Мөр нь улайсан миний ард түмэн
2014-01-13

Зунжин намаржин унасан эдийн засгийн цохилтын хүндийг ард түмэн хүртсээр ирлээ. Засгийн газар харьяа агентлагаараа улс орны нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг ямагт эерэгээр гаргаж түмний тархийг угаахад илтэд туршлагажжээ. Урин дулаанд олон нийт эдийн засгийн огцом доройтолд тэр бүрий анхаарал тавьж дадаагүй нь Монголын онцлог. Жилийн хамгийн өндөр зардал шаардагддаг өвлийн улиралд халаас нимгэрч, бараа бүтээгдэхүүний үнэ талийх үед л байдал бишдсэнийг биеэрээ мэдэрдэг. Засгийн газрын аль худал хэлэхийг хэлж барахав. Гуйж гувшсаар байгаад үнэ тогтворжуулах хөтөлбөр гээчдээ 3 их наяд төгрөг зарцуулсан ч зах зээл тэр дорхноо хариу барьж валютын ханш чангарч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30 хувь болтлоо өсөв. Эдийн засгийн өсөлт ч зогсонги байдалд орлоо. Ерөнхий сайд ирээдүйн том бүтээн байгуулалтад мөнгөө зарцууллаа. Ашгаа өгнө л гэнэ. Нөгөө бухын доодохыг харж үнэг турж үхэв гэдэг л болоод байна.

6

Цуглуулсан хөрөнгө мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй хэрнээ нийт баялгийн 80 орчим хувийг атгаж байдаг 400 гаруй гэр бүл цулайтал таргалаад байдаг. Гурван сая орчим иргэний хэд нь манийхаа толгой дээр завилчихаад тансаглаад суугааг дөрвөн аргын тоо гадарладаг хэнбугай ч тооцоолоод гаргачихна шүү дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт цацсан 3 их наяд төгрөгөө иргэдийнхээ цалин тэтгэвэр тэтгэмжийг 28 хувиар өсгөх боломж байна. Аль эсвэл нийт иргэддээ дөрвөн жилийн туршид 21000 төгрөг олгоод байх боломж байгаа. Ийм их мөнгөөр тоглосны гайгаар эрүүл саруул явах ёстой зах зээл бөглөөнд орсон юм. Мөнгөгүй худалдан авагчид бялхсан мөнгөөр нийлүүлэгчийн халз тулаанд амь эрсдсэн хэрэг. Амьд үлдэхийн тулд эцсийн мөнгөө шавхан байж голоо дэвтээнэ. Гэтэл маргааш нөгөөдөр гэж бий. Өвлийн хүйтэнд осгож үхэхгүйн тулд түлээ түлш хэрэгтэй. Ажил сургуульдаа явахдаа өмсөж зүүх дулаан бүлээн хувцас хунар хэрэгтэй. Хэн нэгнээс зээлэх хэрэг болно. Банкууд гэдийчихнэ. Тэгээд дэлхийн хаана ч байхгүй өндөр хүү тооцно. Хүүгийн хүү гээд явж өгнө дөө. Гадныхны нүдэнд баялагтаа хахаж цацсан эдийн засгийн өсөлтөөрөө 2030 он гэхэд бүс нутагтаа Япон, Сингапурын дараа жагсах хэтийн прогнозтой мундаг Монгол. Үнэн хэрэг дээрээ өвөр нь цуурч, мөр нь улайсан хөл нүцгэн Монголчууд болоод байна. Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 759 тэрбум хэрэгтэй. Зарлаж байгаад нэмэхээр имфляци галзуурна. Тиймээс сэмхэн нэмнэ гэж Ерөнхий сайд тайлбар хийж байгаа. Сэмхэн сэмхэн гэсээр өнгөрсөн онд иргэдийн халаасанд нэг төгрөг нэмээгүй. Хариуг нь өнөөдөр ард түмэн хүртэж сууна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дааж тэсэх орлоготой байхгүй юм бол Монголын ямар ч сайхан ирээдүй үлгэрээс цаашгүй зүйл болж хувирна шүү дээ.

6

Эдийн засаг тогтворжиход Монголын онцлогтой эдийн засгийн хувьд бүтэн улирлын зай байна. Цагаан сар гэж Монголын өрх бүрт толгойн өвчин болсон амаргүй даваа угтаж байна. Мөнгөний урсгал гадагшаа тэр тусмаа Эрээн лүү чиглэнэ. Эдийн засаг импортынх болж хувирна. Гарсан мөнгөний хариу нэг удаагийн хэрэглээ болж хогийн цэгийн овоог өндөрсгөнө. Яаж бид худлаа ярьж, худлаа инээж, худлаа шилээ маажин гэмшдэг засаг төргүй болох вэ...

6

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
соном:
одоо яая гэх вэ таминь. угаасаа хүний нийгэмд 25:50:25 гэсэн харьцаагаар баян, дунд, ядуу байх төөрөг тавилантай. аль хэсэгт нь байх нь хувь иргэн өөрөөсөө хамаарна. малаа маллаад ногоогоо тариад нэг хэсэг нь боломжийн л амьдарч байгаа ш дээ. цалин тэтгэвэр нэмж яах юм түүнийг дагаад зарлага нь өсөхөөс цааш. харин хотод ирж байгаа иргэдээсээ өндөр татвар авах, эсвэл төрөө өөр хотод шилжүүлэх зэрэгээр хотынхоо хүнийг хязгаарлах хэрэгтэй. хүн хичнээн шавна ядуурал байнга өснө. хүн хэрээрээ гэгчээр цагаан сар мэтийг өөрийн боломжоор л хийх хэрэгтэй ш дээ. галуу дурайж гэгчээр бусдыг дагаж давхиад яана. энд гонгиноод байгаа хүмүүс бүгд хотынх л байна ш дээ. хөдөөнийхэн ингэж бухимдаж үхэхэ гээд байгаа юм байхгүй.
2014-01-14
ganga:
yduu bgaagiin chi ni shaltdaan ni chi uuruu
2014-01-14
шударга:
цагаан сараар одоо хүмс амьдрал хэцүү байгааг далимдуулан ялангуяа гэр хороололынхон микро хөлслөөд настанд золгох нэрийдлээр ураг садан бус ах дүү нарын хүүхдүүд гээд бүх мэдэх хүнээ дагуулаад хэсэж байна. энэ арай дэндэж байна. хоосон гаргаж болохгүй хоолоо өгөөд дээр нь гар ддээр нь юм тавих гэж хамаг юм аа хамж байна.
2014-01-14
шударга:
цагаан сараар одоо хүмс амьдрал хэцүү байгааг далимдуулан ялангуяа гэр хороололынхон микро хөлслөөд настанд золгох нэрийдлээр ураг садан бус ах дүү нарын хүүхдүүд гээд бүх мэдэх хүнээ дагуулаад хэсэж байна. энэ арай дэндэж байна. хоосон гаргаж болохгүй хоолоо өгөөд дээр нь гар ддээр нь юм тавих гэж хамаг юм аа хамж байна.
2014-01-14
иргэн:
төр засгаа эдийн засаг улс төрийн боловсролтой,алба, амьдарлын туршлага, монгол хар ухаантай хүнээр удирдуулах хэрэгтэй байна. намын дарга ерөнхий сайд байна гэдэг утгагүй. иймээс л алтанхуягууд гарч ирээд байна. алтанхуяг физик ч гэлүү багш, тэр фортуна ямар мэрэгжилтэй юм, сургууль төгссөн юмуу. ийм улсууд засаг барьж хөгжүүлэх үү. ёстой амыг нь лоош харуулаад сэгсрэнэ дээ. бушуухан салгаж авах юмсан
2014-01-14
иргэн:
монгол хун монголоороо амдрах юм бол аидрал нь хэзээ ч доордож байгаагуй.монгол ухаан гэж агуу тайлагддагуй нууц шинжлэх ахаан .харин оноодор туунииг маань сайн ажиллуулж огохгуй байна.жишээ нь хогжлийг гаднын хоронго оруулалтаас хэт хамааралтай ойлгох монгол хун монголоо доош хийх монгол хун монгол тогрогнийхоо ханшийг доош нь хийх зэргээс болж монгол улс хогжихгуй байна.хэрвээ долларын ханшийг санаатайгаар 2013 оны 7 сарын 10 наас 9 сарын богин хугацаанд 300 -400 тогрогоор нэмээгуй бол барааны унэ 15-40 хув нэмэгдэхгуй байсан .доллорын ханшийг монголчуудын амдралыг муутгах гэж хэдхэн чэнжуудээр санаатайгаар осгуулсэн.хэн уунийг хицсэн бэ тодорхой шуу дээ.урд нь мон ингэж байсан.энэ бузрын шуналтангууд монголын ард тумнийг минь суйруулэх нээ.
2014-01-14
irgen:
bi buur gaihaj duuslaa ene darga said nar eh oron ard tumen gedgee martaad huwia hicheegeed bgamu eswel yum hiij medehgui chadahgui nowshuuduu
2014-01-13
монголчууд ядуу биш.:
монголчууд ядуу биш.худлаа гэвэл цагаан сараар хараарай.хаанаасаа ямар мөнгөөр тэгэж их тансаг баяр тэмдэглэж ганган хувцас өмссөн байдаг.их цамаан зантай.ажил хийх дургүй.түүхэндээ өлсөж үзээгүй.сарын 800,000 цалин өгье нүүрс шуудайл гэхэд ажиллах хүн олдохгүй байгааг юу гэж ойлгох вэ?1,000,000 төгрөгний цалинтай замын барилгын ажил өгөхөөр цалингаа авсны маргааш ажилдаа ирэхгүй байгаа хүмүүсийг яах вэ?арай дэндэж байна.илжиг модон хударгандаа гэж.ман-аа дахиж сонгоод 21,000-аа аваад бас хүүхдийн 20,000 -аа аваад архи уугаад наадмаа хийж бөхөө үзээд морио уралдуулаад байж байхдаа таарсан малнууд.
2014-01-13
zochin:
saihan yarih,show 2 oos buur zalhaj guitslee.erunhilogchuusuu ehleed buh ylsturchid bol yamr ch meregjilgyu baij meregjiltei humuusiig ad uzej uursdiiguu buhniig chaddag gej tootsson,ylsturch nereeree,nam bolon negdej sem hylgai hiigchid
2014-01-13
zochin:
arhi darsgyu,saihan hool byyzaa hiij suutei tsaigaa yygaad,hadagaa bariad l zolgochihieooo,beleg ch heregyu
2014-01-13
онон:
төр засгаа шүүмжлээд л суухын оронд өөрийнхөө амьдралыг шүүмжилбэл өөрт чинь өгөөжөө өгөх болов уу бадамжав гуай
2014-01-13
яадаг бол оо:
авилгал хяналтаас аль эрт гарсан.утааг одоо багасгаж чадахгуй болсон.одоо ганц чадах юм төр ухаалаг болохыг хүлээх л үлдлээ. өмнө нь 24 жил ухаан ороогүй хүн гэнэт ухаан орж ухаалаг болохоороо юу хийдэг бол доо харах юмсан.бүр дордчихвол баларсан юм болно доо.
2014-01-13
зочин:
тэгээд эд нарыг сонгочихоод , дараа нь үхэж хатах гээд тарчиг амьдарч яваа яваа ард олон л буруутай болоод байнаа даа. үнэхээр тэгж сонгочихсон бол хохь нээ хохь нь
2014-01-13
bayaa:
mongol uls muxux zamruugaa yvaj baina
2014-01-13
тамир:
та нар сонгоо биз дэ ийм амьдралыг
2014-01-13
иргэн:
үнэн бичсэн байна
2014-01-13
зочин:
барууны үзэлтэй харгис капиталистуудын засаглал бий болсныг санаж явцгаа.мүон-ийн тү-ээр гарч буй баримтат киног үзэцгээ.кап-ууд болон банк хэрхэн ард түмнийг сорон мөлждөгийг ойлгоцгоо.
2014-01-13
irgen:
mah avligachid toriin bodlogyg huviin bolgoj ashiglaj baisny gai harts arduud deeree yal ni tusaj baina shuu dee?
2014-01-13
окей:
намайг болон миний адил боддог хүмүүсийг их хуралд сонгочих. одоогийн их хурлаас ганбаатар, болорч, бас хэнч билээ тэднийг оролцуулахаа мартаваа. тэгсний дараа уул уурхайн компаниудын хувьцааны ард иргэдэд ногдох ёстой хэсгийг үндсэн хуулийн 6 дугаар заалтын дагуу авч өгнө. дотоодын хөрөнгийн биржийг ажилд оруулж салбаруудыг аймгуудад байгуулж хувьцаагаа арилжих худалдаж авах ажлыг хийнэ. ард иргэдийн хувьцааг гадаадын иргэнд худалдах эрхгүй байхаар тогтооно. хувьцааны үлдсэн хэсгийг гадаадын хөрөнгийн бирж дээр худалдаж хөрөнгө босгоно. эдгээр ажлыг хийх тусгай алба байгуулна. хувьцаа эзэмшигч иргэдийн эрх ашгийг хамгаалах харьяалалгүй туз-ын гишүүлдийг сонгоно. гэх мэтээр эдийн засгийн эрх чөлөөг иргэдэд эдлүүлнэ. улс төрийн эрх чөлөө яах вэ жагсаж ярьж л байг.
2014-01-13
монгол хүн:
намгүй монгол бол ингэж хувагдаж талцахгүй хэн чаддаг нь чадах зүйлээ хийгээд л явж байхгүй юу. 2 нам л хуваагаад идээд сөнөөгөөд дууслаа ерөөсөө намгүй хаант улс байвал дээр юм. саудын араби,катар,кувейт шиг хаан нь улс эх орон ард түмнийхээ төлөө хамаг зүрх сэтгэлээ зориулдаг байвал дээр юм.нам үгүй монголын төлөө...
2014-01-13
иргэн:
ханаж цадна гэж үгүй юм. хэдхэн монголоо ядаж цагаан сар тайван хийх мөнгөтэй болгочихгүй яав даа. хонгилын үзүүрт гэрэл, бүсээ чангал гээд байдаг. хөгшчүүлийн нас гүйцэхгүй хараасаар одож байна. заавал дэлхийн баян хүн гэж хэлэгдэх гээд яах юм. эхлээд элгэн түмнээ харж үзээд дараа нь гэдсээ хагартал баяж л даа. үүнийг ойлгуулах хүч байна уу.
2014-01-13
bataa:
er ni tsagaan sariig boliod shine jiltei hamt temdegledeg bolbol arai deer bish uu? tsaashdaa tsagaan sar temdegleh tald arai uur juramtai bolmoor ym shig ee. beleg seltiig bolih heregtei ym. belegtei tsagaan sar hiisneeree hyataduudiig l bid demjij tejeej baina shuu dee. ingej heleheer manai dotoodiin ereenees baraa zoodog naimaachid durguitsdeg baih. gehdee ted biznesee zohitsuulj bolno shuu dee.
2014-01-13
udwal :
hichneen tsalin tetgewer nemlee geed baraa butegdehuun uilchilgeenii une tsalingiin hemjeenees liuu nemegdeed bhar ymar nemer bsiin, teged hyatadaas odoo barag hool hunsee hurtel awaad nuguu naimaacihd hudaldaachid n tsalin nemegdsen nereer yuan nemegdsen nereer unee huuruulne
2014-01-13
болжмор:
тэвчээрт хязгаар буй. тэр хязгаар одоо л тулаад ирэв бололтой. хэзээ тасрахыг төр мэдэхгүй амьдрал өөрөө хэлээд өгнө.
2014-01-13
hogchin :
heniig songsonoo medej baina uu odoo yahuu elgeree molhool bj dw er n manai tor eh oron ard tumne gesen hun bn uu tsan chin bizdaa yumaa yavuul mongol man goe boloh yum be
2014-01-13
жавд:
гадны ямар нэгэн хатгалгаар ингэж бичээд байдаг юм уу манай энхрий хайрт намын маан гол чиглэл арга тактик байна уу бүр хажуунаас нь ингэж хагаралдуулдаг өөр орон зай ингэж үе үе хагаралдуулж тогтворгүй байлгадаг ямар ашиг сонирхолтой хүчин байгаад намжмал байдал гаргуулахгүй байна
2014-01-13
irgen:
tsalin munguu nemeh heregtei ard tumen chini elgeeree mulhuj guitslee
2014-01-13
зочин:
амьдрал хүндрэхийн хажуугаар баяр улам олширч түүнийг тэмдэглэх шаардлага улам үндэслэлтэй болоод байх юмдаа. энэ шаардлагыг дамчид буй болгон мэдээллийн хэрэгслээр шахдаг. ерөөл хараал хоёрт итгэж амьдардаг монголчууд түүнд нь үнэмшин баяр хэмээн хөөрцөглөж ямар нэг юм хүнээс авах өгөх зорилготой мөлхөцгөөнө. бидний эрүүл ухаан нэмэгдэхгүй байна. буянаараа болцгоо. бөөн хар утаан дотор хүүхэд тэврэн мөсөн дээгүүр холхих ядарсан олноо хараад сэтгэл өвддөг. гадныхны нүдээр харвал өрөвдөлтэй дургүй хүрмээр хачин л юм болох юм. гаднын нүд нүд биш хөх толботой нүд л нүд гээд солиорно л доо яав гэхэв дээ.
2014-01-13
badamjavd:
ugee bodoj bichmeerdee. mur ni ulaina gej umsuh yumgui bolj huvtsas ni uragdaj guitseed nuhuj muhuud ch umsuh argagui bolohyg heldeg yum . getel odoo mongold nuhuustei huvtsastai guilgachin ch baihgui.
2014-01-13
зочин:
энэ үнэн.нэг намаас сонгогдсон хирнээ нэг байшинд тохой залган сууж,төр түмний төлөө нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж чадаагүй,хоорондоо чоно хонь болсон ман -ын улс төрчдийн тоглоомын балаг.багабаньд гэж жөрвөгөр хар юм энхбаярыг чадах гэж яваад ийм байдалд оруулж байгаа юм.үүнийг багабандь,с.баяр,сү.батболд,хүрэлсүх,бадамжунай нараас нэхэл хатуугаар асууж,нэхэх ёстой.
2014-01-13
zochin:
erunhii saidaa tsalin nemeechee
2014-01-13
naran:
nuguu strategiin 15 ordnii ashig hyrteeh gesen yaasan be ?
2014-01-13
дуламсүрэн:
хэлээд яахав элгээр минь үнэхээр мөлхүүлж байнаа
2014-01-13
irgen:
tsagaan saraar 76-tai barstaj heregui hun bolgon baigaagaaraa engiin temdeleed ongoruuleh heregtei
2014-01-13
irgen:
tsagaan saraar 76-tai barstaj heregui hun bolgon baigaagaaraa engiin temdeleed ongoruuleh heregtei
2014-01-13