Ж.Бямбадорж: Үр хүүхэддээ битгий хараалга, өвгөд өтгөсөө битгий уурлуул
2014-01-29

Уншигч таны таалан уншдаг “Такси” цувралын энэ удаагийн дугаараар  Хоовон хөхийн таксинд сууж, Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржтой хамтдаа халтууранд явсан тухай өгүүлэх гэсэн юм. Манай сурвалжлах баг Хоовонгийн “зочин”-г танилцуулж, зорчигчдын сэтгэгдлийг сонсдог байсан бол энэ удаад хотын бөглөрөл дунд 2 цаг орчим явж, цорын ганц зорчигчийг гэрт нь хүргэж өгсөн гэдгийг “Такси 52” цувралаас хэдийнээ уншсан бизээ.

бй

Халтуурчин хоёрын маань ганц зорчигчийг н.Сугармаа гэдэг юм билээ. Тэрээр энэ өвөл МУИС-ын Эдийн засгийн сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн, хүүхдээ хараад гэртээ сууж байгаа залуухан ээж гэсэн. Таксинаас бууж ирэхэд нь сэтгэгдлийг сонсоход “Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж гэдэг ахтай таарлаа. Хүний эрхийн асуудлаар их гоё чөлөөтэй ярьдаг хүн байна. Жолооч ах ч их яриа хөөрөөтэй юм байна. Энэ таксинд явсандаа баяртай байна. Миний хувьд ерөнхийдөө гэр бүл төлөвлөлтийн асуудлаар ярьлаа. Мөн хүний эрхийн зөрчил гэр бүлийн хүчирхийллээр илрэх болсонд их эмзэглэж явдаг гэж хэллээ. Түүнээс гадна хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд их эмзэглэж явдаг юм. Би саяхан хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэхэд хүүхдүүдийн асуудал үнэхээр хэцүү санагдсан. Хүний эрхийн зөрчил хүүхдийн эмнэлэгт их байна. Эмнэлгийн хүрэлцээ, ор дутагдалтайгаас жаахан хүүхдүүдэд их хэцүү байдалд эмчлүүлж байгааг хэллээ. Ер нь шийдвэр гаргадаг, хариуцдаг хүмүүст хандаж хүүхдийн эмнэлэгийн асуудлыг анхааралдаа авах цаг болсон гэдгийг хэлмээр байна” гэлээ.

я

Зорчигчийн үнэн бөгөөд хатуухан хэлсэн үгийг тэмдэглэж аваад байтал Хоовон ах дуудаад “Зочны маань халтууранд явах цаг дуусах дөхөж байна. Энэ бөглөрөл дунд хэдүүлээ зорчигч авч амжихгүй нь. Миний дүү нар ахынхаа таксинд суугаад Ж.Бямбадорж гуайтай ярилцаад ав. Их сайхан яриа хөөрөөтэй, зөв бодолтой хүн байна. Тэгээд ч “Буурлаас үг сонс, болсноос ам хүр” гэдэг юм. Та нарын сонссон, мэдсэн уншигч нарт хүрдэг биз дээ” гэсэн тул “таксич” Хоовонгийн машинд зурагчинтайгаа орж суулаа. 

бй

Эхэндээ Хоовон, зочин хоёрын яриаг чагнасхийж, уригдсан зочин нь юу ярьж бодож явдагийг сонсож сууснаа нэг л мэдэхэд тэдний яриан дундуур орчихсон юм. Ингээд бид гурвын дунд өрнөсөн яриаг уншигч танд хүргэж байна.

бй

Сэтгүүлч: Замын хөдөлгөөнд оролцогчид зөрчил гаргах нь их байх юм. Жолооч нь ч тэр зорчигч нь ч тэр. Ер нь яавал зөв голдрилдоо орох юм бол оо?

б

Ж.Бямбадорж: Манайх ч үнэндээ замаа алдчихлаа дэлхийн жишгээс буруу явахад ямар байдгийг харуулж байна. Анх замын хөдөлгөөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрэм байж байгаад УИХ-аар орж хууль болсон. Тэр үеийн сэтгэгдлийг одоо харахад төрийн бодлого буруу байх нь нийгмийн харилцааг ямар юм руу оруулдаг вэ гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. Тухайн үед би нэг л юм хэлж байсан хүүхэд халгайд нэг л удаа түлэгддэг. Том жижиг наснаас үл харгалзана. Наадах чинь түлнэ шүү гээд байхад барьж аваад л гараа түлдэг. Ахиад халгайнаас ямар ч насны хүүхэд хэзээ ч барихгүй. Халгай түлдэг гэдэг ойлголтоор байдаг юм гэж. Яг үүнтэй адилхан цагдаагийн хууль, замын хөдөлгөөний асуудлыг ярьж байхад би үүнийг ярьж байсан байхгүй юу.

ы

Нэг хэсэг нь их уурласан машинтай баячуудыг тэтгэж байгаа юм уу гээд явган хүн хамаагүй болох юм уу гээд. Одоо хар халгайд хүн гар хүрдэггүйтэй адилхан энэ замын хөдөлгөөнд хууль бус оролцвол амиа алдана гэдгийг хүн мэддэг, би хохино болно шүү гэдгийг ойлгодог байх байсан. Бид нарыг 90-ээд оны үед УИХ-ын гишүүд гадагшаа явж эхэлж байсан ш дээ. Монголдоо байдаг шиг байх юм бол машин дайрч хаячихаад эргэж ч харахгүй яваад өгнө шүү. Зөвхөн ногоон гэрлээр, зөвхөн гарцаар гарна шүү гээд бүр сэтгэлд суулгачихсан. Манайхан бол тийм юм байхгүй, явган зорчигч давуу эрхтэй гээд толгойд нь суучихсан. Амь нас минь гэж боддоггүй. Намайг дайраг л дээ гээд жилд хичнээн хүн дайруулж, осолд өртөж байна вэ, энэ асуудлыг их юутай хийхгүй бол, дээр нь манай автомашинтай хүмүүсийн зорчиж байга нь ч ялгаа байхгүй хөдөө мориор явж байгаа юм шиг байх юм. Энэ асуудлыг цэгцэлж авахгүй бол хүнд хайртай явган зорчигчид, иргэддээ хайртай юм шиг мөртлөө иргэдээ муу зуршилд сургаад харин ч амь нас эрүүл мэндийг нь хохироогоод байна.  Байсхийгээд л төчнөөн аваар гарлаа, тэдэн хүн нас барлаа, бэртлээ гэдэг.

ы

Хоовон: 570 хэд гэж гарлаа. Цаг бусаар 2700 хэд гэж гарлаа. Бас л харамсалтай?

ыЙ

Сэтгүүлч: Зам тээврийн ослоор өнгөрсөн онд 570, цаг бусаар 2700 хүн амь насаа алдаж байгаа гэсэн тоо гарсан байсан.

ЯЙ

Ж.Бямбадорж: Харамсалтай ш дээ. Халх голын байлдаан болоод эх орны дайнд үрэгдсэн Монгол цэргийн тооноос жилдээ хэд дахин л давчих юм байна ш дээ.

БЫЙ

Хоовон: Хуулийг тэр үед оруулж байхад таны ярьсан гарцыг хүмүүс янз бүрээр ярьж байсан санагдана.

бй

Ж.Бямбадорж: Одоо ёстой нөгөө журам гэж байдаг бол Монголчууд замын хөдөлгөөнөөсөө л эхлэх хэрэгтэй байна. Би дүрэм зөрчсөн бол цагдааг мянга хараагаад хэрэггүй. Торгоод хоёр дахь дээр нь Захиргааны журмаар баривчилдаг. Эрхээ хасуучихсан хүн жолоо барьж яваа бол гэмт хэрэг. Эрхгүй хүн замын хөдөлгөөнд машин бариад орж байна гэдэг чинь өөрөөр хэлбэл буу бариад сумалчихаад явж байгаагаас ялгаа юу байна. согтуу жолооч давхиж байхад тоохгүй. Тэр буутай хүн буу алдвал нэг л хүн буудаж магадгүй. Харин тэр согтуу жолооч хэдэн хүний амь нас эрүүл мэндийг сүйд хийх вэ. Манайхан болно л гэж бодож явж байгаад алддаг шүү дээ.

ы

Сэтгүүлч: Монголд шийтгэл үйлчилдэггүй хэцүү юм шүү дээ?

БЙ

Ж.Бямбадорж: Хүн ам цөөтэй болоод ч тэгдэг юмуу эсвэл бид нар угаасаа ийм зуршилтай болчихсон ард түмэн юм уу. Нэг юм болохоо байхаар л тэрийг хэн таньдаг вэ, хэнд хэлвэл тэрийг аргалаад өгөх вэ гээд гүйчихдэг. Тэгээд аргална гэдэг том ойлголттой болчихсон. Тэр нь явсаар байгаад мөнгөтэй хүнд бол мөнгөөр, танилтай хүнд бол танилаар аргалдаг систем. Энэ магадгүй бидний үхэл байж мэднэ шүү дээ. Жишээлбэл, би тэр халгайг их жишээ болгож ярьдаг юм. Яагаад өндөр хөгжилтэй орнуудын цагдаад ойртох хэмжээ хуультай байдаг юм бэ үүнийг бүр эвгүйгээр яривал түүнд ойртвол бороохойдчихно гээд эрсдэл нь шууд зайлшүй харагдаж байдаг.

бй

Хууль бол хууль. Тиймээс одоо харин цагдаагийн хуулийн агсамж буюу цагдаагийн хэрэгсэлд кинон дээрээс харахад АНУ зэрэг оронд гудамжинд явж байгаа цагдаа чинь том том буутай л харагддаг шүү дээ. Монголчуудын хоосон бороос хорин хүн айна гэдэг чинь. Тэгээд үүний эсрэг буу Монголчууд хэрэглэж болохгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ гэдэг хэв журам нийгмийн харилцаа хэцүү болж байгаа үед үнэхээр иргэддээ би Хүний эрхийн хувьд иргэдээ хамгаалах л юм яриад байгаа юм. Би цагдаад буу өгөөд бууд гээд байгаа юм биш. Чи үнэхээр цагдаад ойртож болохгүй гэдгийг ойлгуулах.

бй

Монголчуудынх  "Хөөе зогс, толгой дээгүүр чинь хий буудлаа шүү" гэж. Тэртээ тэргүй хэрэглэхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Үүнээс болж Ховдод цагдаа буудууллаа шүү дээ. АНУ-д хөдөлгөөнд оролцож байгаа машиныг барагтай бол зогсоодоггүй юм байна лээ. Бүр ноцтой зөрчил гаргасан тохиолдолд зогсооно. Зогсооход жолооны хүрд дээрээс хоёр гараа салгах ёсгүй. Салгасан байхад шууд буудах хуультай. Тиймээс амьнаасаа уйдаагүй л бол тэр нөхөр гараа авахгүй л байж байх хуультай. Тэгэхээр миний хэлдгээр халгайд түлэгдэхгүй л гэдэг шиг байх. Тэгээд цагдаа ирээд цонхоо нээ, гараа ардаа ав гэдэг хүн харахад их сүртэй. Тэр чинь нэг дүрмийн том зөрчил гаргачихлаа шүү дээ.

ыЙ

Хоовон: Манайд гаргачихна л даа. Амархан баталчихна. Тэгээд л үйлчлэхгүй?

Ы

Ж.Бямбадорж: Үйлчлүүлдэг л болох ёстой. Жишээлбэл, биднийг явж байхад нэгдүгээр эгнээний машинууд бол үнэхээр хөдөлгөөн хааж байгаа биз. Хөдөлгөөн хаалаа гэж ачиж байна. Хүмүүс ч айдаг болж. Гэхдээ ачаад барахгүй байна. Би Замын цагдаагийн удирдлагуудад нэг санал тавьсан. Та нар камер тавиад хянаад торгууль тавьдаг болчихож. Энэ хүмүүсийнхээ номерыг аваад зарлачихаач тэгээд торгоод бай л даа. Ялгаа байхгүй. Манайхан би тэнд очих гэж байгаа хаана машинаа тавьж очих вэ гэж бодохын оронд нэгдүгээр эгнээнд тавиад гялс юм аваад ороод ирнэ гэдэг сэтгэлгээгээ болих хэрэгтэй.

бйы

Хоовон: Такси барьж байхад хүмүүс бөглөөний тухай ярьдаг юм. Жишээлбэл нэг хүн Орост хуучин машинуудаа халж парк шинэчлэлтийг хийсэн. Тэгэж агаарын бохирдлыг багасгаж хөдөлгөөнөө эмхэлж авсан гэж ярьдаг. Татвараар бас их оролддог гэж байгаа том жийпнүүд замаар явбал өндөр татвар төлж байж явна. Тиймээс аргагүйн эрхэнд унахаас татгалзана гэдэг санал байдаг?

бй

Ж.Бямбадорж: Олон арга байх шиг байна. Би боддог юм дүрмийн шаардлагыг биелүүлдэг болчихвол Улаанбаатарын түгжээ нэг хэсэгтээ гайгүй болно. Нөгөө талаас зүүн гар тийшээ эргэдгийг болиулчих ёстой. Бусад орнууд хэзээ ч эргэддэггүй. Яаж ч байсан тэгээд л шийдчихсэн байдаг. Тэгээгүй тохиолдолд энэ чинь хөдөлгөөнийг хааж байгаа юм. Би Лондонд очиж байсан. Үнэхээр зорьсон газраа хүрэх боломжгүй бол хотын тодорхой хэсэгт машинаа орхичихоод нийтийн тээврээр явчихдаг юм байна лээ. Нийтийн тээврийн зам нь хэн ч явдаггүй, шар өнгөөр будчихсан, тэр лүү чинь парламентын гишүүд нь хүртэл суудаг юм байна лээ ш дээ. Зүйрлэж хэлбэл таван шарын тэнд машинаа орхиод тэндээс нийтийн тээвэрт эсвэл таксинд суугаад тэр нь зам нь чөлөөтэй болохоор манайхан шиг өөр тэрэг зам хаана гэдэг ойлголт байдаггүй юм байна лээ. Нийтийн тээврээ тэгж л ашигладаг.

ыЙ

Сэтгүүлч: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн сурталчилгааны арга хэлбэр хоцрогдсон санагддаг юм. Хөдөлгөөний соёлтой болгоё гээд цаас наах, реклам хийх нь хүндээ хүрдэггүй гэж ойлгодог?

БЙ

Ж.Бямбадорж: Уг нь автомашинтай хүнийг баян хүн гэдэг ч юмуу энэ чинь одоо тийм биш хүний хэрэглээ болчихоод байна. хотын олон машинтай болж байгааг хорих биш дэмжих ёстой дэмжихдээ яах вэ гэхээр замын хөдөлгөөнд буруу орсон бол одоо боль чамаас болж олон хүн хохирох ёсгүй гэдэг шаардлагыг тавиад байвал амархан шийднэ дээ.

бй

Хоовон: Нэг залуу надад хэлэхдээ өөрийнх нь ах хоёр, гурван удаа эрхээ хасуулсан. Гэхдээ манай ах машингүй байхыг нь нэг удаа ч хараагүй гэж байсан. Тэгэхээр машиныг нь журмын  хашаанд зогсоовол тухайн хүн буруугаа хүлээж магадгүй гэдэг бодол төрсөн. Үнэндээ манайхан эрхээ хасууллаа гээд гэрийн гадна тэрэг нь хэвтэж байхад хэрэг гарвал унаад л гардаг?

\

Ж.Бямбадорж: Би бол наад залуутай чинь эсрэг саналтай байна. Яагаад гэвэл тэр тэрэг чинь ганц тэр хүний өмч биш, гэр бүлийн өмч байгаа. Харин тэр нөхөр зөвшөөрөлгүй унасан бол шууд 30 хоног хүртэл баривчлаад, дахиад гаргах юм бол энэ бол гэмт хэрэг. Зөвшөөрөлгүй буу гудамжаар үүрээд явж байвал аюул болно биз дээ үүнтэй ялгаа байхгүй. Тусгай зөвшөөрөлтэйгээр л энэ машиныг чинь барьдаг юм чинь. Бууг хаана хэрэглэдэг вэ ангийн бол ангийн, хамгаалалтын бол хамгаалалтын зориулалтаар  хэрэглэдэг. Гэхдээ тусгай эрхтэй харин эрхгүй хүн бол үгүй. Тэрийг болдог. Гэхдээ Монголчууд бол хүн ам цөөнтэй дэг журам амархан сууж болох юм байгаа юм ш дээ.

бый

Сэтгүүлч: Ер нь манай нийтийн тээврийн талаар их олон санал яригддаг. Нийтийн тээвэр сайжирвал хүмүүс машинаа унах нь багасна ч гэдэг. Та ер нь ямар бодолтой байна?

ыбй

Ж.Бямбадож: Том том хотуудад үнэхээр нийтийн тээвэр шиг хэрэгтэй юм байхгүй л дээ. Манайх шиг ингэж бөөгнөрдөггүй, ороод чихцэлдэггүй ш дээ. Автобус нь цөөхөн байна уу гэхээр үгүй.  Автобусны буудал дээр ирээд л нэгнийхээ урдуур дайраад  байхгүй. Урдын цагт социализмын үед автобус хүлээнэ гэдэг чинь их том юм байлаа. Хөлдөж үхтэл хүлээгээд уралдаж суудаг. Гэтэл одоо эгнээгээр зогсоод буудал дээрээ багтахгүй атлаа нийтийн тээврийн нэр хүнд муу хэвээр байна. Ямар арга нь буруудчихаар ийм болдог юм.

бй

Хоовон: Би бол орчин чухал гэж боддог юм. Жаахан үнэтэй автобусанд тансаг явдаг бол хүмүүс суугаад л байна?

бйы

Ж.Бямбадорж: Тэгнэ ш дээ. Хүүхэд залуус их цэвэрхэн хувцасладаг болсон байна. Гэтэл ажлынхаа хувцастай нүүр зөөж байсан бол тэр хувцастай, үйлдвэр дээр ажилласан бол яг тэр хувцастайгаа автобусанд орохоор бусад хүмүүсийн хувцас хунарыг завааруулна. Тэр үнэр танар байна соёлын асуудал. Чиний хэлдэг үнэн өндөр үнэтэй цэвэрхэн автобусанд суух хүмүүс нь сууг, чадахгүй нь хямдхандаа сууг.

б

Хоовон: Жишээлбэл, яг цагаараа явдаг үнэтэй автобус байвал би машин барихгүй гэж бодож байгаа байхгүй юу. 1000 төгрөгөө өгөөд л нотебүүкээрээ wifi-ийг нь ашиглан нэтэд орж байгаад л бууна ш дээ?

бй

Ж.Бямбадорж: Тэгнэ ш дээ. Би яагаад сууж чадахгүй байна гэхээр дарга цэрэгтээ гол нь биш. Манийг чинь танихгүй хүн бараг байхгүй. Нэг саймшраад нэг хэсэг юм болоод л зарим нь агсам тавих гээд л улс орон чинь хаана явна гээд. Үүнээс нь төвөгшөөгөөд гудамжаар ч явган явахад хүндрэлтэй л байдаг юм. Энэ УИХ-ын гишүүдэд ч тийм юм байдаг л байх л даа. Чиний хэлдэг бол үнэн шүү автобусанд ч бас...

б

Сэтгүүлч: Одоо та хийж бүтээгээд яваад байна. Ахалж байгаа байгууллагынхаа талаар яриач? 

бй

Ж.Бямбадорж: Хүний эрхийн клмиссыг даргалаад гурван жил гаруй болж байна. Ер нь хүний эрхийн байгууллагад ажиллахад мэдрэмж гэдэг айхтар юм суух ёстой юм байна лээ. Энэ гурван жилд үүнийг л би ойлгосон. Манай ажилтнуудын том чадвар энэ. Ер хүн гэдэг хүний эрх гэдгийг мэдчихвэл бусдыг шоолно гэдэг асуудал байхгүй дээ. Бэлгийн цөөнх гэдэг асуудлыг ярихад манай нийгэм тэр чигээрээ инээдэг. Би ч инээж л байлаа. Яг ороод энэ асуудлыг хөөцөлдөөд ирэхээр инээх биш ханиах асуудал байхгүй юу. Би хамгийн эмзэг асуудлаар хүнд ойлгомжтойгоор тайлбарлаж байна. Нөгөө нэг онцлог нь хүний эрхийн байгууллага нь монголдоо нэр хүндтэй байхаас гадна Монголын нүүр царай, энэ улсыг ардчилсан орон мөн үү, биш үү гэдгийг тодорхойлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл дэлхийд хүний эрхийн байгууллага нь юу хийж байна вэ гэдгийг л хардаг байхгүй юу. Тийм л учраас энэ болох бүтэхгүй юмыг чинь өөрсдөө засчихья гэсэндээ бид нар хэлж, ярьж явдаг юм ш дээ. Манайх нэг илтгэл бичнэ гэхээр их сонин ойлгодог юм. Би бол тэрийг хамгийн энгийнээр хэлдэг энэ хүний эрхийн талаар илтгэл бичиж УИХ-д оруулдаг чинь ажлаа тайлагнаж байгаа юм биш. Тухайн асуудал Монголд ямар байна вэ гэж онош тавьж байгаа юм. Эмчээр ярих юм бол бүх шинжилгээг нь хийгээд энэ хүн хатгаа авчихжээ. Тиймээс эмчилгээ хийхгүй бол болохгүй нь гэдгийг хэлээд тэр эмчилдэг. Бидний тайланг сонсож засч залруулах газар нь төр. Бид нар оношийг нь тавиад эмчлэх аргыг нь заагаад өгч байгаа юм. Түүнээс бид үүнийг нь засах үүрэгтэй биш.

бй

Хоовон: Ер нь манайхан чинь өмгөөлж хамгаалах үүрэгтэй, хутгалдахыг хүсдэг юм шиг санагддаг.

бй

Ж.Бямбадорж: Одоо гадаадад Монгол хүн хохирч байна амь насаа алдаж байна хүний эрхийн байгууллага та нар юу хийж байна гээд сэтгүүлчид асуух гээд байдаг юм. Би байнга л хэлээд байгаа. Ээ дээ та минь “Хүний газар нэрээ, өөрийн газар ясаа” гэж монголчууд хэлдэг шүү. Монголын зүйр үг шиг агуулгатай юм байхгүй шүү. Хүний газар та нар биеэ зөв авч яваач ээ. Монголын төр хүний газар очоод хамгаалж чадахгүй шүү. Яагаад гэхээр нэг улс нөгөө улсын дотоод хэрэгт оролцох боломжгүй. Тийм тохиолдолд яах юм бэ тэр газар өөрийгөө л зөв авч явах ёстой ш дээ. Тиймээс гадагшаа явж байгаа хүүхдээ эцэг эх нь байнга халамжилж хэлж байгаач, очсон хойно нь байнга харилцаатай байгаач, зааж зөвлөж байгаач, дипломат төлөөлөгчийн газар дээрээ очиж уулзаж байгаач эрхээ хамгаалуулах системийг бүрдүүлээч гээд яриад байгаа юм л даа.

 бй

Сэтгүүлч: Ойрын хэдэн жилд та ямар зорилт тавьж байна?

бй

Ж.Бямбадорж: За даа, одоо ч хүний потенциал гэдэг насаар хязгаарласан зүйл байдаг болохоор мөрөөдлөөс цаашгүй л болж байх шив дээ. Гэхдээ хамгийн гол нь юу гэхээр би нэг юм хэлэх дуртай болчихжээ. Дээхнэ үед хөгшчүүл хоёр төрийг нь үзлээ, гурван төрийг нь үзлээ гээд л сонин сонин зүйл ярьдаг байсан. Одоо бол би, та нар ч ялгаа байхгүй. Мянган солигдохыг үзлээ, зуун солигдохыг үзлээ үүнийг дэлхийд мэндэлсэн хичнээн хүн үздэг юм гэтэл бид үзлээ. Дээр нь нийгэм солигдохыг үзлээ та нар бол төрж өссөн. Бид нар тэр нийгэмд чинь ажиллаж амьдарч өнөөдрийн энэ нийгмийг бүрдүүлсэн.  Би боддог юм яг миний үеийнхэн хуучин тэр өвөг дээдсийнхээ үлдээсэн зүйлийг л одоогийн залуучууд та нарт хүлээлгэж өгсөн байхгүй юу. Үнэхээр хүлээлгэж өгсөн шилжилт гэж яриад байгаа чинь шилжүүлж өгсөн байхгүй юу. Одоо яахаа та нар өөрсдөө мэд. Үр хүүхэддээ битгий хараалга, өвгөд өтгөсөө битгий уурлуул. Одоо толгой дээр чинь ирсэн би ингэж л хэлэх гэсэн юм. Бүтэн үе солигдож эхэлж байна ш дээ.

бй

Хоовон: Та ер нь хэр шүтлэгтэй вэ?

өы

Ж.Бямбадорж: Бид нар зэрлэг үеийнхэн шүтлэг гэдэг юмыг мэдэхгүй. Гэхдээ бас их муухай хүн гүтгэдэг үеийг мэднэ. Жишээлбэл, “Шашин гэдэг бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж Маркс хэлсэн гээд байдаг байсан Марксыг гүтгэчихсэн байгаа юм. Тэр юу гэсэн гэхээр “Шашинтай зөв харьц, буруу харьцвал хар тамхи шиг юм шүү” гэж хэлсэн байгаа юм. Маш үнэн хэлсэн байгаа байхгүй юу. Гэтэл чинь бид нар нөгөө талаар нь хэлчихсэн. Манай ээжийн талын нэг лам байдаг байсан. Би хялалзаал, айлын том нь ч байсан. Дүү нар энэ тэрийг загнаад л. Манай аав ээж хоёр их шүтлэгтэй. Би тэр ламыг үхээсэй гэж боддог байсан юм. Нөгөөх чинь намайг хүүхдэд юм, муу юм шүглэчихсэн амьтан хэрэггүй энэ тэр гэдэг.

Б

Тэгээд би нөгөөхийг чинь аль болохоор мөхөөх гээд л байдаг. Энэ бол зэрлэг нийгмийн дүр зураг. Өнөөдөр Америк шиг хөгжилтэй боловсролтой хүмүүс байхгүй биз дээ. Яахаараа Барак Обама сүмд очоод байдаг юм. Мухар сүсэг биш. Шүтлэг гэдэг бол шашин гэхээсээ илүү аливаа юманд хүн итгэл үнэмшилтэй хүндэлдэг дээдэлдэг биширдэг юмтай байх гэдгээр нь ойлгодог. Ер нь шүтлэг бол байх ёстой. Миний хамгийн том шүтээн бол миний ээж аав хоёр. Тэдний нэр хүнд. Миний нутгийн сайхан өвгөчүүл. Би нэг юм хэлье, хүний нэрийг хэлээд яахав дээ. Манай нутагт жаахан тультраадуухан хэлтэй, жаахан ядуу амьдралтай, олон хүүхэдтэй хүмүүсийн нүдэнд жаахан өртөөд байдаг тийм л хүн байдаг байсан. Нэг удаа аав ээж хоёр намайг ярьж байгаад л аав энэ “яг тэр хүн шиг болох нь ээ” гэсэн чинь ээж юу ярьж байгаа юм ингээд явбал болоо ш дээ. Юугаараа муу байгаа юм гэсэн чинь би ёстой аймаар гомдож байсан. Арай ч дээ намайг энэ хүнтэй зүйрлэх гэж гээд. Одоо тэгээд бодоход тэр хүн бол хүн загнаагүй, хүн алаагүй, зодоогүй, хүүхдүүд нь сайхан өссөн нээрээ л түүн шиг яваад дуусвал боллоо ш дээ. Нутгийн сайхан өвгөчүүлээ шүт гэдэг нь тэр. Гэхдээ багаасаа суугаагүй учраас зарим хүмүүс шиг мухар сүсгээр ухаангүй болтлоо шүтддэггүй. Ухамсартай шүтдэг шүтлэгтэй болж байгаа гэж боддог. Бурхны шашныг шүтдэг үнэн гэдэгт нь итгэдэг. Яагаад гэхээр ШУ өнөөдөр баталчихлаа ш дээ.

БЙ

Хүн гэдэг амьтан чинь 100 хувь гэж үзэхэд мах, цус, яс, баас бүгд нийлээд 35-хан хувь нь байна гэж байна. 65 хувь нь бидний судлагдаагүй ертөнц. Үүнтэй хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд ШУ-наар хөгжүүлэхдээ бодит юмтай нь ноцолдоод нөгөөхийг нь хаячихсан. Шашнууд нэг оролдох гэж үзсэн. Зарим нь муу аргаар, зарим зөв аргаар оролдсон. Одоо эмнэлэг бүх юмнууд чинь энэ лүү нь хандаж байна ш дээ. Японд бол ерөөсөө яг л сэтгэлзүйтэй нь давхар эмчилдэг болсон байна лээ. Манайхан шиг алах гэж байгаа нь ч мэдэгдэхгүй, аврах гэж байгаа нь ч мэдэгдэхгүй нууцлагаар эмчлээд байхгүй. Танд тэгнэ, дараа нь ингэнэ. Танд тийм хүндрэл учирна гэхдээ та эрүүл болно гээд хэлэхээр хүнд чинь үхнэ гэдэг ойлголт байхгүй болчихож байгаа юм. Тиймээс хүний сэтгэл зүйн орчинтой зөв хандаж байх ёстой. Саяын охин бас нэг юм хэлсэн.  Чи хүүхэддээ хайраа яаж шингээж байна гэж асуухад би хүүгээ хөхүүлээд л байж байхад миний хайр шингээд байх шиг.

ы

Сэтгүүлч: Би боддог юм нутгийн сайхан өвгөд гэж ярьдаг ш дээ. Өвгөн гэсэн утгаараа биш ер нь эртний ном зохиол дээр ч юм уу уртаа ооч сахалтай, сургаал хэлдэг буурлын тухай их гардаг. Орчин цагийн өвөө эмээ нар зах зээлийн нийгэмдээ эвдэрсэн ч гэдэг юм уу арай өөр болоод байх шиг санагддаг. Өвөө нь архинд дуртай байдаг ч юм уу?

йб

Ж.Бямбадорж: Яг наад асуудлаар чинь Хоовон бид хоёр ярилцсан байхгүй юу. Яагаад вэ гэхээр мэдээлэлгүй байсан үеийн нэг хэсэг хүмүүс мэдээлэлд төөрсөн үеийн нэг хэсэг хүмүүс хоёр л болчихоод байгаа юм. Бид нарын өссөн нийгэмд аавын, багшийн хэлсэн шиг үнэн юм байхгүй, уран зохиолын ном шиг гоё юм байхгүй. Бүгд туйлынх. Одоо харин хүмүүс ямар ч мэдээлэл авч чадахаа байсан гэж боддог юм. Бүр эсрэгээрээ энэ дотор учраа олохоо байсан. Та нар одоо “Чонон сүлд”-ийг уншаад үз. Энэ номонд хамгийн сүүлийн монгол ахуй амнаас ам дамжиж явсны төгсгөлийг Хятад зохиолч буулгасан байна лээ. Ардын уран зохиолч Ч.Лодойдамба гуай яг тэр өвгөчүүлийг чинь амьдралыг буулгахдаа “Тунгалаг тамир” романд Итгэлт шоронд хүртэл суудаг хэсэгт дүрсэлсэн байдаг. Одоо бол өвөө, эмээ гэхгүй бид зурагтаас, интернэтээс хоол хийхийг хараад сууж байдаг болсон байна шүү дээ. Өөрчлөгдөх нь аргагүй.  Тиймээс хэрэгцээтэй мэдээллээ олж авахын тулд, ялангуяа хүүхэд хүмүүжүүлэх асуудал дээр та нар байтугай мань хүртэл учраа олохгүй байна ш дээ. Миний хүү АНУ-д байгаа бид илэн далангүй ярьдаг би залуучуудын юу хүсч бодож байгааг хүүгээрээ дамжуулж мэддэг. Хүүгээсээ их суралцсан. Тэгэхээр ерөөсөө мэддэг юм шиг л загнавал дуусч байгаа нь тэр.

бй

Би та нарт зүгээр л нэг онигоо ярья. Их инээдтэй мөртлөө гарцаа байхгүй л ахуй буудаг байхгүй юу. Эмгэн өвгөн хоёр хоёулахнаа гэртээ үлдчихсэн хүүхдүүд нь бүгд том болоод явчихсан орой бүрэнхийд хөдөөний айл чинь махаа чанадаг тулганд галаа өрдчихсөн. Эмгэн утас ээрээд галаа ширтээд өвгөн тамхиа нэрээд гал ширтээд л чучил үсрээд л, гадаа ганц нэг хонь яраглавал яраглаад өөр чимээгүй. Гэтэл гэнэтхэн өвгөн мод толгойгоороо эмгэний толгой руу аваад хаялаа гэнэ шүү.  Эмгэн зөнөг чинь яаж байна. Өгөр чинь галзуурав уу чи чинь гэсэн чинь 16-тай анх удаа үзэхэд цоорчихсон байсныг нь бодохоор дургүй хүрлээ гэсэн гэдэг. Харахад инээдтэй хэрнээ хүн гэдэг эмзэг юмаа мартдаггүй, тийм үед өөрөө мэдэлгүй эмгэнээ хусаад хаяж байгаа юм. Тэр юу вэ гэхээр хүний сэтгэл зүй, аливаа юманд хандах хандлага, үнэн сэтгэлээсээ гарцаагүй тэр юмруугаа орно гэдэг чинь тэр байхгүй юу. Эмгэн тухайн үед юу ч бодож байсан юм. Үр хүүхдээ, залуу зандан насаа бодож байсан байж магадгүй гэтэл нөхөр тэгсэн чинь огт өөр тэгэхдээ л бас эмзэг юм. Тэгэхээр манай нүүдлийн соёл иргэншил дагасан энэ амьдрал гэдэг бол жинхэнэ байгалиа таньсан зохицсон жинхэнэ практикаар ШУ-ыг бий болгосон. Өөрөөр хэлбэл бүх юмыг туршиж бий болгосон ард түмэн. Онол дэвшүүлээд тэрийг практикаар баталдаг бол Монголчууд хийсэн бүх юмыг практикаараа гаргачихсан байхгүй юу.

йб

Сэтгүүлч: Та манай Хоовонтой таксинд явлаа. Танд ямар сэтгэдэл төрөв. Ажил мэргэжилтэйгээ холбоотой ямар юм хэлж яримаар санагдав?

ый

Ж.Бямбадорж: Би сэтгүүлчидтэй нэг их ойрхон байхыг боддоггүй. Хичнээн ч жил энэ Бямбадорж ярихав. Гэхдээ би хүнд нэг юм үлдээчих юмсан миний энэ ярилцлагыг уншаад  энэ ч нээрээ чухал шүү зөв шүү гэж бодохоор ганц ч гэсэн юм үлдээсэй гэж боддог. Би танай сайттай хамтран ажилладаг Хоовонг өөрөө танайхаас хайсан ш дээ. Би “Такси”-г уншаад байдаг юм. Тэгээд танайх руу яриад Хоовонгийнхоо утсыг өгөөч гэтэл та хаанаас ярьж байна гээд ерөөсөө халгаадаггүй ээ. Би ч ойлгосон янз бүрийн бичдэг гэдэг утгаар нь хүмүүс дарамталдаг байх гэж ойлгоод өөрийнхөө нэрийг хэлээд Бямбадорж гэдэг хүн байна. ХЭҮК-ын дарга хийдэг санал солилцох гэсэн юм гэхэд за яахав би тань руу яриарай гэж хэлье гэлээ. Хэсэг байж байсан чинь Хоовон утасдаад хүрээд ир гээд бид хоёр уулзалдсан. Нэгнийгээ магтан дуулдаг ч юм уу эсвэл нэгнийгээ газар доогуур ортол муулдаг биш хүнд хэрэгтэй, хэн ч санаа авахаар юм хийгээд байдаг нөхөр гэж дүгнэсэн юм. Тэгээд би уулзаад ярилцаад урам өгөөд сүүлдээ даварсаар байгаад таксинд хамт явья гээд гуйхаар зөвшөөрөөд жаахан бурчихлаа. Бас их сайхан байна.

бй

Хамгийн гол нь би түрүүн нийгэмд хүний байр суурийн тухай асуудал ярилаа. Шууд.мн ч бай та нар ч бай эцсийн эцэст хүмүүс цалин авах гэж гэдсээ тэжээх гэж, гэр бүлдээ хэдэн төгрөг олох гэж ажилд орж байгаа юм шиг харагддаг. Яг ажил хийгээд ирэхээр зэрэг би нийгэмд яах гэж байгаа юм бэ, ямар зорилготой юм бэ гээд тэр зорилгынхоо төлөө явчихдаг. Тиймээс сэтгүүлчид бол үнэхээр энэ нийгэмд чухал үүрэгтэй их эмзэг хүмүүс. Яагаад гэхээр хүнийг хааш нь ч аваад явж мэднэ. Тиймээс Монголын нийгмийг сайхан болгоход монголын залуучууд өнөөгийн амьдрал зарим гутарсан гутранги үзлийг засахад зарим даварсан сэтгэлгээг дарахад сэтгүүлчид үнэхээр чухал үүрэгтэй. Миний байнга уншдаг хоёр сайт байдаг юм.

бөы

Тэр дундаа Шууд.мн-ийг заавал үзнэ. News.mn-ийг харна. Голцуу эхлээд энийгээ харна орой хэдэн цагт танай хамгийн сүүлийн мэдээлэл гардгийг ч мэднэ. Өглөө хэдэн цагт юугаар эхэлдгийг чинь мэднэ. Ерөнхийдөө бол мэдээллийг тэнцвэртэй өгөөд байх шиг санагддаг. Өнөөдөр залуучууд твиттер, фэйсбүүк гээд яваад байх шиг байна. Одоо миний үеийнхэн нэт рүү орчихлоо шүү. Миний үеийнхэн чинь мэдрэл муутай улсууд байдаг юм. Гэдэс нь өлсөж, ам нь цангахдаа уурлахаасаа илүү тэр өдрийн мэдээллээ авч чадахгүй бол уурладаг. Сонин захиалдаг авдаг, одоо мэдрэл муутай юм чинь зурагт үзэж авдаг байсан бол мань мэтийн юм бол нэт хараастай л байдаг болсон. Тийм учраас нийгэмд их үүрэгтэй шүү. Нийгмээ зөв залаарай дахин хэлье энэ та нарын нийгэм яаж авч явах чинь та нараас шалтгаална.

я

Уншигч таныг урт яриагаараа чилээсэн бол хүлцэл өчье. Ямартай ч, Хоовонгийн таксинд зочилж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржтой дуусахгүй их яриа өрнүүлсээр тэр өдрийн сурвалжлага өндөрлөсөн юм. Хоовон маань сар шинэ гээд ар гэрийн ажил, амьдралаа зохицуулах хэрэг байна гээд хөдөө явсан. Удахгүй ирээд Цагаан сарын баярын өдрүүдэд “халтуур” хийсэн тухайгаа хүргэх болно.

da

П.Нарандэлгэр

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ        

Shuud.mn
Сонин хачин
хүрэл:
за хоовох хөх чи цагаан сааарр далимдуулж олон дугаар таслахгүй шүү
2014-02-04
keke:
hoovong tanihad ulam l amarha bolloo, gesnees iimerhuu buduun darga demii yum baina oo, oligtoi unshih yum ch alga.
2014-02-02
tsutsu:
xoovin ch xog boljee
2014-02-01
japan:
yah gej tiim teneg yumtai holbogdog bn aa. amidral medehgyi huntei yarisan bn
2014-01-30
japan:
yah gej tiim teneg yumtai holbogdog bn aa. amidral medehgyi huntei yarisan bn
2014-01-30
хүрэл:
том оворын автобустай холбоотой нэг санал байх юм. цааш нь хэл хүргэх арга юу байна? хоовоон. иргэд ер нь мнднэ байгаа л даа. буудал гэж засаад замаас гадагш халаас гаргаад өгсөн байгаа. зарим газар бол тэр нь нэлээн урт шүү. гэтэл автобусууд ирсэн талаасаа дөнгөж амсардаад зогсчихож байна. дараагийн автобуснууд тэрнийхээ араас зам дээр зогсоолдоо хүрэлгүй буулгаж суулгах нь бүүр хэвшил болчоод халаасны урд хэсэгт хувийн машинууд зогсдог болчихоод байна. эхний автобус нь тэхээс тэгэх гэсэн юм шиг таг гацна арых нь дуут дохиогоо орилуулаад гэрлээ анивчуулаад нэмэргүй эсвэл тойрч гарах гэж бөөн түгжээг улам нэмэгдүүлж байна. хотын тээврийн газарт хэлээд хариу өгдөгүй ээ 1111 бүүр таг зорчигчид ч буудал дээр биш зам дагуу зүлэг хайс даваад гүйж суудаг энийг нэг зүгшрүүлж хэв гаванд нь оруулах арга байдаг болов уу мөн автобусны жолооч нар хөдөлгөөн дундаа утсаар ярих, хажуудаа хүн суулгачаад тувт ярих бол хэвийн үзэгдэл болж дээр нь тамхи татна
2014-01-30
зочин :
энэ худлаа гар оо
2014-01-30
zochin :
potencialaa oilgoson bol odoo naad alban tu*laa chaddag hund ni ug setgej bgaa chin bish bgaa shuu
2014-01-30
zochin:
n.enkhbayarig asuukhgui doldoi gar
2014-01-30
юм-үз:
сайн байцгаана уу? хоовоон, бямбадоржоо та 2-ын "жаал буу халахыг" сонслоо, тэр цагдаагийн буу гэснээс... эндхийн, ану-ын цагдаа нарын бууг "жинхэнэ эсэхийг" шалгамаар санагдаад нэг удаа нэг цагдаатай яриваа бууных нь талаар, ...тэгсэн чин "жинхэнэ буу" гэж байнаа, барьж үзэж болохуу гээд, тэгээ тэг л гэж байна, тэгсэн чинь нээрээ л жинхэн буу юм байналээ, хүнд гэж жигтэйхэн. замын хөдлөгөөний дүрмийн талаар гэвэл, эндхийн тээврийн хэрэгсэл бүрий нь тодорхой хүний эзэмшилд байдгаар хуульдаа хэлээд өгчихсөн, мөн тээврийн хэрэгсэлтэй нь хамаарч үүсэж болзошгүй хэргийн зохицуултыг ч хийсэн байдаг. тухайлбал, та 2-ын ярьж буй торгуулийнхаа улмаас унаагаа барих эрхээ түдгэлзүүлсэн ч юмуу, хаалгачихсан яваа этгээдийн унааг энэхүү хооронд нь хэн нэг өөр этгээд барьж яваад замын хөдлөгөөний дүрэм журмыг зөрчсөн явдал гарвал уг тээврийн хэрэгсэл хэний нэр бүхий эзэмшилд байсан байна тэрхүү эзэмшигч нь хариуцлага оноодог. ану-д амьдардаг монголчууддаа ч, ер нь л монголчууд бидэнд эрт орой хэзээ нэгэн цагт мөчлөг үе нь тохиохын хормд хэрэг болно хэмээгээд 12 муж-улсын замын хөдлөгөөний гарын авлаг болох номыг монгол хэл рүүгээ хөрвүүлсэн юм. учир ийм болохоор л энэ зүйлийг хэллээ, тэрнээс маний эртэй сайндаа ч "мэдээд байсан юм" бол алга. түүнээс гадна том ачааны тэрэгний талаарх номын, -иллиноис муж-улсынхыг-, манай монголчуудын хамгийн ихээр барьдаг ачааны тэрэгт холбоотой бүлгийг нь, -эхний бүлэг нь-, монгол хэл рүүгээ хөрвүүлсэн ухаантай. удаах бүлэг болох шингэн ачаа тээвэрлэлтийн тухайг нь хэдэн жилийн өмнөөс эхлүүлчихээд эдүгээг хүртэл эргэж барьж аваагүй л тууж явна. цаг нар гэж айхтар бие эд байнаа, ...үүндээ л тулгамдах юмдаа. хоовоон, мөн, сэтгэгдэл нэрээр хөөрч ярилцдаг та бүхэн минь , түүн дотор бямбадорж ч мөн адил- , сайхан битүүлж сайхан шинэлээрэй. дараагийн яриа чинь ч баяртай давхцаж байгааг ч хэлэхүү амттай гэж жигтэйхэн л байна биздээ, хоовон минь. ярьж суумаар л байна та бүхэнтэйгээ, ...гээд яалтай ч билээ, ажил төрөл гэж нэг юм байгаа болохоор амаа хамхиж гараа, толгойгоо хөдөлгөх минь, хэхэхэ.
2014-01-30
tseegii:
hihihihihi
2014-01-29
зочин:
дээрх хүн яг үнэн хэлсэн бна шүү
2014-01-29
bayar:
jinhene hudlaa dur esgesen uudgui hun dee.
2014-01-29