Тэтгэвэр нэмэгдэж, орон сууцны үнэ хямдрах эхлэл тавигдлаа
2014-02-09

Сар шинэ хуучирч аж амьдрал жигдрэх гарааны долоо хоногийн үйл явдлыг товч тоймлоё. Энэ долоо хоногт худалдаа үйлчилгээнд “хувьсгал” хийх журам мөрдөгдөж эхэлсэн хийгээд хаданд гарсан орон сууц тодорхой бүлэгт хамааран хямдарч байгаа талаарх мэдээллийг онцолж байна.

1

Ухаалгууд ар аараасаа суурьшиж байна

1

Чингэлтэй дүүр­гийн таван буудалд байрлах “Далай­хүү” худалдааны төвд “Ухаа­лаг шуудангийн хайрцаг”-ны нээлтийн ажиллагаа боллоо. Энэхүү шуудангийн хайрцагийг “Шууданд суурилсан дэвшил тав” төслийн хүрээнд Мэдээлэл технологи, шуу­дан харилцаа, холбооны газраас “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилгын дор төрийн үйлчилгээг иргэ­дэд түргэн шуурхай хүргэхэд зориулан суурилуулж байгаа юм байна. Нээлтэд Ерөнхий сайд Н.Алтан­хуяг, Мэдээлэл технологи, шуудан харил­цаа, холбооны газрын дарга Ц.Жадамбаа тэргүүтэй албаны хү­мүүс оролцож тууз хайчиллаа. Энэхүү ухаа­лаг шуудангийн хайрцаг эхний ээлжинд зөвхөн шуудан хүлээж авах үйлчилгээг үзүүлж байгаа бол дараагийн ээлжинд шуудан илгээх үйлчилгээг нэвтрүүлэх гэнэ. Улаанбаатар хотод нийт 20 шир­хэг ухаалаг шуудангийн хайр­цагийг байрлуулжээ. Нийслэлд ухаалаг шуудан хэрэгжинэ гэдэг бүрэн хаягжуулалтад хамрагдаагүй, гу­дамж талбайн байршил, замба­раагүй байдлыг халахад чухал нөлөө үзүүлэх бизээ. Ийнхүү социализмтай зэрэг шахуу “устсан” шуу­дангийн үйлчилгээний салбарын сэргэх, товхинох шинэ үе тавигдаж байна гэж албаныхан дуу нэгтэй хэлж байна.

1

Унаач хүүхдүүд хонины ээлж шиг эндэж байна

1

Өвлийн морин уралдаанаас үүдэн хурдан морины унаач хүүхэд бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиодол цөөнгүй гарч байгаа. Өвөрхангай, Увс зэрэг аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, аймгийнхаа нутаг дэвсгэрт ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл албан ёсоор хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 1 сарын 28-ний өдрийн 28 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газрын 2014 оны 1 сарын 30-ны өдрийн 1/26 дугаар албан шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор гаргажээ. “Баячуудын харгис цэнгэл” гэж нэрлэгдээд байгаа морин уралдаан түүний унаач хүүхдийн амь нас эрүүл мэндэд учруулж буй хор хохирлыг хэлж гаслах хүн олон болсон ч цаашид гаргахгүй байх тал дээр дорвитой алхам хийгдэх санал санаачилга гарахгүй байгаа юм. Морио унаж морин дэл дээр хийсэх нь монгол хүүхдийн золбоо бахархал мөн боловч бариан зурхайд эсэн мэнд эрүүл давхиад ирэх баталгааг хангах журам, дүрмийг хатуу мөрдөж, хүүхдийн осол эндэлд хүлээлгэх хариуцлагыг мөн чангатгах хэрэгтэй болсон. Аль нэг  наадам цэнгүүн уралдааныг хойшлуулах ба хориглосноор морины хүүхдийн эндэл буурна гэж үзэх нь өрөөсгөл гэдгийг бүгд мэдэж байгаа. Монголоороо наадаж таарна гэхдээ унаач хүүхдээ хайрлаж хамгаалах тал дээр хатуу ярих цаг болсон байгааг хонины ээлж шиг ирэх болсон  унаач хүүхдүүдийн эндэл сануулж байна.

1

Шилийн богд шүлхийнд “хаагдлаа”

1

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчин тархан дэлгэрч Наран сумын нутагт илэрч цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тул Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт энэ сарын 3-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Сүүлийн мэдээгээр бол халдварт өвчний голомтод 33 өрхийн 143 толгой мал дээрх өвчний ил шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 120 малыг зориудаар устгасан байна.

1

Шүлхий өвчний нөхцөл байдалтай уялдуулан өнөөдөр Улсын онцгой комиссын ажлын хэсгийн хуралдаан боллоо. Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва холбогдох мэргэжлийн байгууллагуудад шүлхий өвчний тархалтыг зогсоох, өвчнийг хязгаарлах чиглэлээр тодорхой үүргүүдийг өгчээ. Хориг хэзээ хүртэл үргэлжлэх талаар албаныхан тодорхой хариулт өгөөгүй байна.

1

Гар дээрээс заруулахгүй л гэнэ

1

ИТХ-ын 2014 оны 7 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн баталсан бөгөөд журам энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн байна. Энэхүү журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны төв, хоол үйлдвэрлэл үйлчилгээний төв, ахуйн үйлчилгээ, авто үйлчилгээ, гудамжны жижиг худалдаа зэрэг бүх төрлийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг тодорхой болгосон төдийгүй гар дээрээс болон нийтийн эзэмшлийн зам талбайд дур мэдэн худалдаа үйлчилгээ эрхлэх асуудлыг цэгцэлж байгаа юм байна. Журам мөрдөгдөж эхэлснээр үйлчилгээний соёлыг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах боломжтой болж байгаа гэнэ. Үйлчилгээний соёл гэдэг шинэ журмаар сайжирдаг бол сайхан хэрэг боловч манайд ингэж хэрэгжих нь бараг үгүй юм.

1

Журамд худалдаа, худалдаа үйлчилгээний гадна хаяг нь хотын өнгө төрх, дизайны шийдэлд нийцсэн гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлтэй, стандартын шаардлагад нийцсэн агуулга бүхий хаяг цагийн хуваарийг монгол хэл дээр,  кирилл үсгээр бичиж, ил тод харагдахуйц газар байршуулсан байна. Худалдааны газруудад кассын дэргэд тамхи худалдах, тамхины төрөл бүрийн урамшуулалт худалдаа зохион байгуулахыг хориглоно гэж заажээ. Түүнчлэн хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний танхимд төлбөртэй тоглоом, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, эмийн, кино прокатын үйлчилгээ, хими цэвэрлэгээ, фото зураг угааж боловсруулах, хувцас захиалга, засвар,  түлхүүр олшруулах чиглэлээр  талбай түрээслэх, зуух пийшин байрлуулан галлах, нийтийн эзэмшлийн орон сууцны нэг болон суурийн давхарт диско, караоке, билльярд, баар  зэрэг иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ажил үйлчилгээ шинээр нээж ажиллуулахыг хориглолоо. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, түүхий мах, махан бүтээгдэхүүнийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай худалдаалах, төвийн бүсэд түлш, мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хоригложээ.

Энэ бүхнээс харвал худалдаа үйлчилгээний газрууд нийслэлдээ сумын төв шиг чихэлдэж байдаг замбараагүй бөөгнөрөл дахин өргөжихгүй ба хуучин бөөгнөрч шаваарч байрласан хэд нь ханцуйндаа залбираад хоорондоо зохицоод яваад байх болтой. Бас хавар зундаа “сүүгээ аваарай” гэж хар үүрээр сэрээдэг хүүхэн  үзэгдэхгүй болох юм байна.

1

ЭЕШ-ын босго өндөрслөө

1

Энэ онд Ерөнхий боловсролын сургуулийн XI анги төгсч буй сурагчдын ЭЕШ-ын бүртгэл  энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн. Шалгалтын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 21-нийг хүртэл 76 хоног үргэлжилнэ. Энэ жил ЕБС-ийн XI ангийг төгсч буй 34 мянга гаруй суралцагчдаас ЭЕШ өгсөн шалгуулагч шалгалтдаа 400-гаас дээш оноо авсан тохиололд их, дээд сургуульд элсэх эрхтэй болно. Өнгөрсөн оны тайланд тусгаснаар нийт шалгуулагчийн 85 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400-гаас дээш оноо авсан байжээ. Тиймээс өнөө жилийн шалгуулагчид биеэ дайчлан шамдаж чадвал өнгөрсөн жилээс оноо нь өсөх магадлалтай гэж үзэж байгаа аж. Ер нь тухайн шалгуулагч гүйцэтгэх ёстой даалгаврынхаа 25-35 хувийг амжилттай гүйцэтгэж чадсан тохиолдолд 400 оноо авах боломж бүрддэг юм байна.

1

Төрийн албан хаагч болох хөдөлгөөн эрчимжлээ

1

Тэтгэврийг сэмхэн нэмж хөгшчүүл ахмадуудыг баярлуулсан Ерөнхий сайд 30 минутын уулзалтаараа бас нэг сюрприз бэлдсэнээ зарлалаа. Энэ мэдэгдэл нь нисэхийн орчимд сүндэрлэх орон сууцнуудыг олны анхааралд авчирлаа. Анхааралдаа авахаас ч өөр арагүй юм байна. Нэгдүгээрт, энэ байр бол харьцангуй хямд бас гайгүй зайтай тохилог гэнэ. Хоёрдугаарт, тодорхой бүлгийнхэн энэ байранд шууд орох бололцоотой юм байна.

1

Буянт Ухаагийн дэнж дээр баригдаж дууссан 1764 айлын орон сууцын нэг метр квадратын үнэ нь 1.280.000 төгрөг гэлээ. Энэ нь зах зээлийн үнээс хямд тул Засгийн газраас зорилтот бүлгийнхнийг энэхүү орон сууцанд оруулахаар шийдвэрлэжээ. Үүнд 1764 айлын 60 хувьд нь төрийн албан хаагчдаас, 40 хувьд нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах квот тогтоосон байна. Энэ мэдэгдлээс хойш үр хүүхэд юм уу төрөл садангаа яаж ийгээд төрийн албан хаагч болгох гэсэн бүлгийн тоо эрс өссөн гэсэн шар мэдээ ч байна.

Хямд орон сууцтай болохын тулд нэг бол тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй байх нөгөө бол төрийн албан хаагч байх хэрэгтэй болжээ гэх гутранги бодол тээсэн хүмүүс ч байна. Энэ мэт янз бүрийн салбарт төрөөс эдлэх илт давуу байдал хөнгөлөлтөөс хамаарч морин жилд төрийн албан хаагч болох хөдөлгөөн санаачилга эрс идэвхжих нь гэсэн таамаг байна.

1

Тэтгэвэр бодитой нэмэгдсэн гэлээ

1

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ энэ сарын 1-нээс эхлэн нэмэгдэж буй ахмадын тэтгэврийн талаар мэдээлэл өгсөн.  Тэрбээр хэлэхдээ “Шинэчлэлийн Засгийн газар ганц тэтгэвэрийг биш, ажилласан жилээ нөхөж тооцуулах тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор уг хуульд хамрагдсан  иргэдийн тэтгэврийг мөн нэмсэн.  Тэтгэврийн хэмжээг 10-30.8 хувиар нэмэгдүүлсэн” гэлээ. Түүний хэлснээр бол 200 мянга хүртэл тэтгэвэр авагчдын дундаж тэтгэвэр 180 мянган орчим байсан ба 27 мянган төгрөг нэмэгдэж тэтгэврийн дундаж хэмжээ 202 мянган 628  төгрөг дундаж өсөлтын хэмжээ 15.2 хувь болсон. 201-600 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдийн дундаж тэтгэврийн хэмжээ 307 мянга 200 байсан бол 22 мянган төгрөг нэмэгдэж, 329 мянга 218 төгрөг буюу дундаж өсөлт 7.2 хувиар нэмэгдсэн байна. 600 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмадуудын дундаж тэтгэвэр 704 мянга 654 төгрөг байсан. Нэмэгдэл нь 20 мянга буюу 724 мянга 654 төгрөг болж, дундаж өсөлт 2.8 хувь болсон. Нийтэд нь авч үзвэл тэтгэвэр 11.8 хувиар нэмэгдлээ. Ингэхдээ 2013 оны арванхоёрдугаар сарын инфляцийн төвшинтэй уялдуулж энэ хувь хэмжээг гаргажээ.

1

П. Баярхүү /тоймч/

 
Shuud.mn
Сонин хачин
la luna:
www.la-luna.mn та манай сайтаас өөрт хэрэгтэй хувцас хэрэгсэлээ худалдаж аваарай.
2014-02-19
izzochin:
ish chaavaas tetgever nemsen ch geh shig erdene said uuroo zuragtaar yariad zarlaad bsan gertee huuhdee haraad suuj bgaa eejuuded ugoh mungo ni haachsiin bas
2014-02-10
zochin:
oron suutsnii hegdugeer davhar ter chigtee guanz bolson. uuniig boliulah arga bna uu
2014-02-10
зочин:
нэмэгдсэн 20,0 төгрөгөөрөө байр авна даа
2014-02-10
zochin:
toriin alband yaj orj bairtai boloh be
2014-02-10
зочин:
ан тэтгэврийнхнээр тоголохоо боль.
2014-02-10
zochin:
ahmaduudiin tetgever ch mash baga nemmegdjee.altanhuyg,erdene said 2 hugshchyylee doromjilohoo boli doo.ihenh hymyysiin tetgever 20000 tugruguur l nemegdjee,ene ymar nemegdel baihav dee.
2014-02-10
зочин:
хэн ингэж донгосоно вэ?
2014-02-10
хулан:
ug ni hubiin xebsnlee demjdeg tor l uxaalag l daa, neg l bisn ee
2014-02-10
хулан:
ug ni hubiin xebsnlee demjdeg tor l uxaalag l daa, neg l bisn ee
2014-02-10
өөнтөгч:
хэнд хэрэгтэй гэж ингэж худлаа ярьдаг бичдэг юм бэ. дулаарахаар жагсаал цуглааэн хийж цонхыг чинь хагалахаар юу гэж худлаа хэлэхээ бэлд муу өмхий алтанхуягаа
2014-02-10
иргэн:
тэтгэвэр нэмсэн гэж худлаа єндєр тоон їзїїлэлт гаргахаа болиоч ээ юугаа нэмж гиигїїлсэн байнаа реклам реклам
2014-02-10
байр байр:
төрийн албанханд байр түлхүү өгнө гэж байна уу зөв ш дэ одоо төрийн алба гэж ан-хаар дүүрчихсэн тэхээр хэн авах нь тодорхой биз дээ тэтгэвэр нь нэмэгдсэн хөгшчүүд бол байр авна гэдэг худлаа
2014-02-10
maya:
хороонд сууж бгаа төрийн албан хаагч би байртай болох схан санаа гарсан бна... миний мэддэгг олон багш эмч нар гэсэн байр орон гэргүй олон жил явж бгаа төрийн албан хаагч олоныг мэднэ. даан ч тэр урьдчилж төлдөг мөнгө нь өлгө л даа........ ханаас ч олох билээ
2014-02-10
батаа:
анынхан ингэж худлаа хэлэхээ боих хэрэгтэй 10 хэдэн мянга эмсэн болчихоод яаж ингэж худлаа ярьж чаддаг байнаа
2014-02-10
************:
эрдэнэ сайд тэтгэвэрийг 10-30.8 хувь нэмсэн гэж том тэнэгтэв тоо мэддэггүй юм байхдаа. дунжаар 3.9-10 хувь л нэмэгдээ биздээ. сайддаа тоо заагаач ядаж явж явж яамаараа онигоонд орлоо доо.
2014-02-10
тэнэг:
төрийн нэртэй п..дакууд тэтгэвэрийн ядуу буурай хөгшцүүлийг доромжлох шиг болох юм даа. та нар өтлөнөө тэхдээ үе удамаараа хараал хүрч хорт хавдараар үхэхийг чинь хөх тэнгэр харнаа. тэтгэвэр 2,5-7,5% нэмсэн байна лээ тоо мэддэггүй малнуудаа
2014-02-10
irgen:
tetgever 22000 tuguur nemegdsen yaj bair avah ve oilgohgui bn shuu
2014-02-10
гэрэл:
улс орныг хүнд хөнгөн аж үйлдвэрүүд л авч явдаг юм шүү дээ.бид нар бүгд төрд орчихвол та нар юугаа идэж ууж барилгыг чинь хэг барьж, ер нь муу муухай хүнд хүчирийг чинь хэг хийх вэ
2014-02-10
зочин:
байр хямдрах талаар хаан бичсэн юм болоо
2014-02-10
tsetsgee:
toriin toriin bus gej yalgaj baigaa n har tsagaan aristan gej yalgavarladag arisnii uzlees ch muuhai sonsogdoj baina.ardchilsan niigemd niigmiin gaduurhal yavagdaj baina.tegsen dorhnoo orlogiin hemjeegeer n togtooson bol !!!tyamarvaa neg yumiig ji*e n tetgever nemlee gehed ingej baga bagaar olon dahin nemj ogvol harin yumnii uniig osgohgui baih bolomjtoi baidag yum daa gadaad orond bol yag l tegdeg yum bna lee.
2014-02-10
tahaagch:
turiin alban haagch geheer sul tsalin awaad tsagaa burtguuldeg ghiin humuus. harin ch tsag nargui ajillaj deerees n huwiin hewshliig boduul hed dahin baga tsalin awch ajillaj bshd
2014-02-10
mongo:
bugdeereee tord orj xooson tsagaa burtguulj adil biayl daa
2014-02-10
зочин:
тэтгэвэр нэмсэн гэж худлаа шахуу ярихаа болимоор юм биш үү.эрдэнэ сайдаа,алтанхуяг сайдаа та нар ер нь улсаа бодож ингэж худлаа яриад байдаг болчих вуу,аль эсвэл өөрсдөө яаж ийгээд дахин сонгогдохоо бодоод ингэж жүжиглээдбайна уу.та нар 20000 төгрөгөөр нэмсэнээ нөгөө 15-35 хувьдаа хүргэчихсэн юм шиг л ярих юм даа
2014-02-10
he he:
turiin alban hagchdad bair ugnu l gene ene hudlaa sh dee ter deeguuree yam agentlag ni abad duureg horoodod ajiladag ni ulddeg shuu dee, bairnii kbot gegch ni buun abilga shuu dee
2014-02-10
dgg 02 21:
nugoo 15-30 % nemlee geed eronhii said yriad baisan yalaa. unheer hudalch yumaa. uuniig bi doromjlol gej uzej bna!!!
2014-02-10
zochin:
хэн ч хийгээгүй зүйлийг хийж байгаад нь атаархасан нэгэн юу гэж бичих нь дурын хэрэг болжээ,20 мунга ч гэсэн мөнгө биз дээ төхрийн алба хааж байгаа нэгэндээ бүү атаарах, зөв санаа гаргаж байгаа еоөнхий сайдад баярлалаа
2014-02-10
gunj:
uvs hovdiinhon l geh um.adilhan mongolchuud bj.hiij bgaa negnee hiilee gej haraah um.harin ch umnuh zg-uudiig bodvol ard tumnii nudend haragdah ajil hiij l bna shuu dee.umnuh zg-iin uldeesen gaig uureed undiih geed l yavj bna shuu dee.
2014-02-10
zochin :
sayani ugsun tetgever chine heden sariin nemegdel orsiin be
2014-02-10
зочин:
тоймч баярхүү гэнэ үү алтанхуягийн буруу бодлогуудыг түүгээд биччихжээ. мөн буруу хуцваа. * бас буруу хуцдаг юм байна. * эзэндээ үнэнч байдаг болохоор аргагүй байхоо
2014-02-10
рохо:
өмхий дөрвөд ардчилалийг будаа болгоод ард түмнийг доромжлоод даварцийн.нийт хүн амийн 80%нь халхууд байж дандаа багуудаар төр бариулах юм.одоо төриин ямарч шатанд увс ховд иинхон дүүрчхсэн.тэгэхээр наадуул чинь төриин албан хаагч нэрээр нутгиинханаа дэмжиж байгаам.цаашид байрнии үнэ өснө.яагаад гэвэл малчид зээлэнд хамрагдаж болох учираас.нэг суманд дунджаар 20-30 мянгат малчид байдаг гээд бодоод үзээрэй.
2014-02-10
zochin:
iim soliorhoo boliocheeee yu tetgever nemeh yun yumni une buursan gd maltaad bgaan be mala noirnooso ser deee zuudleed bgaamu mal chin
2014-02-10
zochin 444:
zvvgeer l 180,0 аа пэмээд орхичихгүидээ тэгсэн болч яахав. 180,0 аас дээш авдаг хөгшчүүл бид чинь олон жил ажилласан нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлж мөлхөж мацаж байсан хүмүүс шүү дээ. гомдолтой юм
2014-02-09
xogchid:
tetgebpiig bvgded ni 50 xybi nem apii dendvv dopomjilj bna xvvxed chixepeep xyyp ch bga bish dee
2014-02-09
otgoo:
tetgewer nemlee geed heden nastanguudaa huurch bna.tsalingiin dood tvwshingee yadaj nemeed 250000 bolgochihwol baga tsalintai irgeded maani amidrald ni neleed nemer bolno baihwii
2014-02-09
......:
тэтгэвэр нэмсэн гэж ахмадуудыг доромжлохоо больмоор юм аа.
2014-02-09
dffhd:
ingej baihaar bugdeeree turiin alban haagch bolchihvol taaarnaaaaa
2014-02-09
kjkfgfg:
deerhi zochintoi sanal 1 bna daa,
2014-02-09
зочин:
хатуухан хэлхэд зүгээр л цагаа бүртгүүлээд сул цалин аваад дээр нь боломж гарвал авилга авчих гээд анаад сууж байдаг хүмүүсийг бу*ас ялгаж салгаж сүржигнээд дэмий бишүү. харин ч хувийн хэвшилд цаг наргүй шудрагаар ажиллаж байгаа хүмүүсийг ингэж доош нь хийдэгээ болимоор юмаа ерөнхий сайдаа..
2014-02-09