Алтны хоёр туйл
2014-01-26

Ноён доллар өсөхөд хоёр тайлбар байлаа. Нэг нь гадаадын хөрөнгө оруулалт унасан ба Оюутолгойн бүтээн байгуулалт гацсан. Хоёрдох нь манай улс алтны нөөц байхгүй болсон.

Урт нэрт хуулийг гарахад өрмөө хаяад нууц байдалд орсон гэх алт олборлогчид шинэ ивээл халамжаа хүлээн авлаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 53.3 хувь нь дэмжсэнээр төслийг баталлаа. Энэхүү хуулийг батласнаар Монголбанкинд алтаа тушаасан нөхцөлд роялтийн татварыг 2.5 хувиар тооцох болж байна. Одоогийн хуулиар бол  алтанд ногдуулж буй роялтийн татвар 10 хувь байгаа юм. Энэхүү 10 хувийн татвар ийн өндөр байгаагаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олборлогдсон хэрнээ буруу гараар хил давж бусдын олзны хүүдийг тэлэх үзэгдэл далд нэртэй ч бараг ил болоод байгааг хууль батлагчид өөрсдөө хэлж байгаа.

1

Алтаар занималддаг л бол хэн ч байлаа хоёр хөрш рүү алтаа гаргах замаа л бодохоор хууль татварын орчин үйлчилж байгаа нь үнэн. БНХАУ-д алтанд ногдуулдаг роялтийн татвар 2 хувь бол ОХУ-д 4 хувьтай байдаг гэнэ. Гэтэл дунд нь байх Монгол 10 хувийн роялти татвартай байлаа. Алтаа дотооддоо авч үлдэж, валютын нөөц бүрдүүлэхийн тулд алтны татварыг эргэн харах шаардлага ийнхүү үүсээд байсан нь үнэн. Гэхдээ энэ хууль алтны том компаниудад ивээл боломж мөн хэдий ч жижиг бичил олборлогч нарт яаж тусахыг хэлэхэд эрт байна. Бичил уурхайчдын орлогыг нь тухай бүр тооцох боломжгүй тул сард 40 мянган төгрөг төлдөг байна. Роялтийн татвар нэг их хамаардаггүй энэ бүлэг олборлогчид шинэ татварын орчинд яаж хамаарах нь тийм ч тодорхой биш үлдлээ. Ямартай ч 10 хувийн татвараа авч үлдэх гэхээр гадагшаа алтаа алдчихаад байна гэсэн хөөрхийлөлтэй тайлбарыг зүүж байгаад алтны татварыг бууруулж чадлаа. Олборлосноос нь ихийг авна гэхээр нуугдаад байна, бага багаар авна гэвэл ядаж хаана шороо босгож ухаад байгаа нь нүдэнд харагдаад байх юм гэсэн санаа. Хил гаалиа чангалж хууль бус алтыг хянах аргагүй болсондоо бууж өгч, хуулиа оролдохоор барьж авсан уу гэсэн Баасанхүү гишүүний асуулт тийм ч хоосон цэцэрхэл байгаагүй.

1

Уул уурхайн олборлолтын татварын орчин нэмэгдсэн жилүүдэд бараг 20 тн алт Монголбанкинд орж ирдэг байсан бол өдгөө 4 тонн болтлоо буурч энэ хэрээр валютын ханшийн савалгаа үүсэхэд нөлөөлсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байсан. Зөрүүд нь сох дутаад байгаа 16 тонн алт хаачсан бэ гэвэл бүгд мөрөө хавчина. Үнэндээ бол бүгд л хилээр гарчихаад байгааг нь мэдэж байсан юм байна. Чуулганы хэлэлцүүлгийн үеэр олон гишүүн алтаа гадагшаа алдаад байна гэдэг дээр тодотгол  өгч байсан.

Он гарсаар чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудын цөөнгүй нь элдэв төрлийн татварын хөнгөлөлт үзүүлэх, босгыг багасгах хил гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслүүд байлаа. Жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг багасгах бол эрх баригч намын нэг том амлалт мөн. Үүнийгээ хэрэгжүүлэх халхавчинд улстөрчдийн ил далд оролцоотой том компаниудын ашиг орлого бизнесийн орчныг цэцэглүүлсэн, татвараас хөнгөлсөн хуулиуд ч яваад байгаа. ЖДҮ, бизнес эрхлэгчдэд яг аль хууль нь ямар хөнгөлөлт дэмжлэг болж байгааг ирэх жилийн босгон дээр эргэн нэг харах нь чухал.

1

Монголбанкинд тушаасан роялтийн татварыг 2.5 хувиар тооцох хуулийн төсөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас ногоон гэрлээр гараад явчихлаа. Энэ хууль үйлчилж эхэлснээр валютын ханшийг тогтворжуулах, мөн нөөцийг нь бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлтийг эрх баригчид амалсаар зүтгүүлж баталлаа. Одоо хуулийн ард бидэнд ирнэ гэж амлаад байгаа “Үр ашгийг нь Монголын ард түмэн нийтээрээ амсах” сайхан цаг ирэхийг хүлээх үлдлээ. Эдийн засгийн утгаараа алт улс орны сан хөмрөг нэмэгдэх, валютын нөөцөө зузаалахад бодитой нөлөө үзүүлнэ гэвэл энэ хуульд мянга мянган “лайк” дарья.

1

Нөгөө талд нь “Алт оройд нь хүршгүй жаргал, ёроолд нь хүршгүй зовлон авчрах”  хоёр туйлтайг сануулсан ардын сургаал үг ч бий.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
irgen:
gazar uhaj belen yumiig zarj bgaa huniig yund uramshuuldag bnaa. ternii orond uildverlel erhelj bgaa humuusee tatvaraas chuluuluuchee. alt uhaj baigal gol murun bohirduulj amidraliig doroituulj bgaa zuiliig demjeed bgaa ni haanahiin bodlogo be
2014-01-27
unshigch:
altiig amarhaan gargah bolomjtoi hedhen gazar bgaa shtee.ongots vagon gh met hyanaj yadah uyi bnaa dotood ajilchid ni chuluutei nevtreh bolomjtoi shuudee. ajilchidiin hyanahad bolmoor uim bishuu
2014-01-26
ingeh l heregtei:
ким чен ун авга эгч ким ген хигийн нөхөр чан сон тэкийг төдийгүй гэр бүлийн бүх гишүүнийг нь цаазалсан талаар солонгосын “yonhapnews.co.kr” агентлаг мэдээллээ. 67 настай чан сон тэкийг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласны улмаас цаазаар авсан тухай эрх баригчид мэдэгдсэн юм. 1 тус агентлагийн мэдээлсэнээр "чан сон тэкийн эгч гю сун чан, түүний нөхөр, кубын элчин сайдаар ажиллаж байсан зээ дүү жүн ён жин, малайзын элчин сайдаар ажиллаж байсан тэй рёнг болон хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга тэй ун нарыг хүүхдийнх нь хамт цаазалжээ. тэднийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хойд солонгост ирэхийг ким чен ун тушаасан байна. чан сон тэкийн гэр бүлийг онгоцны буудалд ирэх үед цагдаагийнхан бүсэлж, хорих лагерт хамтад нь хорьжээ. чан сон тэкийн хоёр ах нь олон жилийн өмнө өвчнөөр нас барсан тул эгчийнх нь гэр бүл болон гурван хүүхдийг нь хороосон байна. ингэснээр чан сон тэктэй хамааралтай 37 хүнийг цаазаар авчээ. тэднийг өнгөрсөн 24-ны өдөр удмаар нь хүйс тэмтэрсэн” хэмээн мэдээлжээ. харин ким ген хиг тархины хорт хавдраар нас барсан хэмээн тэмдэглэжээ. өмнөд солонгосын тагнуулын газар, удирдагчийн авга эгчийг одоо хүртэл амьд гэдгийг баталсаар байгаа юм. 1
2014-01-26
dorj:
odoo alt uhaj baigaa ninjaa naraas heden tn alt zarj bagaag hyanah heregtei tegehgui bol dahiadl hooson hotsrono
2014-01-26
zochin:
ungursun jil altnii kompanuidad baahan zeel ugsun uu bolspniig yagaad sudlaagui be
2014-01-26
qwer:
iim malnuudar toroo bariulah shardlagui, taraaval taaran. negenteel heden toon alt bgain litsenzendern bhad ternesn bodool tatvaraa 10 %ran avan biz
2014-01-26
erka:
odoo naad tord baigaa nohoduud chni ajilaa hiihee baijee urdna ouy tolgoi baihgui baihad bolood baisan odoo bolhoor belen mongo bodson nobshnuud bna iimerhuu malnuudaar toroo bariulah hereg bnauu
2014-01-26