , үнэн солиорох шиг болох юмаа , хэзээ нэг энэ төрөөсөө хулгайлдаг паразит төрийн албан хаагч нараасаа салах бол ???????????????????????????????????
2014-02-10
tuya:
altangerel bol ih hurliin idevhgui , hun dagasan gishuun l bsan sh de, odoo praktsaa ballahaas umnu huugiinhee kompanid ajillasan ni deer sh de,,,o said shuud uurchluh sanal gargaach ee,,, zg shuud alangereliig chuluuluh tsag boljee,,,o said, shuurhai arga hemjee avaache,orgil bol unen ugtei yum bna lee sh de,,,
2014-02-10
ц.алтай:
угийн боловсрол нимгэн сэтгэх чадвар муутай улс төрд шургадгийн гай захаасаа илэрч байх шив дээ
2014-02-10
орон:
оргил чи энэ тендереер өчнөөн мөнгө завшчихаад юу гэж донгосоод яваад байгаа юм бээ
2014-02-10
zochin:
said orgil darga 2 gadaadad dandaa tsug yavdag he he
2014-02-10
555555:
буруугаа бие биерүүгээ чихээд байхаар бүгд огцороод өгөөч. та нараас илүү энэ яамыг аваад явчих өчнөөн боловсролтой бололцоотой боловсон хүчингүүд цаана чинь байна. алтангэрэл зайлаад өгөөч
2014-02-10
иргэн:
оюунгэрэл гэж нэг ёстой тааруухан сайд байна даа уг нь би нэлээд гайгүй /ан дотроо / гэж бодож тэмүүжин ган төмөр батчимэг энхболд .з нартай хамтруулан бодож байснаас одоо ганц бат чимэг л үлдэх шив дээ бусад нь албан тушаалаар амаа үдүүлэвээ
2014-02-10
he he :
oyungerel, altangerel, orgil guraw l hariuzlagaa huleegeed bey bey l yumb na sh dee ezed ni il todorhoi hereg baina, darui shiideechee eronhii saidaa!!!
2014-02-10