Тэнгэрээс юм унаад байна
2014-01-08

Галт тэрэгтэй машин мөргөлдөж байна, тэнгэрээс төмөр унаж ирээд машин дарчихаж байна, шуурганд зам битүүрээд малтайгаа хүн төөрчихөж байна, усанд хүүхэдтэйгээ живээд хил гараад урсаад явчихаж байна.... согтуу буу алдаад нэгийгээ хөнөөчихөж байна... үнэхээр онцгой ослын бүст амьдарч байгаа мэт бараан сэтгэгдэл заримдаа бууна. Эмгэнэлт төгсгөлтэй энэ мэт хэрэг явдлын сүүдэрт хэн нэг буруутныг тодруулах хийрхэл бас даамжирсан. Аливаа осол хэргийг гайхалтай шүүрэн авч шуугиан болгон улс төржүүлж хэн нэг дарга даамлыг дэгээдэх бүдрүүлэх боломж болгон завшихыг хүсэгчид бас их.

Малчин төөрч амь насаа алдвал ҮХАА-н сайд огцрох ёстой гэх бол, хэн нэгэн шагайгаа булгалж хүндрүүлээд  хөлөө тайруулсан бол Эрүүл мэндийн сайд огцрох ёстой гэнэ. Хэн нэгний байшин дээрээс юм унасан бол байшин хэнийх байсан, зөвшөөрлийг хэн өгсөн аль намын хүн бэ, үүнд буруутан  нь нийслэлийн газрын алба юм уу нэг бол Үүл дарга огцрох ёстой гэх мэтээр хадуурна. Нэмээд тэр байшинг нь  зогсооё, нураая гэнэ. Нэг хохирол эмгэнэлийн ард хэн нэгнийг ажлыг нурааж,  албан тушаалтныг хавтгайруулан татаж ажлыг нь, нэр хүндийг нь унагаах хорслын үг хэрүүлийг өрдөнө.

 

Аюулгүй байдал хөдөлмөр хамгаалал алдагдсан, анхаарал болгоомжгүй хандсан олон зүйлээс осол хэрэг, золгүй явдал гарч байдаг. Дэлхий дээр  цацагдаж буй  мэдээний сүлжээнд осол эндэл золгүй явдлын хар мэдээний багц том жин дарна. Гэхдээ манай улсад ахуйн хүрээний хүний хүчин зүйлтэй холбоотой гэхээсээ буруу зохион байгуулалт тогтолцоо,  сахилга хариуцлагагүйн ужиг завхарлаас үүдсэн осол эндэгдэл золгүй явдлын эзлэх хувь өндөр байгаа нь үнэн. Хүний амь эндсэн харамсалтай хэрэг явдлын цаана манайд аюулгүй байдал, амьд явах баталгааны суурь хөрс  бий болж чадаагүй байгаа дүр зураг л бууж байна. Тэрнээс Н.Алтанхуягийн танхимын сайн муу ажиллаад байгаад ч юм уу нэг барилга барьчих гээд яваад байгаа үндэсний хэдэн компанийн гай барцад гэж үзэх нь асуудлын  гол биш гэдгийг бүгд л мэдэж байгаа.

Аливаа осол хэрэг явдалд нэг хүн, байгууллага буруутай  гэхээсээ  нийгмийн суурь шалтгаан талаас нь алдаагаа олж хардаг байх нь бидэнд сургамжтайн хажуугаар хаялгатай болно. Энэ талаар судалгаа суурьтай явдаг ТББ , эрдэмтэн мэргэд үгээ хэлэх хэрэгтэй юм.

Бүхэлдээ хүний амь насны баталгаа, аюулгүй  байдал нь эрх зүйн талаасаа манайд дажгүй суусан гэж гадныхан хэлдэг гэсэн. Харин үүний нөгөө талд  хүнсний талаасаа, ахуй орчин талаасаа иргэдийн аюулгүй орчинд байх, амьд явах баталгаа 100 хувь тамгалагдахгүй байгаагийн бурууг төрөөс л асуух ёстой.

Татвар төлөгчдийн мөнгөөр төр юу хийхийг зөвшөөрч УИХ  мөнгө төсөв батлах ёстой вэ. Олон зүйлийг хэлж тоочиж болох боловч явсаар иргэдийн амьдрах орчин түвшинг сайжруулах,   хүний хөдөлмөрлөх, эрх тэгш орчинд өрсөлдөх, баялаг бүтээх нөхцөл боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг боловсруулж мөнгө санхүүгээр дэмжих ёстой.

Иргэн төмөр замаар 100 хувийн баталгаатай аюулгүй нэвтэрч байхын тулд шаардлага хангасан хаалт тэмдэглэгээ, хязгаарлаттай бүсийг бий болгох нь төрийн үүрэг тул мөнгө хаядаг байх ёстой,, малчин яаж ч шуурганд төөрсөн 50 кмт хаанаас ч холбогдох станц, утастай байлгах шаардлага зайлшгүй тул эргэлзэхгүй мөнгө төсөв баталдаг, тэрийг нь засаг дарга нь хувьдаа завшилгүй чанартай сайныг нь аваад өгчихдөг байх ёстой. Тэгвэл шуурганд малтайгаа төөрч хүний амь эндэхгүй, Барилгын ажлын аюулгүй байдлыг хангахын тулд дэлхийн жишиг болсон хаалт хамгаалалтын тоноглол, хэрэгслийг мөнгө хаяж оруулж ирээд үндэсний хэдэн компанидаа хөнгөлттэй үнээр удаан хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр тавьж өгдөг байх ёстой. Үүнийхээ дараа өндөр шаардлага хяналтаа тавьдаг байх учиртай. Одоо бол эсрэгээрээ.

 

Барьцаа зээл, иргэдийн урьдчилгаагаар мөнгө  босгож шахуу хугацаанд хомс хөрөнгөөр барилга барьж байгаа компаниас боломж чадавхгүйг нь мэдсээр байж аюулгүй байдлын өндөр зэрэглэлтэй шаардлага тавьж түүнийгээ хангуулсан гэж хэдэн арван хүснэгт, акт  гэрээ бөглүүлж нүглийн нүдийг гурилаар хуурч, хожмын үүрэх хариуцлагаас  сугарах нүхээ малтддаг нь  энэ төрийн албаныхны хийж сурсан ажил болоод байна. Иргэдийнхээ амь нас аюулгүй байдлыг хангах нь  төрийн үүрэг. Төр энэ үгийг тунхаг биш үзэл санаа бүхий эрхэм дээд эрмэлзэл, хүлээсэн  үүрэг гэж үзэн бодлогоо эргэн харж  ажиллах ёстой болсон байна.

Хүн үхээд байх тул гээд барилга барьж бүтээн байгуулахаа бид зогсоохгүй. Харин ч энэ оноос бүтээн байгуулалтаа нэмэгдүүлнэ гэж байгаа. Сансарт л биш бол хаана ч барилга барьсан доогуур нь  хүн, машин явж л таарна. Тийм болохоор аюулгүй байдлыг хангах стандарт болоод арга барилаа эргэн харах хэрэгтэй болж. Төр иргэдийнхээ амь нас аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргээ биелүүлж энэ салбарт аюулгүй байдлын баталгаа бий болгоход   хөрөнгө  харамгүй хаяж, үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй байх.

Урдахаа арай гэж аргалж байгаа нэг компанид бол үнэтэй, төрд бол шийдчихэж болохоор технологийн том дэвшлээр бий болсон аюулгүй байдлын шинэ горим, түүнийг дагасан олон хамгаалалт хэрэгсэл дэлхийн “safety” салбарын зах дээл дээр байна. Иргэдийн аюулгүй байдал, амь насны баталгааны төлөө гар татах хэрэггүй юм.

Осол эндэл энэ мэтээр дараалан гарсаар байхыг таслан зогсоох нь нэг компаниас бас нэг агентлагаас хамаарахгүй. Юм хиймээр байдаг бас хүн алж хэрэгтэн болчихмооргүй байдаг  үндэсний компаниуд хэцүү байна. Тэднийг төр бүх талаар дэмжих ёстой.

 

Ерөнхий сайд саяхан хэвлэлийнхэнд хардуулж сэрдүүлэн байж  иргэдээ торгодог “ухаалаг” машинаар цагдаа нараа хангасан. Одоо барилгын салбарт аюулгүй байдлын  хангах ухаалаг бодлого технологийг оруулж ирэх тухай ярих хэрэгтэй байна. Аюулгүй байдлын дүрэм журам норм, норматив ба үүнийг хянагч боловсруулагч мэргэжилтэн бол бидэнд хангалттай байгаа. Харин энд арга барилаа эргэн харах, цаасан дээр гэрээ болж бууж үлддэг  хэврэг хамгаалалтаа халах болсныг хэрэг явдал  харуулсаар байна.

Тиймээс л тэнгэрээс эзэнгүй юм унаж хүний амь хөнөөгөөд, машин галт тэрэгтэй мөргөлдөөд байна.

 

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
мэдрэл нийтлэл:
юу солиороод байгаан бэ. *ы алнаас унасан 2 кг мах чинь. том болж дээ
2014-01-09
аагий:
хэний захиалгаар бичив
2014-01-09
чека :
баярхүү хөөе,тэгээд үхсэн хохирсон нь буруутай юмуу,хариуцлагаа хүлээж чадахгүй, хариуцлагыг нь хүлээлгэж чадахгүй юм бол хууль байгаад ч яах юм,юу дуртайгаа хийж болдог ширэнгийн хууль үйлчлүүлгээгүй л юм бол юугаа бичээв,
2014-01-09
mr byambaa:
uur gazar bol harin ch sain duraaraa ajlaa ugch buudag ymda. ter hund ajlaas ni iluu ner hund ni iluu
2014-01-09
fffff:
zud bolsnoos malaa aldsan barilga bariad deerees yum unagasan hoyoriig haritsuulj baidag malaa barilgi barikhad hodolmor hamgaalaliig ni shalgaagui ter erkhmuud buyu ter companiig torgoj ajliig ni bur zogsooj dakhin barilga ruu orokhgui boltol ni erkhiig nasaar ni hasakh yostoi
2014-01-09
гантулга:
барилга барих газрыг барилгын стандарт зай хэмжээ норм дурмийгбаримтлахгуй хууль бус олгож байсны хор холбогдол одоо гарч байна.хун машин явах зам хуний амдрах амьд увах орчныг тооцохгуй бол мэдээж гай гарна.тийм учраас дээрх буруу газар олгосон хумууст хатуу арга хэмжээ авч дахин ийм явдал гарахгуй болтол нь шийтгэх хэрэгтэй.улаанбаатар хотын тов болон хуульзорчсон орчинд баригдах барилгын захирамжыг хучингуй болгох хэрэгтэй.
2014-01-09
baigaa :
ali ch uls orond yamar neren har zuil bolj l baidag sh dee malaa
2014-01-09
баагий:
хариуцлага гэж юм байхгүй учраас л тэнгэрээс юм унаад байгаа юм штээ баярхүү гуай, нээх ухаантай хүн болох гээд ядчих юмаа
2014-01-08
сугараа:
манай ман-ын үед мөн сайхан байж дээ ямарч хэл ам гарахгүй бүгд намынхаа уриа лоозонгоор ура хашгирдаг харин одоо ч манайхаас юмны учир холбоо сүлбээтэнгүүдийг олж илэрүүлж чаддаг сайн боловсон хүчингүүд гарч ирж залуужиж юмыг ил тод шүүмжилж шаарддаг болж мөнхбат бямбацогт ж энхбаяр содбаатар номтойбаяр гэсэн боловсролтой хөрөнгөтэй хүнээс юм гуйгаад байхааргүй шилдэг залуус маан намынхаа нэр нүүр болж гарч ирж байна тэнгэрээс унаж байгаа чинь манай хүч ирж буйн шинж
2014-01-08
mmmm:
avilgachin chi hediig avaad iim yum bichej baigaa mal ve
2014-01-08
шударга:
уншаад ой гутчихлаа,энэ одоо хэний захиалгатай нийтлэл вэ,чааваас даа ядарсан бодолтой,хямдхан өгүүлэл байна,мөнгөөр бүгдийг худалдаж авч болдогийн бодит жишээ байна даа,
2014-01-08
* :
hodolmor hamgaalaa hiij chadahgui bol barilga ruu shinahaa bolichooch dee ter tusmaa maks mongogui gazar uu
2014-01-08
zzzzssssss:
buteen baiguulalt hiigdej baihad zunduul aldaa onoo gardiin zugeer gants mongold l mashin galt tereg 2 murgulduu yu gants mongoliin barilga deerees tumur unaa yu une n surtei uls turjuh durtai humuus shuu neeree delhiin buh orond innees iluu osol avaar gardag goln tend baidag humuus bugd hiih ajiltai tul uur uuriin ajilaa hiigeel yvj baidag hudlaa uls tur huuj yvah zav baidgui yum mgloor duuren hiih ajilgui amidrah araggui boltson yumnuud neg negniihee bugsiig uhaal * idhees uur hiij baiga yum neg alag neeree bodhoos durgui hurj bna yaaj mgloos zaluudaa garj yvsan yum dundan baisan bol bas adilhan boltson suuj baiga baih da
2014-01-08
ìºíãº:
èõ õóðëûí ýðõýì ãèø¿¿äýý ýðæ õàéæ àâ÷èðæ á¿ðòã¿ëýõäýý 3 òýð áóìûã õàÿõ íü õîãîî õàÿõ ãýæ 3 òýð áóìûã õîãòîéãîî õàÿõ íü óõààëàã ìàøèíààð òîðãîõ ãýæ 2 äàõèí èë¿¿ ìºí㺠õàÿæ áàéíà ìºí㺠áàéíàà áàéíà
2014-01-08
turiin b.u.u.s:
zahialgat niirlel bn maks gruppiin
2014-01-08
tsg1:
toimchoo, bodohdo hurtel ingej bitgii toimolj bodoldoo. chadna geed undur baishin barij bgaa bol ternees ni tumur unahguil baih yosto. chadna geed undur baishin barij bgaa bol ayulgui bailgah *rdlagiig ni bieluuldeg, aldsan bol chadahgui yum bna geed boliuldag l baih yostoi. uneheer chadamjgui nuhurt erhiig ugsun bol erh ugsun nuhduud davhar hariut*g baih yostoi. er ni ene chin zuv bodlogiin asuudal. haana undur baishin barihuu hen undur baishin barihuu, hen namhaniig barihuu, hot tuluvlult ene ter geed bugd uyaldaa holbootoi. ternees bish tur yum bolgond tuslaad umnuus ni ajliig ni hiideg yum ogt baidaggui yen.
2014-01-08