Цэнгүүн гэдэг утга төгөлдөр үг. Зүгээр нэг найрлалдаж нохой гурав харагдах зуур хэн нэгэн үгсийн цуглаанаас гарсан зүйл огтоос биш. Олноор цэнгэлдэхүйн тэргүүнийг наадам, их цэнгүүн... хэмээн Рашид Ад Диний “Судрын чуулган”-д бичсэн нь бий. Монгол хэл даанч яндашгүй баян хэл. Ямар ч хосгүй эрдэнэтэй зүйрлэхэд багадах энэ их баялгийн маань нэгээхэн хэсэг нь тэр цэнгүүн гэдэг үгсэн. Хэрэглэхээ болих сацуу үгийн үнэ цэн буурдаг хойно. Асар их боломжийн үүдийг Монгол улс өөрөө МАН, АН-ын өмнө тулгалаа. Ийм жижигхэн улсын гурван саяхан ард түмний хөлийг нь хөсөр, гарыг нь амар тайван амьдруулчих арга ухаан нөхдүүдэд хэр байгаа бол. Өөрсдөө хувааж идэхдээ биш өргөн олныг амар тайван байлга хэмээн магадгүй дээд тэнгэрээс биднээ заяасан өчүүхэн боломж ч юм бол уу.
5
Давосын уулзалтад маниусыг хамгийн боломжтой гэж ярьж байна. Ардчилал, зах зээл, хүний эрх, эрх чөлөө бүрнээ хангагдсан, хууль эрх зүйн орчин дажгүй гэхчлэнгээр баахан сурталчилж байна. Харин мөнхийн хөршүүд маань Монголыг хараанаасаа алдахгүйг хичээж сууна. Өвчүү, тэргүүнээ орших Монгол хэмээх энэ байц улс дэлхийн түүхий эдийн стратегийн гол түшиц болоод байгааг анзаарлаа. Гэхдээ Монголын ашиг сонирхлын тулгуур Зүүн хойд Ази руу төвлөрч байгааг оросууд анзаарч. Ашиг сонирхлоо Монголоос гадуур гэж тодорхойлж байсан бодлогоо Төв Азийн гүн рүү тодорхойлохоо илэрхийлсэн. “Давос”-ын уулзалтын Монголд наалдах ашиг шим ердөө л энэ. Аваргууудад багахан юм шиг хэрнээ Монголд дэндүү ашигтай. Нөхдүүд манай газар нутгаар дамжихгүй л бол хэзээ ч Евро-Азийн дөт зам болохгүй. Түүхий эдийн хамгийн гол, стратегийн дамжин өнгөрүүлэлт Монгол. Орос баялаг хэрнээ үдлэн суух нь Монгол. Бид тэдний аварга зах зээлийг хангах бүхнийг олзворлож чадна. Хэрэгцээ нь хэр гэдгийг ч төсөөлж байгаа. Ойрын 30 жилд 50 гаруй их наяд ам.доллароос эхлээд 200-д хүрэх мөнгө. Түүхий эдийн хангамжийн 80 хувь нь бидний газар шорооноос гэж тооцоолсон байна лээ. Тэд баялгаа шавхаад хөндөгдөөгүй нутаг орон руу хошуурна. Тэр нь Монгол.
5
Нээрээ бид яахаараа цэнгэж болдогггүй юм. Бүх утгаараа энэ үг хэрэглэгдэнэ. Гэхдээ баясч наадахын тухайд биш цэнгэхийн тулд юм шүү. Сибирь, Монголын баялаг, Өмнөд Солонгос, Япон, Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил зэрэг нь бүс нутгийн хөгжлийг тодорхойлдог. Энэ утгаараа баялгаа дэлхийн зах зээл дээр хэр тохирсон үнээр худалдаачих боломж нээгдэнэ. Бид өнөөдөр 56.1-хэн тэрбумыг энэ шинэ гарцын төлөө Чингис бондоос зарцуулаад байгаа. Ажил нь зуун задгай, жаран хагархай. Мөрөөдөх сайхан ч энэ олон мөрөөдлийг нийтгэж бодит болгох нь төрийн үүрэг юм шүү дээ. Одоо бид эдийн засгийн хувьд хүнд байна.
5
Зүүн хойд Азичууд ч эвгүй байгаа. Эдийн засагчид энэ үзэгдлийг 80-аад оны эдийн засгийн дэлхийн эдийн засгийн дэвшлээс илүүг эндхийн ард түмэн бий болгоно гэж томьёолж байна. Энэ үед нь л бид хөрөнгө оруулалтын салхийг эргээчихгүй өөр дээрээ авмаар байна. Гол нь дэд бүтэц. Бид улс төрийн жолоог хумиж байгаад л энэ шийдэлд хүрмээр байхийн. Чуулганы ээлжит бус хуралдаан хуралдана. Талцаж хэрэлдэлгүй нөхцөл байдлыг зөв үнэлээд зөв шийдвэр гаргавал энэ нь энэ дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн зөв шийдвэр байх болно. Зүүн хойд Ази бидний өнөөгийн болон хэтийн хамгийн том зах зээл. ОХУ-ын Алс дорнод, зүүн Сибир, зүүн, хойд Хятад, Монголыг оролцуулаад нийт 13.2 сая км квадрат талбайтай, 320 сая хүн ам бүхий нутаг дэвсгэр Зүүн хойд Азид багтдаг. Түүнээс хамгийн уудам нутагтай, хүн ам цөөн орон нь Монгол юм. Өдийг хүртэлх хугацаанд бүс нутгийн хэмжээнд интеграцчилал явагдаагүй. Эдийн засгийн ашиг сонирхлоо өсгөх нь мануусын биш бүс нутгийн ашиг сонирхол болоод байна. Энэ бол боломж. Асар том боломжууд бидний эргэн тойронд бий. Үүнийг л бултаараа цэнгэлдэхийн учир шалтгаан гээд байгаа юм. 20 жилийн дараа Азийн зүүн хойд өндөрлөгийн хэлнээс монгол, хятад, солонгос, япон дөрөв үлдэнэ хэмээсэн бий. Тэр үест Цэнгүүн гэсэн үг энэ л утгаараа үлдээсэй хэмээн хүснэм.
5
Н.Бадамжав
6
"Ахиад л энэ Цэнгүүн гэдэг үгийн тухай та бүхнээ учирлах болох нь. Нөгөө Г.Бадамсамбуугийн гараг, гариг хоёр нэршил дээрх шиг. Энэ үгийн үнэ цэнийг алдагдуулсан болохоор тэр. Захын нэг дуучин /уран сайханч/, хөгжимчин /өөр хэн ч билээ/ энэ үгийг хэрэглээд, тэр утгаараа заншсан болохоор. Баяр наадмын эн тэргүүнд энэ эрхэм үг хэрэглэгдсээр ирсэн байдаг. Найр наадам гэдэг өргөн хэрэглээний нэршил болохын сацуу дээр орчихын нэршил нь цэнгүүн гэнэ. Асан, агсан, абугай гэдэгчлэн найр, наадам эцэст нь цэнгүүн хэмээн нэршүүлсэн нь миний биш өвгөдийн сударт бичээстэй бий. Өмнөх нийтлэлүүдийн дор өгүүлсэн эрхэм бүхэн үүнийг анзааран Рашид Ад Дин-ий “Судрын чуулган”, “Монголын нууц товчоон”, “Эрхшээгч эзэн”, М.Яны цуврал роман зэргийг цаг завдаа таацуулан уншин ЦЭНГҮҮН хэмээх үгийн утгыг тайлна хэмээн найдна. " Н.Бадамжав