Хөршөөс үсэрсэн ВИРУС VS ВАКЦИН
2014-01-13

Ашиг яаж олдог билээ. Маш энгийнээр бол хэн нэгэнд хэрэгтэй зүйлийг нь хийж өгч нэг бол үйлдвэрлэж үгүй бол бэлэн байгаагаа нийлүүлж өгөөд түүндээ нэмүү өртөг шингээж мөнгө олох юм. Их ашиг олж байхын тулд хэн нэгэнд миний хийдэг, үйлдвэрлэдэг, олж нийлүүлдэг зүйлийн хэрэгцээ нэмэгдээд л байх хэрэгтэй. Ноён “Х” эм тариа үйлдвэрлэдэг. XX зууны эхэнд цагаан цэцэг гэх халдварт өвчнийг ид гаарч байхад ашиг орлого ч цутгаж байлаа. Асар хурдан олон хүүхдэд амьсгалын замаар тархан бүгдийг нь үхүүлдэггүй юмаа гэхэд насаар нь нүүрийг нь улаан цоохор болгох энэ өвчнийг түүний тариа л дарж байв. Цагаан цэцэг өвчин нь халдварт тул нэгээс нөгөөд тархан нэмэгдэж өнөөдөр 5 эцэг эх тариаг нь асууж ирсэн бол маргааш нь 20 болж үржин ирж орлого гэдэг цутгаж өгч байлаа. Гахайн хавдар гэж нэг халдварт өвчин бас байлаа. Эрэгтэй хүүхдийг үргүй болгодог энэ өвчнийг дарах тариаг шуурхай гаргаж авлаа. Зарж борлуулах гэж нэг их сурталчлах ч хэрэг байсангүй. Өвчин өөрөө маш амархан тархаж байсан тул  дороо шожигноод л алга болж байлаа. Бас ч хүн байна даа совест гаргаж “Энэ тариа бүрэн эмчлэхгүй шүү, зүгээр түр л идэвхжилийг нь бууруулж бактери вирусийг нь багасгах юм” гэж хэлэх гэтэл сонсох хүн байсангүй бүгд бөөндөж ачаад цааш нь тараахаар давхилдана.

7

Улаан бурхан гэж өвчин ч бас гомдоосонгүй ашгаа өгч л байлаа. Улаан бурхны хүндрэл нь уушигны хатгаа, уушигны үрэвслээр нас барах магадлалтай байдаг тул айсан хүмүүс аптекийн гадаа, харин манай хүний гадаа эм тарианы бөөндөгчид дугаарлаж байлаа. Эгэл хүний өвдөх зовох шаналан нэгэн хүний бизнес дэвших суурь болж байсан өр хатуу он жилүүд байсан нь энэ. 2000 он гэхэд л энэ өвчин дэлхий даяар нийт 800 мянга орчим хүүхдийн амь насыг авч оджээ. Нөгөө ертөнцөд одсон тэдгээр хүүхдүүд бүгд л ноён “Х”-ийн гаргасан тариаг худалдан авч тарьж үзэн амьд үлдэх найдлагаа мухарласан байгаа.

6

Ингэтэл халдварт вирус нянд хил хязгаар бусдын зэрэг зиндаа хөрөнгө бэл нөлөөлөхгүйн харгайгаар халдварт саа өвчнөөр нэгэн түүхэн хүн өвчилж шаналан зовсон нь хожмын АНУ-ын ерөнхийлөгч асан Рузвельт байж. Мань эр өөрөө халдварт вирусийн хор хохирлыг биеэрээ үзэж мэдэрсэн тул дараа нь  хүн бүрээс нэг доллар цуглуулж үүгээрээ сан байгуулж халдварт саагийн “вакцин” гэдгийг гаргаж авчээ. Ингэж хүмүүс халдварт өвчнийг гарсных нь дараа биш гарахаас өмнө нам болгодог арга замыг эрэлхийлж тодорхой амжилтад хүрч ирснээр “Х” ноёны бизнесийн ирээдүй бүдгэрч эхэллээ. Ийнхүү хайрт хань, үр хүүхэд, дотно төрөл төрөгсөд, анд нөхдөө халдварт өвчнөөр олон зуугаар нь алдсаны эцэст халдварт вирусээс насан туршид нь манаж байх хамгаалалт бүхий олон төрөл вакциныг Дэлхийн эрүүл мэндийн салбарын хэдэн хэнхэг нөхөр бодож олж, үүнийгээ дэлхий даяар түгээн тарааж эхэллээ.

6

Феодолын нийгэм, хамжлагат ёс, шар орхимжтойгоо орос ах нараар хөтлүүлэн XX зуунд хөл тавьсан Монгол орон хүртэл вакцинжуулалтад хамрагдаж богино хугацаанд халдварт өвчнөөс үүдсэн нас баралтын тоогоо бууруулж чаджээ. Монголчууд 1940 он гэхэд өнөөх цагаан цэцэг өвчнийг устгаж чадсан ба 90-ээд онд вакцины хамгаалалтаа 98.4 хувь болгож чадсан байна. Үүний цаана вакцин хийдэггүй байсан бол улаан бурхан өвчнөөр нийт хүн амын 95 хувь 20 хүртэлх насандаа толгой дараалан энэ өвчинд ээрэгдэж уушигны хатгаа, уушигны үрэвслээр нас барах магадлалтай байлаа.

6

Дунд үед нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдаваа академич, вакцин чухал гэдгийг өөрийн судалгаагаар гаргаж иржээ. Түүний судалгаагаар бол Монголчууд цагаа олж вакцинжуулалтад хамрагдаагүй бол нийт хүн амын 1/3 нь нас барж, 1/3 нь цоохор нүүртэй байх байлаа. 1960, 1970-аад оны үед монголын хүн амын 70-80 хувь нь аль хэдийн B гепатитын халдвар авчихсан байжээ. 1991 оноос хойш B гепатитын вакцин гэж гарснаар энэ төрлийн өвчтэй байсан хүмүүс багасаж эхэлсэн. HBS рентген гээд вирус тээгчийг үздэг шинжилгээгээр нийт хүн амын 15 хувь ийм вирус тээгч байсан вакцин хийснээс хойш 0.53 болж багассан гэж гарчээ. 15-аас 0.53 хувь гэдэг бол нэг наймааны унац дээр өндөр хувь биш ч хүний амь нас эрүүл мэндийн үзүүлэлт дээр бол том хувь, бодит бууралт мөн байх. Хэрэв вакцин хийгээгүй байсан бол яах вэ гээд цааш хөөвөл манай оронд жил болгон мянга гаруй хүн элэгний хавдар, элэгний цироз өвчнөөр өвдөх байсан байна.

6

2013 онд ДЭМБ-ын Нидерландын Мусмон гээд компани хамтарч хийсэн судалгаагаар манай улс 607 нас баралтыг урьдчилан сэргийлсэн гэж гарчээ. Гэхдээ энэ бол вакцинжуулалтад хамрагдаж ирсний 30-40 жилийн дараах үр дүн. Тэр үед 43000 хүүхэд төрдөг байсан бол одоо 80000 төрж байгаа гэдэг. Өнөөдөр төрж байгаа хүүхэд бүр вакцинд хамрагдсаны тусаар 30-40 жилийн дараах элэгний хавдраас сэргийлэгдэж байгаа гэж эрүүл мэднийн байгууллагынхан хэлж байна.

6

Вакцинд хамгаалагдах 11 халдварт өвчний 8-9 нь байхгүй болоод ирж байгаа сайн мэдээ байна. Гэтэл өвчин байхгүй болоод байхад яагаад вакцины тарилга хийгээд байна гэсэн асуулт гарч ирнэ.

7

Хариулт энгийн байна. Энэхүү халдварт өвчнүүд чинь дэлхий нийтэд байгаа болохоор хүний дархлаа суларлаа л бол халдварлаад, хил хязгааргүй ороод ирэх боломжтой. ОХУ, БНХАУ, Японд халдварт өвчин ямар олноороо дэгддэгийг бид мэднэ. 2002 онд манай улс халдварт саа өвчнийг устгалаа гээд гэрчилгээ авчихаж. Гэтэл тэр өвчнийг дэлхий нийтээрээ 2020 онд устгана гэж тооцож байна. Эдгээр халдварт өвчний өсгөврийг АНУ, ОХУ хоёрт л хадгалдаг. Тэгэхээр айдгүйгээ авдартаа хийтлээ буюу 2020 онд дэлхий нийт энэ саа өвчнийг булшилтал бид сэргийлж вакцинаа тариулж байх ёстой болно. Энэ өвчнийг 100 хүн тусахад 10-20 нь нас бардаг гэхээр аймшигтай.

7

Вакцин гэдэг хамгаалалт жил бүр 800-аад хүүхдэд таригдаж байгаараа эдийн засгийн хувьд хэн нэгэнд унацтай юу гэж монгол сэтгэлгээгээр хардаж үзлээ. 0-15 насны хүүхдийн вакцины тухайд бол ямар ч бизнес байхгүй гэнэ. Яагаад гэвэл НҮБ-ын Хүүхдийн сан олон улсын тендерт орж ДЭМБ-ын гэрчилгээтэй вакциныг авч мөнгийг нь Засгийн газар гаргадаг. Тэгэхээр НҮБ-ын хүүхдийн сантай бизнесийн харилцаанд орсон хүн гэж байхгүй. Бид магадгүй тендер зарлаад хувийн компани оруулж ирэх бол 5 ам.долларт авах вакциныг 12 ам.доллароор авна. Гэтэл Засгийн газар олон улсын тендерээр тэрийг нь 1.2 доллароор авч байгаа хэрэг. Учир нь НҮБ-ын Хүүхдийн сан олон улсын тендерт ороод олон орныг төлөөлж нэг вакцины үйлдвэртэй гэрээ хийж их захиалга өгөхийн хэрээр хямдхан авчихдаг байна. Мөн НҮБ-ын хүүхдийн сангийнхан өөрийн төвөөсөө Чингис хаан онгоцны буудал хүртэл хүйтэн хэлхээний горим бүх баталгааг хангаж манайд хүлээлгэж өгдөг найдвартай ажиллагаатай түнш. Гэхдээ энэ бол зөвхөн товлолтын вакцин. Өөр төрлийн вакцин ч бий.

7

Бид ер нь яагаад сүүлийн үед вакцин тарихын сүүдэрт юу байгааг өсгөн ярьж детектив өнцгөөр харах болов. Техник технологи асар хурдацтай хөгжихийн хэрээр халдварт өвчин биднийг орхисон гэж эндүүрч төөрөлдөөгүй л байх.

Вакциныг магтаад ч  яах юм билээ. Өнгөрсөн зууны нэг гавьяатан мөн үү мөн. Халдварт саа, татран, цагаан цэцэг, улаан бурхан, хөхүүл ханиад гээд зай сиймхийгээр бие организмд нэвтэрч гай тарих нянг хил нэвтрүүлэхгүй манаж байгаа нь маргашгүй. Муулаад ч бас юу ярих билээ.

Хэн нэгэнд таарахгүй харшилсан тохиолдол байна. Бид өөр хоорондоо давтагдашгүй байдгийн адил бидний бие организм дархлаа ч мөн өөр өөр. Энэ хэрээр вакциныг хүлээн авч эсрэг үйлдэл үзүүлэх нь хүн бүрт өөр. Гэхдээ эрсдэл дагуулах боломж нь саяд нэг буюу хүний генетекээс хамаарна.

6

1963 оноос 1996 он хүртэл хэрэглэгдэж байсан амаар уудаг саагийн сулруулсан вакцин 2,4 сая тунд нэг удаа саажилт үүсгэх магадлалтайг илрүүлсэний дараа үхүүлсэн вирусын гаралтай тариагаар эхлэж дархлаажуулдаг болсон. 1997 оноос хойш вакцины гаралтай саа бүртгэгдээгүй. Тухайн уургийг эсвэл уургийн хэсгийг дангаар нь нийлэгжүүлдэг ДНХ-ийн хэсгийг өөр амьд биетэд суулгаж байгаад /ген өөрчлөгдсөн амид биет/ гаргаж авах шинээр хэрэглэгдэх болсон. Энэ аргыг ген рекомбинацын арга гэдэг. Шинэ вакцинууд энэ аргаар үйлдвэрлэгддэг болсон учир вакцин тарихад өвчин үүсгэх боломж байхгүй. / http://assdaa666.blogspot.co.uk/2013/01/blog-post_8895.html /.

6

Амьд вакцин одоо бараг хэрэглэхгүй байгаа. Үхүүлсэн, маш сулруулсан, рекомбинат вакциныг одоо тарьж байна. Голцуу л уураг байгаа хэрэг. Уургийг хийхээр маш сайн дархлаа үүсдэг. Вакцинаас болоод янз бүрийн тохиолдлууд гараад байгааг эрдэмтэд судалж тухайн хүний генийн онцлогтой холбоотой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Хүмүүс мөнгөн устай вакцин байна гээд бичээд байгаа гэтэл энэ нь мөнгөн ус биш, мөнгөн ус найрлагад нь орсон бодис байгаа ба тэр нь хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй . Япон, АНУ бүгд ийм төрлийн вакцин хэрэглэдэг гэж салбарын мэргэжилтэн хэлж байна.

 6

Одоо сүүлийн асуулт. Вакциныг тариулахгүй байх сэтгэхүйг нийгэмд төрүүлж татгалзах давалгааг үүсгэх нь хэний сонирхол байж болох уу. Тун ховор тохиолдлоор вакцинаас шалтгаалсан байдлаар харшил авсан хүүхдийнхээ эрүүл мэндийн асуудлыг зүй ёсоор тавьж байгааг дэвэргэж нийгэм даяараа вакцинаас татгалзах сэтгэлгээ болгон өргөжүүлэн хэлэлцүүлэг өрнүүлж, санал асуулга явуулах нь хэнд хэрэгтэй вэ.

“Х” ноёнтон шиг эм тарианы үйлдвэрлэгчид энийг маш нарийн тун алгуур хийдэг. Хүний эрх гэдгээр халхлагдаж монголын үрсийн дархлаа суларч байх нь бидний лав хүсэх зүйл биш. Бид түмэн зүйлийг бий болгож бас шингээж байдаг агуу том хоёр гүрний дунд байна. Тэдний харвасан пуужин тив алгасаж чадах бол ханиасан шүлсээр үсэрсэн нян бактери нь тэр дороо Африкт хүрч чадахыг сануулья. Бид ямар их баялаг дээр суусан билээ. Ийм баян орны эзэд эрүүл, олуулаа болоод байгаа нь олон олон “Х” ноёдод тийм ч таатай үйл явц биш.

Вакцингүй амьдарч болно, уучлаарай халдваргүй байх баталгааг таньд хэн ч өгч чадахгүй. 40 жилийн дараа хүүхдээ хавдраар өвдөхөд вакцинаас бултуулсан тэр өдрөө та харамсан дурсах болж магадгүй.

6

Ноён “Х” саятан ховоогийн жамаар үхсэн. Тэр халдварт өвчнөөр үхээгүй гэдэг учир нь тэр саятан мөн л вакцинаар хамгаалагдсан байсан. Үр хүүхэд нь бизнесийг нь авч яваа л байлгүй, мэдэх юм алга. Харин миний мэдэхээс монгол маань нэгэн буурлын 80 насны ой болж байхтай таарлаа. Үр хүүхэд, ач гуч зээ 300-аад хүүхэд томчууд цугларчээ. Тэд бүгдийн судсаар нэг үр удмын эрүүл халуун цус эргэлдэж байгаа. Бас бүгдийнх нь биед ноён вакцин манаа хийж амьдарсаар буй. Нэгэн зуун хүрэхгүй хугацаанд Дорж гуайн үр хүүхэд халуун бүл ийм олуулаа болж байсан нь урьдын удам судар ургийн бичигт нь үгүй. Дорж гуай болоод түүний үр хүүхэд, гэр бүлийнхэн нь вакцин гэдэг дархлаагаар монгол хүн бүр хамгаалуулж эхэлсэн он жилүүдэд амьдарч ирсэн байна. Одоо ах дүү ураг барилдлага гээд тоолбол 400 хүн хол гарна. Мэдээж дундаас нь мөнх бусыг үзүүлсэн нь ч бий. Гэхдээ улаан бурхан, цагаан цэцэг, хөхүүл ханиалга зэрэг халдварт өвчнөөр цаг бусаар өнгөрсөн хүн  байхгүй гэж тэд ам бардам хэлнэ.

6

Төгсгөлд хэлэхэд вакцинд хамрагдахгүй үлддэг буюу гээгдэгсэд бас байна. Ихэвчлэн байнга тогтворгүй нүүж байдаг, хаяг харьяалалгүй явдаг айлын хүүхдүүд, 3-4 хувь. Энүүхэн урд Эрээнээс үсэрсэн Хятад нянг та хүртэхгүй гэх  баталгаагүй байна. Вакцинаа хийлгэ. Цаг тутам 15 хүүхэд хамгаалж болох өвчнөөс болж нас барсаар байна.

7

Пү.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
монгол:
зөв сэдвийг маш ойлгомжтой сайхан бичсэн байна баярлалаа.
2014-01-14
turuu:
uneheer vactsin buteegdeegui bol turuu gej hun huuhduudteigee baih bsn yum bol uu. ersdeltei l yum bna. uneheer эмээс ашиг олдог х компани байдаг бол түүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг хийснээр бүх үйл ажилагааг нь хааж, хүмүүсийг хорих хэрэгтэй
2014-01-13
зочин:
чухал сэдвийг цагаа олж бичжээ.вакцинаа эргэлзэхгүй ийлгэ.
2014-01-13
зочин:
зөв сэдэв хөнджээ
2014-01-13
saran:
vaccinii talaar uneheer tuuhiin unen, bodit baidliig oilguulj chadsan sain medeelel beltgen otuulsan setguulzid bayarlalaa6. ajild tani amjilt husie
2014-01-13
зочин:
вакцинаа хийлгэ. цаг тутам 15 хүүхэд хамгаалж болох өвчнөөс болж нас барсаар байна.
2014-01-13