Сүжиг ба сэжиг
2014-02-06

Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох ажил 1994 оноос хэрэгжиж эхэлсэн. “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд хангуулах ажлын хүрээнд шашны байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах тухай журмыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 52 дугаар тогтоолоор анх баталж байсан байна.

.

1993 онд батлагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйл, нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох тухай журмыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гаргаж, зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж иржээ.

.

Нийслэлийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй нийт сүм хийд, цуглааны тоо 2002 онд 85, 2006 онд 133, 2009 онд 183 байсан бол 2011 оны эцэст 247-д хүрсэн ба байнга өсч ирсэн динамик харагдана. 1994 оноос хойш шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан нийт сүм хийдийн 56.7 хувийг христийн, 32.8 хувийг буддын шашин эзэлж байна. Үүний дотор нийслэлийн Баянзүрх дүүрэгт хамгийн олон сүм хийд төвлөрч зөвшөөрөлтэй нийт сүм хийдийн 28.7 хувь, христийн шашны 36.4 хувь нь тус дүүрэгт бүртгэлтэй байна. Удаад нь Сонгинохайрхан дүүрэг орж байгаа бөгөөд нийт сүм хийдийн 18.2 хувь, христийн шашны 19.3 хувь, буддын шашны 18.5 хувь нь тус дүүрэгт бүртгэгдсэн байна.Энэ бол нийслэлийн зохих албаны ажилтны 2012 онд гаргасан судалгаа тайлан. /Нийслэлийн эдийн засаг, нийгмийн байдал” статистикийн 2012 оны 10-р сарын танилцуулга /

_

Дээрх мэдээлэлд зөвшөөрөлтэй сүм хийдийн 46.9 хувь, христийн сүмүүдийн 55.7 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт төвлөрсөн байгаагаас үзэхэд орон нутгаас шилжин ирж сууршигч ихтэйд тооцогддог гэр хороололд уламжлалт бус шашны байгууллагууд харьцангуй олноор байршдаг болохыг харуулж байгааг ч онцлон тэмдэглэжээ.

_

Буддын буюу шарын шашины хүчтэй нөлөөлөлд байдаг монголчууд хэзээнээсээ “эзэнд “ дургүй хандлага мэдрэгддэг. Гэхдээ энэ хэрээрээ буддын шашны сүм хийд нэмэгдээд байгаа юм уу гэвэл үгүй байна. Сүм хийдүүдийн цэцэглэн хөгжиж байгаа статистик өөр дүнг харуулна. Үйл ажиллагаа нь тогтмолжсон сүм хийдүүдийг шашны төрлөөр нь авч үзэхэд ихэнх буюу 66.7 хувийг христийн шашин эзэлж байгаа бол 26.7 хувийг буддын, 1.5 хувийг исламын, 0.7 хувийг католик, 2.2 хувийг бөөгийн болон бусад шашны төлөөлөл тус тус эзэлж байгаа юм байна.

_

Дээрх мэдээллээс харахад манайд  христийн шашны эзлэх байр суурь, үзүүлэх нөлөө нь нэмэгдэх чиг хандлагатай болсныг харуулж байна. Христийн сүмүүдийн үйл ажиллагаа тогтмол тасралтгүй тэлэх хандлагатай байгааг тэднийг хөрөнгө, санхүүгийн хувьд ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлдэг сүсэгтнүүд, үйл ажиллагааг нь санхүүжүүлэгч гадаадын найдвартай түншүүдтэй нь холбон тайлбарлаж болох юм. Гадаадын найдвартай түншүүд гэж хэн бэ ? Үүнд тэр сүм цуглааны ард гадаадын тэр баян байдаг гэж тоочиж чадахгүй ч жирийн бус, хөрөнгөтэй улс төр бизнесийн нөлөө бүхий эрхмүүдийн нэгдэл цаана нь байдаг гэсэн мэдээлэл байдаг.  Нэг цуглаанд нэрээ бичүүлж ам бүл нэмсэний шагналд цагаан будаа хоол хүнсний дэмжлэг өгдөг нь манайхан шиг бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүсийн судсыг амархан атгах  менежмент болдог. Хувь хүн бүрийн сэтгэхүй, үзэл санаа,  амьдарч буй ахуй нөхцөлийг судалж тулж ажиллах Христийн сүм хийдүүдийн дэргэд манай Буддын сүм хийдүүд барагтай цоож нь онгойдоггүй арслантай авдартай адил.

_

Үнэн сүжгээр өргөх зул хүртэл шоу бизнес болж байдаг манай шашны сүм хийдүүд хүн төвтэй бус бизнес төвтэй болоод удаж байна. Зам мөрийн нэг зураастай цааснаас өгсүүлээд зулын голын өвс хүртэл тогтоосон үнэ тарифтай. Уншлага засал, унзад хоолой гаргах лам хүн гэдэг үнэн дотоод сэтгэлийн засал нигүүлсэхүйн тухай сургах төвөөсөө өдөр тутам холдож байгаа шигээ сүсэгтэн олны хүндлэл хүрээллээс ч мөн холдсоор байна. Буддын сургаалийн нүглийг тэвчих энэрэн нигүүлсэх сэтгэлийг өөртөө бий болгох тухайд анхаарах олон нийтийн  сонирхолыг нэмэгдүүлэх нь цаагуураа нийгмийн  амгалан тайван байдал эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Энэхүү нийгэмд өгөх гэрэл гэгээтэй нөлөөллөөс нь авч үзвэл буддын шашны сүм хийдүүд үйл ажиллагааг парагматик хандлагатай болгож тодорхой шалгуур бодлогоор дэмжиж өгөх нь төрийн анхааралд байх тал ч бий. Одоо түвд хэл дээрх шашны ном судрыг монгол хэлнээ хөрвүүлэн уншиж байгаагаа сүсэгтэн олондоо ойртож байгаа гэж маадгар тайлбарладаг том хамба нар бий. Гэтэл сүжиг итгэлээрээ гэгээрэх хүсэл байвч тарифт үнэнд өргөл барцийг нь дийлэхгүйн эрхэнд найрсаг зантай христийн сүмийн пастер луу хэчнээн залуу алхаж байгааг тоолж хэлэхэд тийм амар биш болж байна. Өнөөгийн хатуу нийгэмд олон залуус бэлэн мөнгө өгч байж бэлэн мөнгө олох орлогын үүдээ нээхээс илүүтэй дотоод талдаа итгэл олж,  сэтгэлийн мухардал ганцаардал төөрөгдлөөсөө гарахыг их хүсч байгаа. Үнэ тариф барьсан уншлага засал хийх үндсэн үйл ажиллагаатай буддын сүм хийдүүд дээрх ганцаардаж цөхөрсөн, сэтгэл зүйн засал гэгээрлийг хүссэн залуусаас хэтэрхий хол байгаагаа мэдэрч сэхээрэх цаг болсон байх.

.

Одоогоос 20 шахам жилийн өмнө буюу 1993 онд батлагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” Монгол Улсын хууль бүхэлдээ өнөөгийн шаардлагаас хоцорч, төр, сүм хийдийн харилцаа болон шашны байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулахад учир дутагдалтай болсон гэж үзэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан байгаа нь цаг үеэ олсон алхам юм.

.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс 12 аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт явуулсан социологийн судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 68.3 хувь нь шашны сүм хийдүүдийн үйл ажиллагаа хэтэрхий замбараагүй хэмээн үзжээ.

.

Замбараагүйн дээр буддын сүм хийдүүд бие даасан бодлогогүй, үзэл санааны зөрчилтэй  төвлөрөлгүй, ашиг орлого санхүүгийн эрх чөлөөнд хэт тэмүүлсэн байгаа нь том мененежменттэй, их мөнгө хаясан бусад шашин урсгалын сүмүүдэд дэвжин дэлгэрэх боломжийг олгож ажилгүй зорилгогүй залуусын бүлэг эзний сургаалд нэгдсээр байна.

.

Сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг цаг улирч сэтгэлээр амгалан оршихуйн төлөө орчин үеийн хүмүүс нэгдэж байгааг хүн бурхны зууч болсон лам нар мэдрэх цаг болсон байна.

 .

Пүрэвжавын Баярхүү  /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
urvagch ,xristiig shudteg teneguud mongoloos zail.zail,zail,mongol negdmel baix estoi,buduuleg xozrogdson,teneg xumuus elii balai mongol xumuus bol gadaadiig dagasan noxoinuud,bol xristiig shudteg xumuus mon.shinjlex uxaan mandtugai.,
2014-02-08
øóäàðãà:
õàìáà íü õ¿ðòýë àâèëãûí õýðýãò íýð õîëáîãäîîä ë äààí÷ äýý
2014-02-07
øóäàðãà:
õàìáà íü õ¿ðòýë àâèëãûí õýðýãò íýð õîëáîãäîîä ë äààí÷ äýý
2014-02-07
anya:
yaduu mongoljuuddaa gandand unegu nom zasal un*d ugj bolohgui um baihdaa
2014-02-07
choijamts:
lam nar yls ornii buteen baigyylaltiin ajild oroltsohgui,tseregt yavahgui iim irgen gej baidag yam bolov yy,bysad yls orond
2014-02-07
áàäàð÷:
çóä áîëõîä íîõîè çîâëîí áîëîõîä ëàì öàääàã ¿ëãýð îäîîë æèíõýíý áîëæ áàèíà
2014-02-07
áàäàð÷:
çóä áîëõîä íîõîè çîâëîí áîëîõîä ëàì öàääàã ¿ëãýð îäîîë æèíõýíý áîëæ áàèíà
2014-02-07
chimgee:
buddiin shashin ene xeveerei mongold ner hvndee aldwal 5aas 10jiliin daraa bvgd hiriistiig shvtdeg bolno baih buddiistvvdee hvnii zowlongoor bvv bayaj. ernich zud bolohod nohoi tsaddag zowlon bolohod lam tsaddag shvvdee.muhluu oordool bvteej bndaa
2014-02-07
ойдаа:
манайхан чингис хаан олон шашныг хүндэтгэж заримд нь бараг сүм бариулж өгсөн ухааны юм их бичдэг гэтэл энэ нь тархи угаалт байвал яанаа. эзэн хааны нэрээр тархи угаалт хийж сүм барих газар авч бас иргэдий нь оюун санааны урвалт хийлгэх гэсэн байвал яах вэ. чингис хааныг католик үнэн алдартны лалын гээд олон шашинд бүгдэд нь адилхан хүндэтгэлтэй хандаж байсныг хэн баталсан юм бэ
2014-02-07
zochin:
anglichuud xristos,buddagiin lam baisang batalchixsan shuu de,barimtat kino n internet deer baigaa,uls orniig erdemted,injeneruud xogjuuldeg.xristiin shashin noloogui bolood erdemtediin xucheer angli amerik xogjson,nom,tuux sain un*,ezeg ovgodoo xundleed boo udgan,buddagaa xundleed baiya,gadaadiin shashin mongold xeregui,xagaral yavaandaa garna
2014-02-07
ggуу:
манай лам нар буддагийн сургаалийн миний шавь нар хоолгїй явахгїй гэсэнс ганц їзлийг л хэрэгжїїлээд байна. сїм хийдээ єєд татах юм байхгїй, дизай загвар но яг дээврээс бусад нь яг орос байшин шиг , ялзарталаа тївдээр ном гївтнээд
2014-02-07
ganbaa:
zuv zuil bichjee
2014-02-07
иргэн:
харийн хэл дээрх шарын шашин бол хар тамхитай адил байхаа. жинхэнэ буддизмийг эх хэл дээрээ үзэх хэрэгтэй. бидэнд монгол ёс заншил гэдэг том шашин байх ёстой.ном уншуулна гэнэ. харийн хэл дээр юу гэж хэлээд байгаа нь бүү мэд. тэгээд мухар сүсэглээд гарна. тэгвэл монгол ес заншил байгаль дэлхийгээ шашнаар дамжуулж сурталчилвал ямар вэ?
2014-02-07
монгол:
за даа энэ олон шашин хэрэггүй, хөх толбот монголчууд бид тэнгэр заяатай, тэнгэр шүтлэгтэй байх ёстой, удахгүй ойлгоцгооно, цаг нь ирж байгаа
2014-02-07
uuchilaarai:
toos sorogch ugaalagiin mashin sum dotor duugarch bolohgui yum bolov uu.odoo ued ynz buriin tseverlegeenii heregseluud songolt ihtei baigaash dee.
2014-02-06
zochin:
unenshuu burhan shuteeniihee toos shoroog guitsed tsevrelmeeree.tortog bolson shilen nuuriig ni sain ugaaval buyn zaya ni bolohgui bolchih uu .hir burtag toos tortogoosoo zad ugaalaga hiij salah heregtei.
2014-02-06
иргэн:
би буддын шишин шүтдэг хүн. манай улсын буддын шашины гол хийд гандандэгчилэн хийдэд очоод миний сүжиг сэжгээр солигддог болчихсон. энэ хийд үнэхээр *н хорооноос ч дор бохир заваан болчихжээ. юун ч олон хүрд байх юм бэ. юун ч олон тагтаатай юм бэ. шувууны аж ахуй биш байлтай. өндөр жанрайсаг бурханы сүмийн үүдийг орчин үеийн байдлаар янзласан нь, сүмийн барилгын үүдэнд хэлбэр загваргүй хүрд байрлуулсан нь уг сүмийн барилгатай зохицохгүй, барилгын сүрийг, түүхийн үнэт дурсгалыг гутааж байна. гандан хийдийн лам, бурханы шавь нараар өдөр бүр ээлж, хуваарьтайгаар цэвэрлэгээ хийлгүүлж байх хэрэгтэй бишүү. ер нь ч бурхан, тахилгыг арчиж цэвэрлэж байх нь буянтай үйл гэдэг тул лам нар үүнд бурханы шавийн хувьд үнэн сүжгээрээ идэвтэй оролцох бизээ. гандандэгчлэн хийдийн даргыг солихгүй бол энэ лам бурханы шашныг монголд жинхэнэ утгаар нь хөгжүүлэхгүй, олз ашиг хайсан хүмүүсийн цуглуулга болгох нээ. гандан хийдийн гадуур байдаг мэрэгч, төлөгч нарыг мөн холдуулах хэрэгтэй бишүү
2014-02-06
usa-s:
setguulch ta hunii itgel unemshliig bitgii doromjlooroi. hen yugaa shuteh ni huvi hunii erh. hen gedeg zaluu haa* morgol zalbiral heregtei bolood alhaj baigaag shuudeg ni ta bish. ezen ruu olon hun yavj bna ch geh shig. tegeed chaddag yum bol zogsoogooch.
2014-02-06
суут хүн:
буддын шашинтай суут хүн байдаг гэж сонсоочгүй юм байна. энэ мухар сүсгээсээ салбал таарна.
2014-02-06
name :
буддын шашин чинь бизнес болсон шүү дээ. юм үзэж харах болгондоо л мөнгө эн тэрээ авдаг биз дээ
2014-02-06
аа бас:
христ бол шашин биш итгэл. монголчууд чухам шарын шашнаас л болж хамгийн сүүлийн алтан ургын хаанаа алуулаад өөрсдөө манжийн дарлалд 300 жил байсан аа мартаа юу
2014-02-06
eee chaavas:
халцархай духтын зөв. харин энэ нийтлэлийг бичсэн нөхөрт хандаж хэлхэд христийн чуулганууд мөнгө төгрөг, идээ будаа тараахаа болиод даруй 10 гаруй жил өнгөрч байна. өөрөө яваад судалцан юм шиг бичих юм. худлаа фантаз. яаж ч бодсон сонгинохайрхан, баянзүрх 2 хамгийн том газар нутагтай дүүрэг. тийм ч учраас христийн чуулган иийм олон байгаа юм. зуун ямаанд жаран ухана хэрэггүй. хүн ам цөөтөй, жижиг дүүрэгт тийм олон чуулганаар яах юм. бичиж байгаа юм аа амьдрал дээр буулгаад бодчихмоор юм дааа
2014-02-06
халцархай духат:
төвд манайх 2 духаа цоортол мөргөөд дэлхийн хөгжлийн адагт явж байгаа нь тун бахархууштай
2014-02-06
demjij bna:
mash zov bichjee
2014-02-06
ужжж:
шашин бол хїн тєрєлхтєн оюунаа тэтгэх соёл.
2014-02-06