УРИА ба МАРТАГНАЛ
2014-01-09

Шинэчлэлийн Засгийн газар ирж буй 2014 онд импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана гэж  Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдсэн. Үүнийг нь энгийн уриа болгон товчилбол  “2014 он импортыг шахах жил” болох юм байна. Улс орон гадаадаас л юм авч байвал түрийвч нь түнтийж байдаг улс төрийн намын санхүүжүүлэгч нарт энэ уриа тийм таатай сонсогдохгүй л байгаа байх. “Гол 40 нэр төрлийн импортын бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж чадвал бид 600 тэрбум орчим төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг хэмнэж энэ хэмжээгээр үйлдвэрлэлээ дэмжих бололцоо байна” гэж аль 2011 онд тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд мэдэгдэж энэ талд асар их юм хийж үндэсний үйлдвэрлэгчээ дэмжинэ гэж байсан.  Амьдралд хэр бууж ажил болсон билээ. Одоогоороо өргөн хэрэглээний бараа болоод барилгын гол нэрийн бүтээгдэхүүнүүд нь гадаадын импортын хараат байдалд байсаар байгаа. Муугаар бодоход хятадын Эрээн боомт  4 хоног хилээ  хаахад л манай зах зээл сүрхий хямрах юм.

7

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2014 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ. Тус яамнаас 2013 онд хүн амын бүлэг тус бүрээр сэдэвчилсэн зөвлөлгөөн, үндэсний чуулган зохион байгуулж, 1999 онд баталсан “Гэр бүлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудын зохион байгуулсан үндэсний хэмжээний онол, практикийн бага хурлуудаас гарсан дүгнэлтээс үүдэн энэ жил гэр бүлийн хөгжлийг дэмжихэд анхаарах шаардлагатай гэж үзсэн гэнэ. Дурдаж буй бага хурлаас нь яг ямар дүгнэлт гарсныг энд хэлж чадахгүй ч сайн сайхан байна гэсэн гэсэн худлаа дүгнэлт гараагүй юм байна гэж ойлголоо. Нэмж нуршихад төрөөс гэр бүлийг дэмжих уриа тунхаг лоозон багадаагүй ба 2003 оныг мөн “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж байлаа. Харамсалтай нь энэ нэрэмжит жилийн хийсэн ажлын гүйцэтгэлээ үнэлж дүгнэхээ мартсан болтой гарсан үр дүнгийнх нь талаарх тайлан мэдээлэл олдохгүй байгаа гэсэн. Харин энэхүү жилд зориулж нэмж цацсан мөнгө овоо ба наад зах нь “Гэр бүлийг дэмжих жил” гэсэн зурагт хуудас, өргөмжлөл хэвлэхэд зарцуулсан мөнгө нь хэдэн зуун залуу гэр бүлийг ажлын байртай болгочих мөнгө байсан нь баараггүй.

7

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэх гэсэн төлөвлөгөөг нь эс тооцвол энэ удаагийн оны нэрэмжит ажилд тийм шинэлэг тунхаг харагдахгүй байна. 2014 онд ХАХНХЯ –ны товч төлөвлөгөөнд  “Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих” үндэсний хөтөлбөр, “Миний гэр бүл” хүүхэд хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, гэр бүлд зөвлөгөө өгөх төв байгуулж, олон улсын жишигт нийцүүлэх гэх мэт он онд яригдаж төлөвлөгдөж л байдаг хөтөлбөр төслүүд жирийж харагдана. Эрхэм сайд гадаадад байгаа 100 мянга гаруй монголчуудын хэчнээн нь гэр бүлээсээ тусдаа амьдарч зай холдохын хэрээр сэтгэл холдож салж сарниж байгааг тооцон харж Хөдөлмөрийн сайд найз Мятав руугаа утас цохиж хамтран ажиллах талаар ярьсан л байлгүй. Улсын хэмжээнд 768 мянган өрх, гэр бүл байгаа гэжээ. Статистик мэдээ учир баталгаатай гэрчилгээтэй гэр бүлээр тооцсон тоо байх. Ард нь бас баталгаагүй ч насан туршдаа амьдарсан “хамтран амьдрагч” гэр бүл хэдэн зуугаараа гээгдэж  энэхүү оны ажлын хаялгаас хүртэхгүй үлдэх бий дээ.

7

Ойр баримжаатай оны уриагаа сонгосон аймгаар  Өвөрхангай аймгийг нэрлэж болохоор байна. Энэ аймгийн хувьд “2014 он хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгосон байна. Өвөрхангай аймгийн нийт хүн ам 110.5 мянга байгаагаас 71662 буюу 60 гаруй хувь нь хөдөлмөрийн насны хүн гэнэ. Тэдгээрээс 67.5 хувь буюу 48.494 нь ажил эрхэлж байгаа бөгөөд 2010 оноос эхлэн иргэдийн дунд ажил эрхлэх байдал эрс өссөн гэх судалгаа гарчээ. Гэсэн ч амжилтдаа тайвшралгүй дахин хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр шийдсэн бололтой.  Энэ аймагт дээд боловсролтой ажилгүй иргэн одоогийн байдлаар 500 гаруй байгаагийн 60 хувь нь багш, хуульч, санхүүгийн менежер, нийгмийн ажилтан мэргэжилтэй хүмүүс юм. Маш том оюунлаг ажилгүйчүүдийн бүлэгтэй юм. Гэтэл нөгөө талд нь боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, уул уурхайн мэргэжилтэй ажилтан аймгийн хэмжээнд дутагдалтай байгаа гэнэ. Энэ талаас нь харвал “хэрэгтэй салбарт шаардлагатай ажиллах хүчнийг бэлтгэх жил” болговол зүгээр ч юм шиг.

8

Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлажээ. Өнгөрсөн онд хүн амын нийт нас баралт 5,9 хувиар, эхийн нас баралт 5,9 “промиль”, нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0,9 “промилл”-ээр тус тус буурсан үзүүлэлттэй гарсан байна. Үндэсний түвшинд эх, хүүхдийн эндэгдэл ийн буурч байгаа хэдий ч зарим бүс нутаг, аймгуудад эх, хүүхдийн эндэгдлийн түвшин өндөр байна гэж тус яамнаас мэдээллээ. Эх хүүхдийн эрүүл мэндийг бол 10 жилийн турш нэрэмжит болгосон ч болохоор л байгаа юм.

8

Дээр төлөөлүүлэн дурдсанаас гадна он оноор түүчээлэх үл мартагнаж болох урианууд бас бий. Дан дээлтнээ нимгэлж хөнгөлье гэсэн албан бус уриа тодорч бүдгэрэн ордноор санал дэмжлэг бөөгнүүлэх гэж зүдэрч яваа. УИХ-ын гишүүн давхар танхимын сайд хийж ядарч зүдэрч явааг халах энэ хуулийн төслийг МАН-АН баталж амжих уу гэсэн том бооцоо тавигдаж эхлээд байгаа. Ерөнхийлөгч болон хуулийг санаачлагчид хэчнээн зүтгүүлж, намын зарим дэвшилтэт үзэлт гишүүд дэмжсэн ч намуудын ард суух цагийг эзэлсэн олигархуудын энэ хуульд тавих хоригийг давж гарах уу гэсэн цөхрөл нийгэмд байна. Үүний дээр том төрөөс ухаалаг төр рүү шилжих төрийн тэргүүний гаргасан толгой  уриа ч явж байгааг энд хашилтад хийж харах ёстой байх.

 7

Иргэдийн хувьд яг өнөөдрийн нөхцөлд авч үзвэл “ам долларын ханш буурах жил”  болоосой гэсэн хүсэл хамгийн олон санал авч магадгүй. Үүн дээр 2014 оныг “цалин тэтгэвэр нэмэх жил” болгох хүсэлтэй тогтвортой тооны паргаматик  олонхи ч бас бий.

8

Шинэ оны мэндчилгээндээ Ерөнхийлөгч “... 2014 онд эдийн засгийн ололт иргэн бүрт хүртээмжтэй байж, өрхийн хуримтлал нэмэгдсэн жил болоосой гэж хүсч байна. Үүний төлөө төр анхаарч ажиллана. Популистууд биш үйлдвэрлэгчид, бүтээгчид хүчээ авсан, тэдгээрийг үнэлсэн жил байгаасай гэж би хүсэж байна ...  гэж хэлсэн. Төрийн тэргүүн ингэж харж байгаа юм байна. Хүслээр нь болох болтугай.

8

Харин олон нийт 2014 оныг  “Төрийн хэлсэн амалсан бүхэн ажил болох жил” болоосой гэж дуу нэгтэй хүсэх байх. Уриа бүхэн биелж мартагнал болохгүй байгаасай.

 7

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
бат-үүлд:
нмхг-ын өөдөөс харсан барилгууд хүний амь нас хохироогоод байгааг юу гэж ойлгох вээ. баэ-үүлийн нөгөө гэр хороолол, орон сууцан дунд байдаг зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй колонкуудыг цэгцэлнэ гэдэг бол бүүр мартагдсан түүх болжээ. энэ ер нь ам баатар болхоос ашиг хонжоо олох гэж гүйгээд яваа хүн шиг санагдаад байдаг болсон. төлбөртэй авто зогсоолууд, автомашины татвар нэмсэн, ачиж торгодог болсон, асуудалтай барилгууд таг болсон, урт цагааны луйвар, өмнөх хотын удирдлагуудын газар зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй олголтын улсад орж ирэх 350-иад тэрбумын нөхөн төлүүлэлт гэх мэт асуудлууд батцүүлийн гараарцавчигдаж шийдвэрлэгдэж байгаа шүү дээ.
2014-01-10
ih surguuli:
ulsiin geh ih surguiliudiig negtgej gantshan ih surguulitai bolmoor baina ,huviin geh deed surguuli nertei mungu huulegch surguuliudiig haagaad mergejiltei ajilchid belddeg boloh heregtei
2014-01-09
zochin :
jijig dund uildver gej hudal um hiihee bolimoor baina
2014-01-09
zochin :
jijig dund uildver gej hudal um hiihee bolimoor baina
2014-01-09
zochin :
jijig dund uildver gej hudal um hiihee bolimoor baina
2014-01-09
zochin :
jijig dund uildver gej hudal um hiihee bolimoor baina
2014-01-09
бодмоорюм:
эсгий тапочкаа хийгээд байхад дэлхийг байлдан дагуулах улс шуу
2014-01-09
зочин:
хурд гэж байхгүй төр юм аа. бүсээ чангал гээд 20 гаруй жил боллоо. хэдхэн хүн,төрд алба хашигчид бол баян тарган тарвалзаж байна. яриад байдаг хийх сэтгэл байхгүй. болж өгвөл нэг хоног хойшлуулна.
2014-01-09
irgen :
zuv ym bichjee. ene olon tunhag bodit amidral deer ymar ur dund hureh ve gedeg n chuhal.
2014-01-09
ñîîõîëçóóð:
ñîíèí äýýðýý ñîîõîëçîíî ñîíèíîî áóóõààð õîîõîëçîíî ìàðãààø íü ë ìàðòààä òýñ ººð þì ÷àë÷ààä ýõýëíý
2014-01-09