Идсэн эрүү тань хувхайрч идүүлсэн ирээдүй цэцэглэг
2014-01-26

Монгол улсын өрсөлдөх чадамж сайжирсан, дэлхийн эдийн засгийн анхаарлын төвд байгаа, улс төр нийгмийн тааламжтай орчинд байгаа Азийн цөөхөн улсын нэг гэх мэтчлэнгээр гадныхан ярьж байгаа талаар олон эрхмийн үгнээс сонсч, ам руугаа бэлэн сүү угжуулсаар өнөөг хүрлээ. Бүгд л уул уурхайн хэт их баялагтай холбоотойгоор түшээд нь тайлбарлана. Давосын саяны уулзалтаар ч тэд ганцхан Монголыг онцгойлоод байгаа мэтээр олон нийтийн телевизээс өгсүүлээд Ерөнхийлөгчийг дагалдсан олон мэдээллийн эх сурвалж мэдээлж байна.

1

Баялаг байгаа нь үнэн. Гуравхан сая хүнийг хэдэн арван жилдээ гайхалтай амьдруулчих боломж бий. Эрдэс баялгийн үнэ хэчнээн унаж, өсч байсан ч хамаагүй нүүдэлчдийн газраа эс хөндсөн хэдэн мянганы түүх өнөөгийн бидэнд ийм түүхэн боломжийг олгосон.

Харин бидэнд түүнийг шингээх ходоод байна уу. Дэлхийтэй өрсөлдөх хэмжээний чадамжтай улс бид мөн үү. Хавтгайрсан энэ ертөнц илүү баялаг бүтээж хүн ам нь баян чинээлэг сэтгэл ханамжтай амьдардагаар нь улс орны өрсөлдөх чадамжийг үнэлдэг. Тэрнээс хүн амынх нь арав хүрэхгүй хувь нь улсын нийт баялгийн 90 орчим хувийг эзэмшдэг, түүнээсээ 40 орчим хувь нь түгээн зарцуулах үүрэгтэй бусад нь гав гинжнээс өөр алдах юмгүй шахуу дундаж, ядуу давхаргынхныг бүрдүүлдэг улс орон үүнд багтдаггүй юм. Судлаачдынхаа судалгааг хараад үзээрэй. Ихэнх нь хүнлэг ардчилсан, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хэрэглээ өндөрсч эрх члөгөөө олж авсан ч гэлээ “соц манкурт” нийгмээ илүүд үзэж байна. Энэ бол шударга ёс тогтоогүйн шинж.

1

Бидэнд үндэсний өрсөлдөх чадамж алга. Наад зах нь эдийн засгийн чадамжаа хар. Импортоос бүрэн хамааралтай шахуу. Өөрснөө үйлдвэрлэж чадахгүйгээ гаднаас авч байгаа бол яая гэхсэн. Үгүй юм. Наад захын жишээ дурдья л даа. Нэг үхрийнхээ ширийг гаргаад гурван үхрийн ширтэй тэнцэх хэмжээний боловсруулсан арьсыг долоо дахин өндөр үнээр авч, бөөн татварын дарамтан дор гутал үйлдвэрлэгчид маань бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цагтаа хоёр сая гутал үйлдвэрлээд дотоодынхоо хэрэгцээг дажгүй л хангадаг байсан. Яахав хэлбэр хийц, өнгө зүсийн хувьд жаахан гологддог л байсан байх. Гэхдээ л хөл нүцгэн явуулж байгаагүй. Бүх салбарт ийм л байсаар 25 жилийг тууллаа.

1

Эрх баригч бүхэн үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлнэ, ажлын байр бий болгоно гэдэг. Бэлчир дээрээ бүгд гэдийнэ. Өөрөө үйлдвэрлэхгүй хэрнээ амар хялбараар түүхий эдээ гадагшаа цудуулчихаад Монголын баялаг барагдахгүй гээд сууж байх. Энэ нь үндсэний өрсөлдөх чадварыг бодлоготойгоор нугасалж байгаа төртэй шууд холбоотой. Төр чадамжгүй бол яаж бизнес чадамжтай байх юм бэ. Гаргасан хууль, тогтоомж нь төрийн толгойд суусан улс төрийн хүчнээс тэр дундаа төрд шургалсан ашиг сонирхлын бүлгүүдийн сонирхлоос бүрэн хамаарна. Бараг бүгдээрээ төрийн өмчит компаниудын толгойд сууцгаана. Өнөөдрийн талх, бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байхыг тэд л мэднэ.

1

Өөрснөө толгойд нь суучихаад бор зүрхээрээ үйлдвэрлэл эрхэлж бизнес хийгчдийг янз бүрээр дарамтална. Гар хөлийнхөө үзүүрээр мэргэжлийн хяналт оруулна, цагдаа шүүхээр нарсанд хатаана, хөрөнгө оруулалтыг нь хязгаарлана. Өч төчнөөн баримт бий. Ялангуяа сайд, эрхэм гишүүний давхар дээл өмссөн этгээдүүд болон тэдний гар хөл бологсод 2000 оноос хойш улс оронд хэчнээн тэрбум төгрөг /багадуулчихлаа. Хэчнээн их наяд/-ийн хөрөнгө завшсны зах зухаас нь харж, сонсч л сууна. Ийм улс орны үндэсний өрсөлдөх боломж хэр байх билээ.

1

Монголчууд амьдрах ухаантай хүмүүс. Хулгай, худалд яснаас дургүй, байгаль цаг уур, амьдралын хэвшлээсээ шалтгаалаад цагаан цайлган сэтгэлтэй, аливаад голчийг барьдаг ард түмэн. Гэхдээ ноомой дорой явсангүй. Хоёр нийгэм солигдож картын бараагаар амь зууж байхад ч /Ленинградын бүслэлтэд оросын ард түмний өдрийн хүнсний нормын дайтай хүнс хэрэглэж байхдаа/ 7 дугаар сарын 1-нийх шиг бухимдаж уурсаагүй юм шүү. Бид тэсрэхдээ тэсэрдэг ард түмэн. Худал ярьж, хулгайн хийсний горыг эсэн бусын эрээвэр хураавар хүмүүсээс авахсан гэхдээ бухимдацгаасан. Ингэхээр бидэнд төрийн, бизнесийн, эдийн засгийн чадамж байна уу. Дөрөвдүгээрт хэлэгддэг Дэд бүтцийн чадамж бидэнд бий юу. Мянганы зам, төмөр замын бүтээн байгуулалт, Зүүн хойд Азийн эдийн засаг руу тэмүүлэх хүсэл сонирхол, далайн гарц.. гээд дэд бүтцийн асар том төслүүдийг яагаад нураагаад байна вэ. Энэ бол төрийн толгой дахь эдийн засгийн бүлэглэлүүдийн явцуу эрх ашгийн сонирхол шүү дээ. Үүнийг арилгахгүйгээр ӨӨРСНИЙГӨӨ магтаж ХОЖУУЛ болгохоо боль доо. Өч төчнөөн эх орноо гэсэн залуус өсөн өндийж байна. Идсэн эрүү тань хувхайрч идүүлсэн ирээдүй цэцэглэх болтугай.

1

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
hongoruushka:
mun ch sain bichdeg nohor shuu amjilt erooe
2014-01-29
11111:
гаднмйхан тэнгүүдийг мөнч их хөөргөж хуурах юм
2014-01-28
zochin:
bolohgui butehgui bgaag bugd l medej bgaa. harin yaj oorchloh ve gedeg nj l sonin bn.
2014-01-28
даваа:
баатар аа бадамжавыг төр, засгийн толгойд тавьчих. чи харамсахгүй бол болоо.
2014-01-27
баатар:
бадамжав та ёстой голоор нь бичжээ.иймэрхүү нийтлэл олон гаргаарай гэж хүсье.даан ч өөрийн чинь саналыг авах эрх мэдэлтнүүд манай төр,засгийн толгойд байхгүй нь харамсаад харамсаад барахгүй юм даа.
2014-01-27
zochin:
nuguu mak biluu ter nd l taarh ug bn
2014-01-27
ерөөл:
яг үнэн. идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг.
2014-01-27
ккк :
2008-07-01 ний хар өдөр өнөөгийн ман сонгууль будлиантуулж ард түмнийг бухимдуулж улмаар 5 хүний амийг авсан. 2012 онд үүнийхээ горыг амссан. ман болоод махн үндсэндээ бараг 90 жил монгол орныг удирдсан. одоо хар бусад улсаас бараг зуунаар хоцорчихсон. өнөөгийн энэ болохгүй бүтэхгүй байгаа бүх зүйл энэ 90 жилээс л улбаатай. тэгэхээр ард түмэн хэний төлөө сонгохоо мэдэх байлгүй дээ. яагаад ард түмэн хэний ч заавар тушаалгүйгээр 2008 оны сонгуулийн дараа махн-ын байрны үүдэнд жагсаж үймээн дэгдээв??? ойлгомжтой биз дээ.
2014-01-27
badamjav:
badamaad bayarlalaa uneheer tiim baina shuu chin setgeleesee handsand bayarlalaa
2014-01-27
bosoo mongol:
bayarlalaa iim uym bichij bai doktor nertei avirmed metiin man-in ugshiltai zunusun uvgud dandaa hudlaa muu erloj hutsaj baih uym eruuluur bolog hurai hurau bayarlalaa badamjavaa
2014-01-27
монгол:
бадам жавт баяр хүргэе....яаааг үнэн гэвэл наадах чинь л байнадаа...ард түмнийг басамжилхаасаа илүү эрх мэдэл нь хэтэрчихаад байгаа дархан цаазтай цөөхөн хэдэн гэр бүлийн бодлогоор л улс маань явж байгаа яаг үнэндээ бол давосын уулзалт манай ард түмэнд бидний амьдралд юу ч өгөхгүй хэдхэн хүний хоолыг бэлдэж эрх мэдлийг нь хязгааргүй болгоход л энэ чуулганы ач холбогдол оршиж байгаа....гое гоё яриад л байгаа дарга нар минь ард түмэн чинь одоо юмны учирыг гадарладаг болоод байгаа шүү дээ .....бага шиг л доромжлойроодооооооо.....
2014-01-27
иргэн:
ерөөлөөр болог. хурай хурай хурай
2014-01-27
зочин:
энэ бүхэнд бид өөрсдөө буруутай. хулгайч луйварчдаа толгой дээрээ залчихсан тул мөд сайхан юм сонсож үзэхгүй нь лавтай. өдөр ирэх тусам улам дордоно.үүнийг та бид хамтарч засаж байранд нь оруулах ёстой. үүний тулд дараагийн сонгуулиар маш бодлоготой хандвал арай энэ байдал засарч магадгүй. эс бөгөөс эх орондоо байгаа маниуд гадны болон дотоодын луйварчдын боол болоод зогсохгүй алгын чинээ газрын мэдэлгүй гуулигчин багий болно. хоорондоо талцаад хүний толгойгоор явбал ийм гаүуун амьдарлыг туулаад байна даа ард түмэн минь. нөгөө ан, махн, ардын нам бүх намын лидэрүүд цөм адил хөрөнгө луйвардах бодлоготой.үүнийгээ их сайхан үгээр халхавчлан манийгаа молигдож залилан баяжиж байна даа. яалтай билээ. мууч сайн хуучин цаг амьдарлын баталгаатай байж дээ.бас тэгээд хууль үйлчилж байсан цаг байсан.
2014-01-27
зочин:
арай ч ингэж ардчилал хөнждөггүй байхаа. нийгмийн бүх баялгийг хэдхэн хүн хүртээд улс орныг ийм байлгах бүр дэндлээ ан гарснаас хойш бүр долоон дордоод байгаа юм биш үү.
2014-01-27
мягмар:
болтугай болтугай болтугай
2014-01-27
бждц:
айвал бүү хий хийвэл хийсэн шиг хий.коммунистууд та нарыг дарахыг л бодож байгаа болохоос биш ард түмний ихэнх нь ан-ыг дэмжжиж байгаа шүү.та нар тэдний хардаад байгаа хөрөнгө мөнгөтөй холбоотой бүх мэдээллийг бүгдийг нь хурдан ил тод болгоод тэр шилэн түрийвчиндээ хийчих.хулгайч хүн бусдыг өөр шигээ бодож харддаг юм шүү.харин бүх төрлийн хулгайчуудыгтөрийн,ард түмний г.мхатуу цээрлүүлэх хуулыг хурдан гаргаж ирээрэй.өөрсдөө хулгайч болохоор зөөлөн хуультай явж ирсэн байх.
2014-01-27
бждц:
айвал бүү хий хийвэл хийсэн шиг хий.коммунистууд та нарыг дарахыг л бодож байгаа болохоос биш ард түмний ихэнх нь ан-ыг дэмжжиж байгаа шүү.та нар тэдний хардаад байгаа хөрөнгө мөнгөтөй холбоотой бүх мэдээллийг бүгдийг нь хурдан ил тод болгоод тэр шилэн түрийвчиндээ хийчих.хулгайч хүн бусдыг өөр шигээ бодож харддаг юм шүү.харин бүх төрлийн хулгайчуудыгтөрийн,ард түмний г.мхатуу цээрлүүлэх хуулыг хурдан гаргаж ирээрэй.өөрсдөө хулгайч болохоор зөөлөн хуультай явж ирсэн байх.
2014-01-27
бждц:
айвал бүү хий хийвэл хийсэн шиг хий.коммунистууд та нарыг дарахыг л бодож байгаа болохоос биш ард түмний ихэнх нь ан-ыг дэмжжиж байгаа шүү.та нар тэдний хардаад байгаа хөрөнгө мөнгөтөй холбоотой бүх мэдээллийг бүгдийг нь хурдан ил тод болгоод тэр шилэн түрийвчиндээ хийчих.хулгайч хүн бусдыг өөр шигээ бодож харддаг юм шүү.харин бүх төрлийн хулгайчуудыгтөрийн,ард түмний г.мхатуу цээрлүүлэх хуулыг хурдан гаргаж ирээрэй.өөрсдөө хулгайч болохоор зөөлөн хуультай явж ирсэн байх.
2014-01-27
солонгос:
ямар зэрлэг хүн бэ,ард түмэн нь босоосой
2014-01-27
б"ґґґ:
аливаа зїйлийг задлаад тїїнд шинэ элементийг оруулж инноваци хийдэг_монголчууд бїхэл сэтгэлгээтэй учраас хєгжїїлэх хандлаг сул учраас эзэлсэн орондоо уу*г тїїхтэй. орос японтой эрлийзжїїлвэл тархи нь задрах болов уу.
2014-01-27
zochin:
odoo ch munkhbayraas uur temtceh hun baihgui.luivarchid ch uhaj zuuh shig l boloh biz dee.margaashnaas n ehleed l altnii tax gui bolj bga yum.durtai n uhah biz.yana daa neeree.
2014-01-27
бждц:
20 жил эх орон ард түмний хөрөнгийг хулгайлсан нэг намын эрхэнд атганд ард түмэн байсан болохоор өдий хүртэл хөгжих боломжгүй байсныг энэ мэт бэртэгчингүүд өөрөө ч бас хулгайчын нэг нь байх жил гарангийн хугацаанд ихийг хийж чадсан ан-ынхны амжилтыг дарах гэсэндээ л хор найруулсан юм бичиж байгаа ухаантай юм байх даа.коммунизм сөнөсөн дахин хэзээ ч сэргэхгүй.коммунист нам коммунизмаа л байгуулахыг боддог учраас энэ нам дахин сэргэх нь аюултай.
2014-01-27
бждц:
20 жил эх орон ард түмний хөрөнгийг хулгайлсан нэг намын эрхэнд атганд ард түмэн байсан болохоор өдий хүртэл хөгжих боломжгүй байсныг энэ мэт бэртэгчингүүд өөрөө ч бас хулгайчын нэг нь байх жил гарангийн хугацаанд ихийг хийж чадсан ан-ынхны амжилтыг дарах гэсэндээ л хор найруулсан юм бичиж байгаа ухаантай юм байх даа.коммунизм сөнөсөн дахин хэзээ ч сэргэхгүй.коммунист нам коммунизмаа л байгуулахыг боддог учраас энэ нам дахин сэргэх нь аюултай.
2014-01-27
bid2:
demjiji bna. mash zov bichjee. zorigtoi duugarch baigad bayarlalaa. buu shantraarai. amjilt huisiye. bi hediigeer ardchilalyg demjdeg ch odoogiin iim ardchillyg demjihgui shuu. mongolynhoo toloo sanaa tavidag iim humuus mash olon boltugai. urag*.
2014-01-27
зочин:
цөөхөн хүн дургүй байгаа ч бодит үнэнийг бичжээ. ийм бодолтой хүмүүс олон байгаа. баяр бас амжилт хүсье. ард түмэндээ хэрэгтэй зүйл бичиж мэдүүлж байгаарай.
2014-01-26
badamaa:
chamaig chini ovoo doriun nairuulga saitai, aldaa madag bagatai, ediin zasag bas bus zuiliin talaar ovoo medlegtei yum bichdeg zaluu / huuhen ch bj magad / gej boddog, uneldeg. getel ene bichsen zuil chini yu ve? tv 5-n dorjmaa gdg huuhen baigaa gdg ugiig utgagui yarianiihaa hachir bolgoj yarisaar helseer bgad darga tsereg, deer dorgui baigaa gdg bolchihson. gansuh said uchigdur tv-r yarij bna lee manai tumur zam ene jil teden saya tonn achaa teeverlesen baigaa gj yarij bna lee . ug ni teden saya tonn achaa teeverlesen gej yarihad l utga ni buren, oilgomjtoi bhad baigaa gdg *rdlagagui sul ug hereglej bsan. gants gansuh said bus manaihan diilenhi ni baigaa-g sul ug, ugiin hachir, utgagui chamirhal bolgoj heregledeg, goyo yarih, helberdeh, / magad emegteileg bolchihson yumu? ug ni heregtei, heregleh yostoi ug ch ene ugiig zugeer l neg sul ug bolgood bh yuma. ugtaa setguulch ta buhen iim sul, gaj etgeed, yaria ug hellegiig delgeruuleh bus jigshij nairuulga tuguldur, saihan niitleleeree oyun uhaaniig ni gegeeruuleh saihan mergejiltei humuus. barag baigaa gdg ugiig sul ug bolgohiin esreg niitlel bichij humuusiig sereehgui bol baigaa baigaa gen yarisaar bgad balrah ni ee. setgegdliig mini un*d anzaaraasai / magad anzaardag, setgel emzegledeg bh / sudlaasai, yum bicheesei gj ih bodoj bna. ajild ni amjilt husie. gehdee baigaa gdg ugiig zuv hereglej surgahad chiglesen ajild gej bgaa yum shu..
2014-01-26
лхагва:
жоохоон бүр жоохон сэтгэл гаргачих юм бол хөгжиж хөрөнгөжөж ядах юмгүй цөөхөн хүн ам уудам нутагтай билээ бид даан ч түрүүний * толгойд гарна гэдэг болчихоод л байгаа юм * бол амьтан бид бол хүн.
2014-01-26
badamjaw guian zowoo.:
erooloor bologee.hurai.
2014-01-26
uuuuu:
hehe ter muu helegdeed bgaa ‘sots mankurt‘ niigemd odoogiinh shig ih biee unelegch, arhichin, hulgaich, avilgach bgaagui l yum da. ter ‘mankurt‘ booluud zuvhun uursdiinhuu tuluu ajillaj amidarch bsan shu de. aa odoogiin bdaltai 100 huvi sanal neg bnaa.
2014-01-26
uuuuu:
hehe ter muu helegdeed bgaa ‘sots mankurt‘ niigemd odoogiinh shig ih biee unelegch, arhichin, hulgaich, avilgach bgaagui l yum da. ter ‘mankurt‘ booluud zuvhun uursdiinhuu tuluu ajillaj amidarch bsan shu de. aa odoogiin bdaltai 100 huvi sanal neg bnaa.
2014-01-26
badmaa:
badamjav gej neg hugshin nertei, hugshin bodoltoi yum haanaas garch ireed yugaa soliorood baidag bolov oo.
2014-01-26
zocin :
uneheer zaal azil hiih gesen biznesiinheniig deesz gargyylahgyi tubtan dooszni cziheed odoonii tyr yrdah cz yalgaagyi bygdeereel aris numersen hudalcz czononuud syyz baina,ard tymnii amidraliig deeslyylhiig ted ogt hysehgyi,yyrsdeel darangyilj syyh dyrtai uls baina,hudlaa yariad hoszgiryylsaar olon zil ungerlee,odoo bolloo szdee,ard tymnee ahui amidraliigni har,nam dagasan daldagnyyriin amidral deesleed bysadni yamar baina,nydee neecgeey
2014-01-26
mongol huu:
goy bichsen baina , bayarlalaaa,
2014-01-26
ingeh l heregtei:
ким чен ун авга эгч ким ген хигийн нөхөр чан сон тэкийг төдийгүй гэр бүлийн бүх гишүүнийг нь цаазалсан талаар солонгосын “yonhapnews.co.kr” агентлаг мэдээллээ. 67 настай чан сон тэкийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласны улмаас цаазаар авсан тухай эрх баригчид мэдэгдсэн юм. 1 тус агентлагийн мэдээлсэнээр "чан сон тэкийн эгч гю сун чан, түүний нөхөр, кубын элчин сайдаар ажиллаж байсан зээ дүү жүн ён жин, малайзын элчин сайдаар ажиллаж байсан тэй рёнг болон хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга тэй ун нарыг хүүхдийнх нь хамт цаазалжээ. тэднийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хойд солонгост ирэхийг ким чен ун тушаасан байна. чан сон тэкийн гэр бүлийг онгоцны буудалд ирэх үед цагдаагийнхан бүсэлж, хорих лагерт хамтад нь хорьжээ. чан сон тэкийн хоёр ах нь олон жилийн өмнө өвчнөөр нас барсан тул эгчийнх нь гэр бүл болон гурван хүүхдийг нь хороосон байна. ингэснээр чан сон тэктэй хамааралтай 37 хүнийг цаазаар авчээ. тэднийг өнгөрсөн 24-ны өдөр удмаар нь хүйс тэмтэрсэн” хэмээн мэдээлжээ. харин ким ген хиг тархины хорт хавдраар нас барсан хэмээн тэмдэглэжээ. өмнөд солонгосын тагнуулын газар, удирдагчийн авга эгчийг одоо хүртэл амьд гэдгийг баталсаар байгаа юм. 1
2014-01-26
gjjr:
xc/glj‘o;erjg?zxlmg
2014-01-26
zochin:
bravo.well said.
2014-01-26