Улс төржсөн “ПАУЗ”
2014-01-28

Их наяд гэдэг их мөнгө юм байна. Ийм хэмжээний мөнгийг эдийн засгийнхаа хөгжлийн хөшүүрэг болгох ээлжит бүтээн байгуулалтын нүргээн хэвлэлээр дамжин бизнес эрхлэгчдийн цөсийг хөөргөөд байгаа. Улсын төсвийг долоо хуваасны нэгтэй тэнцэхүйц  мөнгөөр үйлдвэржилтийг дэмжинэ гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн зарласан. Энэ мөнгөөр нь Монголдоо үйлдвэрлээд юм хийгээд өгье гэсэн хэдэн арван бүтээлч санал төрийн албатуудыг ядрааж ширээнд дээр нь багтахаа байсан тухай ч сонсогдож байна. Мөнгө өг, идэж ууя гээгүй мөнгөөр чинь юм хийе гэж байгаа энэ саналууд дотор шинэ, бүтээлч монголын уураг тархи бүрэлдэж байхыг үгүйсгэх аргагүй. Харин нөгөө талд нь хорвоогийн жамаар хойшоо явахдаа төрд даатгал гээд өгчихсөн бөөн мөнгөө ханьдаа үлдээж, сүнс амар халих боломжийн талаар хэлэлцэгдэв. Эрх зүйт нийгэмд байгаа болохоор энэ санааг хуульчлаад авья гэж хэлэлцүүлэг өрнүүллээ. Хүний амьдралын нэг чухал баталгааг баталгаажуулах талаар хүмүүс хэлэлцэж байна. Эрх мэдэл, улс төрийн байр суурьтай, эд хөрөнгөтэй байлаа ч одоогоор мөнхийн ус хараахан гараагүй болохоор улстөрчид ч адил хүний жам, үхлийг тойрох аргагүй. Ийм болохоор энэхүү хамтын тэтгэврийн хууль сүнгэнээд гараад ирэх нь ээ гэж таамагласан хүмүүс анхаарлаа цагаан сардаа хандуулсан байх. Гэтэл энэ хуулийг явуулчихвал төсөв гэдэг хүнээс илүү эрхэм чухал зүйлд дарамт үзүүлэх тул бодьё гэж улс төржсөн хэдэн нөхөр “пауз” авчихжээ.

6

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл нь тооцоо судалгаа муутай, тэтгэврийн санд ачаалал үүрүүлэхээр төсөл хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Энэ нь одоо бид төсвийн дарамтыг хөнгөлөхийн төлөө амьдрах ёстой гэсэн үг юм уу, даатгалын мөнгө нь төсөв дотор эргэлдэж байдаг гэсэн үг үү гэдгийг олох таалцаан долоон буудал, баянхошуу цаашлаад хөдөө талд эрчимтэй явагдаж байна. Хамтын тэтгэврийн хуульд 76 мянган иргэн хамрагдана гэж үзэхэд 200 тэрбум төгрөг шаардлагатай болж байгаа нь улстөрч хатагтай ноёдын сэтгэлийг эмзэглүүлж байгаа юм байна. Маргааш газар хөдөлж намынх нь ордон нурчихвал нөгөөдөр 400 тэрбум гаргаад босгоё гэхэд дуугүй л гараа өргөх нь баараггүй. Тэгээд шинэ ордон дээрээ төрийн далбааг намируулж монголд “number one” гэдгээ олон нийтэд тунхаглан бишрүүлэх юм. Харин сүнс халихдаа хань минь ядаж сүүний мөнгөөр тасрахгүй гэх тайвшралтай үхэх жижигхэн хараа үзээг төр иргэддээ олгоход бол 200 тэрбум том асуудал болж байх юм. “Тэтгэврийн санд хөрөнгө шаардлагатай тул төсвөөс 320 тэрбум төгрөгийн татаас авахаас аргагүй байгаа.  Өнөөдөр үйлчилж байгаа Нийгмийн даатгалын сангийн тогтолцоогоор ажил, хөдөлмөр эрхэлж байгаа нь тэтгэвэр авагчдаа "тэжээдэг" тогтолцоотой. Ийм нөхцөлд тэтгэврийн даатгалын сангаа шинээр харахгүй бол санг улам хүндрүүлнэ” гэх энэ эх оронч санаа зовнилын цаана нэг юм цухалзаад байгаа харагдана. Энэ бол цэвэр улс төржилт, намчирхал. Хамтын тэтгэврийн хууль хүний төлөө төрийн хараа сунгааг нэмэх тул олон нийтээс дэмжлэг хүлээж ирэх сонгуульд олон нэмэх оноог АН-д түүчээлэх юм. Тийм болохоор ил саад болдогүй гэхэд ядаж л “пауз” авч хариуцлагатай хандаж байгаа дүр үзүүлж олны анхаарлыг татаж улс төржсөн мэдэгдэл хийж, цэцэрхэж суугаа нь хатуу хэлэхэд хүний зэвүү хүргэх юм.

6

Бүтээлч амьдралынхаа турш нийгмийн даатгалд төлж буй иргэдийн мөнгө хоёр их наяд орчим төгрөг болдог гэх. Даатгал гэдэг энгийнээр бол бага багаар мөнгө төлж том баталгаа бий болгож байгаа хуримтлалын систем. Гэтэл хүний мөнгө авчихаад даатгуулсан мөнгө чинь та нарт хүрэхгүй төр мөнгө өгч байна, юу нэгэндээ үлдээх өвлүүлэх гэж биднийг бүлтэгнүүлэх томчууд бас байна. Төрийн мөнгийг түмнээс нь харамласан улстөрчид “200 тэрбум төгрөг шаардах төслийг Засгийн газрын сайд нь өргөн мэдүүлснийг нягтлах шаардлагатай” гэж мэдэгдэл хийж байх юм. Нөгөө талд нь их наядаар юм хийдэг болох уралдааныг эхлүүлснээ Ерөнхий сайд сэтгэл хангалуун зарлаж байна. Гэтэл даатгалын санд энэ бүтээн байгуулалтыг нугалаад хийчих 2 их наяд орчим төгрөг хийх юмгүй уйдаж суудаг гэх. Төр, төсөв гэдгийг бүтэн хангалуун байлгахын төлөө бид амьдраад байгаа ч юм шиг, жинхэнэ мунхаг төр бий болчихсон ч юм шиг.

7

Улстөрчдөд улс төр заах ч хаашаа юм. Зүгээр үг хаяж хэлэхэд, та бүхэн нийгмийн даатгалын сангаас нэг төгрөг ч авахгүй төсвийн мөнгөө хэмнэсээр “хорвоо баяртай” гэх хөрөнгө бэл, амьдралын баталгаатай. Харин таны сайн мэдэж байгаачлан хамтын тэтгэвэрт хамрагдах болзол хангасан 76 мянган иргэнд бол тийм хөрөнгө баталгаа алга. Насаараа төлсөн даатгал байна. Жар хүрээд даатгалаараа жаргах гэтэл чад л болдог нийтлэг жамд амьдарч байна бид. Яагаад ханьдаа мөнгөө үлдээж болохгүй гэж. Насаараа төлсөн даатгалыг нь ханьд нь өгчихөд төр хоосрох гээд байна гэхэд ам заваарч байна.

7

Хүний төлөө, хамтын амьдрал, гэр бүлийн амьдралын үнэ цэнэ, утга учрыг баяжуулсан хууль батлахад улс төржсөн “пауз” хэрэггүй дээ, эрхэм гишүүд ээ.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
би нийгмийн даатгал сүүлийн 2 жил зориуд төлөөгүй. дараа нь ямар хэрэг болох биш. харин энэ хууль батлагдвал заавал төлнө. хань ижил, үр хүүхдэд минь хэрэгтэй юм.
2014-01-29
нийгмийн боол:
эрдэнэ сайд засгийнхаа санал гээд нэг бичиг бүрдүүлж чадаагүй буруутай, мангарууд үхэх хүртлээ ажлын байр орлоготой малчдад өгөх тэтгэвэр өгөх гэх мэт дэмий юмаар очкоов авах гэж паузлдаг мангар буруутай, насаараа зүтгээд идэж чадахгүй мөнгөө нийгмийн даатгал нэрээр махны машины төрд шулуулсан мани мэт өөрсдөө буруутай, ханилсан мөртөө батлуулахгүй новширдог хамтран амидрагчид өөрсдөө буруутай. . .
2014-01-28
zochin:
haramlahaa ymaa jaahan bodoh heregtei bh aa
2014-01-28
зочин:
оюунхорол нөхөртэй юм уу? гон бие гозон толгой болохоороо, энэ хуулийн болзлыг хангаж чадахгүй болохоороо ингэж байгаа юм. ганц бие хүн хосоор амьдрахын жаргал зовлонг ямар ойлгох биш дэ. ухаан санаанд нь хэдэн халтар төгрөгнөөс өөр юм бодохоо больчихсон муу ямаа, танай нам олонхи байхда ямаанд мөнгө өгөх хууль гаргадаг л биз дэ. гэтэл энэ хуулинд хамрагдах гэж байгаа хүмүүс зүгээр мөнгө авах гээд байгаа юм биш ээ. ханийнхаа 20жил төлсөн мөнгийг л үлдсэн хань ижил нь амьд явах хугацаандаа авах тухай л яригдаж байна. тэрнээс ямар нэгэн малд мөнгө өгөх тухай яриагүй ш дэ. та нар ийм зан гаргаж л бай. наад хэдэн хөгшчүүл чинь 2016 онд та нарыг ёстой навсайлгаад өгөх байлгүй дэ. та нар ичихгүй манай намд саналаа өгөөч гээд очиход чинь ард түмэн ёстой салаавч өгөөд буцаахаа мэдэх байлгүй дэ. мангарууд та нар ёстой 2016онд сураггүй ш дэ.
2014-01-28