Царцаалт
2014-02-05

Чуулган завсарлаж гишүүд амарсан ч ард нь ээлжит бус чуулганы бүрээ татаж байгаа.

5

2014 оны төсөвт тодотгол хийх шаардлагаар гишүүд дахин цуглах нь тодорхой болсон. “Но”-той гэж хардагдан царцаасан олон обьект энэхүү тодотголоор цаашид тодрох уу бүдгэрэх үү гэдгээ шийдүүлэх юм.

5

Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн шалтгаан, үндэслэлийг тодруулах, үнийн өсөлтийг бууруулах зорилгоор 242 төсөл арга хэмжээний санхүүжилтийг түр зогсоогоод байгаа. Эдгээр төслийг Үндэсний аудитын газраас нягтлан шалгаж дууссаны дараа санхүүжүүлэхээр 0 дүнтэйгээр тусгаж, санхүүжилтэд шаардлагатай 139.4 тэрбум төгрөгийг Сангийн сайдын багцад төсөвлөөд орхисон.

6

Төсвийн мөнгөөр жил бүр цэнэглүүлж нэг хоёр тоосго нэмэгдэж байдаг он дамжин ирсэн олон барилга обьектууд авилгажсан төсвийн хөдөлшгүй баримт болон түр царцаад байгаа. 500 саяас эхэлсэн сумын сургуулийн барилга 3 тэрбум болсон гэсэн тоо ч бий. Энэ олон ажил нь зогссон дутуу барилга обьектууд дотор  нь зүгээр нэг ТҮЦ-үүд биш тухайн орон нутаг хүн зонд нэн хэрэгтэй эмнэлэг сургууль цэцэрлэгүүд  олноор байгаа юм. Улсын хэмжээнд он оны нүүр үзээд байгаа 400 гаруй “царцсан” барилга бий гэдэг. Үүнээс барилгын ажлын явц нь удаашралтай барилгуудын 38 нь эрүүл мэндийн салбарт хамаатай байгаа бол нийт 242 барилга байгууламжийн 125 нь боловсролын салбарт хамаарч байгаа юм. Ирэх жил хэчнээн иргэд эмнэлгийн үйлчилгээг авах нөхцөл нь дээрдэх, хэчнээн хүүхэд ширээний буланд түлхэлцэж суухаа болих боломж барилга бүтээн байгуулалт царцаад байгааг эндээс харж болно.

5

Нийслэлийн 3, 11, 14 дүгээр сургуулийн багш сурагчид энэ өвлийг жинхэнэ зутарч өнгөрөөж байгаа тухай хэвлэлээр асуудал босгосон ч тусыг эс олсон. Монгол III сургуулийг хоёр жилийн өмнө шинэчлэхээр сурагчдыг хоёр тийш нь тараасан ч өнөө хэр нь барилгын ажил эхлээгүй байгаа бол 11 дүгээр сургууль нь боломжтой сургуулийн зай сиймхийгээр чихэж орж хичээл сургалт явуулсан нэр зүүж байгаа гэсэн. 14 дүгээр сургуулийн 2000 гаруй сурагч хичээлийн байргүй болж. Нөгөө талд байрыг чөлөөлж хүүхдүүдээ гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болж. Улсын хэмжээнд 51 цэцэрлэг 27 сургууль баригдаад удсан, нураах шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлттэй ч үйл ажиллагаа явуулсаар байгаа. Өнгөрсөн хугацаанд боловсролын яам гэж байсан төрийн үйл ажиллагаа хэвийн явж төсөв мөнгө сууж ажил буцалсаар байсан. Харин эрүүл мэнд боловсролын салбарын барилга обьектууд авилгачсан төсөвт шургаж амжилгүй нурах шахсан байртайгаа жил ойрсоор байж. Төсөв төлөвлөгөөнд багтаж хэдэн төгрөг тавиулсан азтай хэдэн обьект нь одоо царцаад байна. Шинэчлэлийн засгийн тэргүүний  өнгөрсөн жил үлдээсэн тэмдэглэлт гавьяа бол аймшигтай хөөсөрч авилгажсан төсвийг ил тод зарлаж буглаа бугшааг нь нээсэн явдал. Энэ нь одоо түүний зарлаад байгаа олон бүтээн байгуулалттай ойрхон очих цагаа олсон мэдэгдэл, Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах алхам болсон гэж ард иргэд үнэлсэн. Төсвийн мөнгийг парациталж хэтэвчэээ зузаалж суудаг сүлжээний дүр зурагч авилгажсан төсвийн түүхээс тодорсон. Ингээд хэрээс хэтэрсэн сунжирсан барилга обьетуудыг царцаах шийдвэрийг төр гаргасан. Одоо хэрхэн гэсгээх вэ гэсэн асуулт тулгарч байх шиг байна. Аль болох хурдан гэсгээх шаардлага ч бий болж байна. Царцсан  байгаа барилга обьектын цаана олон хүн, барилгачдын амьдрал амжиргаа, орон нутгат өрнөх чамлахааргүй бүтээн байгуулалт зогсонг болоод байгаа. Улирлын чанартай ичээндээ байсан барилгын салбарынхан гар нь загатнасаар гарч ирэхэд аль обьект нь бүр царцаж аль нь  төсөв санхүүжилт авч байшин барилга болохыг ээлжит бус чуулган шийдэх юм. 139.4 тэрбум төгрөг Сангийн сайдын багцад багсайгаад ээлжит бус чуулганыг хүлээж байна. Харин эх орон даяар 400 гаруй “царцсан” барилга гэсэхээ хүлээж байна.

 5

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
chi bas henii zahialgaar iim bichd bgaa mal ve. sain nyagtal ternees bish hudlaa eldev shaltag toochood ter bolgonoor ni buuj uguud bvl yu boloh ve.. mani met ni tatvat tuluh gej uil tamaa uzej bhd bidnii mungiig ingej urelgen urd bvl tatvar tulmuurgui l bna shuu.... uursduu ch oligtoi zartsuulj chadahgui baij buun tatvar tulnu gej utgagui l bna shuu..........
2014-02-05
unshigch:
худүүргийн 32 дугаар сургуулийн хүүхдүүд 2 хуваагдан бас л хэцүүдэж байгаа .үүнийг даруй шийдэх хэрэгтэй.
2014-02-05
хосдын баяр:
зөв шүү үүүүүүүүүү
2014-02-05
fffg:
їйлдвэр бус дан хїнд зориулсан гараажууд бариад байхаар яаж орлого єсєх вэ ,цэцэрлэг сургуулиар яваад олигтой тархи нь задрахгїй бичиг мэддэг тоосгонууд
2014-02-05
zochin:
ene neg balai ium bicheed l baigaam uu
2014-02-05
irgen:
tusuv nemegdsen barilguud deer yaraltai sanhvvgin shalgalt oruulah heregtei.
2014-02-05
зочин:
балай ман-ын гарууд өнгөрсөн жилүүдэд бага багаар ч гэсэн хийж байсан бол юу гэж ийм тэнэг байдалд орохов дээ
2014-02-05